Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 51

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Б.Төрболд Шүүгдэгч Л.Л- Ш.Лх- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Л-, Ш.Лх- нарт холбогдох 1823000000052 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1987 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Завхан аймгийн Сонгино суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Онцгой байдлын Ерөнхий газрын, Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн газрын Сонгино сум дахь салбарт шатахууны цэгийн харуул ажилтай, ам бүл 2, эхийн хамт Завхан аймгийн Сонгино сумын Бор-Өндөр багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Уургач овогт Ш-ын Лх- РД:/ИЛ********/

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймгийн Сонгино суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Гадаад худалдаа, гаалийн эдийн засагч мэргэжилтэй, Завхан аймгийн Сонгино сум дахь Нийгмийн даатгалын тасагт нийгмийн даатгалын байцаагч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Сонгино сумын Бор-Өндөр багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Хунтайж овогт Л-ийн Л- РД:/ИЛ********/ Шүүгдэгч Ш.Лх-, Л.Л- нар нь Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүгдэгч Ш.Лх- нь 2018 оны 05 дугаар сарын 12-ны орой 21 цагийн үед Завхан аймгийн Сонгино сумын төвд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн явах үед тус сумын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.*******ийн “хүн зодоод, агсан тавиад явалгүй харьж амар” гэсэн шаардлагыг эсэргүүцэн “ална шүү чамайг” гэж түүн рүү давшилсан, нүүрэн тус газарт өшиглөсөн, хэсгийн төлөөлөгч, цагдаагийн хошууч Д.Г-ийн Л.Л-гийн машиныг унтраахаар “түлхүүрээ өг” гэсэн шаардлага тавьж, уг шаардлагыг биелүүлээгүй учир дугуйных нь хийг гаргахаар завдахад түүний биед халдан барьж аван эсэргүүцсэн, Л.Л- нь мөн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.*******ийн “чи архи уусан байна, согтуугаар машин жолоодож болохгүй, харьж амар” гэсэн шаардлагыг эсэргүүцэн түүний нүүр хэсэгт цохиж, ална хэмээн давшилан улмаар өшиглөх, гараараа цохих зэргээр биед нь хүч хэрэглэн халдсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглон автомашиных нь түлхүүрийг авахаар болон дугуйных нь хийг гаргахаар шаардлага тавьсан хэсгийн төлөөлөгч, цагдаагийн хошууч Д.Га-ийн шаардлагыг үл биелүүлэн түүний биед халдан барьж аван эсэргүүцсэн үйл баримт болжээ. Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал хохирогч Б.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 21 цагийн үед манай хэсгийн төлөөлөгч, цагдаагийн хошууч Д.Г “Цэргийн ангийн урд талын хашаанд хүмүүс зодолдоод байна гэж А-с дуудлага ирлээ очиж ш өгөөдөх гэхэд тэд нар өгөхгүй байсан. Би машиныг унтраасан. Приус 20 маркийн машин байсан тул түлхүүргүй байсан... Би Л-гийн машины түлхүүрийг авах гэхэд өгөхгүй гэсэн мөн дугуйных нь хийг гаргана гээд хошуун дээр нь дарахад Лх- ирээд намайг бариад авсан. Энэ үед ******* цагдаа Л-г надаас салгасан. Лх- над руу дахиад цохих гэж дайрах үед Н дундуур орж салгасан. Энэ үед ******* цагдаа Л-г газар унгаад дээрээс нь дарсан чинь Лх- хажуугаас нь очоод баруун хөлөөрөө *******ийн толгой руу нэг удаа өшиглөсөн. Би хөөе болиоч гээд наанаас нь очтол Н Лх-ийг аваад явсан, ******* Л-г тавиад босоод ирсэн...” гэсэн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Мөн хэрэг гарах үед шүүгдэгч нар болон хохирогчидтой хамт байсан, үйл баримтыг харснаа мэдүүлж байгаа, шууд нотлох баримт болох гэрч Н.Эрдэнэ-Очирын “...Л.Л-, ******* хоёр барьцалдсан зогсож байсан. Би очоод салгахад Л- ******* цагдааг нэг удаа гараараа цохисон. Би Л-г аваад явсан” гэсэн, гэрч М.Д-ын “Лх- хэсгийн төлөөлөгч Г рүү ирж алнаа чамайг, чи муу яадгийн гэх зэргээр давшилсан. Г тэд нарт согтуугаар машин жолоодож болохгүй, машины түлхүүрээ өг, гэртээ орж амар гэсэн шаардлага тавьсан. Лх-, Л- нар дайрч давшилаад, хэл амаар доромжлоод, ална гэж заналхийлээд байсан.” гэсэн мэдүүлгүүд хохирогч Д.Г, Б.******* нарын мэдүүлгийг давхар нотолжээ. Түүнчлэн шүүгдэгч Л.Л-, Ш.Лх- нар хууль сахиулагчдыг эсэргүүцсэн гэм буруугаа хүлээн шүүх хуралдааны үед улсын яллагчийн тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно. Ийнхүү шүүгдэгч Ш.Лх-, Л.Л- нар Завхан аймгийн Сонгино сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн хошууч Д.Г, тус сумын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.******* нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн болох нь тогтоогдож байх тул Ш.Лх-, Л.Л- нарыг Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Хохирогч Б.*******, Д.Г нар хохирол, хор уршиг нэхэмжлээгүй болно. Шүүгдэгч Л.Л-, Ш.Лх- нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэг бөгөөд улсын яллагч шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлж, шүүх хуралдааны үед дээрх саналаа дэмжжээ. Шүүгдэгч Л.Л-, Ш.Лх- нарын анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, нөхөн төлөх хохирол, хор уршиггүй, хэн аль нь ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Уургач овогт Ш-ын Лх-, Хун тайж овогт Л-ийн Л- нарыг тус бүрийг Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд заасныг журамлан Ш.Лх-, Л.Л- нарыг мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүрийг 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч Ш.Лх-, Л.Л- нар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах журамтай болохыг дурдсугай.

4. Шүүгдэгч Ш.Лх-, Л.Л- нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Ш.Лх-, Л.Л- нар тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах хохирол төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа болон хуулбар хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Ш.Лх-ийн эд хөрөнгө гэх 750000 төгрөгийн үнэлгээтэй 1 тооны адууг, шүүгдэгч Л.Л-гийн эд хөрөнгө гэх 2.0/хоёр/ сая төгрөгийн үнэлгээтэй 1123м2 /1.1га/ хэмжээтэй гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжилсэн прокурорын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 5/41, 5/42 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Д.НЯМ