| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 2431003650310 |
| Дугаар | 2025/ДШМ/78 |
| Огноо | 2025-07-01 |
| Зүйл хэсэг | 21.1.2., 22.4.1., |
| Улсын яллагч | С.Батмөнх-Очир |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2025/ДШМ/78
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч З.Төмөрхүү, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Тунгалаг хөтөлж,
Прокурор С.Б*******
Шүүгдэгч Э.Э*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.А*******, Д.Д******* /цахим/ нарыг оролцуулан,
С****** аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж, 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/110 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Э.Э*******д холбогдох эрүүгийн **************** дугаартай, ****************** индекстэй, 2 хавтас хэргийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б******* овогт Э*******ын Э*******, Монгол улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр С****** аймгийн М суманд төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, цагдаагийн ажил эрх зүйч мэргэжилтэй, "Мон-Алтиус" дээд сургуульд оюутан, ам бүл 2, нөхрийн хамт С****** аймгийн ******* сумын **дүгээр баг, *********ийн ** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай (РД: ***************)
Шүүгдэгч Э.Э******* нь нийтийн албан тушаалтнаар буюу Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн *-*** дугаартай тушаалаар С****** аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчөөр томилогдон ажиллаж байх хугацаандаа Цагдаагийн газарт гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийн бүртгэлд 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр бүртгэгдсэн бүртгэлийн 1100-4040 дугаартай Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт зүсэгдсэн шархтай хүн ирлээ гэх мэдээллийг шалгах явцад С****** аймгийн Сүхбаатарын сумын ** дугаар багийн * дүгээр байрны *** тоотод оршин суух Дгийн Э нь 2022 оны 12 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө өөрийн хамтран амьдрагч Б*******ын Бтэй гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан шаазан аяга авч шидэж түүний толгойн хуйханд 4 см орчим, зүүн мөрөнд 6 см орчим шарх буюу Б.Бямба-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон байхад тухайн мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэхийн тулд хохирогч Б.Б, гэрч Д.Э нарын анхны өгсөн мэдүүлэг буюу хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгаж, хохирогч Б.Бямба-Эрдэнийг өөрийн биед гэмтэл учруулсан мэтээр хохирогч Б.Б, гэрч Д.Э нарын мэдүүлгийг хуурамчаар үйлдсэн, мөн дээрх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэхийн тулд хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгаж, мэдүүлгийг хуурамчаар үйлдсэн, уг гэмт хэргийн талаарх гомдлыг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр С****** аймгийн прокурорын газрын хяналтад шилжүүлж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд хохирогч Б.Бэс 2,000,000 (хоёр сая) төгрөгийн хахууль өгөхийг шаардсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Э.Э*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс:
Шүүгдэгч Б******* овогт Э*******ын Э******* /РД:/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль сахиулагч нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэргийг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б******* овогт Э*******ын Э******* /РД:***************/-г 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б******* овогт Э*******ын Э******* /РД: **********/-г нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилээр хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэн,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялд. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилээр хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилээр хасаж, 11,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,400,000 төгрөгөөр торгох ялаар тогтоон,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э*******д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолон,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э*******д оногдуулсан торгох ялыг 36 /гучин зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоон,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Э.Э******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг түүний харьяалах газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан бичлэг бүхий DVD-г хэргийн хамт хадгалж,
Шүүгдэгч Э.Э******* нь энэ шийтгэх тогтоолоор төлөх төлбөргүй, хэрэгт хураан авсан болон битүүмжилсэн хөрөнгө, орлого байхгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой асуудал шийдвэрлэгдээгүй болохыг тус тус дурдан,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор С****** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
С****** аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч С.Б*******ын 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №19 дугаартай эсэргүүцэлдээ:
…Шийтгэх тогтоолыг 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Шүүхээс тухайн хэргийн бодит байдлыг шүүгдэгч Э.Э******* нь “Б.Бямба- Эрдэнийн толгой, зүүн мөрөнд бий болсон шарх бүхий хөнгөн зэргийн гэмтлийг Д.Э Б.Б рүү аяга шийдэж, түүнд учруулсан” гэж тогтоогдсон байхад Б.Бямба-Эрдэнийн өгсөн нэг мэдүүлгийг устгаж, Б.Б, Д.Э нарын мэдүүлгийг “Б.Бямба-Эрдэнийн биед учирсан гэмтлийг Д.Э бус Б.Б өөрөө учруулсан” мэтээр өөрчилж, зохиож бичиж, гэмт хэргийн шинжийг зориудаар үгүйсгэсэн нь хэргийг шалгаж буй цагдаагийн албан хаагчийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэсэн үзнэ.
Улмаар шүүгдэгч Э.Э******* нь өөрийн үүсгэсэн гэрч Б.Б, Д.Э нарт ашигтай “Д.Э хариуцлага хүлээхгүй байх” ашиг сонирхлыг ашиглан Б.Бэс 2,000,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан болох нь гэрч Б.Бямба-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн “... Улмаар тухайн үйл явдлыг Э******* гэх мөрдөгч нь шалгаж байхдаа над руу миний тухайн үед ашиглаж байсан дугаарын утас руу өөрийнхөө 9523-той дугаараас удаа дараа залгаж “... эхнэр чинь шоронд явах гээд байна ш дээ, хоёулаа энүүхэн эндээ нэг юм ярьчихъя гэж надад хандаж хэлээд, чи надад эхний ээлжид 2,000,000 /хоёр сая/ төгрөг өгчих гэж хэлэхээр нь би “надад одоо тийм их мөнгө байхгүй” гэж хариулахад, “чи надад наад мөнгөө өгчихвөл чиний биед хөнгөн гэмтэл гаргаад хэргийг чинь хааж шийдвэрлэе...” гэж хэлсэн. Мөн Э******* мөрдөгч нь өөрийнхөө ажлын өрөөнд засвар хийлгэх хэрэгтэй байна гэж ярьж байсан гэхдээ засвар үйлчилгээ хийлгэх тал дээрээ мөнгө нэхээгүй хэргийг шийдээд өгье 2,000,000 төгрөг өгчих гэж яриад байсан хэр нь манай эхнэртэй энэ талаар огт тийм зүйл яриагүй байсан. Түүнээс хойш буюу мөнгө нэхсэний дараа 2022 оны 12 дугаар сарын сүүлээр Э******* мөрдөгч нь дахин утсаар холбогдоод надад хандан “... чи өнөөдрийн дотор 500,000 төгрөг бэлнээр аваад ир, чадахгүй бол хуулийнхаа дагуу явах байхдаа...” гэх утга бүхий зүйл яриад үлдсэн 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийг нь оны дараа буюу 2023 он гарахаар надад өгчих гэж хэлсэн. Тэгээд удаа дараа надаас мөнгө шаардаад байхаар нь би өөрийн эхнэр Эд хандаж “Э******* гэдэг мөрдөгч мөнгө нэхээд байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн “... Э******* мөрдөгч нь манай нөхрөөс удаа дараа тухайн 2,000,000 төгрөгийг нэхэж шинэ он гарахаас өмнө яаралтай эхлээд 500,000 /таван зуун мянган/ төгрөгийг бэлнээр авчирч өг” гэж хэлсэн байсан. Уг яриаг миний бие мэдээд Э******* мөрдөгчтэй өөрийн нөхөр Б.Бямба-Эрдэнийг утсаар ярьж байх үед чанга яригч дээр нь тавиулж байгаад өөрийн гар утсаараа бичлэг хийж авсан" гэсэн мэдүүлэг, Г.Аийн эзэмшлийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдсан шүүгдэгч Э.Э******* болон гэрч Б.Б нарын харилцан яриа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Э******* нь дээрх үйлдлийг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/ дугаартай тушаалаар 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн С****** аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгчөөр ажиллаж, албаны чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа хийсэн байх бөгөөд түүний дээрх албан тушаал нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4. Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д "нийтийн албан тушаалтан"-нд тооцогдоно гэж дүгнэсэн атлаа шүүгдэгч Э.Э*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”, 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно”, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн. гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэснийг тус тус баримталсан нь хууль зүйн үндэслэлтэй боловч шүүгдэгч Э.Э*******ийн 2022 оны 12 дугаар сард нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэж, хахууль өгөхийг шаардсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжихээс өмнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйл нь “Хахууль авах” гэмт хэргийг тодорхойлсон 4 хэсэгтэй буюу тухайн зүйлийн 4 дэх хэсэг нь “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн агуулгатай байсныг тухайн нэмэлт өөрчлөлтөөр одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Эрүүгийн хуулийн “Нийтийн албан тушаалтан хахууль авах” буюу 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж өөрчлөн найруулсан байна.
Харин С****** аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/110 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б******* овогт Э*******ын Э******* /РД: /-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон заалт нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжихээс өмнө “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн агуулга бүхий байсныг хууль тогтоогч хасаж, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Эрүүгийн хуулийн 22.13 дугаар зүйл буюу “Нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс ажлын чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардах, авах” гэмт хэрэг гэж тодорхойлон нэмсэн байна.
Дээрх Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зорилго, үзэл баримтлал нь авлигын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах үүднээс авлигын гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүнээс торгох ялыг хасаж, хорих ялын хэмжээг нэмэгдүүлж, нийтийн албанд ажиллах эрхийг хасах ялын хэмжээг нэмж, бүр бүх насаар хасаж, авлигын гэмт хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй байх өөрчлөлтүүдийг тусгасан бөгөөд хорих ялын хэмжээг нэмж байгаатай холбогдуулан хөөн хэлэлцэх хугацааг нэмэгдүүлсэн, нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль авах гэмт хэргийг тусад нь хуульчилж нэмэлт оруулсан явдал байсан бөгөөд оногдуулахын ялын төрлөөс торгох ялыг хасаж оногдуулах ялыг хүндрүүлсэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн зохицуулалт тусгагдаагүй хуулийг хэрэглэхгүй байх нь хуулийн шаардлагад нийцэж буй боловч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлохдоо одоо хүчин төгөлдөр хэрэглэж байгаа хуулийн зүйл хэсгийг урьд хэрэглэж байсан хуулийн агуулгаар нь бус хуулийн зүйл хэсгийг нь тоон утгаар нь шууд, тухайн зүйлийн тодорхой заалтын эрэмбэ буюу дарааллаар тодорхойлон тайлбарлаж хэрэглэсэн нь буруу байна.
Иймд С****** аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/110 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.Э*******ийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэж дүгнэж байна.
Өөрөөр хэлбэл Э.Э******* нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Б/ дугаартай тушаалаар 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн С****** аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгчөөр ажиллаж, албаны чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа өөрийн гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэсний хариуд иргэн Б.Бэс 2,000,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан гэмт хэргийг үйлдсэн ба түүний тухайн үед хашиж байсан албан тушаал нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4. Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “нийтийн албан тушаалтан” гэж тодорхойлогдсон байхад шүүхээс тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн “нийтийн албан тушаалтан бус этгээд” хахууль авах гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хэрэглэх хуулийн зүйл, хэсгийг хэрэглэсэн байна гэж дүгнэх нь зүйтэй байна.
Зүй нь шүүх шүүгдэгч Э.Э*******ийн 2022 оны 12 дугаар сард нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэж, хахууль өгөхийг шаардсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байжээ.
Шүүх ийнхүү шүүгдэгч Э.Э*******ийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу хэрэглэснээр шүүгдэгчид оногдуулах ялыг хэмжээг үндэслэлгүйгээр илт багасгаж шийдвэрлэсэн гэж дүгнэлээ.
Иймд С****** аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/110 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.А*******ийн шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:
...Прокурорын эсэргүүцэлд 3 үндсэн агуулга тусгагдсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлд зааснаар ямар нэгэн мэтгэлцээн явагдаагүй. Анхан шатны шүүхээс шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэнэ гэх байдлаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй байна. Мөн прокурор үндэслэлгүйгээр ялын хэмжээг багасгасан гэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийг журамлан эрүүгийн хариуцлагыг оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарханбаатарын шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:
...Давж заалдах шатны шүүх эрүүгийн хэргийн бүхий л ажиллагаа шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Э*******ийн өмгөөлөгч Р.А*******ээс Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй гэх байр сууриас оролцсон. ...Анхан шатны шүүхээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэсэн гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нотлох баримт хуурамчаар үйлдэх” гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Э.Э*******ийг хахууль авахын тулд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэсэн гэж үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийн шинжид багтаж байгаа юм. Иймд Э.Э*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцлийн тухайд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийг журамлан 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь анхан шатны шүүхийг буруутгах боломжгүй гэж үзэж байна гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ:
...Эсэргүүцлийн тухайд ойлгомжтой эргэлзээгүй бичигдсэн байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь нэмэлт өөрчлөлтөөр 22.4 зүйлд заасан гэмт хэрэг болсон. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг болсон. Тус тусдаа утгаараа өөрчлөгдсөн. 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон. 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хэрэгжиж эхэлсэн. Э.Э*******ийн үйлдсэн гэмт хэрэг 2022 оны шинэ жилээс өмнө үйлдэгдсэн. Ийм учраас прокурорын эсэргүүцэл бичсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Э.Э*******д холбогдох эрүүгийн 2431003650310 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
2.Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
3.С****** аймгийн прокурорын газраас шүүгдэгч Э.Э******* нь нийтийн албан тушаалтнаар буюу Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/ дугаартай тушаалаар С****** аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчөөр томилогдон ажиллаж байх хугацаандаа Цагдаагийн газарт гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийн бүртгэлд 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр бүртгэгдсэн бүртгэлийн 1100-4040 дугаартай Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт зүсэгдсэн шархтай хүн ирлээ гэх мэдээллийг шалгах явцад С****** аймгийн Сүхбаатарын сумын 3 дугаар багийн 1 дүгээр байрны 26 тоотод оршин суух Дгийн Э нь 2022 оны 12 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө өөрийн хамтран амьдрагч Б*******ын Бтэй гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан шаазан аяга авч шидэж түүний толгойн хуйханд 4 см орчим, зүүн мөрөнд 6 см орчим шарх буюу Б.Бямба-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон байхад тухайн мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэхийн тулд хохирогч Б.Б, гэрч Д.Э нарын анхны өгсөн мэдүүлэг буюу хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгаж, хохирогч Б.Бямба-Эрдэнийг өөрийн биед гэмтэл учруулсан мэтээр хохирогч Б.Б, гэрч Д.Э нарын мэдүүлгийг хуурамчаар үйлдсэн, мөн дээрх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэхийн тулд хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгаж, мэдүүлгийг хуурамчаар үйлдсэн, уг гэмт хэргийн талаарх гомдлыг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр С****** аймгийн прокурорын газрын хяналтад шилжүүлж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд хохирогч Б.Бэс 2,000,000 (хоёр сая) төгрөгийн хахууль өгөхийг шаардсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4.Анхан шатны шүүхээс:
Шүүгдэгч Б******* овогт Э*******ын Э*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль сахиулагч нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэргийг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож дээрх хуулийн зүйл заалтуудад зааснаар түүний нийтийн албанд томилогдох эрхийг 03 жилээр хасч, биеэр эдлэх торгуулийн хэмжээг 11,400,000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Э.Э******* нь нийтийн албан тушаалтнаар буюу Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/ дугаартай тушаалаар С****** аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчөөр томилогдон ажиллаж байх хугацаандаа Цагдаагийн газарт гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийн бүртгэлд 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр бүртгэгдсэн бүртгэлийн 1100-4040 дугаартай Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт зүсэгдсэн шархтай хүн ирлээ гэх мэдээллийг шалгах явцад С****** аймгийн Сүхбаатарын сумын 3 дугаар багийн 1 дүгээр байрны 26 тоотод оршин суух Дгийн Э нь 2022 оны 12 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө өөрийн хамтран амьдрагч Б*******ын Бтэй гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан шаазан аяга авч шидэж түүний толгойн хуйханд 4 см орчим, зүүн мөрөнд 6 см орчим шарх буюу Б.Бямба-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон байхад тухайн мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэхийн тулд хохирогч Б.Б, гэрч Д.Э нарын анхны өгсөн мэдүүлэг буюу хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгаж, хохирогч Б.Бямба-Эрдэнийг өөрийн биед гэмтэл учруулсан мэтээр хохирогч Б.Б, гэрч Д.Э нарын мэдүүлгийг хуурамчаар үйлдсэн, мөн дээрх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэхийн тулд хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгаж, мэдүүлгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдааны шатанд шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдсон байна. Үүнд:
-С****** аймгийн Цагдаагийн газрын 20240450000037 дугаартай албаны шалгалтын материал /1-р хх-ийн 8-51 тал/,
-С****** аймгийн Прокурорын газрын 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 41 дугаартай “Мэдээлэл баримт бичиг гаргуулан авах тухай" прокурорын зөвшөөрлөөр тус прокурорын газрын архивд байх гэмт хэргийн тоо бүртгэлийн 1100-4040 дугаартай гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн материалд үзлэг хийсэн тэмдэглэл, түүний хуулбар /1-р хх-ийн 81-142 тал/,
-С****** аймгийн, Сүхбаатар сумын 3 дугаар баг, 2 дугаар хэсэг 045 тоотод оршин суух хаягтай Ганхуягийн Аийн эзэмшлийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 143-148 тал/,
-Б.Бямба-Эрдэнийн гэрчээр өгсөн “...2022 онд /сар, өдрийг сайн санахгүй байна. Тухайн онд би өөрийн хууль ёсны эхнэр Д.Этой гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж улмаар миний эхнэр Д.Э нь миний биеийн зүүн мөрний дээд хэсэг буюу эгмийн ойролцоо шаазан таваг шидээд миний бие тухайн шидсэн тавагт оногдож зүсэгдсэн. Улмаар тухайн үйл явдал болсны дараа би Сэлэнгийн аймгийн Нэгдсэн эмнэлэгт очиж эмнэлгийн анхны тусламж үйлчилгээ авахад эмнэлгээс тус аймгийн Цагдаагийн газарт мэдээлэл өгч тухайн үйл явдлыг С****** аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч гэх үл таних Э******* гэх эмэгтэй шалгаж байсан. Улмаар тухайн үйл явдлыг Э******* гэх мөрдөгч нь шалгаж байхдаа над руу миний тухайн үед ашиглаж байсан дугаарын утас руу өөрийнхөө 9523-той дугаараас удаа дараа залгаж “...эхнэр чинь шоронд явах гээд байна ш дээ, хоёулаа энүүхэн эндээ нэг юм ярьчихъя гэж надад хандаж хэлээд, чи надад эхний ээлжид 2,000,000 /хоёр сая/ төгрөг өгчих гэж хэлэхээр нь би надад одоо тийм их мөнгө байхгүй гэж хариулахад, чи надад наад мөнгөө өгчихвөл чиний биед хөнгөн гэмтэл гаргаад хэргийг чинь хааж шийдвэрлэе...” гэж хэлсэн. Мөн Э******* мөрдөгч нь өөрийнхөө ажлын өрөөнд засвар хийлгэх хэрэгтэй байна гэж ярьж байсан гэхдээ засвар үйлчилгээ хийлгэх тал дээрээ мөнгө нэхээгүй хэргийг шийдээд өгье 2,000,000 төгрөг өгчих гэж яриад байсан хэр нь манай эхнэртэй энэ талаар огт тийм зүйл яриагүй байсан. Түүнээс хойш буюу мөнгө нэхсэний дараа 2022 оны 12 дугаар сарын сүүлээр Э******* мөрдөгч нь дахин утсаар холбогдоод надад хандан “...чи өнөөдрийн дотор 500,000 төгрөг бэлнээр аваад ир, чадахгүй бол хуулийнхаа дагуу явах байхдаа...” гэх утга бүхий зүйл яриад үлдсэн 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийг нь оны дараа буюу 2023 он гарахаар надад өгчих гэж хэлсэн. Тэгээд удаа дараа надаас мөнгө шаардаад байхаар нь би өөрийн эхнэр Эд хандаж Э******* гэдэг мөрдөгч мөнгө нэхээд байна гэж хэлсэн. Тэгтэл тухайн үед манай эхнэр юу яриад байгаа юм яахаараа мөнгө нэхдэг юм гэж уурлаад дахиж мөнгө нэхэж яривал тэр бичлэгийг нь хийгээд авчихъя гэж ярилцаад би Э******* рүү өөрөө эхэлж залгахад ярихад Э******* надад хандан “...чи яг одоо 500,000 /таван зуун мянган/ төгрөг аваад ир гэж хэлсэн тэрийг хэлснийг нь манай эхнэр гар утсаараа бичлэг хийж авсан. Түүний дараа манай эхнэр лүү Э******* утсаар залгаад энэ эгчээ одоо энэ хэрэг хаагдсан, ямар нэг юм байхгүй гэж манай эхнэрт хэлсэн түүнээс хойш Э******* мөрдөгч нь надтай огт утсаар яриагүй...” гэх, Б.Б гэрчээр дахин мэдүүлэг өгөхдөө “...Би Авлигатай тэмцэх газарт гэрчээр тухайн хэргийн талаарх үйл баримтыг бодит үнэнээр нь мэдүүлсэн. Харин мөрдөгч таны надад асуултад уншиж өгсөн миний цагдаагийн газарт өгсөн гэх мэдүүлэг нь дээрх хэргийн үйл баримттай таарахгүй худал байна. Учир нь тухайн хэргийн талаар би С****** аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Э*******д нийт 2 удаа мэдүүлэг өгсөн. Би цагдаагийн газарт эхэлж очихдоо тухайн хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн. Тухайн мэдүүлэгт би “...манай эхнэр Э нь надтай маргалдаж улмаар над руу шаазан таваг авч шидээд тухайн шидсэн таваг нь миний биеийн зүүн мөрний дээд хэсэгт онож хагарахдаа мөрний дээд хэсэг эгмийн ойролцоо зүссэн. Мөн тухайн үед оногдохдоо миний толгой бас зүсэгдсэн. Тус над руу шидсэн таваг нь хагарч миний эгэм, толгой хэсгийг зүссэн...” гэж мэдүүлсэн. Тухайн мэдүүлгийг өгснөөс хойш намайг дахин дуудаж мэдүүлэг дээр гарын үсэг зуруулсан. Тус гарын үсэг зурсан мэдүүлгийг би уншаагүй гарын үсгээ зурсан тэр мэдүүлгийг мөрдөгч Э. Э******* нь найруулж бичсэн юм шиг байна. Тухайн мэдүүлгийг авсны дараа над руу утсаар над руу залгаад “...энэ гомдлыг чинь хаалаа, хаахад 2,000,000 /хоёр сая/ төгрөг өгчих...” гэж надад хэлсэн. Би мөрдөгч Э.Э*******тэй тухайн хэргийн талаар нийт хоёр удаа цагдаагийн газар дээр мөрдөгчийн өрөөнд ирж уулзаж байсан. Тухайн маргааны үед эхнэртэй 1 настай хоёр ихэр хүүхэдтэйгээ байсан өөр хүн байгаагүй. Манай хадам ээж тухайн үед байгаагүй...” гэх мэдүүлгүүд /1-р хх-ийн 58-63 тал/,
-Д.Эы гэрчээр өгсөн “...2022 онд би өөрийн нөхөр болох Б.Бямба- Эрдэнэтэй өөрийн гэр болох С****** аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн 2 дугаар хэсгийн 068 тоот хаягт байхдаа гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар миний биед Б.Б рүү шаазан таваг авч шидсэн. Миний шидсэн тавагт Б.Б оногдож биеийн дээд хэсэг болох зүүн мөрний харалдаа зүсэгдсэн. Улмаар Б.Б бид хоёр С****** аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж эмнэлгийн анхны тусламж үйлчилгээ аваад харих гэж байхад тухайн үйл явдлыг С****** аймгийн Цагдаагийн газраас мэдэж холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Тус хэрэг болох Б.Б бид хоёрын дунд болсон үйл явдлыг С****** аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч Э******* гэх эмэгтэй мөрдөгч шалгасан. Тухайн хэргийг Э******* нь шалгаж байх явцдаа манай нөхөр Б.Бтэй тусдаа уулзаад 2,000,000 /хоёр сая/ төгрөг өгвөл хэргийг чинь хааж өгье гэж хэлсэн байсан. Уг яриа өгүүллэг болж өнгөрсний дараа манай нөхөр надад сүүлд нь хэлсэн. Э******* мөрдөгч нь манай нөхрөөс удаа дараа тухайн 2,000,000 төгрөгийг нэхэж шинэ он гарахаас өмнө яаралтай эхлээд 500,000 /таван зуун мянган/ төгрөгийг бэлнээр авчирч өг гэж хэлсэн байсан. Уг яриаг миний бие мэдээд Э******* мөрдөгчтэй өөрийн нөхөр Б.Бямба-Эрдэнийг утсаар ярьж байх үед чанга яригч дээр нь тавиулж байгаад өөрийн гар утсаараа бичлэг хийж авсан. Тухайн хийсэн бичлэгээ би өөрийн танил болох А ахад өгч үзүүлээд цагдаагийн алба хаагч мөнгө нэхэж дарамтлаад байна гэж хэлэхэд А ах тухайн бичлэгийг үзээд та хоёрын хоорондох асуудал чинь ял авах хэмжээний хүнд хэрэг биш ах нь тухайн мөрдөгчтэй нь очоод уулзъя гэж хэлсэн. Тэрний дараахан Э******* манай нөхрийн гар утас руу залгахад нь би нөхрийнхөө гар утсыг авахад Э******* “...уучлаарай эгчээ асуудал байхгүй, та хоёрын хэрэг хаагдсан, бичлэгийг маань устгаад өгөөч...” гэж гуйж утсаар ярьсан. Түүнээс хойш Э******* ахиж холбогдоогүй...” гэх, гэрчээр дахин мэдүүлэхдээ “...Тухайн үед нөхөр Б.Б бид хоёрын дунд гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргаан үүсэж, хооронд хэрүүл маргаан үүсгэсэн. Тус хэрүүл маргааны улмаас би гэрт байх махны хөлдөөгч дээр байсан шөлтэй хоолны тавгийг аваад нөхөр Б.Б рүү шидсэн. Миний шидсэн тавагт Б.Б оногдож зүүн мөрөндөө зүсэгдэж шарх авсан. Б.Бямба- Эрдэнийн биед учруулсан гэмтлийг би учруулсан манай нөхөр тухайн гэмтлийг өөртөө учруулсан үйлдэл огт байхгүй. Цагдаагийн байгууллагад би тухайн хэргийн үйл явдлын талаар үнэн зөв мэдүүлсэн. Миний одоо өгч байгаа мэдүүлэг нь үнэн зөв би нөхрийнхөө биед тухайн үед гэмтэл учруулсан. Би мөрдөгч Э.Э*******д нийт хоёр удаа мэдүүлэг өгсөн. Эхний мэдүүлгийг 2022 оны 12 дугаар сарын эхээр буюу хэрэг болсны маргааш нь цагдаагийн газар дээр ирж мэдүүлэг өгсөн. Дараагийн мэдүүлгийг 2022 оны 12 дугаар сарын 10-д гаргаад мэдүүлэг өгсөн. Мөрдөгч Э.Э******* нь надаас эхний мэдүүлэг дээр хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг аваад дахин дуудаж мэдүүлэг авахдаа надад хандаж “...эгчээ би танай нөхөртэй ярьж тохирсон зүйл байгаа, одоо ингээд хэрэг чинь асуудалгүй шийдэгдэж хаагдана та одоо энэ мэдүүлэг дээр гарын үсэг зурчих...” гэж хэлээд надаас мэдүүлэг авалгүй мэдүүлэг шиг бичсэн зүйл байсан би тэр дээр нь гарын үсгээ зурсан тухайн үед тус мэдүүлгийг хальт харахад миний хувийн байдлыг бичсэн хэр нь мэдүүлэг өгсөн үйл явдал нь шал өөр агуулгатай мэдүүлэг байсан тухайн үед би Э*******д хэлэхэд өө тийм байна уу? гэж хэлээд өө тийм үү та гарын үсгээ зурчих зурчих гэхээр нь би гарын үсгээ зураад өгсөн. Түүнээс хойш намайг дахиж дуудаагүй. Мөрдөгч таны надаас асуусан цагдаагийн газрын мэдүүлэг гэх мэдүүлэг нь миний Э.Э*******д өгсөн мэдүүлэг биш байна. Бодвол сүүлд мэдүүлгийг засаад надаар гарын үсэг зуруулсан мэдүүлэг юм шиг байна...” гэх мэдүүлгүүд /1-р хх-ийн 52-57 тал/,
-Г.Аийн гэрчээр өгсөн “...2022-2023 онд шилжих үед гэж санаж байна ямартай ч өвлийн улирал байсан. Тухайн хугацаанд зүс таних Д.Э нь надтай тааралдаад мэнд мэдээд надад хандан “...ахаа би цагдаагийн байгууллагад асуудалд орчихлоо гэж хэлэхээр нь би яасан юу болсон юм гэж асуухад манай нөхөр гэртээ согтуу орж ирэхэд нь нөхөр лүүгээ юм шидээд биед нь бага зэргийн гэмтэл учруулсан, тэгээд нөхөр бид хоёр эмнэлэг дээр очсон, тэгтэл цагдаа уулзаж тухайн үйл явдлаар цагдаа дээр хэрэг үүсээд шалгагдаж байгаа, гэтэл тус хэргийг шалгаж байгаа эмэгтэй мөрдөгч мөнгө нэхээд байна, би одоо хэцүү байдалд орчихлоо яах учраа олохгүй байна...” гэх утга бүхий зүйлийг надад хэлсэн. Тухайн үйл явдлыг би Эоос сонсоод хэн гэдэг ямар цагдаа вэ? Чамаас яг мөнгө нэхсэн баримттай юм байна уу? гэж асуухад утсаар яриад мөнгө нэхэж байгаа бичлэг нь байгаа гэж надад хэлээд надад тухайн бичлэгийг өгсөн. Тухайн үед би Эд хандан би энэ бичлэгийг аваад тэр дарамтлаад байгаа цагдаатай чинь очиж уулзъя гэж хэлсэн. Тэр үед Эоос салж яваад тухайн бичлэгийг үзээд утсыг нь хараад тус мөрдөгч эмэгтэй рүү залгаж хаана байгаа талаар нь асууж уулзах хэрэгтэй байна гэж хэлээд С****** аймгийн Прокурорын газрын гадна уулзаад тухайн эмэгтэй мөрдөгчийн мөнгө нэхэж утсаар ярьсан бичлэгийг нь өөрт нь үзүүлж яагаад ингээд байгаа юм хүүхэд дарамтлаад байгаа юм боль, чи хар залуугаараа ямар муу юмыг нь түрүүлж сурдаг хүүхэд вэ? гэж хэлээд бичлэгийг чинь дарга удирдлагад чинь танилцуулах уу гэж хэлэхэд тухайн эмэгтэй мөрдөгч гэх Э******* нь надаас та битгий дарга удирдлагад өгөөч би наад хүмүүсээс чинь мөнгө төгрөг нэхэхээ больё тэр хэргийг нь хааж шийдвэрлээд өгье та наад бичлэгээ устгачих гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Эоос авсан гар утсан дээрээ хадгалсан бичлэгээ нүдэн дээр нь устгаад тухайн эмэгтэйгээс салаад явсан. Түүнээс хойш Э******* мөрдөгч, болон Э, түүний нөхөр нартай огт холбогдоогүй. Харин 2024 оны хавар С****** аймгийн Цагдаагийн газраас намайг дуудаж тухайн үйл явдлын талаар дуудаж уулзаад тайлбар аваад тухайн бичлэгийг надаас асуухаар нь би фейсбүүк чатаасаа тухайн цагдаагийн алба хаагчид өгсөн. Миний бичлэг, тайлбар өгсөн цагдаа нь дэд хурандаа Г гэх алба хаагч байсан. Түүнээс хойш юу болсон талаар огт мэдэхгүй. Г гэх алба хаагч нь надаас тус бичлэгийг аваад тухайн бичлэгийг миний гар утас болон фейсбүүк чатаасаа бүрэн устгуулсан. Гэхдээ би дараа нь холбогдох байгууллагаас нь шалгаж намайг дуудаж мэдүүлэг авбал би хүн гүтгээгүй гэдгээ нотлох зорилгоор өөртөө авч үлдсэн надад бичлэг нь байгаа тус бичлэг нь 1 минут 25 секундийн бичлэг байгаа. Тухайн бичлэг дээр гар утсаар хүнтэй ярьж байсан утсаар ярьж байгаагаа гар утсаар давхар бичлэг хийж баталгуулсан мөн цаад талын утсаар ярьсан хүн нь эмэгтэй хүн байсан ба тухай эмэгтэй нь 2 сая төгрөг нэхээд нөгөө бичлэг хийж утсаар ярьж буй залуу нь өөрийгөө зээл, лизингтэй цалин мөнгө ороогүй хэцүү байна гэж хэлээд мөнгө багасгаж болохгүй юм уу? гэхэд тухайн эмэгтэй нь өнөөдөр ядаж талыг нь авчир гэхэд тус залуу нь ядаж 500,000 өгвөл яах вэ гэхэд өнөөдрийн дотор авчирч өг 12 сарын 15-нд үлдэгдэл 500,000-г авчирч өг гэх утга бүхий яриа өгүүллэг болсон бичлэг байсан..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64-66 тал/,
-С****** аймгийн Цагдаагийн газрын Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн дарга Я.Гийн гэрчээр өгсөн “...Тус албаны шалгалтыг явуулах явцад мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Э******* нь өөрийн шалгаж байсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлдээ хэргийн оролцогчоос байнгын мөнгө нэхсэн бичлэг гарч ирсэн тул цагдаагийн газрын зөвлөлд танилцуулан харьяаллын дагуу шилжүүлэхээр Цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналт, аюулгүй байдлын газарт хүргүүлж тухай газраас харьяалах байгууллагад нь шилжүүлж гэж хариу өгсний үндсэн дээр Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн. Би мөрдөгч, Э.Э*******тэй уулзах гэсэн боловч ар гэрийн гачигдалтай байсан учир тухайн мөрдөгчтэй биечлэн уулзаж тайлбар авч чадаагүй. Харин өөрөө тайлбараа бичгээр өгч явуулсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 73-75 тал/,
-С****** аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хамгаалалтын цагдаа П.Цийн гэрчээр өгсөн “...би Ц.Гд хандан “...эгчээ би танд нэг зүйл хэлмээр байна. Учир нь та тус цагдаагийн газрын эмэгтэйчүүдийн дарга учраас танд хандаж хэлмээр байна гэхэд юу юм гэхээр нь би “...манай Цагдаагийн газрын нэг эмэгтэй албан хаагч хэргээ хаалгамаар байвал 2,000,000 /хоёр сая/ төгрөг өг гэж хэлсэн байна...” гэж хэлсэн ...Тэгтэл түүнээс хойш тус Цагдаагийн газрын хэрэг бүртгэлтийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Я.Г намайг дуудаж уг асуудлаар талаар тодруулж дээрх илтгэх хуудсыг бичүүлж авсан. Миний зүс таньдаг ах болох А надтай тааралдах үедээ уг асуудлыг талаар хэлсэн. Гэхдээ тухайн Цагдаагийн алба хаагчийн талаар нэр, албан тушаалыг хэлээгүй. Уг асуудлыг нь би Ц.Гд хэлсэн өөр зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 67-69 тал/,
-Гэрч З.Оийн мэдүүлэг /1-р хх-ийн 105-107 тал/,
-Хэрэгт хавсаргасан бичлэг бүхий DVD
-Цагдаагийн газар засвар хийж байсан гэх гэрэл зураг /2-р хх-ийн 54-55 тал/,
-Г.Аоос эрх бүхий албан тушаалтны 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр авсан тайлбар /1-р хх-ийн 22 тал/,
-Түргэн тусламжийн дуудлагын хуудас, яаралтай тусламжийн хуудас /1-р хх-ийн 229-230 тал/,
-Э.Э*******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 249-250 тал/ зэрэг болно.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд анхан шатын журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул давж заалдах шатны шүүх хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянах эрх хэмжээний дагуу дараах дүгнэлтийг хийлээ.
“Эрх мэдэл, албан тушаалаа урвуулах” гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон...” үйлдэл байхаар хуульчилжээ.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгох бөгөөд өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны эрх ашгийн эсрэг ажилласан гэмт санаа, зорилгыг нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтад дүгнэлт хийх замаар тодорхойлох боломжтой байдаг.
Үүнээс дүгнэвэл: шүүгдэгч Э.Э******* нь 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр бүртгэгдсэн бүртгэлийн 1100-4040 дугаартай Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт зүсэгдсэн шархтай хүн ирлээ гэх мэдээллийг шалгах явцад С****** аймгийн Сүхбаатарын сумын ** дугаар багийн ** дүгээр байрны ** тоотод оршин суух Дгийн Э нь 2022 оны 12 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө өөрийн хамтран амьдрагч Б*******ын Бтэй гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан шаазан аяга авч шидэж түүний толгойн хуйханд 4 см орчим, зүүн мөрөнд 6 см орчим шарх буюу Б.Бямба-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон байхад тухайн хэргийн нотлох баримтыг устгаж санаатай хуурамч нотлох баримт үйлдсэн нь хангалттай нотлогдсон харин Б.Бэс ашгийг хичээж, албан тушаалаа урвуулан ашиглаж, албаны эрх ашгийн эсрэг өөрт давуу байдал бий болгох санаа, зорилготой байсан байдал нотлогдсон харин 2.000.000 төгрөг шаардсан үйл баримт нь хангалттай нотлогдоогүй буюу эргэлзээ бүхий байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн.
Өөрөөр хэлбэл тухайн үед С****** аймгийн Цагдаагийн газар алба хаагч нарын өрөөнд их засварын ажил хийж байсан, Б.Бэр засварын ажил хийлгүүлэх санаа зорилготой байсан болох нь нотлогдсон тул хахууль өгөхийг шаардсан гэх зүйлчлэлийг түүнд ашигтайгаар хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж үзсэн.
Учир нь: шүүгдэгч Э.Э******* нь тухайн үед мөрдөгчөөр ажиллаж байсан ба С****** аймгийн Цагдаагийн газрын мөрдөгч буюу алба хаагч нарын өрөөнд засвар үйлчилгээ хийхтэй холбогдуулан өөртөө туслуулах зорилготой байсан талаар шүүгдэгч мэдүүлсэн түүний мэдүүлэг хавтаст хэрэгт өгсөн гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон шүүгдэгчийг өөртөө ашиг хонжоо олох зорилгоор хахууль шаардсан гэж үзэхэд эргэлзээ бүхий байх тул шүүгдэгчид ашигтайгаар буюу Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн зйүлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчилж “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
6.Прокурорын эсэргүүцлийн талаар
С****** аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/110 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.Э*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон заалт нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжихээс өмнө “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн агуулга бүхий байсныг хууль тогтоогч хасаж, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Эрүүгийн хуулийн 22.13 дугаар зүйл буюу “Нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс ажлын чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардах, авах” гэмт хэрэг гэж тодорхойлон нэмсэн байна.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт нь “авлига авах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүнээс торгох ялыг хасаж, хорих ялын хэмжээг нэмэгдүүлж, нийтийн албанд ажиллах эрхийг хасах ялын хэмжээг нэмж, мөн бүх насаар хасаж, хорих ялын хэмжээг нэмж байгаатай холбогдуулан хөөн хэлэлцэх хугацааг нэмэгдүүлсэн, нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль авах гэмт хэргийг тусад нь хуульчилж нэмэлт оруулсан бөгөөд оногдуулах ялын төрлөөс торгох ялыг хасаж оногдуулах ялыг хүндрүүлсэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн зохицуулалт тусгагдаагүй хуулийг хэрэглэхгүй байх нь хуулийн шаардлагад нийцэж буй боловч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлохдоо одоо хүчин төгөлдөр хэрэглэж байгаа хуулийн зүйл хэсгийг урьд хэрэглэж байсан хуулийн агуулгаар нь бус хуулийн зүйл хэсгийг нь тоон утгаар нь шууд, тухайн зүйлийн тодорхой заалтын эрэмбэ буюу дарааллаар тодорхойлон тайлбарлаж хэрэглэсэн нь буруу байна.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 буюу “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэснээр зүйлчилж шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдсэн зүйлчлэл байсныг анхааралгүй 2015 онд батлагдаж 2017 оны 07 дугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар зүйлчлэх нь түүний эрх зүйн байдлыг илт дордуулахаар байхад үндэслэлгүйгээр мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 буюу “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж шийдвэрлэснийг хууль буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гэж үзнэ.
Иймд Прокурорын гаргасан 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 19 тоот эсэргүүцлийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн боловч давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэх эрхийн хүрээнд шүүгдэгч Э.Э*******д зүйлчилж ирүүлсэн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д зааснаар түүнд ашигтайгаар шийдвэрлэж зүйлчлэлийг хөнгөрүүлэн ял шийтгэл оногдуулж шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.С****** аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/110 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн
1 дэх заалтыг:
“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д заасныг журамлан аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Э*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг хөнгөрүүлэн зүйлчилж мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилж, шүүгдэгч Б******* овогт Э*******ын Э******* /РД:/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2-д заасан хууль сахиулагч нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэргийг мөн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж,
2 дахь заалтыг:
“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б******* овогт Э*******ын Э******* /РД:/-г 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Э.Э*******ийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилээр хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй” гэж,
3 дахь заалтыг:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Э*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар оногдуулсан 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял дээр, мөн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилээр хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилээр хасаж, биечлэн эдлэх торгуулийн ялын хэмжээг 11,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,400,000 төгрөгөөр тогтоосугай” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.
2.Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ