| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жүгдэрийн Чимэддулам |
| Хэргийн индекс | 310/2025/00739/И |
| Дугаар | 310/ШШ2026/00007 |
| Огноо | 2025-12-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 310/ШШ2026/00007
| 2025 оны *******2 сарын 26 өдөр | Дугаар 3*******0/ШШ2026/00007 | ******* аймаг |
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын *******-р багт оршин суух ******* овгийн *******ын ******* /РД:КЮ70*******024**************/-ын нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: А.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Билгүүн
ТОДОРХОЙЛОХ нь:
*******.Нэхэмжлэгч А.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие *******970 оны *******0 сарын 24-нд төрсөн, эрэгтэй, энэ жил 55 нас хүрч байгаа.
*******986 оны 06 сарын *******5-наас *******989 оны 09 сарын 25-ныг хүртэл ******* сумын ******* хөдөлгөөн нэгдэлд бог мал маллаж, *******989 оны 9 сарын 25-наас *******99******* оны 09 сарын 06-ныг хүртэл цэргийн алба хаасан. Цэргийн алба хааж ирээд *******99******* оны *******0 сараас 2025 оны одоог хүртэл мал маллаж байна. *******986-*******989 оны хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлгээр *******986 оны 06 сарын *******5-наас *******989 оны 09 сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү" гэжээ.
2. Нэхэмжлэгчийн А.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Би *******986 онд 8 дугаар анги төгсөөд ээжтэйгээ байж байгаад *******986 оны 09 сард Өмнөговь аймгийн техник мэргэжлийн сургуульд сурч байгаад 3 сар болоод чөлөө авч ирээд *******987 онд бас чөлөө авч ирээд *******988 оны 06 сарын 20-доор төгсөж ирээд мал маллан ажиллаж байгаад *******989 онд цэрэгт яваад *******99******* онд халагдаж ирсэн. *******99******* оноос хойш одоог хүртэл мал маллаж байна гэв.
3. Нэхэмжлэгч нотлох баримтаар
Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, ******* аймгийн Татварын газрын 2025 оны *******0 сарын 2*******-ний өдрийн 08/5*******9 дугаартай албан бичиг /хх-ийн 5-р хуудас/ , ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 09 сарын 24-ний өдрийн 03/2*******2 дугаартай тодорхойлолт /хх-ийн 6-р хуудас/, ******* аймгийн Архивын тасгийн 2025 оны *******0 сарын *******5-ны өдрийн *******58 дугаартай тодорхойлолт /хх-ийн 7-р хуудас/, Ю.ийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн *******2-*******4-р хуудас/, гэрч Д.ийн ******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20*******7 оны 08 сарын 23-ны өдрийн 3*******2 дугаартай шүүхийн шийдвэр /хх-ийн *******6-*******8-р хуудас/, гэрч Л.ын хөдөлмөрийн дэвтэр /хх-ийн 20-2*******-р хуудас/, ******* аймгийн Архивын тасгаас Малчин-даатгуулагчид олгох архивын 2025 оны *******0 сарын 02-ны өдрийн 249 дугаартай лавлагаа, түүнйи хавсралт А.*******ын *******99*******-20*******2 оны мал тооллогын А дансны баримтууд /хх-ийн 47-62-р талд/, шимтгэл төлсөн сарын мэдээлэл / хх-ийн 63-64-р тал/, Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2025.09.*******0-ны өдрийн 08/2596 дугаар лавлагаа / хх-65-р тал/ зэрэг баримтыг шүүхэд гарган өгсөн байна.
4. Шүүхээс бүрдүүлсэн баримт: Нэхэмжлэгчийн хүсэлтээр Л., Ю., Д. нараас гэрчээр мэдүүлэг авах, ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нэхэмжлэгчийн ХААТР-*******, ХААТР-2******* маягтуудыг тус тус гаргуулсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
*******.А.******* нь *******986 оны 06 сарын *******5-наас *******989 оны 09 сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд ******* аймгийн ******* сумын ******* хөдөлгөөн нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргаж, уг нэхэмжлэлийн үндэслэлийг миний бие тэтгэвэрт гарах зорилготой, хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, архивын байгууллагаас ямарч баримт гарч ирэхгүй байгаа тул шүүхээр ажилласан байдлаа тогтоолгоно гэж тайлбарлав.
2. Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, нэхэмжлэгчийн гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын заримт хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
Гэрч Ю.ийн Би анх *******976 онд Өмнөговь аймгийн ТМСургуулийг 2.5 жилээр зоо техникчээр суралцаж төгсөөд ******* аймгийн ******* сумын ******* хөдөлгөөн нэгдлийн Баянбулаг бригадад малчин болсон. Би *******990 он хүртэл мал маллаж байгаад өвчний улмаас төвд ажиллаж амьдрах болсон. ******* нь *******986 онд ******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсрлын 8 жилийн сургуулийг төгсөөд илгээлтээр хөдөө гарч ээж *******ын хамт ******* аймгийн ******* сумын ******* хөдөлгөөн нэгдэлд төллөх мал маллаж байсан. *******989 онд хүртэл мал маллаж байгаад *******989 оны 9 сард цэрэгт явсан. Цэрэгт явж ирээд эргээд нэгдэлдээ малаа малласан. Одоо хөдөө мал малладаг малчин хүн байгаа, манайхаас хойш 30-40 км газарт нутагладаг, бид бригадын өдөрлөг, багийн хуралд байнга тааралддаг байсан, мөн мал сураглаад манайхаар бууж морддог байсан учраас нэг нэгнээ мэддэг гэх мэдүүлэг,
Гэрч Д.ийн А.******* нь *******986 оны 6 сард ******* аймгийн ******* сумын 8 жилийн сургуулиас хөдөө гараад ******* аймгийн ******* сумын ******* хөдөлгөөн нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Бага мал маллаж байсан. Цэргийн албанд *******989-*******99******* оны хооронд явсан. Цэрэгт явтлаа ******* хөдөлгөөн нэгдэлд мал маллаж байсан цэргээс ирээд үргэлжлүүлээд малаа малласан. ид ойролцоо нутагладаг одоогоор ч ойрхон нутаглаж учраас нэг нэгнээ мэддэг гэх мэдүүлэг,
Гэрч Л.ын А.******* нь эх *******ын хамт ******* сумын Гашуун худаг гэх газар нутаглан мал маллан амьдардаг байсан. Эх ******* нь ******* аймгийн ******* сумын ******* хөдөлгөөн нэгдлийн малчин хүн байсан. Миний санаж байгаагаар А.******* нь эх *******ын хамт мал маллаж байгаад, *******986 онд болов уу гэж бодож байна, *******6 нас хүрээд бие даан ******* аймгийн ******* сумын ******* хөдөлгөөн нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. *******989 онд байхаа *******8 нас хүрээд цэргийн албанд татагдан 2 жил цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлэн нэгдэлд мал малласан. Түүнээс хойш тасралтгүй одоог хүртэл мал маллаж байгаа хүн гэх мэдүүлгүүд, гэрчүүдийн хөдөлмөрийн дэвтэр, ажилласан байдал тогтоосон шүүхийн шийдвэр зэрэг дамжмал баримтууд, цэргийн алба хаасан талаарх лавлагаа, ******* аймгийн Архивын тасгаас Малчин-даатгуулагчид олгох архивын 2025 оны *******0 сарын 02-ны өдрийн 249 дугаартай А.*******ын *******99*******, *******998-20*******0, 20*******2 оны жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоо, лавлагаа түүний хавсралтууд, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар нэхэмжлэгч А.******* нь *******988 оны 07 дугаар сарын 0*******-ний өдрөөс *******989 оны 09 сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд ******* аймгийн ******* сумын ******* хөдөлгөөн нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэлийн шаардлагаас *******986 оны 06 сарын *******5-ны өдрөөс *******988 оны 06 сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд ******* сумын ******* хөдөлгөөн нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь болох баримтаар тогтоогдохгүй, тухайн хугацаанд нэхэмжлэгч А.******* нь Өмнөговь аймгийн Техник мэргэжлийн сургуульд *******986 оны 06 сараас *******988 оны 06 сарын 20-ныг дуустал хугацаанд тэжээлийн үйлдвэрлэлийн мэргэжлээр суралцаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн А.*******ын Иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР-2*******/А/ маягт, БНМАУ-ын Хүн амын регистрийн карт ХААТР-*******/А/ маягт зэрэг баримтаар тогтоогдож байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******35 дугаар зүйлийн *******35.*******-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, *******35.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж, *******35 дугаар зүйлийн *******35.3-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж тус тус заасан.
Хуулийн дээрх заалтаас үзвэл, А.*******ын тэтгэвэрт гарах эрхийг үүсгэх, дээрх хугацаанд малчнаар ажиллаж байсан талаарх хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, ажилд томилсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал, шийдвэр Архивын байгууллагад байхгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, ******* аймгийн Архивын тасгийн 2025 оны *******0 сарын *******5-ны өдрийн *******58 дугаартай тодорхойлолт, ******* сумын Засаг даргын тамгын газрын 03/2*******2 дугаартай албан бичгээр тогтоогдсон бөгөөд түүний ажиллаж байсан байдлыг шүүхээс өөр журмаар сэргээх боломжгүй болжээ.
Иймд дээр дурдсан баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, *******988 оны 07 дугаар сарын 0*******-ний өдрөөс *******989 оны 09 сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд ******* аймгийн ******* сумын ******* хөдөлгөөн нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг шүүхээс сэргээн тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагаас *******986 оны 06 сарын *******5-наас *******988 оны 06 сарын 30-ныг дуустал хугацаанд ажиллаж байсныг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4. Нэхэмжлэгч А.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, 60 дугаар зүйлийн 60.*******-т зааснаар төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.*******.6, **************5 дугаар зүйлийн **************5.2, **************5.2.2, **************6, **************8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******33 дугаар зүйлийн *******33.*******.*******, *******35 дугаар зүйлийн *******35.2.6-д зааснаар ******* овогт *******ын ******* /Рд:КЮ70*******024**************/-ыг *******988 оны 07 дугаар сарын 0*******-ний өдрөөс *******989 оны 09 сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд ******* аймгийн ******* сумын ******* хөдөлгөөн нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас *******986 оны 06 сарын *******5-ны өдрөөс *******988 оны 06 сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсныг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, 60 дугаар зүйлийн 60.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 / далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш *******4 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ