| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2025/00669/И |
| Дугаар | 318/ШШ2025/01173 |
| Огноо | 2025-12-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 318/ШШ2025/01173
| 2025 оны 12 сарын 18 өдөр | Дугаар 318/ШШ2025/01173
| Увс аймаг
|
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х б ХК-ийн,
Хариуцагч: Б.М ,
Хариуцагч: Ц.О ,
Хариуцагч: М.П нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 103,505,970.80 төгрөг гаргуулах, М.П гийн өмчлөлийн Увс аймаг, Улаангом сум ******************тоот 29 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т , Б.У нар цахимаар,
Хариуцагч Ц.О нар оролцов.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
Хариуцагч Б.М , М.П нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.М , Ц.О нар нь 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Х бтай 1250084852 дугаартай жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээ байгуулан, 100,000,000 / нэг зуун сая/ төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, 365 хоногт 21,72 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Банк 100,000,000 төгрөгийг 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 5****** дугаартай харилцах дансанд шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж зээлийг олгосон. Х б ХК, М.П нар нь 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 1250084852-01 дугаартай Ипотекийн гэрээг байгуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дараах хөрөнгийг барьцаалсан. Үүнд: 1. Орон сууц: Увс аймаг, Улаангом сум ******************тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-****************** дугаарт бүртгэлтэй, 29 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууц. Гэрээний хугацаанд хариуцагч нь үндсэн зээлд 19,999,999.98 төгрөг, зээлийн хүүнд 21,424,449.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 14,664.84 төгрөгийг төлсөн. Б.М , Ц.О нар нь 1250084852 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024 оны 05 дугаар сарын 25-ний өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн ба нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 422 хоног хугацаа хэтрүүлэн 68,042,500.41 төгрөгийн зөрчил үүсээд байгаа тул зээлийн гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон. Нэхэмжлэлийн үндэслэл, үнийн дүнгийн тооцоолол: Иргэний Хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, 458, 460 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт, талуудын хооронд байгуулсан 1250084852 жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээг үндэслэн банк нь 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөр нэг талын санаачилгаар зээлийн гэрээг цуцлан дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Үүнд:
Зээлийн үндсэн төлбөр 80,000,000.02 төгрөг
Зээлийн үндсэн хүү 22,184,153.43 төгрөг
Нэмэгдүүлсэн хүү 1,321,817.35 төгрөг
Нийт төлбөрийн дүн 103,505,970.80 төгрөг байна.
Б.М , Ц.О нараас 1250084852 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 103,505,970.80 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй нөхцөлд М.П гийн өмчлөлийн дараах хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Үүнд: - Эрхийн улсын бүртгэлийн Ү-****************** дугаартай, Увс аймаг, Улаангом сум ******************тоот 29 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.М , Ц.О нар нь 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Х б тай 1250084852 дугаартай жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээ байгуулан, 100,000,000 / нэг зуун сая/ төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, 365 хоногт 21,72 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Банк 100,000,000 төгрөгийг 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр ****************** дугаартай харилцах дансанд шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж зээлийг олгосон. Х б ХК, М.П нар нь 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 1250084852-01 дугаартай Ипотекийн гэрээг байгуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дараах хөрөнгийг барьцаалсан. Үүнд: 1. Орон сууц: Увс аймаг, Улаангом сум ******************тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-****************** дугаарт бүртгэлтэй, 29 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууц. Гэрээний хугацаанд хариуцагч нь үндсэн зээлд 19,999,999.98 төгрөг, зээлийн хүүнд 21,424,449.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 14,664.84 төгрөгийг төлсөн. Б.М , Ц.О нар нь 1250084852 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024 оны 05 дугаар сарын 25-ний өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн ба нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 422 хоног хугацаа хэтрүүлэн 68,042,500.41 төгрөгийн зөрчил үүсээд байгаа тул зээлийн гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон. Иймд Иргэний Хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, 458, 460 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт, талуудын хооронд байгуулсан 1250084852 жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээг үндэслэн банк нь 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөр нэг талын санаачилгаар зээлийн гэрээг цуцлан дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Үүнд:
Зээлийн үндсэн төлбөр 80,000,000.02 төгрөг
Зээлийн үндсэн хүү 22,184,153.43 төгрөг
Нэмэгдүүлсэн хүү 1,321,817.35 төгрөг
Нийт төлбөрийн дүн 103,505,970.80 төгрөг байна.
1. Б.М , Ц.О нараас 1250084852 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 103,505,970.80 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч Б.М , Ц.О нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Батнасан овогтой Мөнхбаяр, эхнэр Цамбадондов овогтой Оюун-Эрдэнэ хамтран Увс аймаг дахь Х б наас бизнесийн зээл авсан. Би Увс аймгийн Малчин сумын спорт цогцолборын барилгын ажлыг 2022 онд авч хийж гүйцэтгэх явцад санхүүжилт маань яам нэгдсэнтэй холбоотой удаж, тал нь татагдсаны улмаас зээлээ хугацаандаа төлж чадахгүй хэтрүүлсэн. Одоо ажил маань санхүүжилт тавигдаж хэвийн болж энэ оны 10 сард багтаан хүлээлгэн өгөх тул тэр хүртэл харж үзнэ үү. Тухайн үед сонгуулийн жил, мөн засгийн газар шинэчлэгдэх, яамд нэгдэхтэй холбоотой санхүүжилт удааширч, зээл төлөлт хугацаандаа хийгдэж чадаагүй. Одоо ажил маань 11 сарын 01 гэхэд дуусч санхүүжилт маань 2026 оны 01 сард орж ирэх тул харж үзнэ үү” гэжээ.
Хариуцагч М.П шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “М.П би тухайн зээлийг аваагүй Б.М Ц.О нар зээлийн гэрээнд гарын үсэг зурж зээлийг авсан, миний эд хөрөнгө барьцаалсан байхад надаас зээлийн төлбөр нэхэмжлэх нь үндэслэлгүй. Б.М нь банкнаас нэмэлт барьцаа хөрөнгө шаардаж байна та хөрөнгөө түр хугацаанд барьцаанд тавьж өгөөч ээ, удахгүй зээл хаагаад чөлөөлж өгнө гэсэн хүсэлт тавьсанаар барьцаанд тавихыг зөвшөөрсөн. Гэвч Х б нь зээлийг 36 сарын хугацаатай олгохоор болсон байсан, ийм урт хугацаанд би хөрөнгөө барьцаалах боломжгүй гэхэд тухайн банкны зээлийн ажилтан Д.С эднийх урьдчилаад төлчих байх тэгээд таны барьцаа чөлөөлөгдөнө гэж хэлж миний ажил дээр Б.М ын хамт ирж барьцааны гэрээнд гарын үсэг зуруулсан. Урт хугацаанд зээл олгосон нь Б.М , Ц.О нарын авсан зээл өнөөдөр ийм байдал хүрэхэд тодорхой хэмжээнд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Тухайн зээлийн барьцаанд зөвхөн миний эд хөрөнгийг барьцаалаагүй бараа материал болон бизнесийн орлого зэргийг барьцаалсан байна. Тиймээс миний эд хөрөнгөөр зээлийн төлбөрийг барагдуулна гэх нь үндэслэлгүй. Б.М , Ц.О нарын өөрийн эзэмшлийн орон сууц нь Х бны өөр зээлийн барьцаанд байгаа бөгөөд тухайн зээлийн гэрээг мөн ялгаагүй нэг талын санаачлагаар хугацаанаас өмнө цуцалж, тухайн хөрөнгөөр Б.М , Ц.О нарын нийт зээлийн төлбөрийг барагдуулах боломжтой, энэ нь шударга ёсонд нийцнэ. Мөн Б.М , Ц.О нарын гаргаж өгсөн тайлбарт тодорхой нөхцөл байдлаас шалтгаан бизнес доголдож, орлого саатсан тухай болон зээлийг төлбөрийг төлж барагдуулахаар тусгасан байгаа нь миний эд хөрөнгөөр зээлийн төлбөр барагдуулах, надаас зээлийн төлбөр гаргуулах гэх нь үндэслэлгүй байна” гэжээ.
Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 25/437 дугаартай Д.Г-д олгосон итгэмжлэл, Х б ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, М.П гийн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ц.О, Б.М нарын иргэний үнэмлэхийн хуулбар, М.П гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Х б ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/314 дугаартай итгэмжлэл, Х б ХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/120 дугаартай тушаал, 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн тушаал, Б.М ын зээлийн мэдээллийн хуудас, 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 1250084852 дугаартай зээлийн гэрээ, хавсралт, Х б ХК, М.П нарын хооронд 2023 оны 4 дүгээр сарын 14-нд байгуулагдсан 1250084852-01 дугаартай ипотекийн гэрээ, 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хөдлөх эд хөрөнгө болон эрх барьцаалах тухай гэрээ, барьцаа хөрөнгийн жагсаалт, Б.М ын Х б дахь дансны хуулга, Б.М т Х б ХК-аас хүргүүлсэн шаардах хуудас, Х б ХК-с 2025 оны 11 сарын 24-ний өдрийн 25/619 дугаартай албан бичгээр Б.М-д олгосон итгэмжлэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 19-26 тоот хаягт байрлах хашаанд үзлэг хийв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч Хас банх ХК нь хариуцагч Б.М , Ц.О , М.П нарт холбогдуулан, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 103,505,970.80 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.1.Хариуцагч нар нь 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Х б тхй жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээ байгуулж, 100,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 365 хоногт тогтмол 21.72 хувь, сарын 1.81 хувийн хүүтэй, зээл хүүгийн төлбөрийг хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон. Банкнаас үүргээ гүйцэтгэж, 100,000,000 төгрөгийг хариуцагч нар бэлэн бусаар шилжүүлсэн боловч хариуцагч нар нь үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 80,000,000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацааны буюу 422 хоногт ногдох хүү 22,184,153.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,321,817.35 төгрөг, нийт 103,505,970.80 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах үндэслэлтэй.
2.2 Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч М.П гийн өмчлөлийн Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг 1 дүгээр 48 айлын орон сууцны 2-28 тоот хаягт байрлах хариуцагч М.П гийн өмчлөлийн 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан тул барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй гэв.
3. Хариуцагч Б.М , Ц.О нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн. Зээлийн тооцооллын талаар талууд маргаагүй.
4. Хариуцагч М.П нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр татгалзаж байна.
4.1. Зээлийн гэрээг анх байгуулах үед би богино хугацаатай зээлийн гэрээ гэж ойлгож, өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулахыг зөвшөөрсөн. Гэтэл тухайн гэрээ нь 36 сарын хугацаатай байсан бөгөөд Х б ны эдийн засагч нь манай ажил дээр ирж зуруулсан. Ийм урт хугацаатай зээл олгосон нь хариуцагч нарыг зээлээ төлөхгүй байх нэг үндэслэл болсон.
4.2. Хариуцагч нар нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг Х б тай байгуулсан өөр зээлийн гэрээнийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан. Тухайн хөрөнгийг худалдан борлуулах замаар нэхэмжлэгч тал үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой.
4.3. Мөн нэхэмжлэгч нар нь 60,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий үйл ажиллагааны орлого, барилгын материал зэргийг барьцаалсан байхад нэхэмжлэгч талаас зөвхөн миний хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй. Хариуцагч нарын хөрөнгөөр тэргүүн ээлжинд үүргийн гүйцэтгэлийг хангуулах ёстой гэв.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1. Нэхэмжлэгч Х б ХК, хариуцагч Б.М , Ц.О нар нь 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 1250084852 дугаартай, Жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээ байгуулж, 100,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 365 хоногт тогтмол 21.72 хувь, сарын 1.81 хувийн хүүтэй, зээл хүүгийн төлбөрийг хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцжээ.
Зээлдэгч нар нь 1250084852 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 1250084852-1 дугаартай ипотекийн гэрээ байгуулж хариуцагч М.П гийн өмчлөлийн Увс аймгийн Улаангом сум, ************* тоот хаягт байрлах 28 м.кв талбай бүхий орон сууцыг, 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 1250084852-02 дугаартай гэрээ байгуулж, 60,000,000 төгрөгийн үнэ бүхий банк, палк, цемент зэрэг барилгын материал, бизнесийн орлого 14,000,000 төгрөгийг тус тус барьцаалжээ.
Талууд 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан 1250084852-1 дугаартай ипотекийн гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хавтаст хэргийн 22 дугаар талд авагдсан барьцаа хөрөнгийн жагсаалтаар тогтоогдож байх тул зохигчдын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна.
5.2. Зээлдүүлэгч Х б ХК нь зээлийн гэрээний дагуу 100,000,000 төгрөгийг 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр зээлдэгч Б.М ын Х б дахь 1250084852 тоот дансанд бэлэн бусаар олгож зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэсэн байна.
2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 1250084852 тоот зээлийн гэрээний 4.3 дахь хэсэгт “Зээлийг эргэн төлөлтийн хуваарь (Хавсралт 1)-т заасны дагуу хэсэгчлэн эргүүлэн төлнө” гэж заасан бол 4.7 дахь заалтад “зээлийн төлбөрийг гүйцэтгэх хугацаанаас хожимдуулсан эсхүл дутуу төлвөл уг дүнгээс тухайн төлбөр хийх хүртэл хуримтлагдан тооцогдсон нэмэгдүүлсэн хүү, хүүг төлүүлж үлдэх дүнг үндсэн төлбөрт тооцно” гэж заажээ.
Хариуцагч Б.М , Ц.О нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2023 оны 5 дугаар сарыэн 25-ны өдөр 2,261,260.27 төгрөг төлсөн боловч 2023 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, 558.56 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 1,844,153.77 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,785,205.48 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1,844,712.33 төгрөг, 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 2,794.56 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 608,742 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 13,326,856.13 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 5,046,584.47 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 4,995,954.34 төгрөг, 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 4,833,698.62 төгрөг, 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 4,870,593.61 төгрөг, нийт зээлийн хүү 21,424,449.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,664.84 төгрөг, үндсэн зээл 19,999,998 төгрөг төлсөн, 2024 оны 4 дүгээр сарын 25-н өдрөөс хойш зээлийн төлөлт хийгээгүй болох нь хавтаст хэргийн 27 дугаар талд авагдсан хариуцагч Б.М ын зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна.
Хариуцагч нар нь үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийн талаар маргаагүй болно.
6. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бол мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заажээ.
Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заажээ.
Иймд нэхэмжлэгч Х б ХК-нь хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 80,000,000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацааны буюу 422 хоногт ногдох хүү 22,184,153.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,321,817.35 төгрөг, нийт 103,505,970.80 төгрөгийг хариуцагч Б.М , Ц.О нараас шаардах эрхтэй ба хариуцагч нар нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар маргаагүй тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.М , Ц.О нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 103,505,970,80 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х б ХК-д олгож шийдвэрлэлээ.
7. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж заасан бол тус хуулийн 157 дугаар зүйлийн 157.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах зорилгоор хэд хэдэн зүйлийг барьцаалсан тохиолдолд гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагч нь шаардлагаа хангах барьцааны зүйлийг сонгох эрхтэй боловч энэ нь тухайн шаардлагыг хангахад шаардагдах тоо, хэмжээнээс хэтэрч болохгүй” гэж заажээ.
Хариуцагч М.П гийн зүгээс нэхэмжлэгч нь хариуцагч нарын өмчлөлийн барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг тэргүүн ээлжинд хангуулах ёстой гэж маргаж байгаа боловч Иргэний хуульд зааснаар нэхэмжлэгч буюу барьцаалагч нь шаардлагаа хангах барьцааны зүйлийг сонгох эрхтэй байх тул хариуцагчийн татгалзлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж заасныг баримтлан хариуцагч Б.М , Ц.О нар нь зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 103,505,970,80 төгрөг төлөх үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хариуцагч М.П гийн өмчлөлийн Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг 1 дүгээр 48 айлын орон сууцны 2-28 тоот хаягт байрлах хариуцагч М.П гийн өмчлөлийн 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
8. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн 745,680 төгрөгийг улсын орлог хэвээр үлдээж, хариуцагч Ц.О , Б.М нараас 745,680 /долоон зуун дөчин таван мянга зургаан зуун ная/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х б ХК-д олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.М , Ц.О нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 103,505,970,80 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х б ХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь үүргээ гүйцэтгээгүй бол Увс аймгийн Улаангом сумын ******************************** тоот хаягт байрлах хариуцагч М.П гийн өмчлөлийн 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн 745,680 төгрөгийг улсын орлог хэвээр үлдээж, хариуцагч Ц.О , Б.М нараас 745,680 /долоон зуун дөчин таван мянга зургаан зуун ная/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х б ХК-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатын шүүхэд гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА