| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2025/01060/И |
| Дугаар | 318/ШШ2025/01087 |
| Огноо | 2025-11-28 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 318/ШШ2025/01087
| 2025 оны 11 сарын 28 өдөр | Дугаар 318/ШШ2025/01087 | Увс аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,
Хүсэлт гаргагч:, А ХЗХ-ны,
Хариуцагч: Л.А д холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 2,200,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А ХЗХ-ны гүйцэтгэх захирал Д.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай байгууллага хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг. Өөрийн хүсэлтээрээ дүрмийг зөвшөөрснөөр элсэнэ. Зөвхөн гишүүддээ үйлчилдэг байгууллага. Зээлдэгч Л.А малчин хийдэг. Эрэгтэй. 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн зээлийн хугацаа хэтэрсэн. 2025 оны 01 сарын 06-ны өдөр хүү 100,000 төгрөг хийсэн сүүлийн гүйлгээ болсон. Зээлдэгчээс зээл 2024.09.03-ны өдөр 130,000 төгрөг 2024.11.16-ны өдөр 120,000 төгрөг төлсөн. Зээлдэгч Л.А нь үндсэн зээл 1750,000 төгрөг хүү 450,250 төгрөг нийт 2,200,250 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжилж байна. Шаардлагатай материалыг хавсаргасан болно” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие нэхэмжлэлтэй танилцлаа. 2,200,250 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэхэд төлж барагдуулна” гэжээ.
Нэхэмжлэгч А ХЗХ-ны гүйцэтгэх захирал Д.Ж шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие Арван хишиг өгөөж ХЗХ-ны гүйцэтгэх захирал Д.Ж хариуцагчийн хариу тайлбартай танилцлаа. Хэргийг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М нь нэхэмжлэгч А ХЗХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 2,200,250 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулах тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт нийцсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А ХЗХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,154 төгрөгийн тавин хувь болох 25,077 төгрөгийг улсын орлогод хэвээр үлээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 25,077 төгрөг, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М-аас 25,077 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч А ХЗХ-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А ХЗХ-ны зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 2,200,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардалагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М нь 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А ХЗХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,154 /тавин мянга нэг зуун тавин дөрөв/ төгрөгийн тавин хувь болох 25,077 /хорин таван мянга далан долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 25,077 /хорин таван мянга далан долоо/ төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М-аас 25,077 /хорин таван мянга далан долоо/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч А ХЗХ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мэдяа нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА