| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 320/2025/01578/И |
| Дугаар | 320/ШШ2025/01431 |
| Огноо | 2025-11-24 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 320/ШШ2025/01431
| 2025 оны 11 сарын 24 өдөр | Дугаар 320/ШШ2025/01431 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ** дүүрэг, **** байрлах, Х.К
хариуцагч: Хөвсгөл аймгийн ***дүгээр багт оршин суух, А.А
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн үлдэгдэл 22,907,525 төгрөг, зээлийн хүү 3,510,502 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 131,257 төгрөг, нийт 26,549,284 (хорин зургаан сая таван зуун дөчин есөн мянга хоёр зуун наян дөрөв) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/01578/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.Х -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.А нь тус банктай 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр MN610030003095011287 тоот Цахим цалингийн зээлийн гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээгээр 29,652,000.00 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, хэрэглээний зээлийн зориулалтаар авсан.
Нэхэмжлэгч 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагчид 29,652,000.00 төгрөгийн зээлийг олгосноор Цахим цалингийн зээлийн гэрээ-гээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд хариуцагч нь өнгөрсөн хугацаанд үндсэн зээл 6,744,475 төгрөг, зээлийн хүүнд 3,947,964 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 13,396 төгрөг тус тус төлсөн байна. Зээлийн эргэн төлөлт болон зээлийн тооцооллын дэлгэрэнгүйг нэхэмжлэлд хавсаргасан Зээл, зээлийн хүүний тооцоололд тусгав.
Хариуцагчид Цахим цалингийн зээлийн гэрээ-гээр хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь, зохих ёсоор биелүүлэхийг нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа шаардаж байсан боловч хариуцагч нь зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа болно.
2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн MN610030003095011287 тоот Цахим цалингийн зээлийн гэрээ-г, 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөр банкны санаачлагаар тасалбар болгон энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
2.1.Хариуцагчаас 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн МХ[610030003095011287 тоот "Цахим цалингийн зээлийн гэрээ-ний 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөр мөнгөн төлбөрийн үүрэг болох үндсэн зээлийн өрийн үлдэгдэлд 22,907,525.00 төгрөг, зээлийн хүүнд 3,510,502.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 131,257.00 төгрөг буюу нийт 26,549,284.00 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.А тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.А нь Ө.Х -ийн нэхэмжилж буй 26,549,284.00 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ө.Х -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.И нь Б.А т холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 22,907,525 төгрөг, зээлийн хүү 3,510,502 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 131,257 төгрөг, нийт 26,549,284 (хорин зургаан сая таван зуун дөчин есөн мянга хоёр зуун наян дөрөв) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.А нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 26,549,284 (хорин зургаан сая таван зуун дөчин есөн мянга хоёр зуун наян дөрөв) төгрөгийг нэхэмжлэгч Ө.Х -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ө.Х -ийн 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Голомт банкны 1165117377 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290,696 (хоёр зуун ерэн мянга зургаан зуун ерэн зургаа) төгрөгийн тал хувь болох 145,348 (нэг зуун дөчин таван мянга гурван зуун дөчин найм) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 145,348 (нэг зуун дөчин таван мянга гурван зуун дөчин найм) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.А ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 145,348 (нэг зуун дөчин таван мянга гурван зуун дөчин найм) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Ө.Х -д олгохоор тогтов.
Хариуцагч Б.А нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ө.Х -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.И нэхэмжлэлтэй, хариуцагч Б.А т холбогдох, үндсэн зээлийн үлдэгдэл 22,907,525 төгрөг, зээлийн хүү 3,510,502 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 131,257 төгрөг, нийт 26,549,284 (хорин зургаан сая таван зуун дөчин есөн мянга хоёр зуун наян дөрөв) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.А нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 26,549,284 (хорин зургаан сая таван зуун дөчин есөн мянга хоёр зуун наян дөрөв) төгрөгийг нэхэмжлэгч Ө.Х -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ө.Х -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290,696 (хоёр зуун ерэн мянга зургаан зуун ерэн зургаа) төгрөгийн тал хувь болох 145,348 (нэг зуун дөчин таван мянга гурван зуун дөчин найм) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 145,348 (нэг зуун дөчин таван мянга гурван зуун дөчин найм) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.А ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 145,348 (нэг зуун дөчин таван мянга гурван зуун дөчин найм) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Ө.Х -д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.А нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ