Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 40

 

 

       

  2025       07        03                                               2025/ДШМ/0040

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Ж.Отгонхишиг, Ерөнхий шүүгч Н.Туяа, нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Б.Хосбаяр, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Ж.Жаргалбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзий нарыг оролцуулан,

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 26ы өдрийн 2025/ШЦТ/81 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн *******д холбогдох эрүүгийн 2436000000142 ******* хэргийг 2025 оны 06 дугаар сарын 23ы өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Мон Улсын иргэн, 1995 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Ховд аймгийн ******* ******* ******* оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* ******* *******, ******* ******* ы Баяндалай.

2. Шүүгдэгч ******* нь 2020 оны 06 дугаар сард хохирогч гийн өмчлөлийн 7 тооны үхэр, мөн 2021 оны 03 дугаар сард 7 тооны үхэр, нийт 14 тооны үхэр буюу олон тооны бод малыг Ховд аймгийн ******* бэлчээрээс нь нууц далд аргаар, хууль бусаар авч, өөрийн эзэмшлийн үхэр хэмээн бусдад худалдаж, хохирогч д 6,700,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн ******* тоот хашаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч тай маргалдаж, түүний биед зүүн нүдний дээд зовхины зүүн хэсэгт, хамрын нурууны дунд хэсэг, зүүн хацрын дээд хэсэгт зулгаралт, зүүн хацар, зүүн гуяны дунд, гадна хэсэгт цус хуралт гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3.Ховд аймгийн прокурорын газраас *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

4. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

4.1 Шүүгдэгч ******* ******* ы Баяндалайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан "Олон тооны мал хулгайлсан", мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2 Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтыг баримтлан 1/нэг/ жил 9/ес/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтыг журамлан шүүгдэгч *******д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногт шилжүүлэн 1/нэг/ сар 10/арав/ хоногийн хугацаагаар тооцон 1/нэг/ жил 9/ес/ сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг 1/нэг/ жил 10/арав/ сар 10/арав/ хоногоор тогтоож,

4.4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан 1/нэг/ жил 10/арав/ сар 10/арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

4.5 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******н баривчлагдсан, цагдан хоригдсон нийт 158 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

4.6 Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 6,700,000 төгрөгийг хохирогч д нөхөн төлсөн, энэхүү шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

4.7 Энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж,

4.8 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан энэхүү шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нь Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

5.Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ж.Жаргалбаяр нар нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулах, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно. "Уг хэсгийн 1.3-д " энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг 2 жилээс дээш, дээд хэмжээг 8 жил хүртэлх хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулан” гэжээ. Шүүхээс шүүгдэгчийн олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, учруулсан хор уршгийг төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн. Иймд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх тухай хуулийн дээрх заалтыг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтыг баримтлан шүүгдэгч *******г 1 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэв. Анхан шатны шүүх нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн нэгдэх хэсэгт заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн 1.3-д хохирлоо нөхөн төлсөн бол ялын доод хэмжээний 2-ны 1 ээс багагүй ял оногдуулах гэсэн заалтыг буруу хэрэглэсэн байна гэж үзэж болно. Иймд Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03-р сарын 26- ны өдрийн дугаар 2025 \ШЗТ\ 81 шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэв.

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хүсэлт 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан оногдуулах ялыг ялын доод хэмжээнээс багасгаж, ял оногдуулсан нь үндэслэлтэй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэрэгжүүлэхэд ямар нэгэн эргэлзээ байхгүй байгаа тул хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг  бүхэлд нь хянаж,  гомдлыг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэв.

2. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байх тул “хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй” байна.

  3.Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэх, үнэлэх талаар мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

4. Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* нь 2020 оны 06 дугаар сард хохирогч гийн өмчлөлийн 7 тооны үхэр, мөн 2021 оны 03 дугаар сард 7 тооны үхэр, нийт 14 тооны үхэр буюу олон тооны бод малыг Ховд аймгийн ******* бэлчээрээс нь нууц далд аргаар, хууль бусаар авч, өөрийн эзэмшлийн үхэр хэмээн бусдад худалдаж, хохирогч д 6,700,000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар,

Мөн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн ******* тоот хашаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч тай маргалдаж, түүний биед зүүн нүдний дээд зовхины зүүн хэсэгт, хамрын нурууны дунд хэсэг, зүүн хацрын дээд хэсэгт зулгаралт, зүүн хацар, зүүн гуяны дунд, гадна хэсэгт цус хуралт гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдсон гэж дүгнэн, түүний үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

5. Шүүгдэгч ******* нь 2020 оны 06 дугаар сард хохирогч гийн өмчлөлийн 7 тооны үхэр, мөн 2021 оны 03 дугаар сард 7 тооны үхэр, нийт 14 тооны үхэр буюу олон тооны бод малыг Ховд аймгийн ******* бэлчээрээс нь нууц далд аргаар, хууль бусаар авч, өөрийн эзэмшлийн үхэр хэмээн бусдад худалдаж, хохирогч д 6,700,000 төгрөгийн хохирол учруулж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч , гэрч , , , , , , , , , , , нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд “14 тооны үхрийн нийт үнэлгээ 6,700,000 төгрөг” гэх үнэлгээ, “Хаан банк” дахь гэрч гийн харилцах дансны дэлгэрэнгүй хуулгад “2020.12.01-ний өдрөөс 2021 оны 03.31-ний өдрийг хүртэл хугацаанд бэлэн бусаар мөнгө шилжүүлсэн баримт, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, ын аас худалдаж авсан гэх 4 тооны үхэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд , ******* нар нь иргэн т худалдсан гэх 2 тооны адуу, 3 тооны үхэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Ховд аймгийн сумаас Мөнхбаярын 7 тооны бяруу ачсан гэх улсын ******* тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын “ нь 2020 оны эцэст үхэр-55, төл-35, 2021 оны жилийн эцэст үхэр-10, төл-5" гэсэн тодорхойлолт, “Хаан банк”  дахь шүүгдэгч *******н дансны 2020.01.01-ний өдрөөс эхлэн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацааны харилцах дансны хуулга  зэрэг нотлох баримтаар,

Мөн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн ******* тоот хашаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч тай маргалдаж, түүний биед зүүн нүдний дээд зовхины зүүн хэсэгт, хамрын нурууны дунд хэсэг, зүүн хацрын дээд хэсэгт зулгаралт, зүүн хацар, зүүн гуяны дунд, гадна хэсэгт цус хуралт гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч ын мэдүүлэг, гэрч З.Балдорж, П.Ванчин-Эрдэнэ нарын  мэдүүлэг, Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 493 дугаар шинжээчийн “ын биед гэмтэл учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус  нотлогдон тогтоогдсон байна.

6.Анхан шатны шүүх шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Олон тооны мал хулгайлсан”, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т  заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг  журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг  баримтлан 1/нэг/ жил 9/ес/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000/ зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг журамлан шүүгдэгч *******д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох  ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногт шилжүүлэн 1/нэг/ сар 10/арав/ хоногийн хугацаагаар тооцон 1/нэг/ жил 9/ес/ сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг 1/нэг/ жил 10/арав/ сар 10/арав/ хоногоор тогтоож шийдвэрлэсэн байна.

7. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Ж.Жаргалбаяр нар: ”... Анхан шатны шүүх нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, 1.3 дахь заалтанд хохирлоо нөхөн төлсөн бол ялын доод хэмжээний 2-ны 1 ээс багагүй ял оногдуулах гэсэн заалтыг буруу хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь  заалтад өөрчлөлт оруулж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү.” гэх гомдлыг давж заалдах журмаар гаргажээ.

7.1 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна” гэж хуульчилжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахдаа дээрх  хуулийг хэрэглэж 1 жил 9 сарын хорих ял оногдуулсаныг шүүх эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Ж.Жаргалбаяр нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлэв.

7.2. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

7.2.Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1/нэг/ жил 9/ес/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000/ зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

7.3. Харин шүүгдэгч М. Баяндалайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  оногдуулсан   600,000/ зургаан зуун мянга/ төгрөгийн  торгох  ялыг   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг журамлан  600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох  ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногт шилжүүлэн 1/нэг/ сар 10/арав/ хоногийн хугацаагаар хорих ял болгон  тогтоож шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчид оногдуулсан хорих болон торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 100 /зуу/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын  анхан шатны шүүхийн 2025 оны  03 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/81 ******* шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн  3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар  шүүгдэгч *******д  оногдуулсан 1/нэг/ жил 9/ес/ сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000/ зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.” гэж,

4 дэх заалтын   “...1/нэг/ жил 10 /арав/ сар 10 /арав /хоногийн ...” гэснийг  “...1/нэг/ жил 9/ес/ сарын...” гэж  тус тус өөрчлөн,

Тогтоох хэсэгт: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  оногдуулсан 600,000/ зургаан зуун мянга/ төгрөгийн  торгох ялыг хоёр жил, хоёр сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.” гэсэн нэмэлт заалт  оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Ж.Жаргалбаяр нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 100 /зуу/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Мон Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   М.НЯМБАЯР

 

                                ШҮҮГЧ                                    Ж.ОТГОНХИШИГ

 

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Н.ТУЯА