| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2025/01107/И |
| Дугаар | 318/ШШ2025/01123 |
| Огноо | 2025-12-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 318/ШШ2025/01123
| 2025 оны 12 сарын 04 өдөр | Дугаар 318/ШШ2025/01123 | Увс аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,
Нэхэмжлэгч: М.О ын,
Хариуцагч: Х.Б од холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 3,481,430 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг дарга М.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Увс аймгийн Өндөрхангай сумын **** багийн иргэн Х.Б нь 2023 оны 05 дугаар сарын 09-ны өдөр 2023/03 дугаартай гэрээ байгуулж хэрчсэн гурилын үйлдвэрлэл эрхлэхээр 5,000,000 (таван сая) төгрөгийн зээлийг авсан боловч зээлийг зориулалт бусаар ашиглаж төслийн зорилгоо биелүүлэхгүй байгаа бөгөөд 2025 оны 03 дугаар сараас эхлэн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байна. Мөн хөнгөлөлттэй зээлд хамрагдсанаас хойш зээлийн хяналтын зөвлөл улирал бүр хяналт хийж төслийг зориулалтын дагуу хэрэгжүүлэхийг 8 удаа шаардсан боловч шаардлагыг үл биелүүлж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг дарга М.О шүүхэд гаргасан хүсэлдээ: “Увс аймгийн Өндөрхангай Хоршоог хөгжүүлэх сангаас зээл авсан зээлдэгч Х.Б нь 3,481,429.51 (гурван сая дөрвөн зуун наян нэгэн мянга дөрвөн зуун хорин ес) төгрөгийг Хоршоог хөгжүүлэх сангийн 100151155401 тоот дансанд төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татгалзаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг дарга М.О нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
3. Нэхэмжлэгч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасан үндэслэлээр шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг дарга М.О нь хариуцагч Х.Бд холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 3,481,430 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасан үндэслэлээр шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА