Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 310/ШШ2026/00004

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, *******, ******* тоот хаягт байрлах, ******* ХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн ******* сумын ******* баг, ******* гэх газар оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******/

Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байр, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* /РД: *******/

Хариуцагч: Дундговь аймгийн ******* сумын ******* баг, ******* гэх газар байрлах, ******* ХХК /РД: *******/ нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 56753594.34 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай, ******* индекстэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...ЗГ/201844213419 дугаартай зээлийн гэрээний үүрэгт нийт 56753594.34 төгрөгийг зээлдэгч ******* ******* ******* ХХК нараас гаргуулж өгнө үү. Зээлдэгч нар зээлийн төлбөрийг сайн дураар, мөнгөн хэлбэрээр төлж барагдуулаагүй тохиолдолд 1121УБА улсын дугаартай JTMHU01J4K4172543 тоот арлын дугаар бүхий шаргал өнгөтэй, Toyota Land cruiser 200 маркийн автомашиныг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Хариуцагч нар нь зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргийн гүйцэтгэлээ 2025 оны 11 сарын 19-ний өдөр бүрэн төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч ******* ******* *******ХХК нараас зээлийн гэрээний үүрэгт 56753594.34 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулаагүй байхад хариуцагч ******* ******* *******ХХК нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 56753594.34 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан шалтгаанаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбараар тогтоогдсон.

Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, хариуцагч, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ХК-ийн ******* ******* /РД: *******/, ******* *******/РД: *******/, ******* ХХК /РД: *******/ нараас нэхэмжилсэн 56753594.34 /тавин зургаан сая долоон зуун тавин гурван мянга таван зуун ерэн дөрвөн төгрөг гучин дөрвөн мөнгө/ төгрөгийг хариуцагч нар биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 511918 /таван зуун арван нэгэн мянга есөн зуун арван найман/ төгрөгөөс 255959 /хоёр зуун тавин таван мянга есөн зуун тавин есөн/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 255959 /хоёр зуун тавин таван мянга есөн зуун тавин есөн/ төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч нараас 255959 /хоёр зуун тавин таван мянга есөн зуун тавин есөн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ