Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 318/ШШ2025/00976

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 318/ШШ2025/00976

Увс аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:  Ц.Бгийн,

Х.Дын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа оролцов.

Хүсэлт гаргагч Ц.Бгийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Х.Д нь 1965 онд төрсөн, 60 настай. Одоо Улаанбаатар хотод амьдарч байгаа. Х.Д нь ерөнхий боловсролын сургуулиа төгсөж, цэргийн албаа хааж ирээд, 1987 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Увс аймгийн зам барилга ашиглалтын тресстэд замчинаар ажиллаж эхэлсэн. Ингээд 1988 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 06 дугаар тушаалаар жолоочоор ажиллаж эхэлсэн бөгөөд 1995 оныг дуустал МАЗ машины жолоочоор ажилласан. Х.Д нь Увс аймгийн зам барилга ашигалатын трестэд МАЗ машины жолоочоор ажиллаж байхдаа Улаангом Хандгайт чиглэлийн болон Увс-Улаанбаатар чиглэлийн авто зам барих зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажилд оролцож, хөдөлмөрлөж байсан. Одоо тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд хөдөлмөрийн дэвтэр болон ажилд орсон тушаал, тухайн үед авч байсан зарим цалингийн баримт архиваас гарсан боловч ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байгаа бөгөөд нийгмийн даатгалын хэлтсээс шүүхэд хандах шаардлагатай гэх зөвлөмжийг өгсөн байна. Иймд Х.Дын Увс аймгийн зам барилга ашиглалтын трестэд 1987 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл замчинаар, 1988 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 1995 оныг дуустал МАЗ машины жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, Ц.Бгийн иргэний үнэмлэхийн хуулбар, Х.Дын иргэний үнэмлэхийн лавлагаа, Х.Даас Ц.Бд олгосон итгэмжлэл, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 56 дугаартай зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 224 дугаартай тодорхойлолт, Авто замын Ерөнхий газрын харьяа Увс аймгийн Зам барилга ашиглалтын трестийн даргын 1987 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 198 дугаартай тушаал, 1988 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 6 дугаартай тушаал, 1989 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 288 дугаартай тушаал, Асфальто бетон үйлдвэрлэл угсралтын конторын даргын 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаартай тушаал, хавсралт, МАЗ маркийн машины жолооч нарын бригад зохион байгуулалтыг хэлэлцсэн хурлын протокол, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ний өдрийн цалингийн тодорхойлолт, хавсралтын хамт нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Х.Дын ХААТР-1 маягт, ХААТР-15 маягт, Дын Т, Дын Г нарын төрснийг бүртгэх анкетыг нотлох баримтаар бүрдүүлэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Ц.Бгийн хүсэлтийг бүхэлд нь хангах үндэслэлтэй.

2. Хүсэлт гаргагч Ц.Б нь шүүхэд хандаж Х.Дын Увс аймгийн зам барилга ашиглалтын трестэд 1987 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл замчнаар, 1988 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 1995 оныг дуустал хугацаанд МАЗ машины жолоочоор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Иймд хүсэлт гаргагч Ц.Бгийн хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад заасныг баримтлан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.

3. Хүсэлт гаргагч Ц.Б нь Х.Дын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

            Х.Д нь Увс аймгийн зам барилга ашиглалтын трестэд 1987 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл замчнаар, 1988 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 1995 оныг дуустал хугацаанд МАЗ машины жолоочоор ажиллаж байсан.

            Өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрч, холбогдох баримтыг бүрдүүлэхэд 1987 онд анх ажилд орсон тушаал баримт байгаа боловч ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй байгаа тул шүүхийн журмаар ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтэй гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Увс аймгийн Архивын хэлтсийн хуулбар үнэн тэмдгээр баталгаажсан Авто замын ерөнхий газрын харьяа Увс аймгийн зам барилга ашиглалтын трестийн даргын 1987 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 198 дугаартай тушаалаар Хунаагийн Дыг 1987 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн замчнаар ажиллуулахаар шийдвэрлэжээ.

4.2. Харин тус трестийн даргын 1988 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 06 дугаартай тушаалаар мөн өдрөөс эхлэн Х.Дыг замчны ажлаас чөлөөлж, аютомашины жолоочоор түр ажиллуулахаар шийдвэрлэсэн бол 1989 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 288 дугаартай тушаалаар Дыг 555 маркийн автомашины жолоочийн ажлаас чөлөөлж, МАЗ маркийн автомашины жолоочоор ажиллуулахаар шийдвэрлэжээ.

Мөн Увс аймгийн Асфальто бетон үйлдвэрлэл, угсралтын конторын даргын 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаартай тушаалаар Зам барилга ашиглалтын трестийн өмч хөрөнгө хуваарилалтын түр комиссын шийдвэрийг үндэслэн Авто баазаас тус конторын мэдэлд шилжиж ирсэн ажилтнуудыг ажилд томилох тухай асуудлыг шийдвэрлэсэн байх бөгөөд хавсралтын б/3 дугаарт Д МАЗ-505 маркийн машины жолоочоор гэж бичигджээ.

Хэдийгээр дээрх тушаалын баримтуудад Н.Д, Д гэх зэргээр тодорхой бус гэж бичигдсэн байх боловч хэрэгт авагдсан Увс аймгийн Архивын хэлтсийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар бүрдүүлсэн ХААТР-1 маягт, ХААТР-11 маягт, Дын Т, Дын Г нарын төрснийг бүртгэх анкет зэрэг баримтаар Х.Д нь 1987-1992 оны хооронд Увс аймгийн Зам барилга ашиглалтын трест, Асфальто бетон үйлдвэрлэл, угсралтын конторт ажиллаж цалин хөлс авч байсан үйл баримт тогтоогдож байна.

Тодруулбал, Увс аймгийн Архивын хэлтсийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн цалингийн тодорхойлолтоор түүвэрлэн ирүүлсэн Х.Дын 1988 оны 01 дүгээр сараас 1992 оны 9 дүгээр сарыг дуустал хугацааны цалингийн баримтад Д-жолооч ажилтай гэж бүртгэжээ.

Мөн Х.Дт холбогдох ХААТР-1 маягтыг 1988 оны 6 дугаар сард бүртгэсэн байх бөгөөд уг баримтад Х.Дыг Зам барилга ашиглалтын трестэд жолооч ажилтай, 1987 онд ажилд орсон гэж тэмдэглэжээ.

Х.Дын гэрлэснийг бүртгэх анкет буюу ХААТР-15 маягтыг 1992 оны 6 дугаар сарын 15-ны өдөр бүртгэсэн байх бөгөөд тухай баримтад Х.Дыг Зам барилга ашиглалтын трестэд жолооч ажилтай, 1994 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр бүртгэсэн Дын Ггийн төрснийг бүртгэх анкетад түүнийг Зам барилга ашиглалтын трестэд жолооч ажилтай гэж тус тус бүртгэжээ.

5. Иймд хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байгаа дээрх үйл баримтад үндэслэн Х.Дыг 1987 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл Увс аймгийн Зам барилга ашиглалтын трестэд замчин, 1989 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 1995 оныг дуустал хугацаан жолоочоор ажиллаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

6. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нотлох баримтаар гаргаж өгсөн Х.Дын 346182 дугаартай хөдөлмөрийн дэвтрийг 1992 оны 5 дугаар сарын 03-ны өдөр нээж олгосон байх бөгөөд тус хөдөлмөрийн дэвтэрт 1987 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ажилд томилсон тухай бичилт хийгдсэн боловч Х.Дын ажиллаж байсан байдалтай холбоотой өөр мэдээлэл агуулаагүй байх тул нотолгооны ач холбогдолгүй байна.

7. Хүсэлт гаргагч Ц.Бгийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад заасныг баримтлан Ачнууд овогт Хунаагийн Дын 1987 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл Увс аймгийн Зам барилга ашиглалтын трестэд замчнаар, 1988 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 1995 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Зам барилга ашиглалтын трест, Асфальто бетон үйлдвэрлэл, угсралтын конторт жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ц.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Я.УРНАА