2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 192/ШШ2026/01209

 

 

 

   

 

    2026             01              27                                                   192/ШШ2026/01209

                                               

                        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  *******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: ****-ийн нэхэмжлэлтэй,

 

Ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2025 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, мөн сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Болормаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1988 онд Нийслэлийн 72 дугаар сургуулийг төгссөн.  1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Ноосны үйлдвэрийн нэгдлийн харьяа  сүлжмэлийн нэгдүгээрт үйлдвэрт ажиллаж байсан. 1991 онд Ноосны  үйлдвэрийн нэгдлийн харьяа  сүлжмэлийн нэгдүгээрт үйлдвэр нь  “Сүлжмэл” ХХК болж өөрчлөгдсөн. 1988 онд Ноосны үйлдвэрийн нэгдлийн харьяа  сүлжмэлийн нэгдүгээрт үйлдвэрт 6 сар дагалдаж байгаад оёдолчноор жинхлэгдсэн. Ноосны үйлдвэрийн нэгдлийн харьяа  сүлжмэлийн нэгдүгээрт үйлдвэрт орсон тушаал байгаа мөртлөө гарсан тушаал нь байхгүй байгаа тул шүүхээр тогтоолгоорой гэж хэлсэн. Хөдөлмөрийн дэвтрийг Ноосны  үйлдвэрийн нэгдлийн харьяа  сүлжмэлийн нэгдүгээрт үйлдвэрийн газар нээлгэчхээд аваагүй. 1995 онд Сүлжмэлийн үйлдвэрээсээ гараад хувийн компанид 10 гаруй жил ажилласан. Иймд  ******* намайг 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Ноосны үйлдвэрийн нэгдлийн харьяа  сүлжмэлийн нэгдүгээрт үйлдвэрт ажиллаж байсныг тогтоолгох хүсэлттэй байна гэв. 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч ******* нь 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ХХҮЯ-ы харьяа Ноосны үйлдвэрийн нэгдлийн Сүлжмэлийн 1 дүгээр үйлдвэр/нэр хэлбэрээ өөрчилсөн Монголын худалдаа үйлдвэрийн “Ноос импекс” нэгтгэлийн харъяа Сүлжмэлийн 1 дүгээр үйлдвэр, ХХҮЯ-ны Ноосны үйлдвэрийн нэгдлийн харъяа Сүлжмэлийн 1 дүгээр үйлдвэр, “Сүлжмэл” ХК/-ид оёдолчноор ажиллаж байсан болохоо тогтоолгохыг хүссэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэсэн байна. Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д хүний ажиллаж байсан байдлаа тогтоолгох талаарх хүсэлтийг тус шүүхэд гаргасан тул эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж шүүх иргэний хэрэг үүсгэн хүлээн авсан.

            Нэхэмжлэгч нь ******* дүүрэгт оршин суудаг болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, ******* дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт/ХХ 15 тал/-аар тус тус нотлогдож байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргажээ.  

Мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.

            Хүсэлт гаргагч ******* нь 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ХХҮЯ-ы харьяа Ноосны үйлдвэрийн нэгдлийн Сүлжмэлийн 1 дүгээр үйлдвэр/нэр хэлбэрээ өөрчилсөн Монголын худалдаа үйлдвэрийн “Ноос импекс” нэгтгэлийн харъяа Сүлжмэлийн 1 дүгээр үйлдвэр, ХХҮЯ-ны Ноосны үйлдвэрийн нэгдлийн харъяа Сүлжмэлийн 1 дүгээр үйлдвэр, “Сүлжмэл” ХК/-ид оёдолчноор ажиллаж байсан болох нь хэрэгт цугларсан баримтууд болох түүний гаргасан хүсэлт, ХХҮЯамны Ноосны үйлдвэрийн нэгдлийн харьяа Сүлжмэлийн 1 дүгээр үйлдвэрийн даргын 1988 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 125 дугаартай тушаалын хуулбар/ХХ 6 тал/, “Сүлжмэл” ХК-ийн ерөнхий захирлын 1995 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай тушаалын хуулбар/ХХ 7-8 тал/, С.Чулуунцэцэгийн гаргасан тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа/ХХ 12-13 тал/, гэрэл зураг/ХХ 16 тал/, Шүүхийн журмаар бүрдүүлсэн Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын газрын 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 269 дугаартай тодорхойлолт/ХХ 23-24 тал/, М.Эрдэнэчимэгийг гэрчээр асуусан тэмдэглэл, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар/ХХ 27-32 тал/, Нийслэлийн архивын газрын 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01/07 дугаартай албан бичиг/ХХ 34-35 тал/, Үндэсний төв архивын 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 03/19 дугаартай албан бичиг, хавсралтууд болох Монголын худалдаа үйлдвэрийн “Ноос импекс” нэгтгэл Сүлжмэлийн 1 дүгээр үйлдвэрийн даргын 1991 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 228 дугаартай тушаалын хуулбар, 1992 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 27 дугаартай тушаалын хуулбар, 1991 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 221 дугаартай тушаалын хуулбар, Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Сүлжмэлийн 1 дүгээр үйлдвэрийн даргын 1990 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 31 дугаартай тушаалын хуулбар, 1990 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 251 дугаартай тушаалын хуулбар, 1989 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 134 дугаартай тушаалын хуулбар, 1988 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 125 дугаартай тушаалын хуулбар, 1989 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 127 дугаартай тушаалын хуулбар, Сүлжмэл ХК-ийн компанийн ерөнхий захирлын 1993 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 45 дугаартай тушаалын хуулбар, 1995 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаартай тушаалын хуулбар, 1994 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 26 дугаартай тушаалын хуулбар, 1996 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай тушаалын хуулбар/ХХ 36-63 тал/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 6/480 дугаартай албан бичиг, хавсралтууд болох “Сүлжмэл” ХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа/ХХ 64-73 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон болно.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол  бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэсэн байх ба *******гийн хүсэлтээр гэрч М.Эрдэнэчимэгээс гэрчийн мэдүүлэг авсан байна. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.

Иймд *******гийн гаргасан хүсэлтийг хангаж, түүний ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт *******ийн *******-г 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ХХҮЯ-ны харьяа Ноосны үйлдвэрийн нэгдлийн Сүлжмэлийн 1 дүгээр үйлдвэр/нэр хэлбэрээ өөрчилсөн Монголын худалдаа үйлдвэрийн “Ноос импекс” нэгтгэлийн харъяа Сүлжмэлийн 1 дүгээр үйлдвэр, ХХҮЯ-ны Ноосны үйлдвэрийн нэгдлийн харъяа Сүлжмэлийн 1 дүгээр үйлдвэр, “Сүлжмэл” ХК/-ид оёдолчноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч мөн хуулийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 ***