Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 157/ШШ2026/00062

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,

Нэхэмжлэгч ................. тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч ................. тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 4,800,000 (дөрвөн сая найман зуун мянган) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хянаад

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* миний бие иргэн ******* 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 2 сая төгрөг сарын 20%-н хүүтэй 3 сарын хугацаатай зээлж амаар гэрээ хийж 2 сая төгрөгийг Хаан банкны 5935299965 ******* дансанд хийсэн. Гэвч 3 сарын хүүг төлөөд одоо үндсэн мөнгө 2 сая төгрөг, зээлийн хүү 2,8 сая төгрөгийг барагдуулаагүй болно. Нийт 4,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

2.Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Би ******* эгчээс 2,000,000 төгрөг сарын 20% хүүтэй зээлж авсан нь үнэн. Хүүд 1,000,000 төгрөг өгсөн. Үндсэн мөнгө болох 2,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.” гэжээ. 

 

3.Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: “******* миний бие Б.******* 2,000,000 төгрөг зээлсэн нь үнэн болно. ******* гаргасан үндсэн мөнгө болох 2,000,000 төгрөгийг өгнө гэсэн тайлбартай эвлэрч байгаа тул ос зээлсэн 2,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б.******* холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, үндсэн зээлийн төлбөрт 2,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,800,000 төгрөг нийт 4,800,000 (дөрвөн сая найман зуун мянган) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.  

 

2.Нэхэмжлэгч *******, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, үндсэн зээлийн төлбөр 2,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.  

 

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *******, хариуцагч нар нь эвлэрч, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,800,000 төгрөгөөс зээлийн хүүгийн төлбөр 2,800,000 төгрөгийг хасаж, нэхэмжлэгч нь зээлийн үндсэн төлбөр 2,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар, хариуцагч нь зээлийн үндсэн төлбөр 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрч, тайлбарыг тус тус шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

 

 5.Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,800,000 төгрөгөөс 2,800,000 төгрөгөөр багасгаж, 2,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нь 2,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг зохигчид бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

6.Нэхэмжлэгч Ц.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,750  төгрөгийн тал хувь болох 45,875 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 45,875 төгрөгийг, төрийн сангийн данснаас тогтоосон хэмжээнээс илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамж 14,950 төгрөгийг, хариуцагч ******* зохигчийн эвлэрэн хэлэлцсэн үнийн дүн болох 2,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөгийн тал хувь болох улсын тэмдэгтийн хураамж 23,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******т олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Нэхэмжлэгч Ц.******* нэхэмжлэлтэй хариуцагч Б.******* холбогдох 4,800,000 (дөрвөн сая найман зуун мянган) төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2,800,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь нэхэмжлэгчид 2,000,000 (хоёр сая) төгрөгийг төлөхөөр тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,750  төгрөгийн тал хувь болох 45,875 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 45,875 төгрөгийг, мөн төрийн сангийн данснаас тогтоосон хэмжээнээс илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамж 14,950 төгрөгийг, хариуцагч ос улсын тэмдэгтийн хураамж 23,475 төгрөгийг тус тус  гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            М.ЭНХМАНДАХ