Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 315/ШШ2026/00082

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 1-р хороо, Богд ар хороолол Хатанбаатар Магсаржавын 22/1 хэсэг Прогресс финтек ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 5-р багт оршин суух, утасны дугаар *******, ******* овогт ******* ******* холбогдох,

 

“Зээлийн гэрээний үүрэгт 1,789,375.45 (Нэг сая долоон зуун наян есөн мянга гурван зуун далан таван төгрөг дөчин таван мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 сарын 07-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 сарын 13-ны өдөр хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Прогресс финтек ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* / ******* / нь 2024.08.25-нд 890,000 төгрөгийн эрх тогтоолгон 30-60 хоногт эргэн төлөх нөхцөлөөр 43874 зээлийн гэрээ байгуулан авсан. Одоогийн байдлаар 462 хоног хугацаа хэтэрсэн. Иймд П.*******ээс үндсэн зээл 720,900 төгрөг, зээлийн хүү 648,691.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 119,783.95 төгрөг, нийт 1,489,375.45 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч П.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Прогресс финтек ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага 1,489,,375.45 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Прогресс финтек ББСБ ХХК нь хариуцагч П.*******ээс “Зээлийн гэрээний үүрэгт 1,789,375.45 (Нэг сая долоон зуун наян есөн мянга гурван зуун далан таван төгрөг дөчин таван мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч П.******* нь нэхэмжлэлийн шаардлага 1,489,375.45 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,780 төгрөгийн тал хувь 19,390 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 19,390 төгрөгийг хариуцагч П.*******ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч Прогресс финтек ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Прогресс финтек ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 1,789,375.45 (Нэг сая долоон зуун наян есөн мянга гурван зуун далан таван төгрөг дөчин таван мөнгө) төгрөгийг хариуцагч П.******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,780 төгрөгийн тал хувь 19,390 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 19,390 төгрөгийг хариуцагч П.*******ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч Прогресс финтек ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                         С.НАСАНБУЯН