| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2026/00075и |
| Дугаар | 315/ШШ2026/00055 |
| Огноо | 2026-01-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 315/ШШ2026/00055
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал тауэр 8-р давхарт байрлах, Токи ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг, ******* ******* тоотод оршин суух, утасны дугаар *******, ******* овогт ******* ******* холбогдох
“Зээлийн гэрээний үүрэгт 519,403.40 (Таван зуун арван есөн мянга дөрвөн зуун гурван төгрөг дөчин мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч ******* нь 2024-09-25-ны өдөр ЗГ2024092537798 тоот гэрээний дагуу Galaxy A55 128 gb маркийн гар утсыг 1,598,000 төгрөгийн зээлээр 12 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
ЗГ2024092537798 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 453,610.68 төгрөг, үндсэн хүү 45,590.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,202.28 төгрөг, нотариатын төлбөрт 12,000 төгрөг, нийт 519,403.40 төгрөгийг хариуцагч *******ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Токи ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага 519,403.40 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК нь хариуцагч *******ээс “Зээлийн гэрээний үүрэгт 519,403.40 (Таван зуун арван есөн мянга дөрвөн зуун гурван төгрөг дөчин мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 519,403.40 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,232 төгрөгийн тал хувь 8,116 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 8,116 төгрөгийг хариуцагч С.Батцэцэгээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 519,403.40 (Таван зуун арван есөн мянга дөрвөн зуун гурван төгрөг дөчин мөнгө) төгрөгийг хариуцагч ******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,232 төгрөгийн тал хувь 8,116 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 8,116 төгрөгийг хариуцагч С.Батцэцэгээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.НАСАНБУЯН