| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2025/00395/И |
| Дугаар | 141/ШШ2026/00022 |
| Огноо | 2026-01-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 141/ШШ2026/00022
| 2026 оны 01 сарын 15 өдөр | Дугаар 141/ШШ2026/00022 | Завхан аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг би,
Нэхэмжлэгч: ........... хотын Ч.......... дүүргийн .......-р хороо, .........талбай, ......... тауэр барилгын ..... давхар, .......... тоотод байрлах “............ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .........аймгийн .......сумын ..........багт оршин суух хаягтай Г овогт Ж-ны У-д холбогдох 176,512 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчаас ирүүлсэн тайлбарыг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х........ ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагч нь нэхэмжлэгчийн ......... гэх нэртэй цахим зээлийн аппликейшнд зээл авах хүсэлт ирүүлснийг хянан үзэж 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр цахим зээлийн эрх нээх гэрээг талууд цахимаар байгуулсан. Ингээд зээл авах эрх олгогдон хариуцагчаас хүсэлт гаргасны үндсэн дээр 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 150,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй байхаар тохиролцож олгосон боловч хариуцагч төлбөрийг төлөөгүй өдийг хүрсэн. Иймд Ж.У-ас 176,512 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Ж.У нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Миний бие тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулна..” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Х ББСБ” ХХК нь хариуцагч Ж.У-д холбогдуулан 176,512 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.У нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваад “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулна...” гэсэн тайлбарыг ирүүлж, тайлбартаа гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хүлээн авч хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,945 төгрөгийн тал хувь болох 2,972 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 2,972 төгрөг, хариуцагч Ж.У*аас 2,972 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х.......... ББСБ” ХХК -нд олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Х.......... ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Ж.У-д холбогдох 176,512 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,945 төгрөгийн тал хувь болох 2,972 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 2,972 төгрөг, хариуцагч Ж.У-аас 2,972 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х..............ББСБ” ХХК -нд олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Ж.У нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигч энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ