Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2025/ДШМ/79

 

 

 

 

 

                                       Э.Б*******т холбогдох

                                          эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч З.Төмөрхүү, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Тунгалаг хөтөлж,

Прокурор Б.С*******ийг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхтайван даргалж, шийдвэрлэн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/89 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Э.Б*******т холбогдох эрүүгийн ***************** дугаартай, ***************** индекстэй, 1 хавтас хэргийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б******* овогт Эрдэнэбатын Б*******, Монгол улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Сэлэнгэ аймгийн С******* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, Хилийн цэргийн 0101 дүгээр ангид шалгагч ажилтай, ам бүл 2, ээжийн хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн С******* сумын ************* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай (РД: *******)

Шүүгдэгч Э.Б******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа буюу 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн С******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт  "******* СЭА" улсын дугаартай "Toyota prius-20" загварын тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хөдөлгөөний аю*******үй байдлын эсрэг гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Э.Б*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч Б******* овгийн Эрдэнэбатын Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан "Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аю*******үй байдлын болон ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон,

Шүүгдэгч Б******* овгийн Эрдэнэбатын Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 06 сараар хасч, 2700 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 2,700,000 төгрөгийн торгуулийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, тогтоосон хугацаанд төлөөгүй бол торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулан,

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн,

Шүүгдэгч нь тус шүүхийн 2025.01.09-ний өдрийн 2025/3Ш/37 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилээр жил хасч, 400,000 төгрөгийн торгуулийн шийтгэлтэй болохыг дурдан,

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл энэ тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.С*******ий 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн №12 дугаартай эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Шийтгэх тогтоолыг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Б*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан бөгөөд Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Шүүх эрх хасах ялыг...торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно" гэж зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хязгаарлах ялыг хэзээнээс эхлэн тооцох эсэхийг тогтоогоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэж шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцийн шаардлагыг хангаагүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь заалтад "Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу гаргасан шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч гагцхүү энэ хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дурдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр бүлгийн холбогдох заалтыг удирдлага болгоогүй байгаа нь анхан шатны шүүхийн шийдвэр дээрх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна. Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/89 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж зөвтгүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гээд эсэргүүцлээ дэмжиж оролцож байна. шүүгдэгч Э.Б*******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн боловч анхан шүүхийн шийтгэх тогтоолд хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийг удирдлага болгоогүй, мөн шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж өгөөгүй гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Э.Б*******т холбогдох эрүүгийн 2531000000080 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

2.Прокурорын газраас шүүгдэгч Э.Б*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчийг дээрх зүйл ангид зааснаар “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аю*******үй байдлын болон ашиглалтын журам зөрчсөн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулан, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 06 сараар хасч , 2700 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулахаар тохиролцон хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

3.Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон  шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдаж хэргийг хянан шийдвэрлэсэн нь  хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Э.Б******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа буюу 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн С******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт  "******* СЭА" улсын дугаартай "Toyota prius-20" загварын тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

-Э.Б*******ын “2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан үед согтуурал хэмжих багажаар шалгахад 2,02% согтолтой байсан...” гэх согтуурал шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-р тал/,

-Гэрч Ч.Т*******ын “2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнийн 01 цагийн үед Сэлэнгэ аймгийн С******* сумын 2.6 дугаар багт үүрэг гүйцэтгэж байсан ба Шар таван давхрын байрны ард би машин шалгаад зогсож байтал саарал өнгөтэй “приүс-20” загварын машин хилийн цэргийн 0243 дүгээр анги талаас ирж байгаад шарын 1 дүгээр байрны урд талын зогсоол руу эргээд орчихсон. Тэгээд зогсоол дээр зогсох үед нь сэжигтэй санагдахаар нь шалгаж үзтэл жолооны хүрдний ард талд эрэгтэй хүн сууж байхаар нь бичиг баримт шалгах үед архи согтууруулах ундааны зүйл илт үнэртэж байсан. Тэгэхээр нь би согтуурал шалгах алкотест 7510 багажаар үлээлгэхэд 2.02 бүхэл согтолттой байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р тал/

-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 37 дугаартай “Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар Б******* овогт Эрдэнэбатын Б*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай” гэх шийтгэвэр /хх-ийн 14-16-р тал/ зэрэг шүүх хуралдааны шатанд шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.   

4.Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Б*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 06 сарын хугацаагаар хасч, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан журамд нийцсэн байна.

5.Прокуророос гаргасан “...Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс эрх хасах ялыг биелүүлэх хугацааг хэзээнээс эхлэн тооцож хэрэглэх талаар нэмж оруулах, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр бүлгийн холбогдох заалтыг удирдлага болгоогүй байгаа нь анхан шатны шүүхийн шийдвэр дээрх хуулийн шаардлагыг хангаагүй байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолт өөрчлөлт зөвтгүүлэх” талаар гаргасан эсэргүүцлийг хүлээн авч хангах нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасан байхад анхан шатны шүүх тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг хэзээнээс хэрхэн тооцох талаар шийтгэх тогтоолд заахгүйгээр шийдвэрлэсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй алдаа  гэж үзнэ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-д заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх хуулийн шаардлагыг хангаагүй ба мөн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасныг баримтлан шийдвэрлээгүй байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн удирдлага болгох болон 4, 7 дахь заалтуудад өөрчлөлт оруулж, прокурорын эсэргүүцлийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 1.3,  39.7 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/89 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

4 дэх заалтыг:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Э.Б*******т оногдуулсан 01 жил 06 сарын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тооцож, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлбөргүй, хэрэгт хураагдсан болон эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай” гэж,

7 дахь заалтыг:

“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хозйш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай” гэж өөрчлөлт оруулсугай.

2.Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хангасугай.

 3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                            

         ДАРГАЛАГЧ,

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

 

                            ШҮҮГЧ                                    З.ТӨМӨРХҮҮ

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

                            ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ