| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2026/00008/И |
| Дугаар | 141/ШШ2026/00012 |
| Огноо | 2026-01-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 141/ШШ2026/00012
| 2026 оны 01 сарын 12 өдөр | Дугаар 141/ШШ2026/00012 | Завхан аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг би,
Нэхэмжлэгч......... хот Х......... дүүргийн .........хороо, ...........оргил, ..............хороолол, ...........гудамж-33, ............барилга, ............-р давхрын ........байрлах “..............ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй
Хариуцагч: ..........аймгийн .........сумын .........багт оршин суух хаягтай Б-гийн Б*д холбогдох 5,150,572.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчаас ирүүлсэн тайлбарыг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “..............ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Б.Б.............нь тус компанитай зээлийн гэрээ байгуулж зээл авсан боловч гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж дараах шаардлагыг гаргаж байна. Талуудын хооронд байгуулсан ............. дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ ..........дугаар ..........дугаар ..........дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 3,707,572.76 төгрөг, зээлийн хүү 1,322,258.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 78,413,21 төгрөг, нотариатын зардалд 42,000 төгрөг нийт 5,150,572.76 төгрөгийг Б.Б-оос гаргуулж өгнө үү...” гэжээ
Хариуцагч Б.Б нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Миний бие тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “...............ББСБ” ХХК нь хариуцагч Б.Б-*оос 5,150,572.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваад “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн тайлбарыг ирүүлж, тайлбартаа гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хүлээн авч хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97,354 төгрөгийн тал хувь болох 48,677 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 48,677 төгрөг, хариуцагч Б.Б-оос 48,677 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “................ББСБ” ХХК -нд олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “........ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б-д холбогдох 5,150,572.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97,354 төгрөгийн тал хувь болох 48,677 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 48,677 төгрөг, хариуцагч Б.Б-оос 48,677 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “.............. ББСБ” ХХК-нд олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Б.Б нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигч энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ