| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2025/01068/И |
| Дугаар | 318/ШШ2025/01095 |
| Огноо | 2025-11-28 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 318/ШШ2025/01095
| 2025 оны 11 сарын 28 өдөр | Дугаар 318/ШШ2025/01095 | Увс аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,
Нэхэмжлэгч: Х з ХХК-ийн,
Хариуцагч: З.Э од холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 3,764,622 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х з ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч З.Э нь 2023 оны 09 дугаар сарын 06-ны өдөр УВ- СТГ/2023-146792 тоот Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээ байгуулан 2,199,900 / Хоёр сая нэг зуун ерэн есөн мянга есөн зуун / төгрөгийн зээлийг нэг сарын 2.98 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч З.Э нь Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2023 оны 11 дүгээр сараас эхлэн 666 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар дээрх зөрчлийг төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч З.Э нь байгуулсан Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээний 6.1-т заасны дагуу мөн тус гэрээний 6.7, Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-р зүйлийг тус тус үндэслэн 3,764,622.23 / Гурван сая долоон зуун жаран дорвон мянга зургаан зуун хорин хоёр төгрөг хорин гурван мөнгө/ төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч З.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие З.Э нь “Х з” ХХК-ийн нэхэмжлэл болох 3,764,622 төгрөгийг 6 сарын хугацаанд төлж дуусгана” гэжээ.
Нэхэмжлэгч “Х з” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Х з ХХК-н нэхэмжлэлтэй З.Э -д холбогдох хэрэгт хариуцагчийн гаргасан хариу тайлбарыг хүлээн зөвшоорч байгаа тул хэргийг хялбаршуулсан журамаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Хариуцагч З.Э нь нэхэмжлэгч “Х з” ХХК-ийн, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 3,764,622 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт нийцсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч З.Э нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
4. Хариуцагч З.Э нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х з” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,184 төгрөгийн тавин хувь болох 37,592 төгрөгийг улсын орлогод хэвээр үлээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 37,592 төгрөг, хариуцагч З.Э оос 37,592 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Х з” ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Х з” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 3,764,622 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч З.Э 6 сарын хугацанд төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х зг” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,184 /далан таван мянга нэг зуун наян дөрөв/ төгрөгийн тавин хувь болох 37,592 /гучин долоон мянга таван зуун ерэн хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 37,592 /гучин долоон мянга таван зуун ерэн хоёр/ төгрөг, хариуцагч З.Э оос 37,592 /гучин долоон мянга таван зуун ерэн хоёр/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Х зг” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч З.Э нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА