Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 315/ШШ2026/00040

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

         Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг, А******* ******* тоотод оршин суух, утасны дугаар *******, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

            “Хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв..

 

         Шүүх хуралдааны оролцогчид:

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Мөнхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          1. Нэхэмжлэгч ******* нь “******* хамтын амьдралтай байсныг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие өөрийн нөхөр болох ******* 2003 оноос хойш хамт амьдарсан. Бид 2 олон жил хамт амьдарсан боловч гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй. Нөхөр маань 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нас барсан. Талийгаач нөхрийнхөө тэтгэврийн 20 хувийг өвлөн авах гэсэн боловч хамтын амьдралтай байснаа шүүхийн шийдвэрээр тогтоолгох шаардлагатай гэсэн. Иймд намайг ******* 2003 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.

 

           2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, ын нас барсны бүртгэлийн лавлагаа, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 03-08/8253 дугаартай Үндэсний архивын сан хөмрөг архивын лавлагаа, гэр бүлийн гэрэл зураг, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

          3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх  , нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

          1. Нэхэмжлэгч ******* нь “******* хамтын амьдралтай байсныг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

           2. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

           3. Нэхэмжлэгч ******* овогт ******* Энхнаран нь / /- тай 2003 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 10 дугаар дугаар сарын 23-ны өдрийн хүртэл хамтын амьдралтай байсан болох нь:

          нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Миний бие өөрийн нөхөр болох ******* 2003 оноос хойш хамт амьдарсан. Бид 2 олон жил хамт амьдарсан боловч гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй” гэх тайлбар,

          Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт,

          2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 03-08/8253 дугаартай Үндэсний архивын сан хөмрөг архивын лавлагаа,

гэрч гийн шүүхэд өгсөн “ *******, нар нь 2003 оноос 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хамт амьдарч байсан. Энэ хоёр олон жил хамт амьдарч байсан боловч дундаасаа үр хүүхэдгүй. Өмнө нь бол хоёулаа тус тусын амьдрал зохиож амьдарч байгаад салцгаагаад сууцгаасан улсууд. Б.Батмөнх, ******* нар хамт амьдарч эхлээд хурим найр бол хийгээгүй, өөрсдөө дундаа гэртээ ёслоод л өнгөрсөн. *******, нар гэр бүл болсон цагаасаа хөдөө мал маллан амьдарч байсан. Би өвгөнтэйгээ хамт эдний хажууд амьдардаг байсан. Миний хүү нь 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр харвалт өвчний улмаас нас барсан. Нас барах хүртлээ хамт амьдарч л байсан. Энэ хоёр маань хөдөө нүүдэл хийгээд явж байхдаа харвалт өгөөд нас барсан юм. Гэрлэлтээ батлуулаагүй байсан талаар нь сайн мэдэхгүй байна. Ер нь бол хоёулаа өмнөх амьдралтай байж байгаад орой гэр бүл болсон улсууд юм. Энэ зураг дээрх сууж байгаа улаан дээлтэй эмэгтэй бол *******, хажууд нь сууж байгаа эрэгтэй бол миний хүү , ард зогсож байгаа ягаан дээлтэй эмэгтэй миний охин , дунд зогсож байгаа охин миний зээ охин буюу охин , зогсож байгаа эрэгтэй нь миний охин нөхөр юм. Энэ зураг 2023 онд манай ургийн баяр дээр авхуулсан зураг байна” гэх мэдүүлэг,

 

гэрч гийн шүүхэд өгсөн “*******, нар нь 2003 оноос 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хамт амьдарч байсан. Энэ хоёр олон жил хамт амьдарч байсан боловч дундаасаа үр хүүхэдгүй. Б.Батмөнх, ******* нар хурим найр бол хийгээгүй, гэр бүл болсон цагаасаа хөдөө мал маллан амьдарч байсан. Хүргэн нь 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өвчний улмаас нас барсан. Нас барах хүртлээ энэ хоёр хамт амьдарч л байсан. Энэ зураг дээрх сууж байгаа улаан дээлтэй эмэгтэй бол *******, хажууд нь сууж байгаа эрэгтэй , ард зогсож байгаа 3 хүн нь дүү нар юм” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

         4. Тодруулбал, хэрэгт авагдсан 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 03-08/8253 дугаартай Үндэсний архивын сан хөмрөг архивын лавлагаанд: 2010 он, өрхийн тэргүүлэгч (1968 оны 11 сард төрсөн 41 настай, малчин), эхнэр ******* Энхнаран (1966 оны 8 сард төрсөн, 44 настай, малчин) гэж тэмдэглэгдсэн хийгээд эдгээр нотлох баримтаар дээрх хүмүүс нь тухайн цаг хугацаанд нэг ам бүлийн гишүүд байсан нь нотлогдоно.

 

           6. Нэхэмжлэгч ******* нь ******* 2003 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 10-р дугаар сарын 23-ны өдрийн хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох шаардлага гаргасан боловч 2003-2010 оныг хүртэл хамт амьдарч байсныг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул тус хугацаанд хамт амьдарч байсныг тогтоох боломжгүй.

 

            Харин 2010-2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хамт амьдралтай байсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах боломжтой юм.

 

           7. Иймд ******* овогт ******* Энхнаран ()  нь овогт ( )-тай 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.

 

 8.  Харин нэхэмжлэгч ******* нь ******* 2003-2010 оныг хүртэл хамт амьдарч байсан гэх нэхэмжлэлийн шаардлага нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

            9. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Саминд овогт Гомбын Энхтуул нь овогт тай 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай. 

 

2. Нэхэмжлэгч ******* нь ******* 2003-2010 оныг хүртэл хамт амьдарч байсан гэх бичгийн нотлох баримтыг бүрдүүлж, шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.НАСАНБУЯН