Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 318/ШШ2025/01127

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 318/ШШ2025/01127

Увс аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сум, 5-р баг, 3-р гудамж 410 тоот хаягт оршин суух, РД:ОН94062542, Таргад овогт Дүгэржавын Удвал,

Нэхэмжлэгч: Увс аймаг Улаангом сум 3-р баг 26-р байр 1 тоотод оршин суух, РД: ОЮ82042205, Засагууд овогт Тэгшийн Чагцалням нарын,

Хариуцагч: Элбэг-Өгөөж өрхийн эрүүл мэндийн төв

Хариуцагч: Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх ёс зүйн салбар хороонд холбогдох,

Увс аймгийн Улаангом сумын Эрүүл мэндийн газрын дэргэдэх ёс зүйн салбар хорооны 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 01 албан тушаал, шийдвэрийг хүчингүйд тооцуулах, "Элбэг-Өгөөж ӨЭМТ-ийн даргын 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Б/17 дугаар тушаалыг хүчингүй тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Удвал, Т.Чагцалням, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Дамдинсүрэн,

Хариуцагч Элбэг-Өгөөж өрхийн эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Буяндэлгэр,

Хариуцагч Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх ёс зүйн салбар хорооны дарга Ч.Орлом,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Удвал: Манай байгууллага 2 жил шүүхээр явж байгаа, бүгдээрээ дотооддоо хэрүүл маргаантай байгаа үед хүртэл ахиад нэг арга хэмжээ авч, цалин хассан нөхцөл байдал үүсээд байгаа учраас нэхэмжлэлээ шүүхэд гаргасан. Дотоодын асуудлаас шалтгаалж бид 2 Б.Буяндэлгэр эмчид өргөдлөө өгөхөд бид 2-ын өргөдлийг авч хэлэлцэхгүйгээр хажуудаа аваад шидсэн. Бид хэдийгээр асуудалтай байсан ч тэрийгээ дотооддоо зохицуулах арга хэмжээ авсан бол энэ асуудал шүүх хүртэл явах шаардлагагүй байсан гэж би бодож байна. Хөдөлмөрийн гэрээний ямар нэгэн заалтыг зөрчөөгүй байхад эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж бидэнд сануулах арга хэмжээ авсан гэж үзэж байна. Мөн байгууллагын дарга бидэнд мэдэгдэхгүйгээр сануулах арга хэмжээ авсан. Ёс зүйн хороо нь зөвхөн санал тавих эрхтэй атлаа өөрийн бүрэн эрхийг хэтрүүлж, байгууллагын даргыг заавал арга хэмжээ ав гэж үүрэг болгосон гэв.

Нэхэмжлэгч Т.Чагцалням: Манай өрхийн эмнэлгийн энэ асуудал нь 2017 оноос эхлээд гараад явж байсан. Би ахлах сувилагчийн хувьд одоо ажлын үүрэг, хариуцлагын талаар шаардлага тавьсны төлөө өрөө тасалгаандаа хүнээр биедээ халдуулаад, хэл амаар доромжлуулсандаа их гомдолтой байсан учраас өрхийн эмнэлгийнхээ ёс зүйн баг болон өрхийн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Б.Буяндэлгэр эмчид гомдол гаргасан боловч гомдлыг маань авч танилцахгүй ширээн дээрээ шидсэнээс болоод бид 2 Эрүүл мэндийн газрын дэргэдэх Ёс зүйн хороонд хандсан юм. Тэгээд одоо ингээд хүнээр одоо ингээд хэл амаар доромжлуулж биедээ халдуулчхаад өнөөдөр дахиад энэ цалингийн 20%-ийг хасуулсан арга хэмжээ авхуулж байгаад би үнэхээр их гомдолтой байна. Ёс зүйн хороог бас арай хэтэрхий эрх мэдлээ давуулаад энэ цалингийн арга хэмжээ авсан гэж үзэж нэхэмжлэлээ гаргасан

Хариуцагч Ч.Орлом: За 1 дүгээрт нь Д.Удвал, Т.Чагцалням нар Эрүүл мэндийн газрын дэргэдэх ёс зүйн салбар хороонд өргөдлөө өгсөн. Ёс зүйн салбар хороо бол 2025 оны 4 сард байгуулагдсан Эрүүл мэндийн яамны дэргэдэх салбарын хяналтын хороо гэдгээр батлуулж, 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулсан. Салбар хорооны үүрэг нь 2025 оны 5 сарын 1-ний өдрийн А174 тоот тушаал гэж журам шинэчлэн батлах тухай, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээний ажиллах журмыг баталж өгсөн байгаа. За энэ журмыг нь 1.5 5 дээр Эрүүл мэндийн газрын дэргэдэх эмнэлгийн мэргэжлийн салбарынх, салбар хороо нь Эрүүл мэндийн тухай багц хууль, хөдөлмөрийн тухай хууль, за төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн болон одоо хувийн ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай ийм хуульд хяналт тавьж ажиллана гэж заасан. Бид Т.Чагцалням Д.Удвал нарын өргөдлийг уншиж танилцаад видео коллоор өгсөн тэр хэрүүл маргааныг нь үзээд эмчлэх эрхийг нь хасъя яагаад 2017 оноос хойш хэрүүл маргаан нь ингээд дэгдээд яваад байгаа юм, хамт олонгүй байвал яадаг юм бол цалингүй байвал яадаг юм бол, энэ асуудлыг таслан зогсооё гэдэг байр сууриас манай эмнэлгийн мэргэжлийн ёс зүйн хороо тийм санал гаргасан. Тэгтэл бас энэ гурав гурвуулаа энэ саналыг хүлээн зөвшөөрөхгүй байна, та нар эргэж нэг бодооч ээ, бид 3 эвлэрмээр байна гэсэн. Тэгэхээр нь бид нар эргэж хуралдаад Хөдөлмөрийн тухай хуульд бид нар хяналт тавих эрхтэй эрхтэй. 2 Дээрх журмын 2.1.7 дээр Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчил гаргасныг тогтоосон тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу арга хэмжээтэй бол тухайн байгууллагын ажил олгогчид саналыг хүргүүлнэ ээ гэсэн заалт байсан. Тийм учраас бид нар энэ саналыг одоо авч хэлэлцсэн. Маргааш нь ирсэн Чагцалням Удвал 2 бид 2 цалингаа хасуулмааргүй байна гэсэн. Тэгэхээр нь бид нар бас яг хуулийн дагуу нарийн бичгийн дарга, манай Ёс зүйн хорооны нарийн бичгийн дарга Оюунчимэг бид 2-той уулзахаар ирэхэд нь би бид нар одоо энэ өргөдлийг бүхэл бүтэн 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр шийдчихээд дахиад бид 2 ингэж өөрчлөх арга байхгүй. Бид нар гаргасан шийдвэртээ өөрчилж чадахгүй, та нар ханддаг дээд шатны газар байвал хандаж болно гэдгийг нь бас хэлээд явуулсан. Элбэг өгөөжийн эмч нь над руу бид нар ингээд арга хэмжээ авах гэж байна гэж утсаар ярихаар нь би ерөөсөө энэ хүнийг арга хэмжээ тооц гэж нэг ч удаа хэлээгүй шүү. Би яагаад гэвэл эрүүл мэндийн салбар хорооныхоо Эрүүл мэндийн сайдын 174 тоот тушаалынхаа авах арга хэмжээ үүргийнхээ хүрээнд тус шийдвэрийг гаргасан учраас надад бол заавал арга хэмжээ ав гэх эрх байхгүй, тэгвэл би өөрөө ёс зүй алдсан болно. Тийм учраас би энд энэ хүн өөрөө яаж байсан одоо хэлэх байлгүй. Би бол хоёуланг нь Хөдөлмөрийн тухай хуулиараа арга хэмжээ тооцоорой гэж хэлээгүй. Нэхэмжлэгч нар ирж даргатай уулзсан байгаа. Тэгээд арга хэмжээ тооц гэж хэлсэн үү яасан уу? Тэр тэрийг бол одоо сайн сонсоогүй. Гэхдээ бид нар босоо тогтолцоотой учраас манай Эрүүл мэндийн газрын дарга бид нарт нөлөөлөх эрх байхгүй. Яагаад гэвэл бид нарыг бол буруу үйл ажиллагаа хийж байвал Эрүүл мэндийн яамны дэргэдэх салбарын хяналтын хороо гэдэг тийм том байгууллага бид нарыг одоо удирдаж явуулдаг. Зөвхөн би биш энэ салбар хороо буруу үйл ажиллагаа явуулбал тэр үйл ажиллагааны буруу хийсэн үйл ажиллагааг дээшээ хүсэлт өгөөд түүнийг цуцлах буруу байна гэдэг шийдвэрийг манай хяналтын хороо өгөх тийм зохицуулалттай. Тийм учраас бид нар энэ ёс зүйн хороо гэдэг юмыг байгуулчхаад 6-7 өргөдөл гомдол авсны 5 нь, ийм цэвэр ёс зүйтэй холбоотой байсан. Бид нар өмнө нь шийдвэрлээд ихэнхийг нь эвлэрүүлээд үйл ажиллагааг нь одоо хэвийн явуулаад 2 хүмүүсийг эвлэрүүлсэн. Нэхэмжлэгч нарын асуудал бол арай л хэтэрчихсэн байгаа байхгүй юу. Тийм учраас бид нар энэ асуудлыг авч үзээд ийм шийдвэрт хүрсэн байгаа. Түүнээс биш би энэ хүнийг заавал арга хэмжээ ав гэдэг асуудлыг тавихгүй. Ёс зүйн хорооны даргын үүднээс би тийм ёс зүйгүй шийдвэрийг гаргахгүй. Та 2 одоо хэзээ тийм юм хаанаас сонссон бэ? Бас тэр сонин байна гэв.

Хариуцагч Б.Буяндэлгэр Манай өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар Тунгалаг гэж хүн байсан. 2025 оны 3 сард ажлаа өгөөд Эрүүл мэндийн газарт ороод ажил нь надад үлдсэн. Тэгээд энэ 2-ын өргөдөл нь 4 сард ирсэн, ирэхэд нь би үзлэгтэй байсан. Би 2,4 дүгээр багийг хариуцахынхаа хажуугаар даргын үүргийг түр орлон гүйцэтгэдэг. Үзлэгтэй байхад өргөдлөө өгөхөөр нь би аваад цонхон дээр тавьсан, түүнээс биш аваад шидээд байсан зүйл болоогүй. Би анагаахын их сургуульд 9 жил сурсан. 9 жил ёс зүй заалгасан, надад хүний юмыг авч шидээд байх ёс зүйгүй байдал гаргах зүйл байдаггүй. Нэхэмжлэгч нар манай вакцинатор сувилагчийн талаар өргөдөл бичиж өгсөн,тэр хүн нь жирэмсэн байсан. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн 406-д Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтан нь энэхүү дүрммийг мөрдөнө өө гээд сайдын тушаал дээрээ байдаг. Тийм учраас манай хувийн хэвшил гэж бид нар энэ нэг хүмүүсийг ингээд хариуцлага тооцохгүй үлдээж болохгүй юм байна гэж би 1 дүгээрт бодсон 2 дугаарт эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн тулгуур 3 зарчим дээр хүнлэг энэрэнгүй байх ёстой гэсэн зарчим байсан. Үнэхээр ёс зүйн алдаа зөрчилгүй, ёс зүйг дээдэлдэг хүн бол магадгүй хамтран ажиллаж байгаа жирэмсэн нь сарын дараа төрөх гэж байгаа нэг хүндээ хоёулаа ингээд өргөдөл бариад явах нь өөрөө хүнлэг энэрэнгүй байдал мөн үү гэдэг байдлаар би үзсэн. Тэгээд энэ 2 хүмүүсийн гаргаж байгаа зан аашийн хувьд надад бас ёс зүй дээр доголдолтой санагдсан талууд байгаа. Өгсөн үүрэг даалгавар ч юм уу аливаа юманд чадахгүй, түр дарга байж чамд тийм эрх мэдэл байдаг юм уу гэсэн үгнүүд байдаг болохоор би ерөнхийдөө бодож байгаад энэ ёс зүйн хороо нь ингээд шийдсэн юм бол одоо энэ 3 хүн одоо ёс зүйн алдаа зөрчил байгаагаа одоо ухамсарлаад цаашдаа одоо энэ талаа засах байх, ямар ч байсан шийтгэлийг нь өгнө гэдэг байдлаар би ёс зүйн хороотойны шийдвэрийг хүлээж аваад тушаалыг нь гаргасан гэв

Хэргийн материалтай танилцаад явахаар сая би бас шинжлэн судлууллаа 2025 оны 6 сарын 20-ны өдрийн 01 дугаартай Ёс зүйн салбар хорооны даргын албан бичиг дээр. Энэ энийг ингэж ингэж зөрчсөн учраас цалингийн 20% сахилгын шийтгэл ноогдуулахаар шийдвэрлэсэн болно гэж маш тодорхой бичсэн байгаа юм. Иймд сахилгын шийтгэл ноогдуулсан талаар баримтыг 7 сарын 4-ний дотор ирүүл гэж. Өөрөөр хэлбэл энэ албан бичгээр юуг илэрхийлж байна вэ гэвэл шууд үүрэг болгосон заалтуудыг оруулсан. Элбэг өгөөж өрхийн эмнэлгийн дарга Буяндэлгэр 2025 оны 7 сарын 4-ний өдөр Б/17 тушаал гаргахдаа үндэслэх хэсэг дээрээ хоёрхон заалт тавьсан. Түүний нэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123.2.3 энэ нь 3 сар хүрчихсэн хугацаагаар цалингийн 20% хүртэл хасах гэдэг тэр заалт байгаа юм. нөгөө заалт нь дээр дурдсан 2025 оны 6 сарын 20-ны өдрийн 01 тоот албан тоотыг үндэслэж гэж ингэж дурдсан. Гэтэл Ёс зүйн салбар хорооны хуралдааны тэмдэглэлийн төгсгөл дээр санал болгож байгаа юм. Тийм 2 сарын хугацаатайгаар сарын цалинг 20 хүртэл хувиар одоо хасах саналыг Буяндэлгэрт хүргүүлж байгаа юм. Тэгэхээр Ёс зүйн салбар хороо 7 хүнийхээ бүрэлдэхүүнтэй хуралдаад шууд сахилгын шийтгэл ноогдуул гэсэн шийдвэр гаргаагүй, зөвхөн санал болгож байгаа юм. Аливаа ёс зүйн хороонуудын дүрэм журмуудыг судлаад үзэх юм бол Ёс зүйн хороо бол бас шууд шийтгэл ноогдуулдаггүй. Сахилгын шийтгэлийг ажил олгогч буюу энэ тохиолдолд Буяндэлгэр эмч ноогдуулах ёстой. Эмнэлгийн ажилтны ёс зүйн талаас нь ингээд судлаад үзэхээр 2019 онд батлагдсан 406 дугаар тушаалаар батлагдсан ёс зүйн дүрэм нь одоо хүчин төгөлдөр байна. За ингээд эмнэлгийн ажилтны ёс зүйн хорооны ажиллах журмыг 2002 оны 172 гэдэг тушаалаар баталсан юм байна. Гэтэл одоо Легал Инфо дээрээс харах юм болбол энэ тушаал хүчингүй болчихсон, хүчингүй болчихсон. Яагаад хүчингүй болсон бэ гэвэл энэ нөгөөдөх Монгол Улсын өнөөдөр ёс зүйн хороо гэж энэ байгуулагдаад одоо Ёс зүйн хорооны, бүүр Монгол Улс биш ёс зүйн хорооны одоо 2024 оны 2 сарын 19-ний өдрийн 0:05 гэдэг тогтоолоор Ёс зүйн дэд хорооны ажиллах журмыг баталсан. Би сая асуугаад байдаг нь тэр л дээ. Яг ямар журмыг барьж ажиллаад байна вэ гэсэн чинь 2025 оны 5 сарын 1-ний өдрийн дробь 174 гэж байгаа байхгүй юу. Тэгээд би ингээд нийт илэрхий баримт буюу Легал Инфогоос хайгаад энэ тушаалыг олгохгүй байгаа. За тэгэнгүүт одоо Эрүүл мэндийн яам руу ороод Ёс зүйн дэд хорооны сайт руу нь ороод үзэхээр энүүн дээр юу байна вэ гэвэл Ёс зүйн дэд хороог шинэчлэн байгуулах тухай 56 гээд тушаал байна. Энэ тушаалыг 2024 оны 5 сарын 8-ны өдөр 56 гэдэг тушаалыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга тушаал гаргаж энэ тушаалын үндэслэх хэсэг дээр юу байна гэвэл Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8 дахь хэсэг, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 13.2 дахь хэсэг, ёс зүйн хорооны 2024 оны 5 дугаар тогтоол гээд түрүүчийн миний дурддаг тогтоолыг л үндэслэж Ёс зүйн хорооны ажиллах журмыг одоо ингээд баталж байгаа юм. Тэгэхээр энэ журмуудаас нь ингээд үзэхээр болбол энэ дээр ямар нэгэн байдлаар болбол одоо жишээлбэл одоо тэр эрхийг нь хасаадах аа, лицензийг нь цуцал, шууд сахилгын арга хэмжээ аваадах гэсэн эрх хэмжээг заагаагүй. Ер нь аливаа тохиолдолд сахилгын арга хэмжээг авахад болбол Хөдөлмөрийн хууль дээр заасны дагуу ажил олгож авна. За лиценз буюу тусгай зөвшөөрлийг олгож байгаа байгууллага, эрүүл мэндийн одоо хөгжлийн төв маань энийг асуудлыг шийднэ ээ. За ингэхээр эхнээсээ энэ ёс зүйн салбар хороо маань одоо хууль дүрэмдээ нийцүүлж одоо ажиллаагүй, буруу ажилласны улмаас миний 2 үйлчлүүлэгчийг одоо дарамт шахалтад оруулсан эрхийг нь одоо хязгаарласан. Өөрөөр хэлбэл лицензийг чинь буюу өөрөөр хэлбэл ийм хүмүүсийн ажиллах эрхгүй болгоно гэж дарамталж байж энэ 2 сарын одоо цалинг хасах гэдэг энэ асуудал дээр тулгаж ирсэн энэ асуудлууд за үүнийг үндэслээд Элдэв өгөөж, өрхийн эмнэлгийн захирал Буяндэлгэр тушаал гаргахдаа энэ тушаал болбол одоо ямар нэгэн одоо тийм тушаал тавигдах, одоо шаардлагуудыг одоо нааж байсан. Хэрэгцээг бол хангаагүй тийм тушаал гаргах эрхээ дурдаагүй. Яаж байгаа юм, юу болоод ингэж байгаа юм. Би одоо асуугаад байгаа шүү дээ. За одоо жишээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123.4 сахилгын зөрчил гаргасан өдрөөс эсвэл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш 6 сар ажил олгогч үүнийг илрүүлснээс хойш 1 сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ноогдуулна аа. Яг одоо энэ 2 хүмүүс чинь одоо хэзээ энэ 3 хүн чинь одоо хэзээ хэрэлдээд, хэзээ зодолдоод юу болчихсон юм бэ энээ тэрээ гээд энэ хугацааг нь тогтоох гээд энэ хэрэгтэй танилцахаар энэ дотор ердөөсөө тодорхой зүйл нэг ч байхгүй. Ганцхан Чанцалнямын одоо тэр юун дээр хуралдааны явцад хэлсэн нэг үг байдаг 4 сарын хэдэнд билээ орж ирж намайг одоо мөрлөж өшиглөж, тэр юм хум урж хаясан юм аа л гэсэн нэг өгүүлбэр үг бий.

Тэгвэл одоо энэнээс чинь ингээд харахаар одоо жишээлбэл энэ 120 гурвынхаа энэ хөөн хэлэлцэх хугацааг яаж одоо хэрэгжүүлчихсэн, яаж хэрэглэсэн юм бэ гэдэг маань туйлын тодорхой биш байгаа юм аа. Тэгэхээр одоо миний хувьд эцсийн байдлаар юу хэлэх гэж байна вэ гэвэл нэгд, одоо энэ хууль тогтоомжуудыг яаж хэрхэн хэрэглэсэн талаар тодорхойгүй байна. Одоо энэ Б.Дробь 17 гэдэг тушаал болбол одоо үндэслэлгүй гарсан байна. Тийм учраас үйлчлүүлэгч нарынхаа гаргасан. Одоо тэр энэ тушаалыг хүчингүй болгох гэдэг энэ нэхэмжлэлийг шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй болох нь хэрэгт авагдсан эмчийн магадалгаагаар тогтоогдож байна.

Иймд хариуцагчийн хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулав.

2. Шүүх хуралдаанд оролцож, шүүх хуралдааны товыг мэдсэн нэхэмжлэгч Д.Удвал, Т.Чагцалням нар, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хариуцагч Элбэг-Өгөөж өрхийн эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Буяндэлгэр нарт шүүхээс дахин шүүх хуралдааны товыг мэдэгдэхгүй.

Харин шүүх хуралдаанд оролцоогүй Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх ёс зүйн салбар хорооны дарга Ч.Орломд шүүх хуралдааны тов мэдэгдэж, шүүх хуралдааны бэлтгэл хангахыг шүүгчийн туслах Д.Нямгэрэлд даалгав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Д.Удвал, т.Чагцалням нарын Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх Ёс зүйн салбар хорооны 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 0:01 тоот шийдвэрийг хүчингүйд тооцуулах элбэг Өгөөж өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2025 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн Б/17 тоот дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатын шүүхэд гомдол гаргах эрхтэй 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА