| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2026/00014/И |
| Дугаар | 141/ШШ2026/00013 |
| Огноо | 2026-01-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 141/ШШ2026/00013
| 2026 оны 01 сарын 12 өдөр | Дугаар 141/ШШ2026/00013 | Завхан аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг би,
Нэхэмжлэгч: .......... аймгийн ........... сумын Засаг даргыг төлөөлж Т............ сумын ..............багт байрлах .......... аймгийн ................сум дахь сум дундын прокурорын газрын нэхэмжлэлтэй,
Хариуагч: ............аймгийн ..............сумын ...............багт оршин суугч О овогт Т-гийн О, С овогт М-ын Ш нарт холбогдох 7,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт талуудаас ирүүлсэн баримтыг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
............аймгийн ...........сумын Засаг даргыг төлөөлж ........... аймгийн Прокурорын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “....Т.О, М.Ш нар нь Н........ сумын Хоршоог хөгжүүлэх сангаас 10,000,000 төгрөгийг хөнгөлөлттэй нөхцөлөөр жилийн 3 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаанд эргэн төлөхөөр гэрээ байгуулан зээл авсан. Гэвч иргэн Т.О М.Ш нар нь гэрээний дагуу үндсэн зээл 7,000,000 төгрөг, хүү 300,000 төгрөгийг төлөөгүй буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй зөрчсөний улмаас Н сумын Хоршоог хөгжүүлэх санд 7,300,000 төгрөгийн хохирол учирсан байна. Иймд Т.О, М.Ш нараас 7,300,000 төгрөгийг гаргуулж Н.......... сумын Хоршоог хөгжүүлэх санд олгуулж өгнө үү....” гэжээ.
Хариуцагч Т.О, М.Ш нар нь шүүхэд төлбөр төлсөн талаарх дансны хуулга, албан бичгийг ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч :::::::::: аймгийн::::::::::::г сумын Засаг даргыг төлөөлж :::::::::::аймгийн Прокурорын газар нь хариуцагч Т.О, М.Ш нараас 7,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.О, М.Ш нар нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваад нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн талаарх дансны хуулбар болон Завхан аймгийн Нөмрөг сумын засаг даргын албан тоотыг шүүхэд ирүүлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж заасны дагуу хариуцагч Т.О, М.Ш нараас улсын тэмдэгтийн хураамжид 65,875 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ...........аймгийн Н сумын Засаг даргыг төлөөлж ...... аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтй хариуцагч Т.О, М. нарт холбогдох 7,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуацгч Т.О, М.Ш нараас улсын тэмдэгтийн хураамжид 65,875 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4. Зохигч энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ