Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 141/ШШ2026/00015

 

 

 

2026 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 141/ШШ2026/00015

Завхан аймаг

 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

 биелүүлснийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай

 

            Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг би,

Нэхэмжлэгч: ..........аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабыг төлөөлж .........сумын .............багт байрлах .......аймгийн .............сум дахь сум дундын прокурорын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ........... аймгийн ..........сумын Х багт оршин суух хаягтай Б овогт Б-ын Э*д холбогдох 889,125 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчаас ирүүлсэн баримтыг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

............аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабыг төлөөлж ............аймгийн Прокурорын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  “.............аймгийн Засаг даргын 2022 оны А/275 дугаартай захирамжаар иргэн Б.Э*ыг цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр буюу 889,125 төгрөгөөр дүйцүүлэн хаах шийдвэр гарсан. Гэтэл Б.Э нь 889,125 төгрөгөөр цэргийн албыг дүйцүүлэн хаах шийдвэрийг одоог хүртэл биелүүлээгүй тул 889,125 төгрөгийг гаргуулж Төрийн сангийн 00000 тоот дансанд төвлөрүүлж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч Б.Э мнь шүүхэд төлбөрийг шилжүүлсэн талаарх дансны хуулгыг ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ........... аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабыг төлөөлж З..........аймгийн Т сум дахь сум дундын прокурорын газар хариуцагч Б.Э-аас 889,125 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг  хянан  шийдвэрлэх   ажиллагааны   явцад    хариуцагч    Б.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 889,125 төгрөгийг төлж барагдуулан талаарх Хас банкны төлбөрийн баримтыг шүүхэд ирүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж заасны дагуу хариуцагч Б.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 12,944.5 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ............аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабыг төлөөлж ...........аймгийн..............сум дахь сум дундын прокурорын газрын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Э-д холбогдох 889,125 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 12,944.5 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

4. Зохигч энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

       ШҮҮГЧ                                       Б.ӨЛЗИЙХИШИГ