| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2025/01096/И |
| Дугаар | 318/ШШ2025/01110 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 318/ШШ2025/01110
| 2025 оны 12 сарын 01 өдөр | Дугаар 318/ШШ2025/01110 | Увс аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,
Нэхэмжлэгч: Г б ХК-ийн,
Хариуцагч: Б.А д холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 2,069,874.45 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г б ХК-ийн салбарын захирал Т.И шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “R001408980 дугаартай Дижитал зээлийн гэрээний үүрэгт. Нийт 2,069,874,45/Хоёр сая жаран есөн мянга найман зуун далан дорвон төгрөг дөчин таван монго/ тогрогийг Б овогтой А-с гаргуулах,
Б овогтой А нь 2024 оны 07 дугаар сарын 14-ны өдөр Г б тай 2001408980 дугаартай Дижитал зээлийн гэрээ байгуулж, 200,000.00 Хоёр зуун мянган төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэйгээр 10 сарын хугацаатай,
2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр R001408980 дугаартай Дижитал тээлийн гэрээ байгуулж, 100,000.00/Нэг зуун мянган төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай,
2024 оны 07 дугаар сарын 19-ны өдөр 2001408980 дугаартай Дижитал зээлийн гэрээ байгуулж. 200,000.00 /Хоёр зуун мянган төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай.
2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 2001408980 дугаартай Дижитал зээлийн гэрээ байгуулж, 100,000.00 /Нэг зуун мянган төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай
2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 2001408980 дугаартай Дижитал зээлийн гэрээ байгуулж 200,000.00 /Хоёр зуун мянган төгрөгийн тээлийг жилийн 21 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай
2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр R001408980 дугаартай Дижитал зээлийн гэрээ байгуулж, 100,000.00 /Нэг зуун мянган төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай,
2024 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр R001408980 дугаартай Дижитал зээлийн гэрээ байгуулж, 700,000.00 Долоон зуун мянган төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай,
2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр R001408980 дугаартай Дижитал зээлийн гэрээ байгуулж, 200,000.00 /Хоёр зуун мянган төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай.
2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 2001408980 дугаартай Дижитал зээлийн гэрээ байгуулж. 910,000.00 /Есөн зуун арван мянган төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай,
2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр R001408980 дугаартай Дижитал зээлийн гэрээ байгуулж, 100,000.00 /Нэг зуун мянган төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай,
2024 оны 10 дугаар сарын 11-ны өдөр 2001408980 дугаартай Дижитал зээлийн гэрээ байгуулж, 100,000.00 /Нэг зуун мянган төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай,
2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр R001408980 дугаартай Дижитал зээлийн гэрээ байгуулж, 200,000.00 /Хоёр зуун мянган төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай,
2024 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр R001408980 дугаартай Дижитал зээлийн гэрээ байгуулж, 100,000.00 /Нэг зуун мянган/ тогрогийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай тус тус тээлсэн.
Зээлдэгчийн R001408980 дугаарт Зээлийн гэрээний хугацаа 2027 оны 04 дүгээр сард дуусах боловч эргэн төлөлтийг тасалдуулж үндсэн зээл, зээлийн хүүг эргэн төлөх хуваарийн дагуу төлөхгүй байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт:
Зээлийн үндсэн төлбөр 1,930.559.56 төгрөг
Зээлийн хүү 137,314.31 төгрөг
Нэмэгдүүлсэн хүү 2000.58 төгрөг
Нийт 2,069,874.45 төгрөг
R001408980 дугаартай зээлийн гэрээний үүрэгт: Нийт 2,069,874.45/Хоёр сая жаран есөн мянга найман зуун далан дөрвөн төгрөг дөчин таван мөнгө төгрөгийг Б овогтой Ааас гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Б.А нь Г бнаас ирсэн нэхэмжлэлийг хүлээн авлаа. Миний бие нь Г бнаас цалингий зээл 2,069,874 төгрөг авсан нь үнэн билээ. Өнгөрсөн 11 дүгээр сарын 20-ны өдөр 600,000 төгрөг урьдчилгаа болгон хийсэн. Үлдсэн 1,506,871 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс өмнө 2 хуваан төлж барагдуулахаа амлан хүлцэл өчиж байна” гэжээ.
Нэхэмжлэгч Г б ХК-ийн салбарын захирал Т.И шүүхэд гаргасан хүсэлдээ: “Г б ХК-ийн нэхэмжлэлтэй хэргийн хариуцагч Б.А гийн хариу тайлбартай танилцлаа. Хариу тайлбарыг зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Хариуцагч Б.А нь нэхэмжлэгч Г б ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 2,069,874.45 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт нийцсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г б ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.А хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
4. Хариуцагч Б.А нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г б ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,068 төгрөгийн тавин хувь болох 24,034 төгрөгийг улсын орлогод хэвээр үлээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 24,034 /хорин дөрвөн мянга гучин дөрвөн/ төгрөг, хариуцагч Б.А гаас 24,034 /хорин дөрвөн мянга гучин дөрвөн/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г б ХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г б ХК-ийн, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 2,069,874.45 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.А нь 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г б ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,068 /дөчин найман мянга жаран найман/ төгрөгийн тавин хувь болох 24,034 /хорин дөрвөн мянга гучин дөрвөн/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 24,034 /хорин дөрвөн мянга гучин дөрвөн/ төгрөг, хариуцагч Б.А гаас 24,034 /хорин дөрвөн мянга гучин дөрвөн/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г б ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.А нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА