| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвэгдоржийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 188/2018/0682/э |
| Дугаар | 626 |
| Огноо | 2018-07-23 |
| Зүйл хэсэг | 23.5.2., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 626
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга А.Арай,
Улсын яллагч Х.Ундрах,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ц, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар,
Шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар, А.Оюун,
Шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Д.Цэндсүрэн,
Гэрч М.Ц, Г.Э, Д.Энарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Хэнтий аймгийн Прокурорын газраас А овгийн Д.М, М овгийн Д.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201523010061 дугаартай 4 хавтаст хэргийг 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгчдэгчийн биеийн байцаалт:
А овгийн Д.М, Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймаг Баруун-Урт суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цагдаа мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ 1-р тойргийн Тахарын албаны Бор-Өндөр дэх Цагдаагийн хэлтэст хэв журмын цагдаа ажилтай байсан, одоо Хэнтий аймаг Бор-Өндөр сум дахь Цагдаагийн хэлтэст жижүүрийн цагдаа ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хэнтий аймаг Бор-Өндөр сумын 2-р багийн 51-р байр 33 тоотод оршин суух, ял шийтгэлгүй,
Мандат овгийн Д.Э, Монгол Улсын иргэн, 1976 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Цагдаагийн хэлтэст Замын Цагдаагийн зохицуулагч ажилтай байсан, одоо Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст жолооч цагдаа ажилтай, бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймаг Бор-Өндөр сумын 2 дугаар баг 51-14 тоотод оршин суух хаягтай, одоо Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 75а байр 13 тоотод оршин сууж байгаа, ял шийтгэлгүй,
ТОДОРХОЙЛОХ нь
Прокуророос тогтоосон хэргийн агуулга:
2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх Цагдаагийн тасгийн дуудлага хүлээн авагч цагдаа, цагдаагийн ахлагч Д.М нь Согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан “Цагдаагийн алба хаагч нь эрүүлжүүлэх байранд дэг журам сахиулж эрүүлжүүлэх байранд үйлчлүүлж байгаа болон ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж, байрны хамгаалалтыг хариуцна”, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д “Эрүүлжүүлэх байранд үйлчлүүлэгч этгээд амиа хорлох, бусдад халдан довтлоход ашиглаж болох эд зүйл оруулахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж хуулиар хүлээсэн нийтлэг албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй,
Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх Цагдаагийн тасгийн хэв журмын офицер, цагдаагийн ахмад Д.Э нь мөн өдөр Согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан “Цагдаагийн алба хаагч нь эрүүлжүүлэх байранд дэг журам сахиулж эрүүлжүүлэх байранд үйлчлүүлж байгаа болон ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж, байрны хамгаалалтыг хариуцна” гэж заасан хуулиар хүлээсэн нийтлэг албан үүргийг зохих ёсоор биелүүлээгүйн улмаас тус цагдаагийн тасгийн эрүүлжүүлэх байранд Э.Т өөрийгөө боомилж амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч нар мэдүүлэхдээ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М мэдүүлэхдээ:
2015 оны 09 дүгээр сарын 3-ны өдөр туслах жижүүрийн үүрэг гүйцэтгэхээр дуудагдаж ирсэн. Өглөө ерөнхий жижүүр Э өргөдөл гаргасан гээд 2 согтуу этгээдийг хүлээлгэн өгсөн, өөрөө зөрчил гаргасан этгээдийг олж ирнэ гээд гарсан. Тэгээд Ц, Э, Э нарыг дагуулж ирээд эрүүлжүүлэх байранд хий гээд би эрүүлжүүлэх байранд хийсэн. Ц-г авч яваад Т-г олж ирээд эрүүлжүүлэх байранд хийсэн. Тухайн үед эрүүлжүүлэх байр ажиллахгүй байсан. Эрүүлжүүлэх байрны гэрэл нь шатсан байсан тул камерийн бичлэгийг хянахад хүндрэлтэй байсан. Миний хариуцах ажил биш байсан, би өргөдөл дуудлага хүлээн авагч байсан, гэхдээ би камераа хянаж л байсан. Нэг хяналт тавихад талийгаач хөдөлгөөнгүй байхаар нь ороод хартал өөрийгөө боосон байсан. Дуудахад дуугарахгүй байсан. Тэлээг нь тайлж автал ямар ч хөдөлгөөн хийгээгүй. Эрүүлжүүлэх байр л гэдэг. Үзлэгийг эмч хийдэг, эмч байхгүй тохиолдолд эрүүлжүүлэх ажилладаггүй. Тухайн үед саатуулна шүү гэж хэлсэн бол эд зүйлийг нь би бүгдийг нь авах байсан. Түр хийчих гэсэн болохоор саатуулах юм гэж ойлгоогүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э мэдүүлэхдээ:
2015 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр ерөнхий жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн. 11 цагт А даргаас нэг өргөдөл цохогдож орж ирсэн. Өргөдөл гаргагч хоёр этгээд нь согтуу байсан тул байцаалт аваагүй юм. Уг хоёр этгээд нь Улаанбаатар хотын харъяат иргэд байсан бөгөөд өөрсдийнх нь гар утас, бусад зүйлийг зодож байгаад авсан тэр этгээд одоо гэртээ байгаа гэхээр нь хэлсэн хаягаар нь очиход Ц, Э, Э, Т нар байсан юм. Тэднийг дагуулаад цагдаагийн хэлтэс рүү ирэх замд Т зугтсан, үлдсэн гурван этгээдийг цагдаагийн хэлтэст авчирч согтуурлыг нь шалгасан, биед нь үзлэг хийсэн. Тэгээд жижүүрийн туслах хийж байсан Э-т хүлээлгэн өгсөн. Тэгээд буцаж яваад Т-г олж ирээд согтуурлыг нь шалгасан. Бусад нь саатуулах байранд байсан тул тэдэнтэй цуг оруулсан. Тэгээд Ц-ийн эхнэрээс байцаалт авсан. Энэ үед М залгаад Т сонин болчихлоо, хүрээд ирээч гэхээр нь буугаад очтол Т нас барсан байсан. Эрүүлжүүлэх байранд орж буй хүмүүсийн эд зүйлийг хураах ажиллагааг албадан саатуулж буй алба хаагч хийх ёстой. Миний хувьд тэр хүмүүсийг албадан саатуулах үйлдэл хийгээгүй юм. Би М-д түр харж бай л гэж хэлсэн. Эрүүлжүүлэх, албадан саатуулах ажиллагааг аль алиныг нь хийгээгүй, өөрийгөө албан тушаалдаа хайнга хандсан гэж үзэхгүй байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ц мэдүүлэхдээ:
2015 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр 22 цагийн үед аав яриад дүүг нас барсан тухай хэлсэн. Дүү маань цагдаагийн хэлтэсийн эрүүлжүүлэх байранд өөрийгөө боож нас барсныг мэдсэн. Дөрвүүлээ байж байгаад ийм асуудал болсон байсан. Үйл явдлыг харсан хүн М-ээс өөр хүн байгаагүй. Дүү маань өдөр 12 цагт өнгөрсөн байхад шөнийн 22 цагт ар гэрт мэдэгдсэн байсан. Манай дүүд амиа хорлох ямар ч шалтгаан байхгүй. Цагдаагийн байгууллагад авчирсан юм л бол бүхий л хяналтаа тавих ёстой байсан. Оршуулгын зардал бүрэн төлөгдсөн. Дүү маань анх 2009 онд ажилд орсрн, 2015 оны 6 дугаар сарын 13-нд жинхэлсэн юм. Дүү маань хэрэв байсан бол ажлаа хийгээд явах байсан, иймд нас барсанаас хойших 34 сарын хугацааны цалинд /дундаж цалин нь 487.609 төгрөг/ 16.560.346 төгрөгийг хоёр шүүгдэгчээс нэхэмжилж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч М.Ц мэдүүлэхдээ:
2015 оны 9 дүгээр сарын 3-ны шөнө гэрт Т, Э, Э нар ирсэн, мөн хоёр залуу орж ирсэн. Тэр хоёр залууг уурхай руу хүргэж өгөх байсан боловч миний мотоцикл асаагүй тул бид нар манайд бүгдээрээ хоносон. Ингэхдээ шөнөжин архидсан, өглөө 9 цаг өнгөрч байхад гэрт Э ирээд биднийг / Т, Э, Э / эрүүлжүүлэх рүү авч явахаар болоод Т гарч зугтсан. Э, Э нарыг цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд хийгээд, Э намайг дагуулаад Т хайхаар явсан, тэгээд Т олоод эрүүлжүүлэхэд дөрвүүлээ орсон. М дагуулаад эрүүлжүүлэх байранд хийсэн. Би гарая гээд орилж хаалга үүдийг балбатал М намайг паарнаас гавалсан. Талийгаач миний тэлээг аваад өөрийгөө боох гээд байна, тэлээгээ ав гээд Э над руу шидсэн, Би гавтай байсан болохоор тэлээгээ авч чадаагүй, тэгээд унтаад өгсөн. Нэг сэрэхэд М цагдаа ороод ирчихсэн найз чинь нас барсан байна гэж хэлсэн. гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Э мэдүүлэхдээ:
2015 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Ц, Э бид гурав эрүүлжүүлэх байранд орсон. Биднийг Э цагдаа авчраад М цагдаа эрүүлжүүлэх байранд хийсэн. Тэгээд Ц Э цагдаа дагуулж яваад Т-ыг авч ирсэн. Т Ц-ийн тэлээг аваад өөрийгөө боомилох гэхээр нь би болиулсан, дараа нь дахин тэлээг нь аваад өөрийгөө боомилсон байсан. Э цагдаа саатуулах байранд хий гэж хэлээд М цагдаа оруулсан. Ямар ч үзлэг хийлгээгүй, согтуурлын хэмжээг л үзсэн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Г.Э мэдүүлэхдээ:
2015 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Ц-ийн гэрт байхад Э цагдаа ирээд цагдаагийн хэлтэст авчраад надад байсан түлхүүрийг М цагдаа хураагаад эрүүлжүүлэх байранд оруулсан. Эхэлж Э бид хоёр, дараа нь Ц Т нар орсон. Би эрүүлжүүлэх байранд ороод унтаад өгсөн. Өөр мэдэх зүйл алга байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Э.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 22 цагт аав Д.Э утсаар надтай ярихдаа дүү Тайванбаяр чинь цагдаагийн тасгийн эрүүлжүүлэхийн өрөөнд өөрийгөө боож нас барсан гэж хэллээ гэсэн...Дүү маань амиа хорлох шалтгаан байхгүй. Цагдаагийн буруутай ажиллагаанаас болж нас барсан байх гэж бодож байна. Дүүгээ алдсандаа гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1хх-62-63/,
Гэрч Г.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...үдийн хойно 15 цаг 45 минутын үед албан өрөөндөө байхад хэв журмын байцаагч цагдаагийн ахмад Э орж ирээд “даргаа хүн боогоод үхсэн юм шиг байна” гэхээр нь хаана юун хүн боогоод үхсэн юм бэ гэж тодруулахад доор саатуулах байрны камерт гэж хэлсэн. Тэгэхээр нь яахаара камерт боож үхдэг билээ гэхэд Э би саатуулсан юмаа гэж хэлсэн. Албан конторын байрны нэг давхарт жижүүрийн хажууд байдагг саатуулах байр луу очиход камер дотор баруун талын хананы паарны хажууд 30 орчим насны...эрэгтэй хүн дээшээ харсан байдалтай хэвтэж байсан, хажууд нь жижүүрийн туслах цагдаагийн ахлагч М зогсож байсан, цаад талд нааран дээр 3 залуу сууж байсан. Би ахлагч М-ээс “юун хүн юм бэ, хэн гэдэг хүн бэ? гэхэд М “Т гэдэг хүн байгаа юм. Ахмад Э саатуулсан юм” гэж байсан. Би тэгэхээр нь “хэн саатуул гэсэн юм бэ, би та нарыг саатуулахад хүн хийж болохгүй гэж хэлээ биз дээ” гээд нөгөө гурван залууг камераас гаргаад Бор-Өндөр сумын 103-луу дуудлага өгсөн. Мөн аймгийн цагдаагийн жижүүрийн албанд мэдэгдээд ахлах мөрдөн байцаагч цагдаагийн ахмад Ч-г өрөөнөөс нь дуудсан. Сумын нэгдсэн эмнэлгийн эмч Н, сувилагчтайгаа ирж үзээд нас барсан гэдгийг хэлсэн.
Жижүүрийн офицерийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ахмад Э-с “хэн гэдэг хүн юм бэ, ямар учраас саатуулсан юм бэ” гэхэд өглөөний таны цохсон өргөдлийн дагуу Ц гэдэг айлынхаас авчирсан юм. Эхлээд очиход Т гэдэг нь зугтаасан, эргэж энгийн машинтай явж барьж ирээд саатуулсан юм гэж байсан. Нас барсан залууг Э-ы Т гэдэг гэж байсан. Ахмад Э-с яагаад зөвшөөрөлгүй албадан саатуулах байранд хүн хийсэн юм бэ гэхэд согтуу байсан, өөдөөс шаардлага эсэргүүцээд байхаар нь түр хийсэн, эхнэртэй нь уулзаад дараа нь гаргаж ирж уулзах гэж байсан юм гэж байсан. Миний хувьд албадан саатуулах байранд 4 согтуу хүн хийсэн гэдгийг огт мэдээгүй. Надад энэ талаар огт мэдэгдээгүй. Яагаад гэхээр саатуулах байрны эмч цагдаагийн ахмад О ээлжийн амралттай байсан. Мөн албан хаагч нартаа зайлшгүй шаардлага гарвал албадан саатуулах байрны эмчийн тодорхойлолтоор, миний зөвшөөрлөөр хүн саатуулна гэдгийг хурал дээрээ анхааруулж байсан...Хэргийн газарт талийгаачийг харахад нүүр, толгойдоо ил шарх соривгүй, хүзүүний урд хэсгээр улайж шалбарсан байдалтай шарх байсан, баруун хөлийн дагуу үзүүр нь гогцоорсон хүрэн өнгийн өмдний арьсан болов уу гэмээр суран бүс харагдаж байсан...Уг хэрэг гардаг өдөр жижүүрийн офицероор хэв журмын байцаагч цагдаагийн ахмад Э, туслах жижүүрээр ахлагч Д.М нар үүрэг гүйцэтгэж байсан. Тасгийн алба хаагчдаас хэрэг гардаг өдөр конторт би болон ахлах мөрдөн байцаагч ахмад Ч, ахмад Э, бид хэд л ажиллаж байсан...Албадан саатуулах байр дотроо 2 тийшээ харсан 2 камертай, хяналтын камерийн хянаж байх дэлгэц нь 102-ын жижүүрийн өрөөнд байдаг...” гэх мэдүүлэг /1хх-ийн 84-86/,
Гэрч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...Би Бор-Өндөр сумын 4 дүгээр багийн өрхийн эмнэлэгт хүний их эмчийн ажил хийдэг юм. 2015 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 16 цагийн орчим Нэгдсэн эмнэлгийн 103-аас цагдаагийн тасаг дээр нэг хүн сонин болчихоод байна гэнэ, яаралта очиж үзэх хэрэгтэй байна гэсэн дуудлагыг сувилагч Ч аваад надад хэлсэн. Дуудлагыг хүлээн авсан даруй сувилагч Ч-ын хамт ойрхон байдаг цагдаагийн тасаг дээр иртэл энд байгаа гэж зааж албадан саатуулах байр луу орсон. Албадан саатуулах байрны камер нь гэрэлгүй, харанхуй байсан. А гэдэг хүн бид нарт зааж өгсөн. Ороход 25 орчим насны залуу дээшээ харсан байдалтай шалан дээр паарны хажууд хэвтэж байсан, үзэхэд амьсгал сонсогдохгүй, мэдрэгдэхгүй, пульс захад болон төвд тэмтрэгдэхгүй, хүүхэн харааны урвал илрэхгүй өргөссөн, хүзүү орчимд боймолсон байдалтай, гүвдрүүдсэн байдалтай, пульсыг үзэхэд гар нь хөрсөн, нас барсан байсан...” гэх мэдүүлэг /1хх-66-67/,
Гэрч Ж.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаартай тушаалаар баталсан “код 408” буюу Захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэх журам нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан “Цагдаагийн албаны тухай” хуулийн 20.1.3 дахь заалтад “Цагдаагийн төв байгууллагын дарга цагдаагийн байгууллагын дотоод албаны дүрэм, цагдаагийн хүрээний ба эргүүл, харуул дүрэм, албаны үйл ажиллагаанд дагаж мөрдөх бусад дүрэм, журам, зааврыг энэ хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн батлах, мөрдүүлэх бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, Засгийн газрын агентлагын эрх зүйн байдлын тухай хуулийн 8.4 дэх хэсэгт “Агентлагын дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана”, 10.3 дахь хэсэгт “Агентлагын хэмжээнд агентлагын даргын хууль тогтоомжид нийцүүлэн баталсан хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөнө” гэж заасныг тус тус үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын даргын бүрэн эрхийн хүрээнд дотогш чиглэсэн буюу ажил олгогчоос ажилтанд дагаж мөрдүүлэх албаны дотоод журам юм. Өөрөөр хэлбэл энэ журам нь цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагааг зохицуулсан дотоод журам гэж ойлгож болно. Энэ журам нь захиргааны хэм хэмжээний акт биш юм. Захиргааны ерөнхий хуулийн 59.1 дэх хэсэгт “Захиргааны хэм хэмжээний акт” гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно” гэж тодорхой заасан байдаг. Тийм учраас Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-д зааснаар Төрийн захиргааны төв байгууллага буюу Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэх шаардлагагүй юм. Дээрх “код 408” буюу цагдаагийн байгууллага, эрх бүхий ажилтны дагаж мөрдөх хөдөлмөрийн дотоод журам нь нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан гадагш чиглэсэн журам биш, зөвхөн цагдаагийн байгууллага, алба хаагчдын дагаж мөрдөх, баримтлах хэм хэмжээ агуулсан эрх зүйн акт бөгөөд одоо үйл ажиллагаа хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа журам юм...” гэх мэдүүлэг /4 хх-21-22/,
Гэрч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”... Т манай гэрт 5-6 жил хамт амьдарч байгаа юм. Өөрийнх нь гэр гэр хороололд байдаг байх. Өчигдөр орой 21 цагийн орчимд Т, Ж бид 3 байрны хойд талд уусан. Тэгтэл Ггэдэг найз маань баргилтын уурхайгаас утсаар яриад манай уурхайд ажилладаг 2 залуу Жинчин буудлын урд байна гэнэ, наашаа хүргээд өг гэхээр нь буудал ортол 20 гаран насны танихгүй залуу байсан. Бид нар Ц-ийн мотоциклоор хүргэж өгье гэж яриад Ц-ийнд очтол Ц согтуу унтаж байсан. Мотоциклоор нь хүргэж өгөх гэж байгаад болиод нөгөө 2 залуугийн нэг нь цүнхнээсээ 2.5 граммын Боргио пиво гаргаж ирсэнийг бүгд ууцгаасан, дараа нь ахиад 0.75 граммын Ерөөл архи гаргасныг уугаад, өглөө хүргэж өгөхөөр болоод үүрээр 5 цаг гээд унтсан. Өглөө буюу 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өглөөний 09-10 цагийн орчим сэрэхэд Ц, Ж, Т, Д нар 0.75 граммын Ерөөл архи ууж байсан. Би босоод архинаас нь уулцаад унтаад өгсөн. Унтаж байхад Э цагдаа ирээд бид нарыг цагдаагийн тасаг руу авч явсан, багцаагаар 11-12 цагийн орчимд байх. Ц-ийнхээс гарахад Т гутлаа өмсөөд гараад ирье гэж ороод зугтаасан. Эцагдаа бид 3-ыг цагдаагийн тасаг дээр авчраад эрүүлжүүлэхийн камерт хийсэний дараа Ц-г авч яваад ирэхдээ Т-ыг авч ирээд бид нар дээр хийсэн. Т 35 гэлүү 36-р байрны үүднээс баригдлаа гэж байсан. Тэгээд л би унтаад өгсөн. Юу болсоныг мэдэхгүй, нэг сэрсэн чинь Т баруун талын хананы паарны хажууд дээшээ хараад хэвтчихсэн, цагдаа М хажууд нь байсан, нөгөө хэд маань ч гэсэн сэрчихсэн байсан. Яагаад өөрийгөө боож нас барах болсоныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1хх-68-70/,
Гэрч М.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...Би согтсондоо нам унтсан байсан. Багцаагаар шөнийн 02 цагийн орчимд манайд найз Э.Т, Э.Т, Б.Э, Э дөрөв 20 гаран насны танихгүй 2 залуугын хамт 0.75 граммын Ерөөл архи ууж байсан. Тэд нар бааранд сууж байгаад баар хаалгаад ирсэн юм шиг байсан. Би босч ирээд архинаас нь уулцсан, согтуу байсан болохоор эргээд согтоод унтаад өгсөн. Өглөө буюу өнөө өглөө 08 цаг өнгөрч байхад босоход манайд манай 3 найз унтаж байсан. Өглөө босоод дотор муу байсан болохоор хажуу айлын Д гэдэг залууг гуйж өөрт байсан 13 мянган төгрөгөөр 2 сав 2.5 граммын Кружка гэдэг пиво авчруулж Д, Т бид 3 уусан. Т, Ж 2 босч ирээд сүүлийн савтай пивоноос уусан. Ингээд эргэж согтоод унтаж байхад Э цагдаа ирээд сэрээгээд бид 4-ийг тасаг руу авч явна гэсэн. Тэгтэл Т гараад зугтаасан. Э цагдаа Т, Ж бид 3-ыг тасаг дээр авчраад драйгер үлээлгээд Т, Ж 2-ыг эрүүлжүүлэх камерт цагдаа М хийсэн. Э намайг хамт яв гэхээр нь дагаж яваад 35-р байрны хойд талд Т-г ганцаараа явж байхад барьж авчраад драйгер үлээлгэж эрүүлжүүлэх камерт бид 4-ийг хамт хийсэн. Энэ үед багцаагаар 12 цаг болж байсан байх... Э цагдаа “чи Т-г олоод өгчих тэгвэл чамайг явуулна” гэж хэлчихээд эрүүлжүүлэх камерт хийхээр нь би орсон хойноо “гаръя” гэж орилоод камерын хаалгыг гараараа савчиж дуугаргасан. Тэгтэл М цагдаа орж ирээд намайг паарнаас гавласан. Намайг гавлуулчихаад сууж байтал Т тэлээгээ өгчих гээд миний зүүж байсан хүрэн өнгийн даавуун материалтай дэгээдэж түгжигддэг тэлээг маань авсан. Тэлээгээр яах гэж байгаа юм бэ гэхэд “цамцны карманд тамхи байгаа, тэлээ шидэж тохож байгаад авъя” гэж хэлсэн. Т, Ж 2 нааран дээр нам унтаж байсан. Т тэлээг камерын тор төмрийн завсраар шидэж байгаад цамцнаасаа тамхиа аваад бид 2 нэг тамхи хувааж татсан. Т тэлээг хүзүүгээрээ ороож урдаа зангидаад боож үхлээ шүү гэж алцагнаад байсан. Тэгтэл Ж тэлээг булааж аваад надад өгсөн, би зүүн сугандаа хавчуулж байж байгаад бүгдээрээ унтая гэж ярилцаад унтсан. Нэг сэрэхэд М цагдаа орж ирээд сэр сэр гээд дуугарахаар нь хартал Ж Т 2 босчихсон байсан. Т хойд паарны хажуугаар хэвтээ байдалтай сэрэхгүй байсан. Миний тэлээ ойр хавьд маань байхгүй байсан. М цагдаа бид 3-ыг гаргаад дээшээ оруулсан. Ямар ч байсан унтацгаая гээд хэвтсэн. Миний хувьд мухарын хананаас паарнаас гавлуулчихсан байсан болохоор эргэж харахад жишүү байсан болохоор буруу хараад унтсан...” гэх мэдүүлэг /1хх-71-73/,
Гэрч Г.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...2015 оны 09-р сарын 02-ны өдрийн орой 21 цагийн орчимд Т, Э, Т бид 3 Э-н дэлгүүрээс 2 сав 2.5 граммын Кружка пиво аваад 37-р байрны ард талд уусан. Тэгээд Жинчин буудлын урд явж байтал Э луу найз Г залгаад гадны 2 залуу хонох айлгүй наана чинь явж байгаа юм, Баргилтын уурхай хүргэж өгөөрэй, наад Жинчингийн урд байгаа гэхээр нь очтол 20 гаран насны 2 залуу байсан. Тэр 2 залуу Баргилтын уурхайд ажилладаг гэж байсан. Бид найз Ц-н мотоциклоор хүргэж өгье гэж яриад Ц-нд бараг 01 цаг өнгөрч байхад очсон. Ц гэртээ согтуу унтаж байна гэхээр нь эхнэр М-с нь мотоциклийг нь гуйж хүргэж өгөх гэж байсанаа болиод тэр залуу нэг шил 0.75 граммын Ерөөл архи гаргахаар нь тэрийг нь уучихаад Ц унтсан. Ц нэг сэрж ирээд хэд татаад эргээд унтсан. Нэлээн согтуу байх шиг байсан. Анх Жинчин буудлын өмнө уулзахад энэ 2 залуу согтуу бололтой байсан. Т архи ууж дууссаны дараа танихгүй жижиг залуутай маргалдаад толгой руу нь нэг удаа цохиж байгаа харагдсан, юунаас болж маргасныг мэдэхгүй. Үүрээр 05 цаг өнгөрч байхад манай найз Л-р уурхай руугаа хүргүүлсэн. Бид ч Ц-нд унтаад өгсөн. Өглөө 09 өнгөрч байхад сэрэхэд Ц, Т, Д нар Кружка пиво ууж байсан. Т, Э бид 3 босоод пивоноос нь хэд татаад эргээд унтаж байхад 12 цагийн орчимд Э цагдаа урд шөнийн хамт архи уусан 2 залуутай орж ирээд тасаг руу хамт явнаа гээд аваад явсан. Т гэрийн гадаа байж байгаад хашааны завсраар гараад зугтаасан. Тасаг дээр Т, Э, Ц бид 4-ийг авчраад согтуурлын зэрэг шалгачихаад эрүүлжүүлэхийн камерт хийсэн. Э цагдаа Ц-г гаргаад Т-г олж ирнэ гээд явсан. Тухайн үед согтуу байсан болохоор хэдэн цаг болж байгааг нарийн мэдээгүй. Удалгүй Э цагдаа Т-г олж ирээд Ц-н хамт камерт хийсэн. Ц камерт орсоны дараа гаръя гэж орилоод камерын хаалга балбасан чинь М цагдаа орж ирээд наарны хойд талын паарнаас 2 гарыг нь холбоод гавалчихсан. Т, Э, Т бид нар нааран дээр хэвтэхэд би хэсэг зуур унтсан байсан. Нэг сэрээд харсан чинь Т баруун хананд байх паарнаас тэлээгээр өөрийгөө боож байхаар нь яаж байгаа юм бэ гээд тэлээг нь булааж аваад Ц рүү шидсэн. Тюм дуугарахгүй суугаад байсан. Би ч эргээд унтаад өгсөн, ямар хугацаа өнгөрснийг мэдэхгүй, унтаж байхад камерын хаалга дуугарахаар нь хартал М цагдаа орж ирээд сэр сэр гэсэн. Тэгтэл Т баруун хананы паарнаас өөрийгөө боосон байсаныг М цагдаа тайлж буулгаад дээшээ харуулж хэвтүүлсэн. Т ямар ч ухаангүй, амьсгалахгүй байсан. Ц-н гавыг тайлаад бид хэдийг дээшээ гаргасан. Бид нар хоорондоо зодолдож барьсан асуудал байхгүй. Цагдаа М, Э нар ч гэсэн бид нарыг болон Т-г зодож цохьсон асуудал байхгүй...Т хажуу талын хананд байх 2 хөндлөн бүдүүн паарны дээд талын паарыг суурьлуулах зорилгоор бөгжилсөн төмрийн завсраар тэлээг хийж өөрийнхөө хүзүү хоолойг ороож нэг зангидсан байсан...М цагдаа бид нарын халаасанд үзлэг хийсэн. Гутлын үдээс, тэлээ зэргийг хурааж аваагүй...” гэх мэдүүлэг /1хх-74-77,98-99/,
Шүүгдэгч Д.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2015 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 10 цагт дарга цагдаагийн хошууч А Б.Б-н гаргасан өргөдлийг шалгаж шийд гэсэн цохолттойгоор өгөхдөө өргөдөл гаргагч эмнэлэгт үзүүлээд тодорхойлолтоо аваад ирнэ гэсэн гээд өгсөн. Өргөдлийг уншиж үзэхэд Б, Б гэх 2 залуу 4 залууд зодуулж гар утас, тамхи зэрэг зүйлээ алдсан гэсэн утгатай байсан ба өргөдөл дээр холбогдох утас хаяг байхгүй байсан. Ингээд 12 цаг болж байхад өргөдөл гаргасан гээд өндөр залуу ирсэн, архи уусан бололтой байхаар нь драйгер үлээлгэж үзэхэд 0,83 хувьтай гарсан, мэдүүлэг өгөх чадваргүй согтуу байсан. Тэр залуугаас өргөдлийн талаар асуухад найз Б-тойгоо Баргилтын уурхай хүргүүлэхээр хүнээс гуйгаад хүргэж өгнө гээд 3 залуу ирээд Ц гэдэг айлд архи уугаад бид хоёрыг зодож тамхи, гар утсыг маань авсан гэхээр нь Б-с айлаа олох уу гэхэд олно гээд заалгахаар дагуулж явсаар Уурхайчны 14-07 тоотод очиход 4 залуу архи уусан бололтой унтаж байсаныг сэрээгээд “та хүн зодсон байна, гар утас алга болсон байна, тасаг руу явна” гэж хэлсэн. Тэр залуус зарим нь босоод хувцасаа удаан өмссөн. Тэгтэл өндөр залуу гарч бие засна гээд гарсан чинь зугтаасан байсан. Миний хувьд энэ өдөр тасгийн ерөнхий жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан ба жижүүрийн машинтай ганцаараа очсон юм. Тэр согтуу 4 залуугаас Ц, Э нарыг л таньдаг, бусад 2-ыг нь танихгүй залуус байсан. Ингээд Ц, Э, Т буюу Э гэх 3-н залууг суулгаад хамт байсан залууг чинь хэн гэдэг вэ гэхэд Т гэдэг гэж байсан, тэр залуу чинь яасан бэ гэхэд мэдэхгүй гэсэн. Хойд талын гудмаар нь тойроход өрөөсөн гуталтай Тайванбаяр гүйж яахаар нь хажууд нь очоод суучих гэхэд гутлаа авна гэж байсан. Тэгэхээр суучихаа очоод гутлыг чинь авъя гэхэд суухгүй хойшоогоо зугтаагаад явчихаар нь нөгөө хэдийгээ аваад цагдаагийн тасаг дээр ирээд 13 цаг 45 минутад согтуурлын зэргийг шалгахад Ц 5 бүхэл гарантай, Э, Т нар бүхэл гарантай гарч байсан. Миний хувьд зугтаасан Т-г барих гээд энэ хэдийг зүгээр орхиж болохгүй санагдаад туслах жижүүр цагдаагийн ахлагч М-г саатуулах байранд хийчих гэсэн үүрэг өгсөн. Т илтэд зугтаад байсан болохоор энгийн машинтай явж үзье гэж бодоод өргөдөл гаргагч Б, Б нарын ажлын саарал өнгийн жийп машинтай жолооч А гэдгийн хамт Т-г эрж яваад 36-р байрны хойд буланд явж байхаар нь барьж авчраад жижүүр дээр драйгер үлээлгэхэд 4 бүхэл гарантай гарсан учир мэдүүлэг өгөх чадваргүй байсан болохоор саатуулах байранд нөгөө хэд дээр нь хийсэн...Миний хувьд Бор-Өндөр сум дахь цагдаагийн хэсгийн хэв журмын офицерийн үүрэгт ажилтай ба 2009 оноос хойш хэрэг бүртгэх эрхтэй болсон болохоор хэрэг бүртгэхийн харъяаллын гомдол мэдээллээ шалгаж шийдвэрлэдзг юм. Ямар ч байсан өргөдлийн дагуу холбогдох хүмүүсээ цуглуулчихаад алдагдсан гар утас, тамхи зэрэг зүйл Ц-н гэрт байж болзошгүй, Ц-н эхнэр мэдэж байж магадгүй гэж бодоод гэрт нь очиж эхнэр М-тай уулзахад болсон асуудлын талаар ингэж ярьсан “манайд шөнө 02 цагийн үед Т, Т, Ж нар танихгүй 2 залуугын хамт ирж мотоцикль гуйж байсанаа болиод архи, пиво уусан, уусаны дараа Т согтчихоод танихгүй 2 залуугийн намханыг нь зодож байгаад цүнхийг нь уудлаад цүнхнээс нь тамхи гаргаж ирж кармандаа хийгээд байсан, нөгөө залуу нь боль гэхээр цохьчихоод цүнхийг нь уудлаад байсан” гэж ярьсан. Би М-г тасаг дээр авчраад албан өрөөндөө 14 цаг 10 минутад тайлбарыг эхэлж 14 цаг 40 минутад дуусгаад явуулсан. Үүнээс хойш зөрчил гаргасан нэг иргэнтэй уулзаж байхад 15 цаг 44 минутад туслах жижүүр ахлагч М өөрийнхөө 98620084 утаснаасаа саатуулах камерт саатуулсан хүмүүсийн нэг болох Т өөрийгөө боомилж нас барчихсан юм шиг байна гэхээр нь би өрөөнөөс гарч замдаа тасгийн дарга хошууч А-д хэлээд доошоо нэг давхарт байдаг саатуулах байранд ороход Т баруун хананы паарны хажууд газар дээшээ хараад хэвтэж байсан. Т-н зүүн гарын бугуйн дээрээс судсыг нь барьж үзэхэд цохилохгүй байсан, биө нь бүлээн байсан. Хошууч А 103-т дуудлага өгч эмч Б, сувилагч Ч нар ирж үзээд нас барсан гэж хэлсэн. Тасгийн ерөнхий жижүүрийн офицероор би үүрэг гүйцэтгэж байсан. Туслах жижүүрээр цагдаа, цагдаагийн ахлагч М үүрэг гүйцэтгэж байсан. Манай тасаг саатуулах байртай, гэхдээ саатуулах байранд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй байх. Гэмт хэрэгт холбогдсон нөхдүүдийг барьж авахад согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тэгээд тасаг дээр авчирсан хойно зугтаачих байх гэж бодоод түр саатуулж архийг нь гаргая гэж бодсон юм. Албадан саатуулах тогтоол үйлдээгүй. Би албадан саатуулах эрхтэй. Апбадан саатуулахын эмч байхгүй үед саатуулсан нь миний буруу. Хууль бус шийдвэр гаргаж албадан саатуулсанаа хүлээн зөвшөөрч байна. Үзлэг хийгээд халаасанд нь байсан гар утаснуудыг хураан авч хүлээлгэж өгсөн. Тэлээ, гутлын үдээс зэргийг хураан аваагүй юм. Гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжээ гаргаж ирээгүй байсан болохоор саатуулсан юм. Эмчийн хяналтад албадан саатуулах ёстой. Албадан саатуулах байрны эмч ахмад О ээлжийн амралттай байсан. Камер дотроо 2 камертай, нэг нь үүд рүүгээ харсан, нэг камер нь хойд тал руугаа харсан, камерыг бүрэн хянах боломжтой. Камерын хяналт туслах жижүүрийн өрөөнд байдаг. Саатуулах байрны камерыг шүүж үзэхэд Э.Т өөрийнхөө амийг хорлосон байсан. Жижүүртээ хяналт тавиагүй миний буруу, туслах маань саатуулах камерт оруулахдаа амиа хорлож болзошгүй эд зүйлийг хураан авч камерын хяналт тавиагүй буруутай үйл ажиллагаа байгаа. Ахлагч М бид хоёрын зүгээс дарамталсан, зодож цохьсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-78-80, 2хх-175-178/,
Шүүгдэгч Д.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр цагдаагийн тасгийн жижүүрийн туслах цагдаагаар үүрэг гүйцэтгэж байсан. Жижүүрийн офицероор хэв журмын байцаагч цагдаагийн ахмад Э үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэж байх үед 13 цагийн орчимд хэв журмын байцаагч цагдаагийн ахмад Э нь Э, Ц, Т буюу Э 3-ыг авчирж согтуурлын зэргийг шалга гэсэн үүрэг өгсөн. Согтуурлын зэргийг шалгахад Ц нь 5 бүхэл гарантай гарсан, бусад нь нэг бүхэл гарантай гарч байсан. Ахмад Э удалгүй нэг хүн барьж ирнэ гээд Ц-г дагуулж гарсан удалгүй ирэхдээ Т-г авчирч үзлэг хийлгэж согтуурлын зэргийг шалгуулаад саатуул гэсэн үүрэг өгсөн. Т-н хувьд нэлээд согтуу байсан, драйгер үлээлгэхэд 4 бүхэл гарантай гарч байсан. Бүгдийг нь драйгер үлээлгээд гарсан хувийг харуулсан тоон үзүүлэлттэй драйгер багаж барьж байгаа гэрэл зургийг нь авч бэхжүүлсэн байгаа. Эдгээр хүмүүсийг гар утас алдсан, хүн зодож танхайрсан өргөдлийн дагуу шалгаж байгаа албадан саатуул гэж үүрэг өгсөний дагуу эдгээр хүмүүст үзлэг хийхэд Т-с Нокиа маркын гар утас, эрх, Э-с Нокиа маркын гар утас, Э-с хар өнгийн гар утас гарсаныг үзлэг хийж түр хураан авч тэмдэглэл үйлдсэн. Одоо Т-н гар утас, эрх 2 нь сэйфэнд байгаа. Нөгөө хүмүүсийн гар утсыг эргүүлж өгсөн...Саатуулах камерт хийснээс хойш камераар хянах гэхээр саатуулах байрны камерын өрөөний гэрэл шатсан байсан болохоор дүрс нь цагаадаад бүдэг харагдаж байсан. Саатуулснаас хойш 20-30 минутын орчим саатуулах байрны камерын хаалгыг Ц балбаж нүдээд байсан. Энэ үед ахмад Э над руу залгаад “хэн хаалга нүдээд байгаа юм бэ, эвдчихвий гавлачих” гэхээр нь гав байхгүй гэхэд ирээд гав ав гэсэн. Энэ үед ахмад Э өрөөндөө Ц-н эхнэр М-с тайлбар авч байсан. Би өрөөнд нь орж гав аваад саатуулах байр руу орж Ц-г камерын хойд хананы нарийн трубанаас 2 гарыг нь холбож гавласан. Би буцаж өрөөндөө ирээд камераар хааяа хяналт тавьчихаад сууж байгаад 30 минутын дараа саатуулах байрны баруун хана налаад суугаад хөдлөхгүй байхаар нь орж үзтэл Т паар налаад хөдөлгөөнгүй суугаа байдалтай байхаар нь эрүүг өргөж үзтэл хүрэн өнгийн өмдний тэлээгээр хүзүүнийхээ урд нэг зангидсан ухаангүй байхаар нь сандраад тэлээг нь тайлж доош буулгасан. Намайг камерт ороход нөгөө 3 нь унтаж байсан. Гэхдээ харсан байж магадгүй Тулгаа буюу Э босоод ирсэн байсан. Би Т-г боосон байна нас барсан юм шиг байна гэж жижүүрийн офицероор гарч ажиллаж байсан цагдаагийн ахмад Э-д утсаар мэдэгдсэн. Тухайн үед ахмад Э, дарга хошууч А нар өрөөндөө байж байсанаа орж ирээд 103 болон аймгийн 102-т мэдэгдсэн байх. Удалгүй эмч ирж үзээд нас барсан байна гэж хэлсэн. Хамт байсан хүмүүсийг дээшээ гаргаж тусгаарласан. Надад зөрчил гаргасан хүмүүсийг албадан саатуулах эрх байхгүй. Тогтоол бичиж өгөөгүй түр саатуулаад гаргачих юм байх гэж бодож хийсэн. Биед нь үзлэг хийгээд гар утсыг хурааж авсан. Тэлээ, гутлын үдээс зэргийг аваагүй нь миний буруу. Удаахгүй гаргах байх гэж бодсон. Миний хувьд ахмад Э түр хийж байна гэж бодсон...” гэх мэдүүлэг /1хх-80-82,115-116, 2хх-170-174/,
Шүүх эмнэлгийн 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 8015 дугаартай шинжээчийн:
Шүүх эмнэлгийн 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 11 дугаартай задлан шинжилгээ хийсэн акт:
Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:
1.Үндсэн гэмтэл, эмгэг өвчин: Механик амьсгал бүтэлт: Дүүжлэлт: Хүзүү гаднаас уяа
гогцоогоор дарагдсаны улмаас үүссэн амьсгал бүтэлт: Хүзүүний урд хэсгийн урдаас арагшаа дээшээ ташуу чиглэлтэй ардаа задгай төгссөн дарагдлын ором.
2.Үндсэн гэмтэл, эмгэг өвчний хүндрэл: Дотор эрхтнүүдийн венийн цус дүүрэлт, 2
уушигны гялтан хоорондын цэгчилсэн цус харвалт /Тарьде толбо/, тархи уушигны хаван.
3.Дагалдах эмгэг, өвчин: Хүзүүний баруун хажуу урд хэсэг болон баруун хөлийн
шилбэний дотор дээд хэсгийн зулгаралт. Хүчтэй зэргийн согтолт.
Дүгнэлт:
1.Талийгаачийн биед хүзүүний урд дээд хэсгийн урдаас арагшаа дээшээ ташуу чиглэлтэй ардаа задгай төгссөн дарагдлын ором, хүзүүний баруун хажуу урд хэсгийн болон баруун хөлийн шилбэний дотор дээд хэсгийн зулгаралт бүхий гэмтлүүд тоггоогдлоо.
2.Дээрх хүзүүнд үүссэн дарагдлын ором бүхий гэмтэл нь хагас зөөлөн материалын 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Талийгаачид шинжилгээгээр үхэлд нөлөөлөх эмгэг өвчин тогтоогдсонгүй.
4.Талийгаачийн цусанд 2.7 промилли этилийн спирт илэрсэн нь хүчтэй зэргийн согтолтын хэмжээ болно.
5.Талийгаачийн цус нь АВО системээр В/3/ бүлгийн цустай байна.
6.Талийгаач нь хүзүү гаднаас уяа гогцоогоор дарагдсаны улмаас амьсгал бүтэж нас баржээ гэх дүгнэлт /1хх-228-229/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай:
12:08-д албадан саатуулах байрны сараалжин төмөр хаалгыг онгойлгож 2 эрэгтэй хүнийг саатуулах байранд хийж цоожлож гарав...
12:25-д цагдаа формтой хүн хаалга онгойлгож 2 эрэгтэй хүнийг нэмж саатуулах камерт хийв...
13:00-д 2 мөрнийхөө доод талд бугалга орчимд хар өнгийн хээтэй цамцтай эрэгтэй саатуулах камерын хаалгыг хөл гараараа балбаж байна...
13:00-13:10 хуртэл тэр залуу камерын хаалганы доод талаас гараараа хөшиж эвдэхийг оролдов...
13:15:56-д 2 бугалган дээрээ хөндлөн хээтэй цамцтай залуу тэлээгээр камер ороолгосон...камерын үүдзнд очиж балбаж байна...
13:17:19-д камерын сараалжан хаалганы харалдаа хажуугаар харж хэвтэн хөлөөрөө хаалга өшиглөх үйлдлийг байнга хийж байна...
13:27-д АСБ-ны хаалгыг цагдаа формтой хүн орж ирэхдээ хаалгыг онгорхой орхиод хаалга балбаж байсан эрзгтэйг АСБ-ны хойд тал руу авч яван буланд гавлаж байгаа бололтой бичлэгт харагдаж байна...
13:28:13-д цагдаа хаалга балбаж байсан этгээдийг гавлаж байхад нааран дээрээс цайруу өнгийн хувцастай эрэгтэй босоод АСБ-ны онгорхой хаалгаар гарч үүдэнд байсан сандал дээрээс цайруу өнгийн цамц авч нэг зүйлийг хүзүүндээ зүүж орж ирнэ...
13:28:54-д цагдаа хаалгыг хааж цоожлоод гарна...
13:31:59-д ханан дахь паарны бөгж төмөрт тэлээ мэт зүйлийг гогцоолдон хийж паар налан хагас суугаад хүзүүнийхээ урд авчран зангидаж байгаа бололтой бичлэг байна...
13:36:43-д боолтоо ахин чангалж 2 хөлөө жийж биеэ суллаж доошоо болж байгаа нь харагдаж байна...
13:37:42-д боох оролдлого хийж байгаа эрэгтэй хөлөө хөдөлгөж ахин боолтоо чангалж байгаа нь харагдаж байна...
13:38:24-д нааран дээр сууж байсан залуу босч боож байгаа тэлээ мэт зүйлийг булаан авч хойшоо шидсэн...
13:40:49-боох оролдлого хийсэн залуу тэлээ мэт зүйлийг буцаан авч пааранд бэхлэх гэхэд нааран дээр сууж байсан залууг очиход түлхэж холдуулсан...
13-41:20-д пааранд бэхлэсэн тэлээ мэт зүйлээ хүзүүнийхээ урд чангалаад хагас сууж байсанаа доош сууж биеэрээ доошлож байгаа харагдаж байна...
13:43:48-д дээшээ болж ахин боолтоо чангалаад бөгсөн биеэ доошлуулж 2 гараа доод пааран дээрээс тохойлдсон...
13:45.22-д бөгсөн биеэ дээш болгож ахин боолтоо чангалж, 2 хөлөө жийж суусан...
13:49:17-д 2 хөл жийлттэй хэвээрээ татагнасан...
13:49:30-д 2 мөр татагнасан...
13:49:39-д бүх бие татагнаж байсан...
13:49:55-д 2 мөр татагнаж байсан...
14:17:36-д АСБ-ны хаалганы цаана цагдаа формтой хүн харж байгаа бололтой харагдаж байна.
14:18:С1-д хаалганы цаанаас харж байгаад буцаад гарсан...
-14:13:12-д цагдаа формтой хүн хаалгыг онгойж орж ирээд 1 минут хиртэй оролдож байгаад боосон нөхрийг хажуу талаар нь хэвтүүлсэн...
-14:21:43-д АСБ–ны хаалган дээр 2 цагдаа формтой хүн ирж нэг нь гар утасны гэрлийг асаагаад боож нас барсан цогцосыг харж байгаа бичлэг саmera-5-д бичигдсэн байна гэх...
-камер-2-ын бичлэгийн 14:21-д хэв журмын байцаагч цагдаагийн ахмад Эрдэнэтөгс өрөөнөөсөө 2 хүний хамт гараад тасгийн дарга, цагдаагийн хошууч Г.А-н өрөөнд ороод хамт доошоо бууж байгаа бичлэг байна...
Жижүүрийн туслах цагдаагийн ахлагч Д.М-г хяналтын камераа хянасаныг үзэхээр камер-3 дугаартай хадгалагдсан бичлэгийг 2015.09.03-ны өдрийн 12:00:47 цаг хүртэл буцаан үзэхэд 102-ын өрөөнд ахмад Э 3 залууг оруулан ирж байна. Цэнхэр хөх өнгийн энгэртээ Р үсгэн тэмдэгтэй, юүдэнтэй цамцтай 25-30 орчим насны залуу /Б.Э/, мөрний доод талд 2 бугалгандаа хөндлөн хээтэй цамцтай 25-30 орчим насны залуу /М.Ц/, хөндлөн судалтай юүндэнтэй цамцтай 25-30 орчим насны залуусын /Г.Эбуюу Т/ хамт орж ирээд бугалган дээрээ хөндлөн хээтэй цамцтай залууг ахмад Э дагуулж буцаж гарав.
12:08-д драгер үлээсэн согтуу бололтой 2 залууг АСБ-д хийж цоожлож байна...
12:24:52-д 2 залууг ахлагч М АСБ-д хийлээ. М-н араас нэг хүн ирлээ...
12:26:47-д АСБ-ны хаалгыг цоожлож гарав...
13:27:25-д ахлагч М АСБ онгойлгож хаалга балбаад байсан Ц гэгчийг гавлаж байна...
Ц-г гавлаж байх хооронд онгорхой хаалгаар Т гарч сандал дээр байсан цамцаа авч нэг зүйл хүзүүндээ зүүж байна...
Бичлэгийг үзэхэд тухайн өдрийн камерт бичигдсэн цагаар 12 цаг 00 минутад цагдаагийн ахмад Эрдэнэтөгс Б.Э, М.Ц, Г.Э нарыг барьж авчраад, эргэж М. Ц-г дагуулж гараад 15 орчим минутын дараа Э.Т-г барьж авчраад албадан саатуулах байранд хийсэн...
АСБ-д 4 залууг хийсэнээс хойш 30 орчим минут энэ 4 залуу унтацгаасан. 13:00-13:27 минутын хооронд Ц хаалга нүдэж, хяналтын камер эвдэх гэж оролдож гавлуулсан...
Ц-г гавлаж байх хооронд Т коридорт үлдээсэн цамцаа авч авч эрхээ хүзүүндээ зүүсэн...
13:31-13:38 минут хүртэлх хугацаанд Т өөрийнхөө амийг егүүтгэхээр боох оролдлого хийхэд Э болиулж тэлээг авсан. Үүнээс хойш 13:40 минутад ахин тэлээг авч боох оролдлого 13:47 минут, нийтдээ 16 минут үргэлжлээд...
13:48:44-д боолтоо чангалаад боолт орж 13:49:17-д амьсгал боогдож татагнасан. Хамт байсан 3 залуу унтаж байгаа харагддаг. Жижүүрийн цагдаа ахлагч Д.М 14:57:36-д Э.Т-н боосныг нь мэдсэн...гэх тэмдэглэл /1хх-43-47/, Хэнтий аймгийн цагдаагийн газрын мэдээлэл хүлээн авагч цагдаа, цагдаагийн дэд ахлагч дамдинсүрэнгийн М-н ажлын байрны тодорхойлолт /4хх-37/, Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны тодорхойлолт /4хх-26/, Б.Э-н хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-29/ , Г.Э-н хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-27/, Эд зүйл хураан авсан тэмдэглэл /1хх-36-37/, Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1хх-38/, Эд мөрийн баримтыг хураан авах тогтоол /1хх-39/, Хэнтий аймаг Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын даргын тушаал /2хх-189-190/, Цагдаагийн Ерөнхий газрын даргын зөвлөлийн хуралдааны тэмдэглэл /3хх-194-196/, Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол, шинжээчийн дүгнэлт /2хх-133-136/, Хэнтий аймгийн дахь Цагдаагийн газрын Бор-Өндөр сум дахь Цагдаагийн тасгийн хэв журмын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Э-н ажил байдлын тодорхойлолт /3хх-192/, Гэрч Ч.Баатар, гэрч Т.Цэнд, гэрч Т.Өнөбаяр нарын мэдүүлэг /2хх-65-67/, Д.М-г сэжигтнээр тооцох тогтоол /2хх-146/, Ажилтан, алба хаагчийн дэлгэрэнгүй анкет /4хх-33-36/, Хохирогч Э.Ц-н дахин өгсөн мэдүүлэг /4хх-21/, Гэрч Ж.О-н мэдүүлэг /4хх-22/, Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх-169-177/, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын цагдаагийн хэсгийг Сайд нарын зөвлөлийн 1982 оны 340 дүгээр тогтоолоор байгуулж эрүүлжүүлэх байрны орон тоотойгоор үйл ажиллагаа эхэлсэн талаар албан тоот /4 хх-ийн 26/, Согтуурал шалгасан магадлагаа /1хх-52-55/, Түргэн тусламжийн дуудлагын хуудас /1хх-60/, Д.Э-н ял шалгах хуудас /2хх-179-180/, Д.М-н ял шалгах хуудас /2хх-181-184/ зэрэг нотлох баримтууд шинжлэн судлав.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Эрдэнэтөгс, Д.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:
Гэм буруугийн талаар.
Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх Цагдаагийн тасгийн дуудлага хүлээн авагч цагдаа, цагдаагийн ахлагч Д.Мөнх-Эрдэнэ нь 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр туслах жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхдаа Согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан “Цагдаагийн алба хаагч нь эрүүлжүүлэх байранд дэг журам сахиулж эрүүлжүүлэх байранд үйлчлүүлж байгаа болон ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж, байрны хамгаалалтыг хариуцна”, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д “Эрүүлжүүлэх байранд үйлчлүүлэгч этгээд амиа хорлох, бусдад халдан довтлоход ашиглаж болох эд зүйл оруулахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж албандаа хайнга хандаж хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас тус цагдаагийн тасгийн эрүүлжүүлэх байранд 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хохирогч Э.Тайванбаяр өөрийгөө боомилж амь нас хохирсон болох нь,
-Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх Цагдаагийн тасгийн хэв журмын офицер, цагдаагийн ахмад Д.Эрдэнэтөгс нь мөн өдөр ерөнхий жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхдаа Согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан “Цагдаагийн алба хаагч нь эрүүлжүүлэх байранд дэг журам сахиулж эрүүлжүүлэх байранд үйлчлүүлж байгаа болон ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж, байрны хамгаалалтыг хариуцна” гэснийг зөрчиж албандаа хайнга хандаж хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас тус цагдаагийн тасгийн эрүүлжүүлэх байранд Э.Тайванбаяр өөрийгөө боомилж амь нас хохирсон болох нь
мөрдөн шалгах ажиллагаанд Д.Э-н өгсөн “...Тасгийн ерөнхий жижүүрийн офицероор би үүрэг гүйцэтгэж байсан. Туслах жижүүрээр цагдаа, цагдаагийн ахлагч М үүрэг гүйцэтгэж байсан. Манай тасаг саатуулах байртай, гэхдээ саатуулах байранд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй байх. Гэмт хэрэгт холбогдсон нөхдүүдийг барьж авахад согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тэгээд тасаг дээр авчирсан хойно зугтаачих байх гэж бодоод түр саатуулж архийг нь гаргая гэж бодсон юм. Албадан саатуулах тогтоол үйлдээгүй. Би албадан саатуулах эрхтэй. Апбадан саатуулахын эмч байхгүй үед саатуулсан нь миний буруу. Хууль бус шийдвэр гаргаж албадан саатуулсанаа хүлээн зөвшөөрч байна. Үзлэг хийгээд халаасанд нь байсан гар утаснуудыг хураан авч хүлээлгэж өгсөн. Тэлээ, гутлын үдээс зэргийг хураан аваагүй юм. Гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжээ гаргаж ирээгүй байсан болохоор саатуулсан юм. Эмчийн хяналтад албадан саатуулах ёстой. Албадан саатуулах байрны эмч ахмад О ээлжийн амралттай байсан. Камер дотроо 2 камертай, нэг нь үүд рүүгээ харсан, нэг камер нь хойд тал руугаа харсан, камерыг бүрэн хянах боломжтой. Камерын хяналт туслах жижүүрийн өрөөнд байдаг. Саатуулах байрны камерыг шүүж үзэхэд Э.Т өөрийнхөө амийг хорлосон байсан. Жижүүртээ хяналт тавиагүй миний буруу, туслах маань саатуулах камерт оруулахдаа амиа хорлож болзошгүй эд зүйлийг хураан авч камерын хяналт тавиагүй буруутай үйл ажиллагаа байгаа. Ахлагч М бид хоёрын зүгээс дарамталсан, зодож цохьсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-78-80, 2хх-175-178/,
мөрдөн шалгах ажиллагаанд Д.М-н өгсөн “...цагдаагийн тасгийн жижүүрийн туслах цагдаагаар үүрэг гүйцэтгэж байсан...Үүрэг гүйцэтгэж байх үед...хэв журмын байцаагч цагдаагийн ахмад Э нь Э, Цоохүү, Т буюу Э 3-ыг авчирж согтуурлын зэргийг шалга гэсэн үүрэг өгсөн...Эдгээр хүмүүсийг гар утас алдсан, хүн зодож танхайрсан өргөдлийн дагуу шалгаж байгаа, албадан саатуул гэж үүрэг өгсөний дагуу эдгээр хүмүүст үзлэг хийхэд Т-с Нокиа маркын гар утас, эрх, Э-с Нокиа маркын гар утас, Э-с хар өнгийн гар утас гарсаныг үзлэг хийж түр хураан авч тэмдэглэл үйлдсэн...Саатуулснаас хойш 20-30 минутын орчим саатуулах байрны камерын хаалгыг Ц балбаж нүдээд байсан. Энэ үед ахмад Э над руу залгаад “хэн хаалга нүдээд байгаа юм бэ, эвдчихвий гавлачих” гэхээр нь гав байхгүй гэхэд ирээд гав ав гэсэн...Би өрөөнд нь орж гав аваад саатуулах байр руу орж Ц-г камерын хойд хананы нарийн трубанаас 2 гарыг нь холбож гавласан...сууж байгаад 30 минутын дараа саатуулах байрны баруун хана налаад суугаад хөдлөхгүй байхаар нь орж үзтэл Т паар налаад хөдөлгөөнгүй суугаа байдалтай байхаар нь эрүүг өргөж үзтэл хүрэн өнгийн өмдний тэлээгээр хүзүүнийхээ урд нэг зангидсан ухаангүй байхаар нь сандраад тэлээг нь тайлж доош буулгасан. Надад зөрчил гаргасан хүмүүсийг албадан саатуулах эрх байхгүй. Тогтоол бичиж өгөөгүй, түр саатуулаад гаргачих юм байх гэж бодож хийсэн. Биед нь үзлэг хийгээд гар утсыг хурааж авсан. Тэлээ, гутлын үдээс зэргийг аваагүй нь миний буруу...” гэх мэдүүлэг /1хх-80-82,115-116, 2хх-170-174/,
мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ц-н өгсөн “2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 22 цагт аав Д.Э утсаар надтай ярихдаа дүү Т чинь цагдаагийн тасгийн эрүүлжүүлэхийн өрөөнд өөрийгөө боож нас барсан гэж хэллээ гэсэн. Э.Т бол миний бага дүү байгаа юм. Дүү маань амиа хорлох шалтгаан байхгүй. Цагдаагийн буруутай ажиллагаанаас болж нас барсан байх гэж бодож байна. Дүүгээ алдсандаа гомдолтой байна” гэх мэдүүлэг /1хх-62-63/,
мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Г.А-н өгсөн “...үдийн хойно 15 цаг 45 минутын үед албан өрөөндөө байхад хэв журмын байцаагч цагдаагийн ахмад Э орж ирээд “даргаа хүн боогоод үхсэн юм шиг байна” гэхээр нь хаана юун хүн боогоод үхсэн юм бэ гэж тодруулахад доор саатуулах байрны камерт гэж хэлсэн. Тэгэхээр нь яахаара камерт боож үхдэг билээ гэхэд Э би саатуулсан юмаа гэж хэлсэн...Би ахлагч М-с “юун хүн юм бэ, хэн гэдэг хүн бэ? гэхэд М “Тайванаа гэдэг хүн байгаа юм. Ахмад Э саатуулсан юм” гэж байсан...Ахмад Э-с яагаад зөвшөөрөлгүй албадан саатуулах байранд хүн хийсэн юм бэ гэхэд согтуу байсан, өөдөөс шаардлага эсэргүүцээд байхаар нь түр хийсэн, эхнэртэй нь уулзаад, дараа нь гаргаж ирж уулзах гэж байсан юм гэж байсан. Миний хувьд албадан саатуулах байранд 4 согтуу хүн хийсэн гэдгийг огт мэдээгүй. Надад энэ талаар огт мэдэгдээгүй. Яагаад гэхээр саатуулах байрны эмч цагдаагийн ахмад О ээлжийн амралттай байсан. Мөн албан хаагч нартаа зайлшгүй шаардлага гарвал албадан саатуулах байрны эмчийн тодорхойлолтоор, миний зөвшөөрлөөр хүн саатуулна гэдгийг хурал дээрээ анхааруулж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 84-86/,
мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Ц.Б-н өгсөн ”...Ороход 25 орчим насны залуу дээшээ харсан байдалтай шалан дээр паарны хажууд хэвтэж байсан, үзэхэд амьсгал сонсогдохгүй, мэдрэгдэхгүй, пульс захад болон төвд тэмтрэгдэхгүй, хүүхэн харааны урвал илрэхгүй өргөссөн, хүзүү орчимд боймолсон байдалтай, гүвдрүүдсэн байдалтай, пульсыг үзэхэд гар нь хөрсөн, нас барсан байсан...” гэх мэдүүлэг /1хх-66-67/,
мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.О-н өгсөн “...код 408” буюу цагдаагийн байгууллага, эрх бүхий ажилтны дагаж мөрдөх хөдөлмөрийн дотоод журам нь нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан гадагш чиглэсэн журам биш, зөвхөн цагдаагийн байгууллага, алба хаагчдын дагаж мөрдөх, баримтлах хэм хэмжээ агуулсан эрх зүйн акт бөгөөд одоо үйл ажиллагаа хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа журам юм...” гэх мэдүүлэг /4 хх-21-22/,
мөрдөн шалгах ажиллагаанд Г.Э-н өгсөн ”...Унтаж байхад Э цагдаа ирээд бид нарыг цагдаагийн тасаг руу авч явсан...Э цагдаа бид 3-ыг цагдаагийн тасаг дээр авчраад эрүүлжүүлэхийн камерт хийсэн...нэг сэрсэн чинь Т баруун талын хананы паарны хажууд дээшээ хараад хэвтчихсэн, цагдаа М хажууд нь байсан...” гэх мэдүүлэг /1хх-68-70/,
мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Ц-н өгсөн ”...согтоод унтаж байхад Э цагдаа ирээд...бид 4-ийг хамт хийсэн...М цагдаа орж ирээд намайг паарнаас гавласан...Нэг сэрэхэд М цагдаа орж ирээд сэр сэр гээд дуугарахаар нь хартал...Т хойд паарны хажуугаар хэвтээ байдалтай сэрэхгүй байсан...” гэх мэдүүлэг /1хх-71-73/,
Гэрч Г.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...Э цагдаа урд шөнийн хамт архи уусан 2 залуутай орж ирээд тасаг руу хамт явнаа гээд аваад явсан...Тасаг дээр Т, Э, Ц бид 4-ийг авчраад согтуурлын зэрэг шалгачихаад эрүүлжүүлэхийн камерт хийсэн...М цагдаа орж ирээд сэр сэр гэсэн. Тэгтэл Т баруун хананы паарнаас өөрийгөө боосон байсаныг М цагдаа тайлж буулгаад дээшээ харуулж хэвтүүлсэн...М цагдаа бид нарын халаасанд үзлэг хийсэн. Гутлын үдээс, тэлээ зэргийг хурааж аваагүй...” гэх мэдүүлэг /1хх-74-77,98-99/,
Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 11 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Бор-Өндөр сум дахь Цагдаагийн тасгийн жижүүргийн туслахын 102-н өрөөнд байх хяналтын камерын хадгалсан бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-н 42 тал/, цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-н 20-23 тал/, гэрчээр, сэжигтэн, яллагдагчаар Д.Э, Д.М нарын өгсөн мэдүүлэг, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх-ийн 169-177 тал/, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын цагдаагийн хэсгийг Сайд нарын зөвлөлийн 1982 оны 340 дүгээр тогтоолоор байгуулж эрүүлжүүлэх байрны орон тоотойгоор үйл ажиллагаа эхэлсэн талаар албан тоот /4 хх-ийн 26 тал/, бусад хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Дээр дурдсан нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд албан тушаалтан /хууль сахиулагч/ хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албаны үүргээ биелүүлээгүйн улмаас хохирол учирсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан бөгөөд хүний амь нас хохирсон тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна.
Согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д ” Цагдаагийн алба хаагч нь эрүүлжүүлэх байранд дэг журам сахиулж эрүүлжүүлэх байранд үйлчлүүлж байгаа болон ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж, байрны хамгаалалтыг хариуцна”, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д “Эрүүлжүүлэх байранд үйлчлүүлэгч этгээд амиа хорлох, бусдад халдан довтлоход ашиглаж болох эд зүйл оруулахыг хориглоно” гэж үүрэгжүүлэн хуульчилсан байна. Дээрхи хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх эрх бүхий албан тушаалтан 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр үүрэг гүйцэтгэж байсан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь цагдаагийн тасгийн хэв журмын офицер, цагдаагийн ахмад Д.Э, мөн тасгийн дуудлага хүлээн авагч цагдаа, цагдаагийн ахлагч Д.М нар гэж үзэв.
Өөрөөр хэлбэл Д.Э, Д.М нар нь үйлчлүүлэгч этгээд амиа хорлож болох тэлээг хураан аваагүйн улмаас Э.Т өөрийгөө боомилж амиа хорлосон нь хуулиар тодорхойлогдсон үүргээ биелүүлэхдээ хагас дутуу биелүүлсэн, оромдсон, дүр эсгэсэн, чанаргүй гүйцэтгэсэн зэрэг хайнга хандсан эс үйлдэхүй байна. Энэ нь учирсан хохиролд шууд шалтгаант холбоотой байна гэж шүүх дүгнэв.
Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Төрийн тусгай албан тушаалд Монгол улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулах, нийгмийн хэв журмыг хамгаалахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дараах албан тушаалтан хамаарна. Үүнд: ...8.6.1. зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэрэг, тагнуул, цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагын офицер, ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, гаалийн байцаагч, шинжээч, мэргэжилтэн” гэж заасан тул Д.Э, Д.М нар нь албан тушаалтан бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн нэр томъёонд хууль сахиулагч гэдэг ойлголтыг хэрэглэхээр тусгасан, шүүгдэгч Д.Э, Д.М нар нь Монгол улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулах, нийгмийн хэв журмыг хамгаалах, сахиулах үүргийг хүлээсэн албан тушаалтан буюу хууль сахиулагч нар болно.
Иймд шүүгдэгч Д.Э, Д.М нарыг албан тушаалтан албандаа хайнга хандаж, хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нар гэм буруугүй гэж мэдүүлэг өгсөн, Д.М-ий өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар ямар хуулиар хүлээсэн нийтлэг журам зөрчсөн болох нь ойлгомжгүй. Хууль сахиулагч гэж ямар субъектыг хэлээд байгаа нь тодорхойгүй. Албадан эрүүлжүүлэх үйл ажиллагаа байгаагүй. Саатуулах байрны цагдаа гэж тусдаа хүн томилогдсон байхад Д.М-г буруутгаад байгаа нь үндэслэлгүй. Хэргийг нотлоод байгаа гэх шууд нотлох баримт байхгүй. М хууль сахиулагч мөн үү, биш үү гэдэг нь эргэлзээтэй тул эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн,
өмгөөлөгч А.Оюун нь Хүрэлбаатар өмгөөлөгчийн байр суурийг дэмжиж байгаа, Дээд тушаалын алба хаагч доод тушаалын алба хаагчид тушаал өгсөн байхад шууд биелүүлэх ёстой. Ммэдээлэл хүлээн авагч цагдаа байсан болохоос жижүүрийн туслах байгаагүй юм. Хууль сахиулагч гэж үзэх эргэлзээтэй байна гэсэн дүгнэлтийг,
шүүгдэгч Д.Э-н өмгөөлөгч Д.Цэндсүрэн нь хууль сахиулагч үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон гэж буруутгаж байгаа. Энэ өдөр ямар үйл ажиллагаа явагдсан талаар шүүгдэгч, хохирогч, гэрч нар мэдүүлсэн. Э-н хувьд өргөдөл шалгах ажиллагаа явуулаад байсан. Эхийх ёстой ажлаа хийсэн үү гэвэл хийсэн. Нотлох баримт хангалтгүй байх тул Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох талаар дүгнэлт тус тус гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй талаарх дүгнэлтийг хийж шүүгдэгч Д.Э, Д.М нарыг хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, хайнга хандсаны улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзсэн болно.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон нь гэмт хэргийн улмаас учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ц нь оршуулгын зардал бүрэн төлөгдсөн, талийгаачийн цаашид олох байсан цалингийн орлого /нас барсанаас хойших 34 сарын хугацааны/ гэж 16.560.346 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч талийгаач Э.Т нь өөрөө өөрийнхөө амийг егүүтгэсэн, Э.Т нас барсанаар түүний эрх зүйн чадвар дуусгавар болох тул шүүгдэгч нараас хохирогчийн нэхэмжилж буй хохирлыг гаргуулах эрх зүйн үндэслэл байхгүй гэж шүүх үзлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ц талийгаач дүү Э.Т-н асрамжинд өндөр настай аав маань байдаг байсан, дүүгийн маань цалингаар амьдардаг байсан гэж мэдүүлж байх боловч энэ талаар холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй байгаа тул Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэм хор учруулсаны төлбөрийг...”, 2 дахь хэсэгт заасан “...гэм хор учруулсаны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан...хөдөлмөрийн чадваргүй этгээд...” авах эрхтэй гэж хуульчилсан байх тул Э.Ц талийгаачийн аавд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоогдсон бол тэтгэвэр тогтоогдсон хэмжээ болон талийгаачийн авч байсан цалингийн зөрүүг тооцон гаргуулах боломжтой бөгөөд энэ асуудалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг болохыг дурдав.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.Э, Д.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нар нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул шүүгдэгч нарт дээрхи зүйл, хэсэгт заасан мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нарын өмгөөлөгчид нэгэнт шүүх Д.Э, Д.М нарыг гэм буруутайд тооцсон тул ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-г журамлан ялаас чөлөөлөх, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх талаар дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэл байхгүй бөгөөд шүүгдэгч нар нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлах боломжгүй болохыг дурдав.
Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж, хэргийн хамт эд мөрийн баримтаар ирсэн Нокиа маркийн гар утас 1 ширхэг, Юнителийн сим карт 1 ширхэг, маанийн эрх 1 ширхэг зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ц-т, 1 ширхэг гавыг Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх Цагдаагийн байгууллагад тус тус олгож, бор өнгийн төмөр аралтай тэлээ 1 ширхэг, улаан шонхор тамхины иш 4 ширхэг, шар өнгийн бариултай заазуур 1 ширхэг зэргийг устгаж, бичлэг бүхий СД 1 ширхгийг хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.