Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 315/ШШ2026/00039

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 2-р баг, сумын төвд оршин суух, утасны дугаар *******, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

 

            “Хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв..

 

         Шүүх хуралдааны оролцогчид:

         Нэхэмжлэгч: *******

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Мөнхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          1. Нэхэмжлэгч ******* нь “******* хамтын амьдралтай байсныг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би ******* 1987 оноос эхлэн хамтдаа 37 жил гаруй амьдарч 2 хүүхэд төрүүлж өсгөсөн. Нөхөр болох 2024 оны 11 сард өвчний улмаас нас барсан. Ингээд нөхрийнхөө тэтгэврийг өвлөн авах гэтэл хамтын амьдралтай байснаа тогтоолгох шаардлагатай гэсэн. Иймд намайг ******* хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.

 

           2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, ******* нас барсны бүртгэлийн лавлагаа, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр  сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт, 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 03-07/4301 дугаартай Үндэсний архивын сан хөмрөг архивын лавлагаа, охин Ш., хүү Ш. нарын төрсний бүртгэлийн лавлагаа, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

          3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          1. Нэхэмжлэгч ******* нь “******* хамтын амьдралтай байсныг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

           2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

           3. Нэхэмжлэгч ******* овогт ******* Оюунцэцэг нь 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нас барсан / /-тай 1987 оны 01 дүгээр сараас 2024 оны 11-р дугаар сарын 02-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болох нь:

          нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Би ******* 1987 оноос эхлэн хамтдаа 37 жил гаруй амьдарч 2 хүүхэд төрүүлж өсгөсөн. ” гэх тайлбар,

          Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Оршин суугаа газрын тодорхойлолт,

          2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 03-07/4301 дугаартай Үндэсний архивын сан хөмрөг архивын лавлагаа,

          0143076 дугаартай Төрсний гэрчилгээ,

          161 дугаартай Төрсний гэрчилгээ,

          22070921346 дугаартай  ******* Нас барсны бүртгэлийн гэрчилгээ

 

гэрч *******ийн шүүхэд өгсөн “*******, нар 1986 онд гэр болсон байх. Эднийх Баяндэлгэр сумын 2-р багийн Эхэн-Ус гэх газар нутагладаг. Малчин айл өрх. Залуугаасаа хамтдаа мал маллаж амьдарсан. *******, нар гурван хүүхэдтэй. Том хүүхэд нь одоо 30 гаруй насны эмэгтэй байгаа. Яг хэдэн онд төрснийг мэдэхгүй байна. Том нь эмэгтэй, хоёр бага нь эрэгтэй хүүхэдтэй. өнгөрсөн жил эрүүл мэндийн шалтгаанаас болж бурхан болсон” гэх мэдүүлэг,

 

гэрч *******гийн шүүхэд өгсөн “*******, нар 1986 онд айл гэр олж байсан. Би 1985 онд сургуулиа төгсөж байсан учраас оныг нь мэдээд байна. Айл гэр болоод 3 хүүхэдтэй болсон. Малчин өрх байсан. нэгдэлд тэмээ хариулдаг байсан. *******, нар Баяндэлгэр сумын Эхэн-Ус гэдэг газар нутагладаг ” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

         4. Тодруулбал, хэрэгт авагдсан 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 03-07/4301 дугаартай Үндэсний архивын сан хөмрөг архивын лавлагаанд: 2000 он, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сум, Дэлгэр баг, хөдөө, өрхийн тэргүүлэгч   (1954 оны 07 сард төрсөн), эхнэр ******* Оюунцэцэг (1957 оны 03 сард төрсөн ), охин (1989 оны 06 сард төрсөн ), охин (1991 оны 10 сард төрсөн ),  хүү (1996 оны 06 сард төрсөн ) гэж,

 

         1991 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн Төрсний гэрчилгээнд: эцэг Лувсанчүлтэм овогтой (), эх овогтой Оюунцэцэг () тус тус тэмдэглэгдсэн хийгээд эдгээр нотлох баримтаар дээрх хүмүүс нь тухайн цаг хугацаанд нэг ам бүлийн гишүүд байсан нь нотлогдоно.

 

           6. Нэхэмжлэгч ******* “ ******* 1987 оноос эхлэн хамтын амьдралтай байсныг тогтоолгох ” шаардлага гаргасан, тэдний дундаас төрсөн охин нь 1989 оны 6 дугаар сард төрсөн зэрэг цаг хугацааг үндэслэвэл 1987 оноос хамтын амьдралтай байсныг тогтоох үндэслэлтэй.  

           7. Иймд ******* овогт ******* Оюунцэцэг ()  нь Дондов овогт ( )-тэй 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.

 

           8. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан ******* овогт ******* Оюунцэцэг нь Дондов овогт / /-тай 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 02-нийг өдрийг хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.НАСАНБУЯН