Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 157/ШШ2026/00064

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч ......................... тоотод хаягтай “******* ******* ******* ББСБ” ХХК-ийн “иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг тогтоолгох” тухай хүсэлтийг 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахим/ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч “******* ******* ******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: “******* /РД:............./ 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “******* ******* ******* ББСБ” ХХК-тай 38254 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж 210,000 төгрөгийн зээл авсан. Зээлдэгч ******* нь 38254 дугаартай цахим зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийн байдлаар нийт 312 хоног хугацаа хэтрүүлсэн.

******* нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхэд зээл, зээлийн хүүгийн төлбөр гаргуулахаар нэхэмжилсэн боловч бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй болох нь тодорхойлогдсон тул ******* эрэн сурвалжлах шийдвэр гарган холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү.” гэжээ.

 

2.Хүсэлт гаргагч “******* ******* ******* ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* /РД:.............../ 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “******* ******* ******* ББСБ” ХХК-тай 38254 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж 210,000 төгрөгийн зээл авсан. Зээлдэгч ******* нь 38254 дугаартай цахим зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийн байдлаар нийт 312 хоног хугацаа хэтрүүлсэн. Иймд ............ регистрийн дугаартай, ******* овогт ******* эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү.” гэв.

 

 Хүсэлт гаргагч “******* ******* ******* ББСБ” ХХК-иас:

-Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ (хх-ийн 7 дугаар хуудас)

-Итгэмжлэл (хх-ийн 9 дүгээр хуудас)

-2024 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн №38254 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ (хх-ийн 10-13 дугаар хуудас)

-Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 14-15 дугаар хуудас)

-******* Мөнхжаргалын иргэний мэдээлэл бүртгэлийн лавлагаа (хх-ийн 16 дугаар хуудас) зэрэг нотлох баримтыг гаргаж өгсөн байна.

 

          Шүүхийн хэлэлцүүлгээр нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэл, хүсэлт болон хэрэгт цугларсан  бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 1.Хүсэлт гаргагч “******* ******* ******* ББСБ” ХХК  нь “иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.   

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар “хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэж заасан байх тул уг хүсэлтийг тус шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт  “Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно” гэж,

-мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “Хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэж,

-мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д “нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах” хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж тус тус зохицуулжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно” гэж зохицуулсны дагуу хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд хүсэлт гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

3.Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна.

 

Хүсэлт гаргагч “******* ******* ******* ББСБ” ХХК нь ******* 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн №38254 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулсан байна. Уг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхгүйгээр гэрээний үүргээ ноцтойгоор зөрчсөн. Одоо хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир ........... регистрийн дугаартай, ******* овогт ******* эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү.” гэжээ.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* нь хүсэлт гаргагч “******* ******* ******* ББСБ” ХХК-тай 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн №38254 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулан 210,000 төгрөгийн онлайн цалингийн зээлийг хэрэглээндээ зориулж авсан болох тогтоогдож байх тул .......... регистрийн дугаартай, ******* овогт ******* шүүхэд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.

 

4.Хариуцагч ******* зээлийн гэрээ байгуулах үед оршин сууж байсан хаягт оршин суухгүй байгаа, үүргээ зохих ёсоор биелүүлэхгүйгээр гэрээний үүргээ ноцтойгоор зөрчсөн байна.

 

5.******* нь хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй болох нь хүсэлт гаргагч “******* ******* ******* ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын хүсэлт болон бусад нотлох баримтаар нотлогдож байна.

 

6.Өөрөөр хэлбэл .............. регистрийн дугаартай, ******* овогт ******* Мөнхжаргал нь хаана байгаа нь мэдэгдэхгүй, түүний оршин суугаа газар нь тодорхойгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

7.Иймд хүсэлт гаргагч “******* ******* ******* ББСБ” ХХК-ийн “иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ............... регистрийн дугаартай, ******* овогт ******* эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг ..... аймгийн Цагдаагийн газрын ......умын Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгаж  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

 8.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул хүсэлт гаргагч “******* ******* ******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ. 

 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-120, 133 дугаар зүйлийн 133.1.9-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3, 155.4 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ...... регистрийн дугаартай, ******* овогт ******* эрэн  сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг .... аймгийн Цагдаагийн газрын ..... сумын Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

           2.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* нь................... тоотод оршин сууж байсан болохыг дурдсугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч “******* ******* ******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгосугай. 

              4.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

            5.Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       М.ЭНХМАНДАХ