| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2018/0052/Э |
| Дугаар | 55 |
| Огноо | 2018-06-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 55
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Б.******* Шүүгдэгч Л.Да- Т.Мя- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Да-, Т.Мя- нарт холбогдох 1823000000058 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны *******-ны өдөр Завхан аймгийн Цэцэн-Уул суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин ам бүл 5, ******* хүүхдийн хамт Завхан аймгийн Цэцэн-Уул сумын ******* багийн ******* гэх газар оршин суудаг, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт Л-ын Да-, Регистрийн дугаар: ИТ********,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны *******ны өдөр Завхан аймгийн Цэцэн-Уул суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилгүй, малчин, , эхнэр 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Цэцэн-Уул сумын багт хаягтай боловч одоо Шотой багийн гэх газар зусаж байгаа, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт Т-ын Мя-, Регистрийн дугаар: ИТ********, Л.Да- Т.Мя- нар нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Да- нь 2018 оны 05 дугаар сарын 18-наас 05 дугаар сарын 19-нд шилжих шөнө Завхан аймгийн Цэцэн-Уул сумын ******* багийн нутаг Хана гэх газар иргэн Л.-гийн гэрт иргэн Т.Мя-тэй маргалдаж түүний толгой нүүрэн хэсэгт гараараа цохиж зодсон хэргийн үйл баримт нь хохирогч Т.Мя-гийн “...- ах орон дотроо цаашаа хараад хэвтээд байхаар би ах юм яръя л даа гээд хүзүүнээс нь татсан чинь чи хүн амьтан унтаж байхад амар тайван байдал алдагдууллаа гээд намайг түлхэж унагаагаад цохиж авсан. Дээр суучихаад цохиж нүдээд байхаар нь би - ахын чихнээс хазчихсан юм. Тэгсэн Да- чи миний ахын чихнээс хазлаа гээд бос ч ирээд нүүр лүү өшиглөөд хамар луу цохисон. Да- нүүр лүү гараараа 3-аас 4 удаа цохисон бас шүд рүү 2 удаа өшгилсөн юм. хамар халзраад хамар хугарсан байна гэсэн 2 нүд хөхөрчихсөн, дух шалбарсан 3 шүд хугарсан юм...” гэсэн мэдүүлэг Шүүгдэгч Т.Мя- нь 2018 оны 05 дугаар сарын 18-наас 05 дугаар сарын 19-нд шилжих шөнө Завхан аймгийн Цэцэн-Уул сумын ******* багийн нутаг Хана гэх газар иргэн Л.- намайг цохилоо гэх шалтгаанаар түүний зүүн чихийг хазсан хэргийн үйл баримт нь хохирогч Л.-гийн “...Мя- миний ам орчим алгадаад авсан. Би цохиулсандаа уур хүрээд орноосоо босон хувцасаа өмсөлгүйгээр дотуур хувцасаа өмсөлгүйгээр түүний энгэрээс гараараа барьж аван ор дэвсгэрээсээ доош түртэл, гэрийн баруун хана руу тулчихсан Тэр үед хөшигний хэц тасарсан, Тэгээд би түүнд хандан чи яахаараа хүн цохидог юм бэ гэхэд миний зүүн чихнээс хазаад авсан. Тэгтэл манай дүү чи хүний чих тасаллаа ш дээ гээд наад чихнээс нв тавиач гэж хэлэн Мя-гийн нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохиод авсан. Бид 2-ыг салгасны дараа манай дүү Мя-г түлхэх шиг болсон. Би гомдолтой байна. Би чихээ хазуулж тасдуулсан болхоор цаашид Улаанбаатар хот орж чихэндээ эмчилгээ хийлгэх эмчилгээний зардал гаргуулан авмаар байна. одоогоор надад нийт 117.500 төгрөгний хохирол учирсан эдгээр авч хэрэглэсэн эм тарианы баримтуудыг аваагүй, шууд бэлэн мөнгөөр авч хэрэглэсэн юм...” гэсэн мэдүүлэг, Гэрч Т.ын “... Мя- нөхөрт минь хандан цаашаа хараад хэвтээд байхдаа яахав дээ наашаа хараадахаа гэж хэлсэнээ нүүр лүү нь цохиод авах шиг пад гэсэн чимээ гарсан. Тэгтэл манай нөхөр хувцасаа өмсөлгүй дотуур өмдтэйгөө нүцгэн чигээрээ Мя-тэй барьцалдаад авсанаа ор дэвсгэрээс доош баруун хананы орчимд хөшигний хэц тасдаад, 2-уулаа зогсож байсан, гэнэт нөхөр маань чих гэж орилсноо чихнээс тавиадах гэж хэлэх шиг сонсогдсон. Тэгтэл нөхрийн маань дүү - би ганц ахыгаа хүнд зодуулахгүй шүү, Мя-д хандан чи ахын чихнээс хазсан байна чихнээс нь тавиадах гээд нүүрэн тус газар нь гараараа цохиж харагдсан. нөхрийн маань дүү балбар би ганц ахыгаа хүнд зодуулахгүй шүү, Мя-д хандан чи ахын чихнээс хазсан байна чихнээс нь тавиадах гээд нүүрэн тус газар нь гараараа цохиж харагдсан...” гэсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Л.Да-ын үйлдлийн улмаас хохирогч Т.Мя-гийн биед хөнгөн гэмтэл учирсан нь Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 201820133 дугаартай “иргэн Т.Мя-гийн баруун зүүн нүдэнд цус хуралт, хамрын хянга ясны хугарал доод эрүүний зүүн 2 дугаар шүд дээд эрүүний 1,2 дугаар шүдний хугарал гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр Шүүгдэгч Т.Мя-гийн үйлдлийн улмаас хохирогч Л.-гийн биед хөнгөн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 201820134 дугаартай “иргэн Л.-гийн Зүүн чихний гадна дэлбээ тасарсан гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэсэн дүгнэлтүүдээр тус тус тогтоогджээ. Гэрч болон хохирогч нар мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгч нарын үйлдэл, хэргийн нөхцөл байдлыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо. Түүнчлэн шүүгдэгч Л.Да- Т.Мя- нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг шалгаж тогтоосон, шүүгдэгч Л.Да-, Т.Мя- нарын дээрхи үйлдэл Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн зүйлчлэл тохирсон гэж үзлээ. Иймд шүүгдэгч Л.Да- Т.Мя- нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй. Шүүгдэгч Л.Да- Т.Мя- нар нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч Л.Да- Т.Мя- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгч Л.Да- Т.Мя- нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдний хувийн байдал зэргийг харгалзан тэдэнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах боломжтой гэж үзлээ. Шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй нэхэмжлэх зүйлгүй учир тэдний эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 1.5, 1.6, 1.8, 4,5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт Л-ын Да-, овогт Т-ын Мя- нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч ******* овогт Л-ын Да-, овогт Т-ын Мя- нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* овогт ын Да-, овогт ын Мя- нарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.
6.Шүүгдэгч ******* овогт ын Да-, овогт ын Мя- нарт 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүгдэгч Т.Мя-гийн хувьд ногдох эд хөрөнгөнөөс 5 тооны адууг битүүмжилсэн, Л.Да-ын хувьд ногдох эд хөрөнгөнөөс 6 тооны адууг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8.Шүүгдэгч нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.
10.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА