Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 48

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Н.Баасанжав Шүүгдэгч Д.Ба- Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Мягмарсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Баасанжаваас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ба-д холбогдох 1823000410036 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1976 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Товцог багийн Залуучууд хэсэг **-** тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Д-ийн Ба- РД:/ИЭ********/ 

Шүүгдэгч Д.Ба- нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу бус авч уугаад тэр гудамжинд унтсан байсан. Тэгээд сэрээд тэр айлд орсон чинь таамбарын цонх юмаар түшүүлээд орхисон байсан. Тэр айлаас 2 ширхэг шаазан морь авсан. Зочны өрөөнд толины өмнө байсан. Өөр эд зүйл аваагүй. 2 шаазан морио хотоос ирсэн эртний эд зүйл авдаг хүнд 15000-аар өгсөн. Түүгээрээ 1 шил архи 1 хайрцаг тамхи авсан. Би ганцаараа орсон." гэж хэргээ хүлээн мэдүүлсэн байна. Хулгайд алдагдсан гэх 2 ширхэг шаазан морийг Төв аймгаас Завхан аймагт ирж эртний эд, эдлэл худалдан авч байсан Д.Цэ-ээс хураан авсан болон иргэний нэхэмжлэгч Д.Цэ- “Би 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр иргэдээс эртний эдлэл, шаазан эдлэл, зоосон мөнгө зэрэг зүйл худалдан авахаар Завхан аймагт ирсэн юм. Гэтэл 3 сарын 28-ны өдөр зүс таних залуу ирж надад 2 ширхэг шаазан морь хосоор нь 30000 төгрөгөөр зарчихаад явсан. Тэр залуу хэл муутай муу ярьдаг залуу байсан. 2 шаазан морь худалдаж авсан 30000 төгрөгөө авчихвал надад өөр гомдол санал байхгүй” гэж мэдүүлсний дагуу уг шаазан морийг түүнээс хураан авсан тэмдэглэлүүд, дээрх эд зүйлийг хохирогч М.Жа-т таньж олуулахад “...өөрийн эдэлж хэрэглэж байсан зүйл болохоор би хараад шууд таньж байна. Нэг мориных нь чих хугарсан байсан шинжээр нь таньж байна” гэсэн тэмдэглэл хэрэгт авагджээ. Дээрх нотлох баримдууд нь шүүгдэгч Д.Ба-ийн хэргээ хүлээсэн мэдүүлгийг давхар нотолж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг өөрийг нь яллах үндэслэл болгох боломжтой. Шүүгдэгчийн хулгайлан авсан 2 ширхэг шаазан морины үнийг 70000 төгрөгөөр тогтоосон, энэ үнэлгээний талаар талууд маргаагүй учир хохирлын хэмжээ тогтоогдсон гэж үзэх бөгөөд хохиролын хэмжээ бага ч шүүгдэгч орон байранд нэвтэрсэн нь нотлогдож байна. Ийнхүү шүүгдэгч Д.Ба- нь хохирогчийн сууцны таамбарын цонхны хаалтыг авч түүгээр нэвтрэн орж эд зүйлийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан байх тул түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1- д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Хохирогч хулгайлагдсан 2 ширхэг шаазан мориноосоо өөр хохирол, хор уршиг нэхэмжлээгүй, уг эд зүйл хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тул хохирогчид буцаан олгох боломжтой бөгөөд шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзэх үндэстэй. Харин шүүгдэгч дээрх эд зүйлийг Д.Цэ-эд худалдсаны улмаас иргэний нэхэмжлэгчид учирсан 30000/гучин мянган/ төгрөг нөхөн төлөгдөөгүй байх тул шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Харин түүний биеийн эрүүл мэндийн байдал буюу хэл яриа, сонсголын бэрхшээлтэй байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг нь харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжтой гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 1.7, 1.8, 1.9 болон 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Д-ийн Б-г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Д.Ба-ийг 01/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Ба-д оногдуулсан 01/нэг/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ба-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч уг арга хэмжээг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд хэрэгжүүлсүгэй.

5. Д.Ба-аас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт авагдсан болохыг тус тус дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг цагаан өнгийн шаазан морийг/нэг морины …..чих нь хугарсан/ шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсны дараа хохирогч М.Жа-т олгосугай.

7. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Ба-аас 30000/гучин мянган/ төгрөг гаргаж иргэний нэхэмжлэгч Д.Цэ-эд олгосугай.

8. Шүүгдэгчийн эзэмшлийн Тошиба маркийн 25 инчийн зурагтыг битүүмжилсэн битүүмжлэлийг тогтоолын 7-р заалтыг биелж дуустал үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Д.НЯМ