| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 305/2026/00064/И |
| Дугаар | 305/ШШ2026/00077 |
| Огноо | 2026-01-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 305/ШШ2026/00077
Зохигчийн эвлэрлийг баталж,
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би,
Нэхэмжлэгч: ***** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *****холбогдох,
Үндсэн зээл 4,013,380.90 төгрөг, зээлийн хүү 1,366,852.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58,590.59 төгрөг, бусад зардал 61,500 төгрөг, нийт 5,500,323.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***** ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлийн гэрээний үүрэг анх зөрчигдөж эхэлсэн огноо: 93001-144267 дугаартай Цахим зээлийн гэрээ 2025-03-04 ны өдөр, 93001-148441 дугаартай Цахим зээлийн гэрээ 2025-04- 19 ны өдөр, 93001-149847 дугаартай Цахим зээлийн гэрээ 2024-12-19 ны өдөр, 93001- 163814 дугаартай Цахим зээлийн гэрээ 2025-05-04 ны өдөр, Зээлдэгч ***** нь 2025 оны 11 дугаар сарын 13 -ны өдрийн байдлаар байгуулсан гэрээний дагуу 93001-144267 дугаартай зээл 255 хоног, 93001-148441 дугаартай зээл 209 хоног, 93001-149847 дугаартай зээл 330 хоног, 93001-163814 дугаартай зээл 194 хоног, хугацаа хэтэрч, зээлийн гэрээнүүдэд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Тодруулбал: 93001-144267 дугаартай зээлэнд
Үндсэн зээлийн үлдэгдэл: 2,232,635.63 төгрөг
Зээлийн хүү: 763,990.35 төгрөг
Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт: 32,784.14 төгрөг, нийт 3,029,410.12 төгрөг, 93001-148441 дугаартай зээлэнд
Үндсэн зээлийн үлдэгдэл: 708,397.99 төгрөг
Зээлийн хүү: 204,364.65 төгрөг
Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт: 7,683.10 төгрөг, нийт 920,445.74 төгрөг,
93001-149847 дугаартай зээлэнд
Үндсэн зээлийн үлдэгдэл: 843,613.94 төгрөг
Зээлийн хүү: 332,509.36 төгрөг
Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт: 16,221.80 төгрөг, нийт 1,192,345.10 төгрөг, 93001-163814 дугаартай зээлэнд
Үндсэн зээлийн үлдэгдэл: 228,733.34 төгрөг
Зээлийн хүү: 65,988.00 төгрөг
Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт: 1,901.55 төгрөг, нийт 296,622.89 төгрөг,
***** ББСБ" ХХК-ийн зүгээс зээлдэгч ***** зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч *****м нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: Талуудын хооронд байгуулсан 583982 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001- 144267 дугаар 93001-148441 дугаар 93001-149847 дугаар 93001-163814 дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 4,013,380.90 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,366,852.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 58,590.59 төгрөг, нотариатын зардалд 61,500.00 төгрөг, бүгд 5,500,323.85 (таван сая таван зуун мянга гурван зуун хорин гурав зууны наян тав) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч *****-с гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2.Хариуцагч ***** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ***** ББСБ-ийн нэхэмжлэлийг төлөхийг зөвшөөрч байна. Хувааж төлж барагдуулна. Миний бие жирэмсний амралттай байгаа тул хувааж төлөх болно. Сард төлөх дүн 2026 оны 02 сард 900,000 төгрөг, 2026 оны 03 сард 900,000 төгрөг, 2026 оны 04 сард 900,000 төгрөг, 2026 оны 05 сард 900,000 төгрөг, 2026 оны 06 сард 900,000 төгрөг, 2026 оны 07 сард 1,000,323.85 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: хариуцагч *****-ын 2026 оны 02-06 сард 900,000 төгрөг, 2026 оны 07 сард 1,000,323,85 төгрөг төлөх графикийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: зээлийн үндсэн төлбөрт 4,013,380.90 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,366,852.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 58,590.59 төгрөг, нотариатын зардалд 61,500.00 төгрөг, бүгд 5,500,323.85 (таван сая таван зуун мянга гурван зуун хорин гурав зууны наян тав) төгрөгийг хариуцагч *****-аас гаргуулах гэжээ.
3. Нэхэмжлэгч ***** ББСБ ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, хариуцагч ***** нар харилцан тохиролцож, хариуцагч ***** нь үндсэн зээл 4,013,380.90 төгрөг, зээлийн хүү 1,366,852.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58,590.59 төгрөг, бусад зардал 61,500 төгрөг, нийт 5,500,323.85 төгрөгийг маргаангүй төлөхийг зөвшөөрсөн ба төлөх хугацааны хувьд 2026 оны 02 сард 900,000 төгрөг, 2026 оны 03 сард 900,000 төгрөг, 2026 оны 04 сард 900,000 төгрөг, 2026 оны 05 сард 900,000 төгрөг, 2026 оны 06 сард 900,000 төгрөг, 2026 оны 07 сард 1,000,323.85 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** хүлээн зөвшөөрч, талууд тохиролцож, эвлэрсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эрх буюу хариуцагчтай эвлэрэх эрх итгэмжлэлээр олгогдсон байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... зохигч эвлэрсэн, ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2.-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... зохигч талуудын эвлэрэл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь, зохигч талуудын эвлэрлийг батлах нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,955 төгрөгийн тавин хувь болох 51,477.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 51,477.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 51,477.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч ***** нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 4,013,380.90 төгрөг, зээлийн хүү 1,366,852.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58,590.59 төгрөг, бусад зардал 61,500 төгрөг, нийт 5,500,323.85 төгрөгийг маргаангүй төлөхийг зөвшөөрсөн ба 2026 оны 02 дугаар сард 900,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сард 900,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сард 900,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сард 900,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сард 900,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сард 1,000,323.85 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч ***** ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** хүлээн зөвшөөрч, талууд тохиролцож, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,955 төгрөгийн тавин хувь болох 51,477.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 51,477.5 төгрөгийг улсын орлогоос мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 51,477.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ***** ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН