| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2025/01084/И |
| Дугаар | 318/ШШ2025/01151 |
| Огноо | 2025-12-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 318/ШШ2025/01151
| 2025 оны 12 сарын 12 өдөр | Дугаар 318/ШШ2025/01151 | Увс аймаг |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: С.Ц ын,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч С.Ц ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Ц шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие 1970 онд төрсөн 55 настай би цэргээс халагдаж ирээд 1998 оны 10 дугаар сарын 01-нд аймгийн захиргаанд нийтлэг үйлчилгээний газар жолоочоор ажиллаж байгаад 2011 оны 12 дугаар сарын 21-нд НИК ХХК-ийн Увс аймаг дахь нефть хангамжийн газар жолоочоор орж ажиллаад 2021 оны 12 дугаар сарын 31-нд ажлаас чөлөөлөгдсөн. Энэ хугацаанд ажилласан цалингийн тодорхойлолт байгаа. Одоо тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн бичиг баримт бүрдүүлэхэд ажилд орсон түр тушаал байдаг жинхлэн томилсон тушаал олдохгүй байгаа учир шүүхэд хандаж байна. Иймд миний ажилласан тушаалыг тодорхойлж өгнө үү. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан Г.Б Ч.Б нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.
Хүсэлт гаргагчаас түүний иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, С.Ц ын иргэний үнэмлэхийн лавлагаа, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 248 дугаартай зөвлөмжийн хуудас, 348279 дугаартай С.Ц ын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Увс аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 165 дугаартай лавлагаа, НИК ХХК-ийн Увс аймаг дахь нефть хангамжийн салбарын даргын 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 74 дугаартай тушаал, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 108 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал, худалдаа үйлчилгээний ТМ ойл транс ХХК-ийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 7/2023/005 дугаартай тушаал, хавсралт, НИК ххк-ийн Увс аймаг дахь нефть хангамжийн салбарын даргын 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 34 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 103 дугаартай тушаал, гэрч Г.Б гийн иргэний үнэмлэхийн хуулбар, түүний 000186610 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, С.Ц ын 2011 оны 8 дугаар сараас 2023 оны 9 дүгээр сарыг хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүхээс хүсэлт гаргагч С.Ц ын хүсэлтээр гэрч Г.Б , Ч.Б нараас гэрчийн мэдүүлэг авав.
Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс С.Ц ын ХААТР-1 маягтыг, НИК ХХК-ийн Увс салбараас С.Ц ын ажиллаж байсан байдалтай холбоотой баримтыг нотлох баримтаар бүрдүүлэв.
Шүүхийн санаачилгаар НИК ХХК-ийн Увс салбарын захирлын 2011-2019 оны тушаалын болон цалингийн баримтад үзлэг хийв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс С.Ц ын хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. С.Ц нь шүүхэд хандаж 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд НИК ХХК-ийн Увс аймаг дахь нефть хангамжийн газар жолоочоор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. Иймд хүсэлт гаргагч С.Ц ын хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тоухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135.2.6 дахь заалтыг тус тус баримтлан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.
3. Хүсэлт гаргагч С.Ц нь 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд НИК ХХК-ийн Увс аймаг дахь нефть хангамжийн газарт жолоочоор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
С.Ц нь 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр НИК ХХК-ийн Увс аймаг дахь нефть хангамжийн газарт жолоочоор ажилд орж, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл жолоочоор ажилласан.
Өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор холбогдох баримт бичгийг бүрдүүлэхэд Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас НИК ХХК-ийн 2011 оны баримт архивт шилжиж ирээгүй тул дээрх хугацааны ажилласан жилийг тооцож тэтгэвэр тогтоох боломжгүй гэх хариу өгсөн тул ажиллаж байсан байдлыг шүүхийн журмаар тогтоолгох хүсэлтэй байна гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Хүсэлт гаргагч С.Ц оос нотлох баримтаар гаргаж өгсөн түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор НИК ХХК-ийн Увс аймаг дахь Нефть хангамжийн салбар нь 2011 оны 8 дугаар сараас 2020 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд хүсэлт гаргагч С.Ц ын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн үйл баримт тогтоогдож байна.
4.2 Шүүхийн санаачилгаар НИК ХХК-ийн Увс аймаг дахь Нефть хангамжийн салбарын захирлын 2011-2019 оны тушаалын болон цалингийн баримтад үзлэг хийсэн бөгөөд тухайн үзлэгийн тэмдэглэлээр дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Ник ХХК-ийн захирлын 2011 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 46 дугаар тушаалаар С.Ц ыг агуулахын харуулаар түр томилсон, 2011 оны 08 дугаар сарын 28-ны 56 дугаар тушаалаар С.Ц ыг агуулахын харуулаар түр томилсон, 2011 оны 09 дүгээр сарын 26-ны 60/1 дугаар тушаалаар С.Ц ыг агуулахын харуулаар түр томилсон, 2011 оны 11 дүгээр сарын 21-ны 69/1 дугаар С.Ц ыг туслах харуулаар томилсон, 2011 оны 12 дугаар сарын 21-ний 74 дүгээр тушаалаар С.Ц ыг шатахуун тээврийн жолоочоор томилсон, 2011 оны 12 дугаар сарын 21-ний 73 дугаар тушаалаар С.Ц д Зил 131 маркын БӨТ 0108 дугаартай машин хүлээлгэн өгсөн, 2011 оны 12 дугаар сарын 28-ны 79 дугаартай “Шинэ жилийн тэмдэглэн өнгөрүүлэх тухай” тушаалын 2-р хавсралтын 35-т С.Ц /жолооч/ гэсэн, 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 14 дугаартай “Гамшигаас хамгаалах орон тооны бус штаб байгуулах тухай” тушаалын хавсралтын 3-т С.Ц /жолооч/ гэсэн, 2012 оны 03 дугаар сарын 19-ний 16 дугаар С.Ц ыг агуулахын харуулаар түр томилсон, 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 23 дугаар тушаалаар С.Ц ыг агуулахын харуулаар түр томилсон, 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 32 дугаартай “Хөрөнгө зарлагдах тухай” тушаалын хавсралтын 28 дугаарт жолооч С.Ц /жолооч/ гэсэн, 2012 оны 07 дугаар сарын 20-ны 52 дугаартай тушаалаар С.Ц ыг агуулахын харуулаар түр томилсон, 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 102 дугаар “Шинэ жилийн тэмдэглэн өнгөрүүлэх тухай” тушаалын 2-р хавсралтын 35-т С.Ц /ШТ-ын жолооч/ гэсэн, 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 110 дугаар “Шинэ жилийн тэмдэглэн өнгөрүүлэх тухай” тушаалын 3-р хавсралтын 33-т С.Ц /ШТ-ын жолооч/ гэсэн, 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 72 дугаар “Шинэ жилийн тэмдэглэн өнгөрүүлэх тухай” тушаалын 3-р хавсралтын 30-т С.Ц / жолооч/ гэсэн, 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрйин 69 дугаартай “Урамшуулах, арга хэмжээ авах тухай” тушаалд Чандмань ШТС-ын түгээгч С.Ц ын 1 сарын цалинг 10 хувиар бууруулах, 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 35 дугаартай тушаалд Чандмань ШТС-ын түгээгч С.Ц д “Буцалтгүй тусламж үзүүлэх тухай”, 2015 оны 12 дугаар сарын 17-ны 84 дүгээр “Шинэ жилийн баяр тэмдэглэн өнгөрүүлэх тухай” тушаалын 3-р хавсралтын 30 дугаарт С.Ц /4-р ШТС-ын түгээгч/ гэсэн тушаал, 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 8 дугаартай “Харьяа ШТС-н нийт эрхлэгч, түгээгч нарь аттестатчилалын шалгалт явуулах тухай” тушаалын хавсралтын 3-т С.Ц /түгээгч/, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 59 дугаартай тушаалаар С.Ц ыг 3-р ШТС-ын түгээгчээр түр томилсон, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 85 дугаар “Шинэ жилийн тэмдэглэн өнгөрүүлэх тухай” тушаалын хавсралтын 51-т С.Ц /3-р ШТС-ын түгээгч/ гэсэн тушаалын баримт, 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 39 дугаартай “Хөрөнгө зарлагадах тухай” тушаалын хавсралтын 49-т С.Ц /3-р ШТС-ын түгээгч/ гэсэн тушаалын баримт, 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 65 дугаартай тушаалаар С.Ц ыг 3-р ШТС-ын түгээгчээс чөлөөж, агуулахын харуулаар түр томилсон, 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 31 дугаартай “Хөрөнгө зарлагдах тухай” тушаалын хавсралтын 19 дүгээрт С.Ц гэсэн, 2018 оны 12 дугаар сарын 30-ны 94 дүгээр “Шинэ жилийн тэмдэглэн өнгөрүүлэх тухай” тушаалын 2-р хавсралтын 6-т С.Ц / ШТ-ын жолооч/ гэсэн байна.
Түүнчлэн, НИК ХХК-ийн Увс аймаг дахь Нефть хангамжийн салбарын 2011-2019 оны цалингийн баримтад үзлэг хийхэд 2011 оны санхүүгийн баримтад С.Ц - Агуулах гэх 8,9,10,11 сарын цалингийн баримт, 2012 оны санхүүгийн баримтад С.Ц - Агуулах гээд 01-12 сарын цалингийн баримт, 2013 оны санхүүгийн баримтад С.Ц -Авто граж гээд 01-12 сарын цалингийн баримт, 2014 оны санхүүгийн баримтад С.Ц - Авто граж гээд 01-12 сарын цалингийн баримт, 2015 оны санхүүгийн баримтад С.Ц - Төвийн 4-р ШТС гээд 01-12 сарын цалингийн баримт, 2016 оны санхүүгийн баримтад С.Ц ШТС-ын түгээгч гээд 01-12 сарын цалингийн баримт, 2017 оны санхүүгийн баримтад С.Ц -ШТС-ын түгээгч гээд 01-12 сарын цалингийн баримт, 2018 оны санхүүгийн баримтад С.Ц -Агуулахын харуул гээд 01-12 сарын цалингийн баримт, 2019 оны санхүүгийн баримтад С.Ц - Агуулахын харуул гээд 01-8 сарын цалингийн баримт тус тус авагдсан байв.
4.3. Гэрч Г.Б хүсэлт гаргагч С.Ц ын ажиллаж байсан байдлын талаар “С.Ц нь 2011 онд анх НИК ХХК-д жолоочоор анх ажилд орж байсан. Миний санахаар агуулхын харуул, жолоочоор ажиллаж байгаад 2020 онд ажлаасаа гарсан” гэж мэдүүлсэн бол гэрч Ч.Б “С.Ц нь 2011 онд анх НИК ХХК-д туслах харуулаар анх ажилд ороод тэгээд жолоочоор ажиллаж байсан. Миний санахаар өвлийн цагаар туслах харуулаар ажиллаж байгаад зуны цагт түгээгч хийдэг байсан. тэгээд сүүлд жолоочоор ажиллаж эхэлсэн би гэхдээ яг хэд хэдэн онд хийж байсныг санахгүй байна. Ямар ч л байсан хамт ажиллаж байгаад 2020 онд ажлаасаа гарсан” гэж мэдүүлжээ.
Гэрч нарын мэдүүлэг нь хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэлээр мөн давхар нотлогдож байна.
5. Хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар хүсэлт гаргагч С.Ц нь НИК-ийн Увс аймаг дахь Нефть хангамжийн салбарт 2011-2020 оныг дуустал хугацаанд тасралтгүй жолоочоор ажиллаагүй харин харуул, шатахуун түгээх станцийн түгээгч зэрэг ажлын байранд ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байх тул хүсэлт гаргагч С.Ц ын 2011 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2011 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл НИК ХХК-ийн Увс аймаг дахь Нефть хангамжийн салбарт агуулахын харуулаар, 2011 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл тус салбарт шатахуун түгээх станцийн түгээгчээр, 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл агуулахын харуулаар, 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2012 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл шатахуун тээврийн жолоочоор, 2012 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл агуулахын харуулаар, 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оныг дуустал шатахуун тээврийн жолоочоор, 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал шатахуун түгээх станцын түгээгчээр, 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд шатахуун тээврийн жолоочоор ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
5. Шүүхээс хүсэлт гаргагч С.Ц ын хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагч Т овогт С.Ц ын 2011 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2011 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл НИК ХХК-ийн Увс аймаг дахь Нефть хангамжийн салбарт агуулахын харуулаар, 2011 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл тус салбарт шатахуун түгээх станцийн түгээгчээр, 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл агуулахын харуулаар, 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2012 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл шатахуун тээврийн жолоочоор, 2012 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл агуулахын харуулаар, 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оныг дуустал шатахуун тээврийн жолоочоор, 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал шатахуун түгээх станцын түгээгчээр, 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд шатахуун тээврийн жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хүсэлт гаргагч С.Ц ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА