Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 305/ШШ2026/00099

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би,

Нэхэмжлэгч: ***** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *****-т холбогдох,

Үндсэн зээл 3,622,000 төгрөг, зээлийн хүү 874,621.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,936.31 төгрөг, бусад зардал 13,500 төгрөг, нийт 4,534,058.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ***** ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ***** нь манай компанитай 2025 оны 4 сарын 8-ний өдөр 1_1000112097 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон. 2025 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр 7809165941 зээлийн дансны дугаартай, 3,622,000.00 /гурван сая зургаан зуун хорин хоёр мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ***** банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Гэвч Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 12 сарын 4-ний өдөр өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:2025 оны 4 дүгээр сарын 8-ны зээлийн үлдэгдэл нь :

- Үндсэн зээл: 3,622,000.00 /гурван сая зургаан зуун хорин хоёр мянган төгрөг/

- Шимтгэл: 0.00

- Үндсэн хүү: 874,621.94 /найман зуун далан дөрвөн мянга зургаан зуун хорин нэгэн төгрөг ерөн дөрвөн мөнгө /

- Нэмэгдүүлсэн хүү: 28,936.31 /хорин найман мянга есөн зуун гучин зургаан төгрөг гучин нэгэн мөнгө /

- Нийт: 4,525,558.25 /дөрвөн сая таван зуун хорин таван мянга таван зуун тавин найман төгрөг хорин таван мөнгө/ Иймд зээлдэгч *****-с үндсэн зээлийн төлбөрт 3,622,000.00 /гурван сая зургаан зуун хорин хоёр мянган төгрөг/ төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 874,621.94 /найман зуун далан дөрвөн мянга зургаан зуун хорин нэгэн төгрөг ерөн дөрвөн мөнгө / төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,936.31 /хорин найман мянга есөн зуун гучин зургаан төгрөг гучин нэгэн мөнгө / төгрөг, шимтгэл 0.00 төгрөг, нотариатын зардал 8,500.00 /найман мянга таван зуун төгрөг/ төгрөг, нийт 4,534,058.25 /дөрвөн сая таван зуун гучин дөрвөн мянга тавин найман төгрөг хорин таван мөнгө / төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч ***** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ***** зээлийн байгууллагаас авсан 4,534,058.25 төгрөгийн зээлийн үндсэн зээл болох 3,200,000 төгрөг, хүүний 1,334,058 төгрөг, үүнээс 1,300,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 3,234,058.25 төгрөгийг ойрын хугацаанд цалин буух болгонд төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: хариуцагч ***** нь зээлийн гэрээний үүрэгт 4,534,058.25 төгрөгөөс 1,300,000 төгрөгийг төлж барагдуулсан нь үнэн болно. ***** нь үлдэх төлбөр болох 3,234,058.25 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь төлөхөө зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: үндсэн зээлийн төлбөрт 3,622,000.00 /гурван сая зургаан зуун хорин хоёр мянган төгрөг/ төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 874,621.94 /найман зуун далан дөрвөн мянга зургаан зуун хорин нэгэн төгрөг ерөн дөрвөн мөнгө / төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,936.31 /хорин найман мянга есөн зуун гучин зургаан төгрөг гучин нэгэн мөнгө / төгрөг, шимтгэл 0.00 төгрөг, нотариатын зардал 8,500.00 /найман мянга таван зуун төгрөг/ төгрөг, нийт 4,534,058.25 /дөрвөн сая таван зуун гучин дөрвөн мянга тавин найман төгрөг хорин таван мөнгө / төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгч ***** ББСБ ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, хариуцагч ***** нар харилцан тохиролцож, хариуцагч ***** нь үндсэн зээл 3,622,000 төгрөг, зээлийн хүү 874,621.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,936.31 төгрөг, бусад зардал 13,500 төгрөг, нийт 4,534,058.25 төгрөгнөөс 1,300,000 төгрөгийг төлсөн, нэхэмжлэгч тал 1,300,000 төгрөгийг төлсөн болохыг хүлээн зөвшөөрч, хариуцагч зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 3,234,058.25 төгрөгийг маргаагүй, төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** хүлээн зөвшөөрч, талууд тохиролцож, эвлэрсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эрх буюу хариуцагчтай эвлэрэх эрх итгэмжлэлээр олгогдсон байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... зохигч эвлэрсэн, ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2.-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... зохигч талуудын эвлэрэл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь, зохигч талуудын эвлэрлийг батлах нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,495 төгрөгийн тавин хувь болох 43,747.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 43,747.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 43,747.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч ***** нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 3,622,000 төгрөг, зээлийн хүү 874,621.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,936.31 төгрөг, бусад зардал 13,500 төгрөг, нийт 4,534,058.25 төгрөгнөөс 1,300,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 3,234,058.25 төгрөгийг төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч ***** ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** хүлээн зөвшөөрч, талууд тохиролцож, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,495 төгрөгийн тавин хувь болох 43,747.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 43,747.5 төгрөгийг улсын орлогоос мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 43,747.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ***** ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН