Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 305/ШШ2026/00087

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ***** хүсэлттэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр тэмдэглэл хөтлөв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт хүсэлт гаргагч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.

Хүсэлт гаргагч ***** нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлтийн агуулга: 1984 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1988 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдлийн Цоохор нуур бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

2. Хүсэлт гаргагч ***** нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие ***** оны ***** дугаар сарын *****-ний өдөр төрсөн. Одоо ***** настай. Би ***** оны ***** дугаар сарын *****-ний өдөр 16 нас хүрч 1984 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдлийн Цоохор нуур бригадад илгээлт аван малчнаар ажилласан. 1984 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл малчин. 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан. 1988 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдлийн Цоохор нуур бригадад малчнаар ажилласан гэжээ.

3. Хүсэлт гаргагч нь нотлох баримтаар

- Хөдөлмөрийн дэвтэр

- Батлан хамгаалах төв архивын хугацаат цэргийн алба хаасан лавлагаа

- Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 762 дугаартай архивын лавлагаа,

- Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 751 дугаартай архивын лавлагаа, уг архивын лавлагааны хавсралт Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдлийн Цоохор нуур бригадад малчин байсан ***** 1989-1990 оны цалин хөлсний цэс

4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:Байхгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад *****-ын хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. ***** нь 1984 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1988 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдлийн Цоохор нуур бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

3. Хүсэлт гаргагч ***** нь дээрхи хугацаанд ажиллаж байсан болох нь:

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдлээс 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр *****-т олгосон Нэгдлийн даргын 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 02 тоот тушаалаар 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 35 жил нэгдлийн Цоохор нуур бригадад малчнаар томилсон, 1984 оны 01-12, 1985 оны 01-12, 1986 оны 01-12, 1987 оны 01-12, 1988 оны 01-12, 1989 оны 01-12, 1990 оны 01-12 дугаар саруудад цалин хөлс авч байсан бичилтүүд хийгдсэн хөдөлмөрийн дэвтэр /уг хөдөлмөрийн дэвтрийг шүүх нотлох баримтаар үнэлгүй байх үндэслэл тогтоогдоогүй болно/,

Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 751 дугаартай тус аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдлийн Цоохор нуур бригадад малчин байсан *****/1990 онд Хөтөлийн хэсэгт *****/ нь 1989 оны 01-06, 9-12, 1990 оны 05-06 дугаар саруудад цалин хөлс авч байсан-ийг тодорхойлсон архивын лавлагаа,

Уг архивын лавлагааны эх сурвалж нь Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдлийн Цоохор нуур бригадад малчин байсан *****-ын 1989-1990 оны цалин хөлсний цэс зэрэг нотлох баримтаар батлагдаж байна.

Дээрх нотлох баримтуудыг харьцуулан судлахад хэрэгт хамааралтай, харилцан нэгнээ дэмжин нотолсон шинжтэй байна.

Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 762 дугаартай тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Хөхморьт сумын 35 жил нэгдлийн 1984-1986, 1988 онуудын цалингийн баримтыг шүүж үзэхэд байхгүй тул таны хүсэлтийн дагуу лавлагаа олгох боломжгүй болно гэх тодорхойлолт,

Батлан хамгаалах яамны 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ***** БХЯ-ны сайдын 1986 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн н/309 дүгээр тушаалаар Говь-Алтай аймгаас 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 017 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1988 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн н/264 дүгээр тушаалаар 1988 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ***** дугаарын цэргийн батлахтай халагдсан гэх хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа зэрэг нотлох баримтаар батлагдаж байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт ажиллаж байсан байдал-ыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамааруулж, шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоохоор заажээ.

Хуулийн дээрх заалтын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож буй нэхэмжлэгч ***** овгийн *****-гийн *****-ыг 1984 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1988 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдлийн Цоохор нуур бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ***** овгийн *****-гийн *****-ыг 1984 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1988 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдлийн Цоохор нуур бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН