| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 307/2025/01087/И |
| Дугаар | 197/ШШ2026/00873 |
| Огноо | 2026-01-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 197/ШШ2026/00873
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******,,,,-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******“*******” **************-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 11,280,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Хүдэрчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
2. Хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгч Х. нь хариуцагч “*******” *******-д орон сууц захиалгын гэрээний дагуу 15,000,000 төгрөгийг урьдчилгаанд шилжүүлсэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул урьчилгаанд шилжүүлсэн төлбөрөөс үлдэх 10,000,000 төгрөг, тухайн төлбөрийг банкны хадгаламжинд хадгалуулж олох ёстой байсан орлого буюу хохирол 1,280,000 төгрөгийн хамт гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, хариуцагч “*******” ******* нь 10,000,000 төгрөгийг зөвшөөрч, 1,280,000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг ирүүлжээ.
4. Хариуцагч “*******” ******* нь нэхэмжлэгч Х.тэй 2024 оны 5 сарын 26-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, Дархан уул аймаг,, ******* хаягт байрлалд баригдаж буй үйлчилгээний 12 давхар 120 айлын орон сууцны 519-р блокийн 63.1 м.кв талбайг зогсоолын хамт буюу 255,850,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг 2025 оны 1-р улирлалд ашиглалтанд оруулахаар 15,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан нь хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан гэрээ, шилжүүлгийн баримтын хуулбар /9-15-р хуудас/, талуудын тайлбараар тогтоогдож байна.
5. Энэхүү талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан гэрээнийг шинжийг хангаж байна.
6. Зохигч ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан талаар хэн аль нь маргаагүй бөгөөд харин хариуцагч хугацаандаа гүйцэтгээгүйн улмаас гэрээг цуцалсантай холбоотойгоор нэхэмжлэгч тал урьдчилгаа төлбөрт өгсөн төлбөрөөс үлдэх 10,000,000 төгрөгийг шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.
7. Учир нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.” гэж зааснаар захиалагч тал болох нэхэмжлэгч Х. тухайн ажил гүйцэтгэх гэрээний үүрэг биелэгдээгүйгээс шалтгаалж гэрээг цааш үргэлжлүүлээгүй байх тул төлбөрийг шаардах эрхтэй юм.
8. Нэхэмжлэгч 10,000,000 төгрөгийг нэг жилийн хугацаанд банкны хадгаламжид хадгалахад олох ёстой байсан хүүний орлого 12,8 хувийн дунджаар тооцсон гэх тайлбар нь Монгол банкны хариу хүргүүлэх албан бичигт дундаж хүүний мэдээллийг тусгасан баримтаар /37-р хуудас/ тогтоогдож байх тул дээрх хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.” гэж зааснаар шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
9. Иймд хэрэгт авагдсан баримт, дээрх хуулийн заалтыг үндэслэн хариуцагч “*******” *******-ээс ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болох 11,280,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.д олгохоор шийдвэрлэв.
10. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 174,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 335 дугаар зүйлийн 335.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч “*******” *******-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болох 11,280,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Х.д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 174,950 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.УРАНГУА