| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жүгдэрийн Чимэддулам |
| Хэргийн индекс | 310/2025/00781/И |
| Дугаар | 310/ШШ2026/00003 |
| Огноо | 2025-12-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 310/ШШ2026/00003
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, Ажилчны *******, ******* *******, ******* тоот хаягт байрлах, ******* ******* ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дундговь аймгийн сумын баг, , ******* байрын тоотод оршин суух, овогт /РД: *******/-д холбогдох ******* гаргуулах тухай, ******* индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дундговь аймагт үйл ажиллагаа явуулдаг Баян булгийн хурд ХХК-ийн захирал гэж өөрийгөө танилцуулсан Б.аас барааны төлбөр 605807 төгрөгийг гаргуулж ******* ******* ХХК-д олгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Ц. миний бие ******* ******* ХХК-аас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилж буй 605807 төгрөгийг 2 сарын хугацаанд буюу 2026 оны 0 сарын 25-ны өдөр 3029036 төгрөг, 2026 оны 02 сарын 25-ны өдөр 3029036 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлд зааснаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Ц.аас 605807 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц. нь нэхэмжлэлийн шаардлага болох 605807 төгрөгийг 2026 оны 0 сарын 25-ны өдөр 3029036 төгрөг, 2026 оны 02 сарын 25-ны өдөр 3029036 төгрөгөөр тус тус хуваан төлөхийг зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбараар тогтоогдсон.
Нэхэмжлэгч тал хариуцагчийн тайлбартай танилцаад зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, маргахгүй байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 879 төгрөгөөс 55939.5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 55939.5 төгрөгийг, хариуцагчаас 55939.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн , 23 дугаар зүйлийн 23. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
. ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 605807 /зургаан сая тавин найман мянга далан нэгэн/ төгрөгийг хариуцагч овогт /РД: ЗЮ906238/ нь 2026 оны 0 сарын 25-ны өдөр 3029036 /гурван сая хорин есөн мянга гучин зургаан/ төгрөг, 2026 оны 02 сарын 25-ны өдөр 3029036 /гурван сая хорин есөн мянга гучин зургаан/ төгрөгөөр тус тус хуваан төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57., 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 879 /нэг зуун арван нэгэн мянга найман зуун далан есөн/ төгрөгөөс 55939.5 /тавин таван мянга есөн зуун гучин есөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 55939.5 /тавин таван мянга есөн зуун гучин есөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагчаас 55939.5 /тавин таван мянга есөн зуун гучин есөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ