| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2026/00006и |
| Дугаар | 315/ШШ2026/00076 |
| Огноо | 2026-01-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 315/ШШ2026/00076
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Жуулчны гудамж 45/1 тоотод байрлах, Монголиан Юнайтед кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8 дугаар баг, ******* ******* ******* тоотод оршин суух, ******* ******* холбогдох
“Зээлийн гэрээний үүрэгт 335,643.47 (Гурван зуун гучин таван мянга зургаан зуун дөчин гурван төгрөг дөчин долоон мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Монголиан Юнайтед кредит ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Харилцагч ******* нь 2024.08.15-ны өдрийн 14013 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж Төрийн банкны 271200138286 тоот дансанд 250.000 төгрөгийн зээлийг UNIPAY зээлийн аппликейшн ашиглан шилжүүлж авсан. Харилцагч А.******* удаа дараа зээлээ төлөхийг шаардаж 88232705 дугаараар холбогдож сануулсан боловч огт төлөлт хийгээгүй өдийг хүрсэн болно. Иймд *******гаас үндсэн зээл 160,793.1 төгрөг, зээлийн хүү 143,786.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,061.69 төгрөг, нотариатын зардал 5000 төгрөг, нийт 335,643.47 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Монголиан Юнайтед кредит ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 335,643.47 төгрөгийг төлж биелүүлсэн болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Монголиан Юнайтед кредит ББСБ ХХК нь хариуцагч А.******* холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 335,643.47 (Гурван зуун гучин таван мянга зургаан зуун дөчин гурван төгрөг дөчин долоон мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгчээс ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,719 төгрөгийн тал хувь 5,360 төгрөгийг хариуцагч ******* төлсөн болохыг дурдаж, улсын төсвийн орлогоос 5,360 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Монголиан Юнайтед кредит ББСБ ХХК-д олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч ******* нь Монголиан Юнайтед кредит ББСБ ХХК-аас нэхэмжилсэн 335,643.47 (Гурван зуун гучин таван мянга зургаан зуун дөчин гурван төгрөг дөчин долоон мөнгө) төгрөгийг төлж барагдуулж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,719 төгрөгийн тал хувь 5,360 төгрөгийг хариуцагч ******* төлсөн болохыг дурдаж, улсын төсвийн орлогоос 5,360 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Монголиан Юнайтед кредит ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.НАСАНБУЯН