Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 50

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга овогт ын Дорж-Очир Улсын яллагч ******* овогт *******ын ******* Шүүгдэгч ******* овогт Ц-ийн Га- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Га-эд холбогдох 1823000460049 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, 1982 оны *******-ны өдөр Төв аймгийн ******* суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, ******ХХК-ийн ******* ажилтай ам бүл 4, ******* хүүхэд хамт Завхан аймгийн Улиастай сумын ******* баг МУИС-ийн ар хэсэгт байр түрээслэн түр оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт Ц-ийн Га-, Регистрийн дугаар: ИЧ********, Шүүгдэгч Ц-ийн Га- нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

******* овогт Ц-ийн Га- нь 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Завхан аймгийн Алдархаан сумын Ганцын давааны арын уруу хайрган замд Mitsubishi Gold3 **-** УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан хэргийн үйл баримт нь түүнтэй хамт явж байсан хохирогч Д.Бя-ийн “...Тэр өдөр ганцын даваа гараад хайрхандаа сүү өргөхөөр Га-ийн хамт ганцын даваа гараад сүү өргөсөн. Тэгээд буцаад ганцын даваанаас уруудаж жолооч Га- их хурдтай явсан. ...хурдтай яваад байхаар нь хурдаа хас гэж хэлсэн. ...Тэгээд нэг жалга гараад нэг хамар дээр гарч ирээд ...машин нь онхолдсон. ...зам дээр 3 удаа өнхөрсөн...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Ц.Га-ийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Би ...2018 оны 16-ны өдрийн 201820091 дугаартай “Иргэн Д.Бя-ийн биед тархи доргилт, баруун талдаа зулай дагзны хэсэгт цус хурал, сээрний 11 дүгээр нугаламын сэртэнгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Ц.Га- нь зам тээврийн осол гаргах үедээ хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч Д.Бя-г тээвэрлэсэн нь Завхан аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч П.ын “... жолооч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.3б заасан “ Хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх .. гэсэн заалт мөн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх хэсэгт “ Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгслийн онцлог байдал тээж яваа ачаа замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Шүүгдэгч Ц.Га- нь дээрх заалтуудын улмаас зам тээврийн осол гаргаж хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан байна. Шүүгдэгчийн дээрхи мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болон хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг яллах баримтаар үнэлсэн болно. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн тухайн хэрэгт хамааралтай учир шүүх хэргийг шийдвэрлэхэд хангалттай баримтууд гэж үнэллээ. Ц.Га-ийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй хохирогч Д.Бя-д 11359600 төгрөг төлснийг дурдах нь зүйтэй. Ц.Га-эд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгч Ц.Га-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогчид хохирлыг нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан торгох ял оногдуулах саналыг хүлээн авах боломжтой гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.5,1.6,1.7,1.8, 3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ******* овогт Ц-ийн Га-ийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Га-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Га-эд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1/нэг/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүгдэгчийн торгох ялыг хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч Ц.Га-эд 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч Ц.Га- тогтоол гаргахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, нэхэмжлэгдсэн хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний хуулбар хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Ц.Га-ийн №526709 дугаартай жолооны үнэмлэх 1 ширхэг, №00902006 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа шүүгдэгч Ц.Га-эд буцаан олгосугай.

8. Шүүгдэгч Ц.Га-ийн хувьд ногдох эд хөрөнгөнөөс Samsung s5 маркийн гар утас 1 ширхэгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА