Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 594

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга В.Бадмаагарав,

Улсын яллагч Б.Батнасан,  

Шүүгдэгч Н.Дагва-Очир түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

Шүүгдэгч С.Оргилбаяр түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр,

Шүүгдэгч М.Энх-Амгалан түүний өмгөөлөгч Д.Оюунбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бодонгууд овогт Сарантуяагийн Оргилбаяр, Их шавь овогт Мөнхцэцэгийн Энх-Амгалан, Тайхар овогт Надмидбаатарын Дагва-Очир нарт холбогдох эрүүгийн 201725020738 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч  энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

   1. Монгол Улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Дорнод аймаг Баяндун суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,
мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Улаанбаатар
хот Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хангайн 23 дугаар гудамж 41 тоотод
оршин суудаг хаягийн бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33 дугаар гудамж 7-107б тоотод оршин суудаг, урьд 1 удаа ял шийтгэгдсэн,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 173 дугаартай, шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Бодонгууд овогт Сарантуяагийн Оргилбаяр, /РД:ЖА96011918/

     2. Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт, Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Хангайн 23 дугаар гудамж 24 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Сонгино-Хайрхан дүүргийн 21 дүгээр хороо Бөөний 24 дүгээр байрны 2-0-7 тоотод оршин суудаг, урьд 1 удаа ял шийтгэгдсэн,

 Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 173 дугаартай, шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Их шавь овогт Мөнхцэцэгийн Энх-Амгалан, /РД:УП96122796/

3. Монгол Улсын иргэн, 1995 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Санни таун” хотхон 830 дугаар байр 62 тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Тайхар овогт Надмидбаатарын Дагва-Очир, /РД:УИ95070637/

  Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Н.Дагва-Очир, М.Энх-Амгалан, С.Оргилбаяр нар нь бүлэглэн хүч хэрэглэн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 03 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө иргэн О.Баттулга, Э.Бямбацэрэн нарын нокиа маркийн  2 ширхэг гар утас, түрийвч, 1 хос пүүз, 1000 төгрөгийг дээрэмдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

          Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Дагва-Очир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна…” гэв.

Шүүгдэгч С.Оргилбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна …” гэв.

Шүүгдэгч М.Энх-Амгалан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна …” гэв.

Эрүүгийн 201725020738 дугаартай хэргээс:

Шүүгдэгч М.Энх-Амгалан нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би сар өдрөө санахгүй байна, Давга-Очир бид 2 Сансарын колонк дээр уулзаад хамт тэр хавьд караокед гэгээ тасарч байхад орсон цагаа сайн санахгүй байна. Тэгээд караокед 2-3 цаг болсон байх, тэгээд караокеноос гараад Оргилбаяртай Сансрын колонкын тэнд уулзаад бид 3 Баянбүрдийн автобусны буудал руу таксинд суугаад явсан. Тэнд очоод Гансүх ах руу би залгаад хаана байгааг нь асуухад “хорооллын тэнд халтуур хийгээд явж байна” гэхээр нь би “ирээд хүргээд өгөөч” гэж ярихад Гансүх “хүлээж байгаарай” гэж хэлсэн. Тэгээд Гансүх ах бид гурвыг юм яриад тамхи татаад байж байхад ирэхээр нь Давга-Очир, Оргилбаяр бид машинд нь суугаад хойшоо явж байгаад цагаан байрны тэр хавьд зогсож Гансүх ах тамхи авах гээд буусан хойгуур нь би машинаас шээх гээд буухад хажуугаар хоёр залуу өнгөрөхдөө нэг залуу нь над руу харахаар нь “яасан хөгшөөн” гэсэн чинь тэр 2 залуу юм дуугаралгүй над руу харчихаад л цаашаа яваад өгсөн. Тэгээд Давга-Очир, Оргилбаяр бид 3 тэр 2 залуугийн араас очоод өндөр залууг нь хавсарч унагаад бид 3 өшиглөж зодсон, намайг эргээд харахад намхан залуу нь газар унасан байсан. Тэгээд бид гурав тэр хоёр залууг зодож байгаад буцаад машин руу зугатааж гүйгээд машинд орж суугаад явж байхад Оргилбаяраас утас түрүүвч 2, хар өнгийн тортой хайпер данк нэртэй пүүз гаргаж ирэхээр нь Давга-Очир “юу үнэртээд байгаа юм бэ” гэхэд Оргилбаяр цагаан байрны жалга руу хар өнгийн тортой пүүзийг цонхоор гаргаад шидчихсэн. Тэгээд бид 3 Гансүх 17-н тэнд буулгаад өөрөө ганцаараа яваад өгсөн, Давга-Очир Оргилбаяр бид 3 “Симба” нэртэй бааранд орж пиво ууж байгаад баар хаахаас өмнөхөн 3 тийшээ салаад явцгаасан. Тэгээд маргааш бил үү нөгөөдөр нь би гэртээ байж байгаад цагдаад баригдсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/

Шүүгдэгч Н.Давга-Очир мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Энх-Амгалан, Оргилбаяр нартай хоорондоо ярилцаж байгаад Баянбүрдийн тэнд уулзаад, тэгээд Гансүх гээд машинтай ахыг Энх-Амгалан дуудаад 17 руу хүргээд  өгөөч гэж хэлээд хойшоо хүргүүлэх гээд явж байхад Энх-Амгалан машинаас бие засах гээд буусан. Тэгээд нэг харсан чинь Энх-Амгалан 2 залуутай муудалцаад барилцаад авсан байхаар нь Оргилбаяр бид 2 очоод би өндөр залууг нь араас нь хавсарч унагаад бие рүү нь гараараа цохисон, тэгээд машиндаа сууцгаагаад хойшоо 17 руу явсан. Тэгээд 17-н бааранд ороод Оргилбаяр, Энх-Амгалан бид 3 хүний 2 шил пиво уугаад гараад таксинд сууцгаагаад салсан. Тэгээд 4-5 хоногийн дараа гэртээ байж байгаад цагдаа нарт баригдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/

Шүүгдэгч С. Оргилбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Давга-Очир араас нь гүйж очоод зүүгдэж унагаасан, Энх-Амгалан намханыг нь хавсарч унагаасан. Унасан байхад газар нокиа гар утас, хэтэвч унасан байхад нь би авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4 дүгээр хуудас/ 

Хохирогч Э.Бямбацэрэн нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2017 оны 3 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 01:00-02:00 цагийн хооронд найз Баттулгын хамтаар гэр рүүгээ харих гээд Баянбүрдээс хойшоогоо алхаад явж байхад ардаас хүмүүс ирээд манай найз Баттулгыг боохоор нь би “юу вэ” гэсэн чинь Баттулгыг боосон залуу нь “танихгүй байна уу андаа” гэж хэлж байхад араас нь 2 хүн гүйж ирээд нэг нь “наадуул чинь мөн байна” гээд намайг заамдаад авсан. Тэгээд би зөрүүлээд заамдаад авсан чинь цаанаас нь улбар шар өнгийн малгайтай цамцтай хүн ирээд миний баруун талын шанаа руу цохиход миний зүүж явсан шил газар унасан. Тэгээд тэр залуу миний баруун хөл рүү өшиглөж хавсарч унагахад би явган хүний зам дээр савж унахад дээрээс өшиглөөд байсан яг хэнийг нь өшиглөснийг мэдэхгүй байна, би толгойгоо дараад доошоо хараад хэвтэж байхад нэг нь миний зүүн талын халаасанд байсан нокиа 7360 маркийн утас, 1000 төгрөг зэргийг авсан. Тэгээд намайг хэсэг миний гэдэс хавирга руу өшиглөж байгаад манай найз дээр очоод “найзыгаа босго” гэж хэлсэн. Би толгойгоо бариад босож чадахгүй байсан юм. Тэгээд Баттулга ирээд намайг босгох гээд чадахгүй болохоороо миний дээр намайг хамгаалаад хэвтэж байхад Баттулгын ардаа үүрсэн байсан цүнхийг ухаад дотор нь байсан пүүзийг аваад зугтаасан. Тэгээд манай найз намайг үүрч яваад замын эсрэг талын гоймонгийн утсаар найз Алтансоёмбыг дуудаад манай найз ирээд цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49, 50-51 дүгээр хуудас/

Хохирогч О.Баттулга нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2017 оны 3 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө 01:30 цагийн үед найз Бямбацэрэнтэй хамт Баянбүрдээс хойшоо цагаан байр руу алхаж байхад миний араас гэнэт нэг хүн хүзүүгээр боогоод “юу байна хөгшөөн, таньж байна уу” гэсэн утгатай юм ярихаар нь би “таньдаг хүн байна” гэж бодоод эсэргүүцэл үзүүлээгүй. Тэгсэн чинь бүр боолтоо чангаруулахаар нь би урагш бөхийгөөд боолтыг нь тавиулсан чинь миний шанаа руу 2-3 хүн хөлөөрөө өшиглөөд гараараа цохиход нь би газар унасан. Тэгсэн чинь намайг хэдэн талаас өшиглөөд байхаар нь би “хөөш яагаад байгаа юм” гэсэн чинь нэг эрэгтэй хүн “өндөр нь мөн байна, чи мөн байна” гээд энд тэндээс хэдэн эрэгтэй хүн хараалын үг хэлж байгаа хоолой гарч байсан. Тэгээд нэг нь “босгоод ир” гэж байхад нэг нь намайг эргүүлэх гээд татаж зулгаасан. Тэгээд би босоогүй тэр чигтээ хэвтэж байсан чинь тэр хүмүүсийн нэг нь “хөөе найзыгаа босго” гэж 2 удаа хэлсэн, тэгээд би найзыгаа гарынхаа салаагаар хартал таталт өгчихсөн юм шиг хэвтэж байхаар нь би мөлхөж очоод найзынхаа дээр гараад хэвтсэн. Тэгэхэд бас дээрээс толгой руу өшиглөөд байсан. Тэр үед миний цүнхийг онгойлгож байгаа чимээ гарсан. Тэгээд тэрний дараа 2-3 өшиглөөд цаашаагаа орилолдоод гүйгээд явчихаар нь араас нь харсан чинь 3-4 бараан хувцастай хүмүүс урд хойно орчихсон гүйлдэж байсан. Тэгээд бараан өнгийн машинд сууж эргээд явж харагдахаар нь номерын гэрлийг нь харахад лед гэрэл хийчихсэн байсан. Тэгээд найзыгаа үүрээд цагаан байрны автобусны буудал дээр суулгаад хамт явж байсан Алтансоёмбо найз руугаа залгаж дуудсан. Тэгээд 30 орчим минутын дараа манай найз ирсэн найзыгаа ирэхээр нь цагдаад дуудлага өгсөн...” /хх-ийн 46-47, 52-53 дугаар хуудас/

Гэрч Д.Алтансоёмбо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…01:34 цагт Баттулга залгаад “бид 2 зодуулаад дээрэмдүүлчихлээ, цагаан байран дээр гялс хурдан хүрээд ирээч” гэсэн. Очиход Бямбацэрэн гар нь нилээн сонин болчихсон тэгээд бид нар ярилцаж байгаад цагдаа дуудсан…” гэсэн мэдүүлэг / 1 хх-ийн 54 дүгээр хуудас/,

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэлд “...Э.Гансүхээс хар өнгийн нүүрэн дээрээ NOKIA гэсэн бичигтэй товчлууртай гар утас 1 ширхэг, хар өнгөтэй саарал өнгийн товчлууртай, нүүрэн дээрээ NOKIA гэсэн бичигтэй, уг гар утасны дэлгэцний цуурсан гар утсыг хураан авав...” гэжээ /хх-ийн 39 дүгээр хуудас/,

Эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэлд “...яллагдагч Н.Дагва-Очироос гаргаж өгсөн: хар өнгөтэй, тойрсон цахилгаантай, цахилгааныг онгойлгож үзэхэд MARC BY MARK JACOBS бичигтэй, дотор талдаа 3 тасалгаатай урт хэтэвчийг 2018 оны 04 сарын 17-ны өдрийн 19 цаг 20 минутанд хүлээн авч тэмдэглэл үйлдэв ...” гэжээ /хх-ийн 40 дүгээр хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 41 дүгээр хуудас/,

 Эд зүйлийн үнэлгээ: “…Нокиа маркийн гар утас 20.000 төгрөг…” гэжээ /хх-ийн 67 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ: “…Нокиа 7360 маркийн гар утас 20.000 төгрөг, Харааны шил 50.000 төгрөг…” гэжээ /хх-ийн 68 дугаар хуудас/,

Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоолд:

-“…Нокиа маркын товчлууртай гар утас 2 ширхэгийг хэрэгт хавсаргахаар тогтов…” гэжээ / 1 хх-ийн 45 дугаар хуудас/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹2058 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 72-73 дугаар хуудас/,

                 Гэрч Э.Гансүхийн мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/, гэрч А.Алтанзулын мэдүүлэг /хх-ийн 55 дугаар хуудас/, гэрч А.Ариунбаярын мэдүүлэг /хх-ийн 56 дугаар хуудас/, гэрч Б.Болдбаатарын мэдүүлэг /хх-ийн 57 дугаар хуудас/, гэрч Ч.Мөнхцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 58 дугаар хуудас/, гэрч Э.Ганбатын мэдүүлэг /хх-ийн 59 дүгээр хуудас/, гэрч Б.Эрдэнэсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 60 дугаар хуудас/, гэрч Ч.Сарантуяагийн мэдүүлэг /хх-ийн 63 дугаар хуудас/, Н.Давга-Очирын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 167 дугаар хуудас/, оршин суугаа хаягын лавлагаа /хх-ийн 168 дугаар хуудас/, биеийн ерөнхий байдлыг харуулсан гэрэл зураг /хх-ийн 169 дүгээр хуудас/, ажил гүйцэтгэлийн гэрээ /хх-ийн 176 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 177 дугаар хуудас/, М.Энх-Амгалангийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 198 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 200 дугаар хуудас/, С.Оргилбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 209 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 213 дугаар хуудас/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 42-43 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Н.Дагва-Очир, М.Энх-Амгалан, С.Оргилбаяр нар бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 29-нд шилжих шөнийн 00-01 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Баянбүрд” төвийн ойролцоо иргэн О.Баттулга, Э.Бямбацэрэн нарын эд хөрөнгийг авах зорилгоор О.Баттулгыг боох, толгой тус газар нь цохих, өшиглөх, Э.Бямбацэрэнг баруун шанаа, гэдэс хавирга, баруун хөл орчим нь өшиглөх зэргээр хүч хэрэглэн тэдгээрийн өмссөн хувцасны халаасыг ухаж, үүрсэн цүнхийг нээж нокиа маркийн 2 ширхэг гар утас, түрийвч, 1 хос пүүз, 1000 төгрөгийг дээрэмдэн авсан болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч О.Баттулга, Ж.Бямбацэрэн нарын мөрдөн байцаалтанд удаа дараа өгсөн мэдүүлгүүд, гэрч Д.Алтансоёмбо, Э.Гансүх нарын мэдүүлэг, эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол, эд зүйлийн үнэлгээ зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч нар нь хохирогч нарын биед хүч хэрэглэж, эд хөрөнгийг илээр авсанаа мэдүүлсэн, тэдгээрээс О.Баттулга, Ж.Бямбацэрэн нарын биед хүч хэрэглэн эд хөрөнгийг авсаныг хохирогч нар удаа дараа тогтвортой мэдүүлж, гэрч Э.Гансүхээс өөрт нь хохирогчийн гар утсыг өгсөн учир шалтгаан, гэрч Д.Алтансоёмбоос хохирогч нар бусдад зодуулж, дээрэмдүүлсэн байдалтайг тус тус мэдүүлснээс гадна эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлд гэрч Э.Гансүх болон шүүгдэгч Н.Давга-Очир нараас хураан авсан зарим эд зүйлийг О.Баттулгад буцаан өгсөн болох нь тусгагдаж, тухайн эд хөрөнгөд эд зүйлийн үнэлгээ хийлгэж хохирогчид учирсан хохирлыг тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Дагва-Очир, М.Энх-Амгалан, С.Оргилбаяр нарын үйлдэл нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүх шүүгдэгч Н.Дагва-Очир, М.Энх-Амгалан, С.Оргилбаяр нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч нар нь 2017 оны 3 дугаар сарын 28-наас 2017 оны 3 дугаар сарын 29-нд шилжих шөнө гэмт хэрэг үйлдсэн нь 2002 оны Эрүүгийн хуулиар тодорхойлогдох болох боловч прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэсэн хуулийн зохицуулалтын дагуу 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, шүүх хуралдаанд дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын өмгөөлөгчидөөс шүүгдэгч нарт 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар улсын яллагчаас ялласан хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин шүүгдэгч нарыг бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нараас хэрэг болсон үйл явдлын агуулгыг тодорхой мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн нөхцөл байдал нь тэдгээрийн мэдүүлгээр тогтоогдсон гэж шүүх дүгнэсэн болохыг тэмдэглэв.

Ийнхүү шүүгдэгч Н.Дагва-Очир, М.Энх-Амгалан, С.Оргилбаяр нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн байх тул тэдгээрт 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хэмжээгээр хорих ял оногдуулах боломжтой гэж үзэн тус бүрийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шүүх шийдвэрлэлээ.

Мөн шүүгдэгч нарын гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүнийг арилгасан байдлыг харгалзан тэдгээрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Дагва-Очир, М.Энх-Амгалан нараас хохирогч О.Баттулга, Э.Бямбацэрэн нарт хохиролд 145.000 төгрөгийг /1 хх-ийн 42/ төлсөн байх ба хохирогч О.Баттулгаас “...гомдол санал байхгүй...” гэсэн хүсэлт /2 хх-ийн 44/, хохирогч Э.Бямбацэрэнгээс “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн /2 хх-ийн 58/ хүсэлтүүдээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдав.

Шүүгдэгч Н.Дагва-Очир 46 хоног, шүүгдэгч М.Энх-Амгалан 46 хоног, шүүгдэгч С.Оргилбаяр 2 хоног тус тус цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.