Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 318/ШШ2025/01148

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 318/ШШ2025/01148

Увс аймаг

 

  

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:  Б.Б ийн,

Баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Б.Б ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Б  шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие Б.Б  нь 1972 онд төрсөн, 53 настай. . Би 1992 онд цэргээс халагдаж ирээд 1993 оноос хойш одоог хүртэлх хугацаанд Увс Завхан суманд мал маллаж байна. Одоо тэтгэвэрийн насанд хүрч байгаа тул ажилласан хугацааны лавлагааг аймгийн архиваас гаргуулахад тухайн лавлагаа маань хоёр өөр нэрээр зөрүүтэй гарсан. Намайг бага байхад гэр бүлийнхэн маань Б.Б гэж дууддаг байсан. 1994-2000 оны мал тооллогын маягтад нэр Б.Б эр тоологдсон учир тухайн онуудад ажилласан лавлагааны нэр Б.Бийг Б.Б  болгож шийдвэрлэж өгнө үү. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан иргэн П.Б иргэн Б.Б  нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.

Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, Б.Б ийн иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, Увс аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 121 дугаартай малчинд олгох малын тооны лавлагаа, 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн малчинд олгох малын тооны лавлагаа, мал тэжээвэр амьтад хашаа худгийн тооллогын баримт, гэрч П.Б гийн иргэний үнэмлэхийн хуулбар, түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 106 дугаартай шийдвэрийн хуулбар, гэрч Б.Б ы иргэний үнэмлэхийн хуулбар, Увс аймгийн Татварын хэлтсийн даргын 2000с оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 43 дугаартай тушаалыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхээс хүсэлт гаргагч Б.Б ийн хүсэлтээр гэрч П.Б , Б.Б  нараас гэрчийн мэдүүлэг авав.

Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Б.Б ийн Б.Б ийн төрөл садангийн лавлагааг нотлох баримтаар бүрдүүлэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс Б.Б ийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. 

2. Б.Б  нь шүүхэд хандаж 1994-2000 оны малчинд олгох малын тооны лавлагааны жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. Иймд хүсэлт гаргагч Б.Б ийн хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тоухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135.2.4 дэх заалтыг тус тус баримтлан онцгой ажиллагааны жугрмаар хянан шийдвэрлэв.

3. Хүсэлт гаргагч Б.Б  нь 1994-2000 оны малчинд олгох малын тооны лавлагааны жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

Б.Б  нь 1972 онд төрсөн. Намайг анх төрөхөд Б   гэж нэрлээд сургуульд орохын өмнөхөн бие минь өвдөж айлгаад лам нэрийг нь соль гэсэн учраас аав ээж маань намайг Б.Б гэж нэрлээд, бичиг баримтын нэр солихгүйгээр гэртээ Б.Б нэрээр дууддаг. Мөн нутгийн хүмүүс бүгд намайг Б.Б нэрээр дууддаг. Одоо малчнаар тэтгэвэр тогтоолгох гэхэд малын тооны бичиг маань Б.Б нэрээр тоологдсон байгаа тул бичиг баримтын зөрчил гарсан тул шүүхэд хандсан.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Б.Б  нь 1972 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Ц овогт Ш.Б-н гэр бүлд төржээ.

Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар бүрдүүлсэн Б.Б ийн төрөл садангийн лавлагаагаар хүсэлт гаргагч Цөөхүүр овогт Б.Б  нь Б.Б гэх төрсөн ах, дүүгүй болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн, гэрч Б.Б  шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “Би 1990 оны 8 сараас Сандалай нэгдэлд нягтлан бодогчоор анх ажилд орсон. Тэгээд 1993 оноос хувьчлал гараад Сан ХК болоод 1995-2000 хүртэл ажилгүй байж байгаад 2000 оноос хойш Завхан сумын татварын байцаагчаар ажилласан. Б.Б  нь цэрэгт явж ирээд Завхан суманд мал маллаж байсан. Тэгээд Бааст гэх айл нь миний санаар 10 хүүхэдтэй байсан байх. Б гэх айл нь тэмээ малладаг айл байсан. Айл саахалт байсан учир нэгнээ мэднэ. Өөр тийм нэртэй хүүхэд бол байгаагүй. Завхан сумынхан бүгд л Б  ийг гэрийн нэрээр нь Б.Б гэдэг байсан. Бага байхад нь ламаар нэрийг нь солиулсан байх. Тэгээд аав ээж нь тэр үед бичиг баримтын нэрийг нь өөрчлөөгүй байх. Сумын ахмадууд ер нь Б.Б гэсэн нэрээр нь мэдэх байх. Дунд сургуульд байхад Б.Б гэсэн нэртэй л байдаг байсан” гэж мэдүүлжээ.

Гэрч П.Б “Би 1994-2000 оны хооронд Увс аймгийн Завхан суманд мал маллаж байсан. Б.Б  нь Завхан суманд 1 дүгээр багт мал маллаж байсан. Тэгээд Бааст ах миний санахаар 15 хүүхэдтэй байсан. Бааст нь улсын аварга тэмээчин хүн байсан. Тухайн айл нь Завхан сумын 1 дүгээр багт насаараа малчин хийж амьдарсан айл байсан. Одоо ч гэсэн хүүхдүүд нь мал маллаж байгаа. Завхан суманд хамгийн их хүүхдэдтэй айл байсан. Завхан сумынхан бүгд л Б  ийг гэрийн нэрээр Б.Б гэдэг байсан. Сая л гэрчилгээн дээрээс нь Б   гэсэн нэртэй байсныг нь мэдлээ. Түүнээс биш өөр Б.Б гэсэн нэртэй хүүхэд бол байгаагүй” гэж мэдүүлжээ.

            4.2. Увс аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн малчинд олгох малын тооны лавлагаагаар Б.Б 1994-1998 оны малын тооны баримтыг, 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 122 дугаартай архивын лавлагаагаар Б.Б-н 2000 оны малын тооны лавлагааг тус тус түүвэрлэн ирүүлжээ.

            Дээрх малын тооны лавлагаанд Б.Б гэж бичигдсэн боловч гэрч нарын мэдүүлэгт үндэслэн уг малын тооны лавлагааны эзэмшигч нь хүсэлт гаргагч Б.Б  гэж дүгнэх үндэслэлтэй байна.

            Хэдийгээр хүсэлт гаргагч Б.Б  нь шүүхэд хандаж малын тооны лавлагааны жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлт гаргасан боловч малын тооны лавлагааг эзэмшигч этгээддээ эрх олгосон баримт бичиг гэж дүгнэх боломжгүй.

            Иймд хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн хүсэлт гаргагч Б.Б ийн 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оныг дуустал хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.  

5. Шүүхээс хүсэлт гаргагч Б.Б ийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагч Ц овогт Б.Б ийн 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оныг дуустал хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хүсэлт гаргагч Б.Б ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Я.УРНАА