| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 183/2023/04713/И |
| Дугаар | 192/ШШ2026/0012 |
| Огноо | 2026-12-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 192/ШШ2026/0012
2026 12 25 192/ШШ2026/00123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 276 дугаар зүйлийн 276.1, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.4, 56.5 дах хэсэгт заасан үндэслэлүүд тус тус тогтоогдоогүй тул хариуцагч талын хооронд 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн 0857 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, маргаан бүхий Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан /17024/, Тэнгэр рашаан гудамж, 79А байр, 26 тоот хаягт байршилтай 55,59 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай Р.Жаргалсайханы өмчлөлийн эрхийн Ү-2206033917 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоолгож, ноогдох хэсэг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасныг баримтлан Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан /17024/, Тэнгэр рашаан гудамж, 79А байр, 26 тоот хаягт байршилтай 55,59 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай, өмчлөлийн эрхийн Ү-2206033917 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Х.Жавзандуламын эзэмшлээс албадан чөлөөлж, хариуцагч Р.Жаргалсайханд олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх нэхэмжлэгч Х.Жавзандуламд холбогдох орон сууцыг хөлслөн олох ёстой байсан орлогод 54,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Р.Жаргалсайханы сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөг, хариуцагч Р.Жаргалсайханаас сөрөг нэхэмжлэлд урьдчилан төлөгдсөн 498,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.Жавзандуламаас 70,200 төгрөг гаргуулан хариуцагч Р.Жаргалсайханд олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншин танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд шүүхийн шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч мөн хуулийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах болон эсхүл хүргүүлэх ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан болон хүргүүлснээс өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ***