Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 141/ШШ2026/00023

 

 

2026 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 141/ШШ2026/00023

Завхан айма

 

                                      Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                      хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                                хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг би,

Нэхэмжлэгч: ................хотын ...........дүүргийн 8-р хороо, Ц тауэрын ..... давхарт байрлах “М банк” ХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багт оршин суугч  Баярхүүгийн Сайзанд холбогдох 12,021,056.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчаас ирүүлсэн тайлбарыг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “................” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр цахим зээлийн гэрээ байгуулсан. 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн. Дээрх зээлийн гэрээг цуцлаж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000180624 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 12,002,056.77 төгрөг, нотариатын төлбөрт 19,000 төгрөг нийт 12,021,056.77 төгрөгийг хариуцагч Б.С-гаас гаргуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч Б.С нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг төлж барагдуулна...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “..... банк” ХК нь хариуцагч Б.С-д холбогдуулан 12,021,056.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.С нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваад “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул төлж барагдуулна..” гэсэн тайлбарыг ирүүлж, тайлбартаа гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хариуцагчийн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хүлээн авч хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207,287 төгрөгийн тал хувь болох 103,643 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 103,643 төгрөг, хариуцагч Б.С*-гаас 103,643  төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч .... банк” ХК-нд олгохоор шийдвэрлэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ₮.......ХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Б.С-д холбогдох 12,021,056.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207,287 төгрөгийн тал хувь болох 103,643 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 103,643 төгрөг, хариуцагч Б.С-гаас 103,643  төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “............” ХК-нд олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч Б.С нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигч энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

     ШҮҮГЧ                                         Б.ӨЛЗИЙХИШИГ