Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 141/ШШ2026/00010

 

 

2026 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 141/ШШ2026/00010

Завхан аймаг

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Нарийн бичгийн дарга Л.З-г оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ........... аймгийн Б сумын А багт оршин суух хаягтай Б овогт Г*ын Д*-ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: “...Миний бие 1981 онд З аймгийн 8 жилийн сургуулийг төгсөж 1981 оны 09 дүгээр сары 01-ний өдрөөс Х аймгийн ойн техник мэргэжлийн сургуульд сурч 1983 оны 07 дугаар сарын 01-ний төгсөөд 1983 онд Б сумын Б нэгдлийн А бригадад малчнаар ажилд орж 1984 оны 06 дугаар хүртэл буюу цэрэгт явтлаа ажиллаж байсан. 6 дугаар сарын 24-ний өдөр цэрэгт яваад 1987 оны 06 дугаар сарын 21-ний өдөр халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд 1987 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл З аймгийн Б сумын Тэжээлийн аж ахуйд жолоочоор, 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал .......аймгийн Б сумын А*ын Тэжээлийн аж ахуйд ажилчнаар, 1991 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал А сумын Эрчим хүчний сум дундын үйлдвэрийн халаалтын зуухны машинистаар тус тус ажиллаж байсан. Би өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл ажилд орсон гарсан тушаал байхгүй учраас ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү.

Миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй хөдөө мал маллаж амьдарч байгаа учраас намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү..” гэжээ.

Шүүх хуралдаанд хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судалж хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Д нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг явуулах талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч ...нь эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, түүнийг оролцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

2. Нэхэмжлэгч Г.Д нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

3. Нэхэмжлэгч Г.Д нь З аймгийн Б сумын Б нэгдэлд малчнаар 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, ..........аймгийн Б*ы Тэжээлийн аж ахуйд жолоочоор 1987 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, ..... аймгийн Б*ны Тэжээлийн аж ахуйд ажилчнаар 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал, З аймгийн А сумын Эрчим хүчний үйлдвэрийн халаалтын зуухны машинистаар 1991 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус ажиллаж байсан болох нь:

Г-ын Д-д Х-ийн техник мэргэжлийн сургуулийн захиргаанаас 1983 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн нээж олгож түүний зургийг нааж зургийн баруун доод өнцгийг оруулан тэмдэг дарж баталгаажуулж, ажлын тухай мэдээлэлд ...Тэжээлийн аж ахуйн даргын 1987 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 205 дугаартай тушаалаар Б Тэжээлийн аж ахуйд авто жолоочоор томилж ажиллуулав, Тэжээлийн аж ахуйн даргын 1988 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 255 дугаартай тушаалаар Б*ны Т*ийн аж ахуйн авто жолоочийн ажлаас чөлөөлж туслах үйлдвэрлэл барилгын салбарт ажилчнаар томилов, Тэжээлийн аж ахуйн даргын 1991 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 117 дугаартай тушаалаар Б*ы Тэжээлийн аж ахуйн барилгын туслах үйлдвэрийн ажилчнаар ажлаас чөлөөлөв, Даргын 1991 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаартай тушаалаар А сумын Эрчим хүчний сум дундын үйлдвэрийн халаалтын зуухны машинистаар ажиллуулав, Даргын 1992 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 26 дугаартай тушаалаар А сумын ЭХСДУ-ын Усан халаалтын зуухны ажлаас чөлөөлж Н компанид шилжүүлэв...” гэж бичиж, тэмдэг дарж баталгаажуулсан 042706 дугаартай хөдөлмөрийн дэвтэр дэх мэдээлэл,

............аймгийн Архивын тасгийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/1174 дугаартай: “...1983-1984 онд Б сумын Б нэгдлийн А бригадад мал маллаж байсан гэх Г.Д, суурийн ахлагч Ж.С нарын цалингийн тодорхойлтыг олгов. Г.Д нэрээр 1983 онд 705,35 төгрөг...” гэсэн архивын лавлагаа, 1983-1984 цалингийн цэсний хуулбар,

...........аймгаас 1984 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын:  “...Гын Д, 1965 оны 09 дүгээр сарын 19-нд төрсөн, цэрэгт татагдахаас өмнө А бригадад малчин ажилтай байсан, 1983 онд Х Ойн ТМС төгссөн, мэргэжил тракторчин...” гэж тэмдэглээд түүний зургийг наасан анкетын хуулбар,

.........аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Г*ын Д, э...эгтэй, РД:00000, ........ оны .... дүгээр сарын ........-ны өдөр төрсөн, Б-ы Тэжээлийн аж ахуйд  жолооч ажилтай, ажилд орсон 1987 он, 1988 оны 10 дугаар сарын 23-ны өдөр бүртгэсэн...” гэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн дугаар олгосон ХААТР-1 маягтын хуулбар,

Гэрч Б.Б*ийн.  “...Намайг А суманд анх ирэхэд Г.Д нь ........ аймгийн ........... сумын Тэжээлийн аж ахуйд ажиллаж байсан. Манай гэр 1985 онд Тэжээлийн аж ахуй байгуулагдах үед Б сумаас А сум руу шилжиж ирсэн юм. Түүнээс хойш одоог хүртэл А сумандаа ажиллаж амьдарч байна. Би Д*-тай нэг нутгийн хүмүүс. Тухайн үед Тэжээлийн аж ахуйн нягтлангаар С/*ээ, даргаар Р гэдэг хүмүүс ажиллаж байсан. Г.Д нь Тэжээлийн аж ахуйгаас гараад уурын зууханд машинистаар ажилласан юм ...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.Н-ын: “...Г.Д нь 1987 онд намайг А-ын Тэжээлийн аж ахуйд ажилд ороход тракторын жолооч хийж байсан. Манай Аын Тэжээлийн аж ахуй нь газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг байсан. Манай Тэжээлийн аж ахуй нь 3 салаатай байсан. Би тухайн үед тракторын жолоочийн туслах, гручикээр ажиллаж байсан. Г.Д дараа нь Тэжээлийн аж ахуйгаас гараад уурын зуухны машинистаар ажиллаж байгаад сүүлд нь ..... компанид ажилласан. Хэрэгт авагдсан хөдөлмөрийн дэвтэрх зураг Д-ын зураг мөн. Би 1987 онд ажилд орсон болохоор Д*ын 1987 оноос өмнө ямар ажил эрхэлж байсан талаарх мэдэхгүй...” гэсэн агуулга бүхий мэдүүлгээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан, тэдгээрийн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан мэдээлэлтэй тохирч байх тул шүүх гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.

4. Иймд нэхэмжлэгч Г.Д*-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б овогт Г-ын Д*-ыг З аймгийн Бн сумын Б нэгдэлд малчнаар 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл,

.........аймгийн Б-ны тэжээлийн аж ахуйд жолоочоор 1987 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл,

...........аймгийн Б тэжээлийн аж ахуйд ажилчнаар 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал,

..........аймгийн А сумын Эрчим хүчний үйлдвэрийн халаалтын зуухны машинистаар 1991 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Д*-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ӨЛЗИЙХИШИГ