| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 304/2025/00776/И |
| Дугаар | 197/ШЗ2026/07049 |
| Огноо | 2026-01-14 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 197/ШЗ2026/07049
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа би,
Нэхэмжлэгч: ,,, -н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: , *******, ******* ******* /РД: /-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 949,701.91 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.тэй 2024 оны 12 сарын 19-ний өдөр *******,******* тоот зээлийн гэрээг байгуулан 580,00 төгрөгийг зээлсэн. Гэвч зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл 573,369.86 төгрөг, үндсэн хүү 32,77.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 55,561.7 төгрөг, нийт 949,701.91 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс хариуцагчийн регистрийн бүртгэлийн дугаараар оршин суух хаягийг улсын бүртгэлийн байгууллагаас тодруулах ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754 дүгээр зүйлийн 754.1 дэх хэсэгт заасан журмын дагуу гүйцэтгэхэд
регистрийн дугаартай, Хангад Тээл овогт нь Улаанбаатар, , *******, ******* ******* тоотод оршин суудаг болохыг тодорхойлов. гэх иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа баримтыг шүүхэд ирүүлсэн тул харьяаллын дагуу тус шүүхэд шилжүүлэн ирүүлсэн.
Шүүх хэргийг хүлээн авч, тус хаягаар хариуцагчид мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд ээж нь хүлээн авсан төлөвтэй байсан тул албан ирүүлэхийг цагдаагийн байгууллагад даалгасан ч дээрх хаягтаа амьдардаггүй буюу бүртгэлтэй боловч оршин суудаггүй тул албадан ирүүлэх боломжгүй талаарх цагдаагийн илтгэх хуудсыг Хорооны засаг даргын тодорхойлолтын хамт ирүүлсэн байна.
Мөн хариуцагчийн, нэхэмжлэлд дурдсан *******,*******,******* дугаарт холбогдоход орох ярианы эрх хаагдсан, холбогдохгүй, ашиглалтад байхгүй гэх бөгөөд нэхэмжлэгч хариуцагчийн цахим шуудангийн хаягийг нэхэмжлэлдээ дурдаагүй бөгөөд хариуцагчийг шүүхэд дуудан ирүүлэх боломжгүй байна.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт энэ хуулийн 65.1.9-д заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасанд хамаарч байх тул ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй А.д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоож, харьяалах шүүхэд нь дахин нэхэмжлэл гаргах, хариуцагч хаана оршин суугаа нь мэдэгдэхгүй тохиолдолд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зохигчийн хооронд үүссэн маргааныг эцэслэн шийдвэрлэж буй явдал биш бөгөөд нэхэмжлэгч хариуцагчийн хаягийг тодорхой болгон шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүйг дурдав.
Хэргийг хэрэгсэхгүй болгож байгаатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 949,701.91 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,343 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримт /17 хуудас/-ыг нэхэмжлэгчид хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баярцэнгэлд даалгасугай.
4. Шүүгчийн захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.УРАНГУА