| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2026/00060и |
| Дугаар | 315/ШШ2026/00060 |
| Огноо | 2026-01-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 315/ШШ2026/00060
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 16-р хороо, 16-р хороолол Саруул тэнгэр хотхоны 45-11 тоотод байрлах Онч-Энх ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн Дарьганга сумын 1-р багт оршин суух, ******* ******* холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт 311,865.14 (Гурван зуун арван нэгэн мянга найман зуун жаран таван төгрөг арван дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 сарын 09-ний өдөр хүлээн авч, 2026 оны 01 сарын 14-ний өдөр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Онч-Энх ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* нь манай байгууллагаас 2024 оны 01-р сарын 28-ны өдөр 24972 тоот зээлийн гэрээг байгуулж хэрэглээний зориулалтаар 100,000 (нэг зуун мянган) төгрөгийг 1 сарын хугацаатай, 8.1%-ийн хүүтэй авсан. Тус зээлийг авснаас хойш 24,534.57 төгрөгийн төлөлт хийсэн. Удаа дараа өөрийнх нь болон холбоо барих хүний холбогдох утас руу дуудлага хийж, мессеж илгээн, аман болон бичгийн хэлбэрээр шаардлага хүргүүлсэн боловч удаа дараа биелүүлээгүй өнөөг хүрсэн. Зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн хүүгийн 20 хувиар төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүү тооцож зээлийн 602 хоногийн нэмэгдүүлсэн хүү 32,062.68 төгрөг, үндсэн зээлийн 632 хоногийн хүү 168,302.46 төгрөг, үндсэн зээлийн 100,000.00 төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг, шуудангийн зардал 6500 нийт 311,865.14 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.******* нь нэхэмжлэлийн шаардлага 311,865.14 төгрөгийг төлсөн баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Онч-Энх ББСБ ХХК нь хариуцагч С.******* холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 311,865.14 (Гурван зуун арван нэгэн мянга найман зуун жаран таван төгрөг арван дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хариуцагч С.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгчээс ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,006 төгрөгийн тал хувь 5,003 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 5,003 төгрөгийг хариуцагч С.*******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Онч-Энх ХХК-д олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч С.******* нь Онч-Энх ББСБ ХХК-аас нэхэмжилсэн 311,865.14 (Гурван зуун арван нэгэн мянга найман зуун жаран таван төгрөг арван дөрвөн мөнгө) төгрөгийг төлж барагдуулж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,006 төгрөгийн тал хувь 5,003 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 5,003 төгрөгийг хариуцагч С.*******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Онч-Энх ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.НАСАНБУЯН