| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Туяа |
| Хэргийн индекс | 2536005170021 |
| Дугаар | 41 |
| Огноо | 2025-07-22 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 41
2025 07 22 2025/ДШМ/00042
*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Ж.Отгонхишиг, Ерөнхий шүүгч Н.Туяа, нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Б.Энхтулга, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нарыг оролцуулан,
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/122 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн *******д холбогдох эрүүгийн 2536005170021дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1969 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хувиараа гутлын засвар ажиллуулдаг, ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг, Ховд аймгийн ******* ******* ******* ******* ******* *******од оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* ******* , (РД: ПЭ6940616)
2. Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн ******* ******* Алагтолгой ******* нутаг дэвсгэрт улсын дугаартай Toyoto Harrier загварын цагаан өнгийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан заалтыг зөрчсөний улмаас амь хохирогч ийг тухайн тээврийн хэрэгслээр 600 метр газар чирч түүний эрүүл мэндэд тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх болон доорх зайд цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, их тархины баруун тал бөмбөлгийн духны дэлбэнд эдийн няцрал, гавал ясны баруун чамархайгаас суурийн дунд хонхор луу шилжсэн жижиг сэлтэрч хоёрлосон хугарал, хамар ясны сэлтэрсэн хугарал, баруун талын 4, 5, 6, 7, зүүн талын 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9-р хавиргануудын эгмийн дунд шугамаар хугарсан хугарлууд. Толгойн баруун чамархайд гавлын яс ил гарсан шарх, зулгаралт, дух, хамрын нуруу, зүүн шанаа, хацарт зулгаралт, цээж, хэвлийн зүүн хэсэгт цэврүү, зулгаралт, баруун цавинд цус хуралт, зүүн шуу, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралтууд, цээж, хэвлийн баруун хэсэгт зулгаралт, цээжний зүүн доод, зүүн хөлийн шилбэнд зулгаралт, баруун дал, мөр, зүүн дал, хүзүүний ард, нурууны зүүн доод, зүүн гуянд зулгаралт, зүүн гуянд цус хуралт, 2 хөлийн өсгийнд зулгарсан шарх, 2 гарын сарвууны гадна зулгаралт гэмтлүүд бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулан, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
3.Ховд аймгийн прокурорын газраас *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
4. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
4.1 Шүүгдэгч ******* ******* г “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
4.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 (зургаа) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,
4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн оршин суудаг Ховд аймгийн ******* ******* нутаг дэвсгэрээс эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд гадагш зорчихгүй байхаар хязгаарлаж, зорчих эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хязгаарласан ялын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар - 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгаж,
4.4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдэж,
4.5 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 (зургаа) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,
4.6 Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******гээс сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 83,160,000 (наян гурван сая нэг зуун жаран мянга) төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Болортуяад олгож, оршуулгын зардалд шүүгдэгч ******* нь 5,162,601 (таван сая нэг зуун жаран хоёр мянга зургаан зуун нэг) төгрөгийг хохирогчид төлсөн болохыг дурдаж, оршуулгын зардлаас 266,000 (хоёр зуун жаран зургаан мянга) төгрөг, 63 ширхэг чүдэнзний үнийг гаргуулахыг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гэмт хэргийн улмаас учирсан бусад зардал, хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,
4.7 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 2436005170021 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн СД диск 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалж, 2025 оны 02 сарын 13-ны өдрийн 02 дугаартай прокурорын тогтоолоор шүүгдэгч Б.Бат- Өлзийгийн эзэмшлийн улсын дугаартай, SXU100032761 арлын дугаартай, цагаан өнгийн Toyoto Harrier загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдахаар байвал шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэх хуудас очих хүртэлх хугацаагаар битүүмжлэхийг, шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлэхийг тус тус дурдаж,
4.8 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол хор уршгийг хүлээн зөвшөөрч хохирлыг хохирогчийн нэхэмжилсэн хэмжээгээр төлсөн. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зам тээврийн осол гаргасны улмаас хүний амь нас хохироосон. Шүүх сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 103 дугаартай “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн батлах тухай" тогтоолыг үндэслэн тогтоосон нь хуульд нийцээгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байх тул Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 гаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/122 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
6.Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Улсын дээд шүүхийн 25 дугаар тогтоолоор хохирогчид аль ашигтай байдлаар шийдвэрлэнэ гэж заасан. Гэмт хэрэг үйлдэгдэх үед Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгөөр үйлчилж байсан. Анхан шатны шүүх хуралдаан болох үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоож 792,000 төгрөг болсон байсан. Иймд Улсын дээд шүүхийн тогтоол болон Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Иргэний хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заасан үндэслэлээр хохирогчид ашигтайгаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, гомдлыг хангаж шийдвэрлэв.
2. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байх тул “хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй” байна.
3.Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэх, үнэлэх талаар мөрдөн байцаалт, шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
4. Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******г Ховд аймгийн ******* ******* Алагтолгой ******* нутаг дэвсгэрт улсын дугаартай “Тоуоta Нагriег” загварын цагаан өнгийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан заалтыг зөрчсөний улмаас ийг тухайн тээврийн хэрэгслээр 600 метр газар чирч түүний эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулан, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
5. Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 сарын 20-ны өдөр 18 цаг 35 минутын орчимд Ховд аймгийн ******* ******* Алагтолгой ******* нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн улсын дугаартай, “Тоуоtа Наrriег маркийн, цагаан өнгийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж заасан заалтыг зөрчсөний улмаас согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар биеэ хамгаалж авч явах чадваргүй болж, зам дээр хэвтэж байсан амь хохирогч ийг тухайн тээврийн хэрэгслээр 600 метр газар чирч түүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулан амь насыг нь хохироож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь Ховд аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн химийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Цогтгэрэлийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 187 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл з******* үзүүлэлт (хх-80-82х), Ховд аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн химийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Цогтгэрэлийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 188 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл з******* үзүүлэлт (хх-91х), Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн криминалистикийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад Ц.Ононбатын 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 127 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл з******* үзүүлэлт (хх-98-100х), Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Б.Цэндхүүгийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 69 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл з******* үзүүлэлтүүд (хх-111-118х), *******гийн авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хх-127х), Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээч, цагдаагийн дэслэгч Э.Мөнхбилэгийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 6353 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-133-136х), Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл з******* үзүүлэлтүүд (хх-7-14х), Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл з******* үзүүлэлтүүд (хх-15-22х), Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл з******* үзүүлэлтүүд (хх-23-27х), Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл з******* үзүүлэлтүүд (хх-103- 107х), Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-28-29х), Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн криминалистикийн шинжээч, цагдаагийн дэслэгч Н.Еламаны 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн "36 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл з******* үзүүлэлтүүд (хх-142-143х), 3амын ослын хэмжилтийн бүдүүвч зураг, тэмдэглэл (хх-150-152х), 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №3 дугаартай Мөрдөгчийн магадалгаа (хх-153-154х ), Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч, сэтгэцийн эмч, цагдаагийн дэслэгч Б.Буянаа, Г.Хулан нарын 2025 оны 02 дугаар сарын 11- ний өдрийн ХОВ0825/024 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-183-185х), 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн яллагдагч *******гийн эзэмшлийн улсын дугаартай Тоёота хариар маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоол (хх-188-189х), Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-4х), Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэрч , нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд (хх-35-40х) зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.
6.Анхан шатны шүүх шүүгдэгч *******г “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 (зургаа) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэжээ.
7. Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч “...******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг хохирогчийн нэхэмжилсэн хэмжээгээр төлсөн. Шүүх сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлөх төлбөрийг Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-нь өдрийн №03 дугаартай “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн батлах тухай” тогтоолыг үндэслэн тогтоосон нь хуульд нийцээгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү.” гэх гомдлыг давж заалдах журмаар гаргажээ.
7.1. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч *******г “тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо “согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас биеэ хамгаалах чадваргүй болж зам дээр хэвтэж байсан” хохирогч ийг тухайн тээврийн хэрэгслээр 600 метр газар чирч түүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулан амь насыг нь хохироож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Түүнчлэн шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв талаас нь үнэлж дүгнэж шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан ял шийтгэл оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нийт хохирол 5.162.601 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч ******* хохирлын талаар маргалгүй бүрэн төлж барагдуулсан бөгөөд хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар маргаагүй байна.
7.2. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана”, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж тус тус заасан.
.Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь хохирсон тул түүний гэр бүлийн гишүүдийн хууль ёсны төлөөлөгчид сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эрх үүссэн байна.
7.3. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2024 онд 660.000 төгрөг байсан бөгөөд Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №03 дугаартай “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн батлах тухай" тогтоолоор Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 хувиар нэмэгдүүлж, 792,000 төгрөгөөр тогтоож, 2025 оны 04 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч *******г 2024 оны 10 сарын 20-ны өдөр тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдэхэд үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөг байсан бөгөөд “амь хохирогч ийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг тухайн гэмт хэрэг гарах үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцох нь” шударга ёсны зарчимд нийцнэ.
Өөрөөр хэлбэл гэмт хэрэг гарах үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр сэтгэцэд учирсан гэм хорыг арилах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дурдуулахгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Энэ талаар гаргасан шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын гомдол үндэслэлтэй байна.
Иймд амь хохирогч ийн насыг, эрэгтэй хүний дундаж наслалт 67-оос хасаж, наслалтын зөрүү 21 насыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 3.300.000 (660.000x5) төгрөгөөр үржүүлэн, 69.300.000 (660.000x21 нас) төгрөгийн нөхөн төлбөрийг шүүгдэгч *******гээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч д олгож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/122 дугаартай шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 6 дахь заалтын “...83,160,000 (наян гурван сая нэг зуун жаран мянга) ...” гэснийг ”69..300.000 (жаран есөн мянга гурван зуу)” гэж өөрчлөн тогтоолын бусад заалтыг хэвээр нь үлдээж, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА