| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2026/00031и |
| Дугаар | 315/ШШ2026/00061 |
| Огноо | 2026-01-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 315/ШШ2026/00061
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Сэнтрал тауэр оффис 7 давхарт 712 тоотод байрлах, Омни капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2-р баг ******* байрны ******* тоотод оршин суух, ******* ******* холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт 945,036 (Есөн зуун дөчин таван мянга гучин зургаа) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч ******* 2023-12-22-ны өдөр 44210 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2025 оны 1 сарын 27-ний өдөр 800,000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй 2000884042 тоот зээлийг Голомт банк дахь 5905105021 тоот дансанд зээлдэгч ******* нь шилжүүлэн авсан. Хариуцагч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул үндсэн зээл 717,058 төгрөг, нийт хүү 227,979 төгрөг, шимтгэл нийлбэр 0 төгрөг, нийт 945,036 /Есөн зуун дөчин таван мянга гучин зургаа/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 945,036 төгрөгийг төлсөн баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК нь хариуцагч Г.******* холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 945,036 (Есөн зуун дөчин таван мянга гучин зургаа) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгчээс ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,230 төгрөгийн тал хувь 13,615 төгрөгийг хариуцагч ******* төлсөн болохыг дурдаж, улсын төсвийн орлогоос 13,615 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Омни капитал ХХК-д олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч *******нь Омни капитал ББСБ ХХК-аас нэхэмжилсэн 945,036 (Есөн зуун дөчин таван мянга гучин зургаа) төгрөгийг төлж барагдуулж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,230 төгрөгийн тал хувь 13,615 төгрөгийг хариуцагч ******* төлсөн болохыг дурдаж, улсын төсвийн орлогоос 13,615 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Омни капитал ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.НАСАНБУЯН