2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 191/ШШ2026/00110

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 191/ШШ2026/00110

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

2025 12 24

191/ШШ2026/00110

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: байрлах, ******* ******* ******* ХХК/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  байрлах, ******* ******* ХХК/РД: *******/,

 

Хамтран хариуцагч: оршин суух, ******* ******* овогт ийн /РД: /,

 

Хамтран хариуцагч: оршин суух, ******* овогт ийн /РД: / нарт холбогдох,

 

148,125,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., хариуцагч ******* ******* ХХК-ийн төлөөлөгч Ч. ,хамтран хариуцагч Ц., Ц. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх :хуралдаанд гаргасан тайлбартаа : ЛҮКЭ ИНДУСТРИ СЭРВИС ХХК нь 2024 оны 04-р сарын 01-ны өдөр "ЭНЕРЖИ ИНФИНИТИ" ХХК-тай тоот Зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 2024 оны 04-р сарын 03-ны өдөр тоот Зээлээр худалдах худалдан авах гэрээг тус тус байгуулсан.

Талуудын гэрээнд дараахь байдлаар барааг нийлүүлэхээр харилцан тохиролцсон.

Үүнд:

1) 2024 оны 04-р сарын 01-ны өдрийн № тоот Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр Fortune Брэндийн ЕТ01 ЕЗ Загварын 14.00R25 хэмжээ үзүүлэлт бүхий дугуйг нэгж үнийн 2,850,000 /хоёр сая найман зуун тавин мянга/ төгрөгийн үнэтэй, 50 ширхэг нийлүүлэхээр тохиролцож, барааны нийт үнийн дүн 142,500,000 /нэг зуун дөчин хоёр сая таван зуун мянга/ төгрөг болж тус Зээлээр худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Гэрээний дагуу нийт 50 ширхэг дугуйг нийлүүлж, гэрээний Хавсралт№2-р Барааг хүлээлцсэн акт талууд үйлдэж тамга тэмдэг даран баталгаажуулсан.

2) Харин 2024 оны 04-р сарын 03-ны өдрийн № тоот Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр:

-Takh 12R22.5 18PR VF2 маркийн 1ширхэг нь 720 000 (Долоон зуун хорин мянга)-н төгрөгийн үнэтэй дугуй-30 ширхэг

-Blacklion 385/65R22.5 маркийн 1 ширхэг нь 950 000 (Есөн зуун тавин мянга)-н төгрөгийн үнэтэй дугуй-10 ширхэг

-Fortune 23.5R25 маркийн 1 ширхэг нь 2 800 000 (Хоёр сая найман зуун мянга)-н төгрөгийн үнэтэй дугуй-8 ширхэг

Нийт 48 ширхэг дугуй тус гэрээний дагуу нийлүүлэхээр тохиролцож, нийт үнийн дүн 53 500 000 Т (Тавин гурван сая таван зуу)-н мянга байхаар харилцан тохиролцож уг 2 дахь гэрээг байгуулсан.

Ийнхүү дээрхи 2024 оны 04-р сарын 03-ны өдрийн № тоот Зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу бодит байдал дээр дараахи тоо хэмжээгээр дугуй нийлүүлэгдсэн. Үүнд:

-Takh 12R22.5 18PR VF2 маркийн 1ширхэг нь 720 000 (Долоон зуун хорин мянга)-н төгрөгийн үнэтэй дугуйнаас 20 ширхэг

-Fortune 23.5R25 маркийн 1 ширхэг нь 2 800 000 (Хоёр сая найман зуун мянга)-н төгрөгийн үнэтэй дугуйнаас - 4 ширхэг

Нийт 24 ширхэг дугуйг № тоот Зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн.

Ийнхүү зээлээр худалдан авагч тал гэрээний төлбөрөө шилжүүлэлгүй удсан учир бид тус 2 гэрээгээр нийлүүлсэн нийт 74 ширхэг дугуйнаас 25 ширхэг дугуйг буцаан татсан.

Талууд эцсийн байдлаар "Үлдэгдэл төлбөр хүлээн зөвшөөрч, төлбөр төлөх хугацааг дахин тохиролцох тухай талуудын тохиролцоо нэртэй баримт бичиг үйлдэж үлдэгдэл төлбөр тооцооны хэмжээ болон нийлүүлэгдсэн дугуйны тоо хэмжээ мөн буцаан татсан дугуйны тоо хэмжээ зэргийг дахин тусгаж талууд хүлээн зөвшөөрч баталгаажуулсан болно.

Тус тохиролцоогоор зээлээр худалдан авагч тал нийт талуудын хооронд байгуулсан Зээлээр худалдах худалдан авах № тоот болон № тоот гэрээнүүдийн дагуу нийт 49 ширхэг дугуй нийлүүлэгдсэн болохыг хүлээн зөвшөөрч, барааны үнэ болох 98 750 000 (ерэн найман сая долоон зуун тавин мянга)-н төгрөгийн төлбөр тооцооны үлдэгдэлтэй болохоо хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж тамга тэмдэг даран баталгаажуулсан болно.

Нийт нэхэмжлэгч тал 2024 оны 04-р сарын 01-ны өдрийн № тоот Зээлээр худалдах, худалдан авах гэрээ болон 2024 оны 04-р сарын 03-ны өдөр тоот Зээлээр худалдах худалдан авах гэрээний дагуу тус тус дараахь байдлаар дугуйг нийлүүлсэн болно. Үүнд:

 

Дугуй нийлүүлсэн өдөр

Гэрээний дугаар

Дугуйн размер

1ш дугуйн үнэ

Нийлүүлсэн тоо/ш

Нийт дүн

6/3/2024

12.00R20 20PR D126

₮830,000

2

1,660,000.00₮

6/3/2024

TAKH

12.00R20 D112

₮930,000

8

7,440,000.00₮

4/1/2024

14.00R25 ET01 E3 C1

₮2,850,000

8

22,800,000.00₮

4/5/2024

14.00R25 ET01 C1

₮2,850,000

10

28,500,000.00₮

4/23/2024

14.00R25 ET01 C1

₮2,850,000

7

19,950,000.00₮

4/3/2024

23.5R25

₮2,800,000

4

11,200,000.00₮

4/3/2024

12R22.5 18PR VF2

₮720,000

10

7,200,000.00₮

49 98,750,000.00₮

Хамтран хариуцагч нарын тухайд:

2. Талууд дээрхи гэрээнүүдийг байгуулахдаа гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор 2024 оны 04 сарын 01-ны өдөр № тоот Барьцааны гэрээг байгуулж, зээлийн барьцаанд Улсын бүртгэлийн дугаартай, тоот хаягт байршилтай 48,95м.кв талбайтай хоёр өрөө, Орон сууцны зориулалтай хамтран хариуцагч нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнэлгээ нь 122,375,000 төгрөг байхаар харилцан тохиролцож барьцаалсан.

Уг хөрөнгө нь хариуцагчийн хамтрагч болох Ц. болон түүний эхнэр Ц. нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө байх бөгөөд 2024 оны 03 сарын 29-ны өдөр хамтран өмчлөгч Ц. дундын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавихыг зөвшөөрсөн №0469 тоот итгэмжлэхийг Ц.од өгсөн бөгөөд Ц. нь манай ЛҮКЭ ИНДУСТРИ СЭРВИС ХХК-тай 2024 оны 04 сарын 01-ны өдөр № тоот Зээлээр худалдах худалдан авах гэрээний хавсралт болгон № тоот үл хөдлөх хөрөнгө Барьцааны гэрээг үйлдэж улсын бүртгэлд бүртгүүлсэн болно.

Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч талын хувьд талуудын хооронд байгуулсан гэрээний 10 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч талд удаа дараа мэдэгдэл хүргүүлж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж, гүйцэтгэх хугацааг бичгээр мэдэгдэхийг шаардсан боловч ямар нэг хариу огт өгөөгүй болно. Харин сүүлд 2024 оны 12 сард дээрхи тохиролцоог талууд хийж төлбөр тооцоо нийлсэн акт үйлдэж баталгаажуулан, тодорхой хугацаанд дахин хүлээсэн боловч одоогийн байдлаар ямар нэгэн төлбөр огт хийгдээгүй болно.

Талуудын хооронд байгуулсан № тоот Зээлээр худалдах, худалдан авах гэрээ"-ны 2 дугаар зүйлийн 2.3-т "... үүргийг тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцож худалдагч талд төлөх хариуцлага хүлээнэ гэж заасан байх бөгөөд харин № тоот Зээлээр худалдах худалдан авах гэрээний 2.3-т алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 2 хувь байхаар талууд тус тус харилцан тохиролцсон.

Ийнхүү "Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний төлбөр төлөх эцсийн хугацаа 2 гэрээний хувьд адилхан 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр дууссан байх бөгөөд өнөөдрийн байдлаар 214 хоногийн хэтрэлттэй байна.

Энэ нь № тоот Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ны хувьд нийт 80 350 000 (Наян сая гурван зуун тавин мянга)-н төгрөгийн үнэтэй дугуй нийлүүлэгдсэн бөгөөд төлөх ёстой нийт төлбөрөөс 0.5 хувиар бодож нийт 214 хоногоор тооцоход нийт 85 974 500 төгрөгийн алданги бий болж байна.

Харин № тоот Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ны хувьд алдангийн хэмжээ нийт нийлүүлэгдсэн дугуйны үнэ болох 18 400 000 сая төгрөгийн 2 хувь нь өдрийн 368 000 төгрөг болж байгаа бөгөөд 214 өдрөөр бодоход 78 752 000 төгрөг болж байгаа болно.

Нэхэмжлэгч талын хувьд Монгол Улсын Иргэний хуулинд алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх хуулийн зохицуулалтын дагуу нийт нэхэмжилж буй гэрээний төлбөр 98,750,000 төгрөгийн 50 хувиар бодож нийт 49 375 000 төгрөг болгон бууруулж үндсэн төлбөр дээр нэмж нэхэмжилж байгаа болно.

1.Тиймээс 2024 оны 04-р сарын 01-ны өдрийн № тоот Зээлээр худалдах худалдан авах гэрээний үндсэн төлбөр болох 80 350 000 (Наян сая гурван зуун тавин мянга)-н төгрөгийг түүний 50 хувиар тооцсон алданги болох 40 175 000 төгрөг, нийт 120 525 000 (Нэг зуун хорин сая таван зуун хорин таван мянга)-н төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг 2024 оны 04 сарын 01-ны өдрийн № тоот Барьцааны гэрээний барьцаа хөрөнгөөр хангуулах шийдвэр гаргаж өгнө үү.

2. № тоот Зээлээр худалдах, худалдан авах гэрээ"-ны төлбөр болох 18 400 000 сая төгрөгийн түүний алдангийг мөн адил 50 хувиар бодож 9 200 000 төгрөг, нийт 27 600 000 (хорин долоон сая зургаан зуун мянга)-н төгрөгийг хариуцагч талаас гаргуулах нэхэмжлэлийг шаардлагуудыг тус тус хамтад нь гаргаж байна. гэжээ.

 

Хариуцагч ******* ******* ХХК-ийн төлөөлөгч Ч. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компанийн нэхэмжилсэн үнийн дүнг хэсэгчлэн хүлээн зөвшөөрч байгаа ба үндэслэлгүй хүү, алданги нэхэмжилснийг эс зөвшөөрч үндсэн дүнг хүлээн зөвшөөрч байна. гэв.

 

Хамтран хариуцагч Ц., Ц. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батзориг шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид нар 2 дахь гэрээг байгуулсан энэ гэрээ дээр хүү, алданги, барьцаа хөрөнгийн талаар заалт байхгүй. Өмнөх байгуулсан хоёр гэрээ хүчин төгөлдөр бус өмнөх гаргасан саналаа дэмжиж орлцоно, 1 дэх гэрээ хүчин төгөлдөр бус учраас барьцаа хөрөнгөөс гаргуулах боломжгүй. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгч талын баримтаар гаргасан ******* ******* ******* ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн № Зээлээр худалдах, худалдан авах гэрээ болон түүний Хавсралт №1, Хавсралт №2, 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн № дугаар Үндсэн нөхцөл, Зээлээр худалдах, худалдан авах гэрээ,
2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн № Барьцааны гэрээ, дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ц.ийн Ц.од олгосон 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Итгэмжлэлийн хуулбар, Үлдэгдэл төлбөр хүлээн зөвшөөрч, төлбөр төлөх хугацааг дахин тохиролцох тухай талуудын тохиролцоо,  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дугаар захирамж,

Шүүхийн журмаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас ******* ******* ХХК-ийн Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ЛҮКЭ ******* ******* ХХК хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан гэрээнүүдийн төлбөр 98,750,000/ерэн найман сая долоон зуун тавин мянга/ төгрөг, алданги 49,375,000/дөчин есөн сая гурван зуун далан таван мянга/ төгрөг, нийт 148,125,000/нэг зуун дөчин найман сая нэг зуун хорин таван мянга/ төгрөг гаргуулах тухай, хамтран хариуцагч Ц., Ц. нарт холбогдуулан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч ******* ******* ХХК нь алданги нэхэмжилснийг эс зөвшөөрч үндсэн дүнг хүлээн зөвшөөрч байна гэж маргасан.

 

Хамтран хариуцагч Ц., Ц.Эрэнчимэг нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 1 дэх гэрээ хүчин төгөлдөр бус учраас барьцаа хөрөнгөөс гаргуулах боломжгүй гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч ******* ******* ХХК нар 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр № Зээлээр худалдах, худалдан авах гэрээ болон 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болох нь 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн № Зээлээр худалдах, худалдан авах гэрээ болон тус гэрээний Хавсралт №1, Хавсралт №2, 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээ болон 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн № Үндсэн нөхцөлөөр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч болон хамтран хариуцагч нар нь 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр № Барьцааны гэрээ байгуулсан болох нь 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн № Барьцааны гэрээгээр тогтоогдож байна.

 

2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн № Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ий 1-ийн 1.1, 2-ын 2.1, 2.2, 2.2.1, 5-ын 5,1, 5.2, 5.3, тус гэрээний Хавсралт №1, Хавсралт №2-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид Fortune брэндийн ЕТ01 ЕЗ Загварын 14.00R25 хэмжээ үзүүлэлт бүхий нэг бүрийн үнэ нь 2,850,000/хоёр сая найман зуун тавин мянга/ төгрөгийн үнэтэй, 50/тавь/ ширхэг дугуйг 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор нийлүүлэх, хариуцагч нь нэхэмжлэгчид 50/тавь/ ширхэг дугуйны нийт үнэ 142,500,000/нэг зуун дөчин хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн дотор төлж барагдуулах үүргийг тус тус хүлээсэн болох нь 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн № Зээлээр худалдах, худалдан авах гэрээ болон тус гэрээний Хавсралт №1, Хавсралт №2-р тогтоогдож байна.

 

2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ий 1-ийн 1.1, 2-ын 2.1, 2.1.1, 2.2, 2.2.1, Үндсэн нөхцөлд зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид Takh 12R22.5 18PR VF2 загварын 1/нэг/ ширхэг нь 720,000олоон зуун хорин мянга/ төгрөгийн үнэтэй, нийт 30/гуч/ ширхэг дугуй, Blacklion 385/65R22.5 загварын 1/нэг/ ширхэг нь 950,000сөн зуун тавин мянга/ төгрөгийн үнэтэй, нийт 10/арав/ ширхэг дугуй, Fortune 23.5R25 загварын 1/нэг/ ширхэг нь 2,800,000оёр сая найман зуун мянга/ төгрөгийн үнэтэй, нийт 8/найм/ ширхэг, нийт 53,500,000авин гурван сая таван зуу/ төгрөгийн үнэтэй, бүгд 48/дөчин найм/ ширхэг дугуйг худалдах, хариуцагч нь 48/дөчин найм/ ширхэг дугуйг хүлээлгэн өгсөн өдрөөс хойш 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн дотор нэхэмжлэгчид нийт 53,500,000авин гурван сая таван зуу/ төгрөгийг төлж барагдуулах үүргийг тус тус хүлээсэн болох нь 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээ болон тус гэрээний Үндсэн нөхцөлөөр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй ... хөрөнгө ... түүнтэй холбоотой баримт бичгийг ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж ... хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ., мөн хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ., 263 дугаар зүйлийн 263.2-т Гэрээнд дараахь нөхцөлийг заавал тусгана:, 263.2.3-т төлбөл зохих хүүгийн хэмжээ; гэж заасан.

 

2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн № Зээлээр худалдах, худалдан авах гэрээ/цаашид Гэрээ гэх/ болон 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээ/цаашид Гэрээ-2 гэх/-р нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд нийт 98/50-48=98/ /ерэн найм/ ширхэг дугуй шилжүүлэх, хариуцагч нь дугуйг хүлээн авч нэхэмжлэгчид үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн тус гэрээнүүдэд Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 263.2.3 дахь заалтад зааснаар хүү төлөхөөр тохиролцоогүй байх тул тус гэрээнүүд нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээ/цаашид Гэрээ гэх/-ий шинжтэй байна.

 

Гэрээ болон Гэрээ-2 нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид Fortune ЕТ01 ЕЗ Загварын 14.00R25 хэмжээ үзүүлэлт бүхий 1/нэг/ ширхэг нь 2,850,000/хоёр сая найман зуун тавин мянга/ төгрөгийн үнэтэй, 50/тавь/ ширхэг дугуй, Гэрээ-2-т зааснаар Takh 12R22.5 18PR VF2 загварын 1/нэг/ ширхэг нь 720 000олоон зуун хорин мянга/ төгрөгийн үнэтэй 20/хорь/ ширхэг дугуй, Fortune 23.5R25 загварын 1/нэг/ ширхэг нь 2,800,000оёр сая найман зуун мянга/ төгрөгийн үнэтэй 4/дөрөв/ ширхэг дугуй нийлүүлж, хариуцагч нь нийт 74/далан дөрөв/ ширхэг дугуй хүлээн авсан болох нь зохигчийн энэ талаарх тайлбар, Гэрээний Хавсралт №2, Үлдэгдэл төлбөр хүлээн зөвшөөрч, төлбөр төлөх хугацааг дахин тохиролцох тухай талуудын тохиролцоогоор тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь Гэрээ болон Гэрээ-2-ын дагуу хариуцагчид нийт 74/далан дөрөв/ ширхэг дугуй нийлүүлснээс хариуцагч нь дугуйнуудын үнийг төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас 25/хорин тав/ ширхэг дугуйг буцаан авсан байна.

 

Гэрээний 2-ын 2.2, 2.2.1-т зааснаар хариуцагч нь дугуйны үнийг 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй болох нь Гэрээгээр тогтоогдож байна.

 

Гэрээ-2-ын 2-ын 2.2, 2.2.1, Үндсэн нөхцөлд зааснаар хариуцагч нь дугуйны үнийг 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн дотор төлөх үүрэгтэй болох нь Гэрээ-2-р тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн Гэрээ болон Гэрээ-2-ын дагуу нийлүүлсэн нийт 49/дөчин ес/ дугуйны үнэ нийт 98,750,000/ерэн найман сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг төлсөн болохоо баримтаар нотлохгүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид 49/дөчин ес/ дугуйны үнэ нийт 98,750,000/ерэн найман сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь Гэрээ болон Гэрээ-2, Үлдэгдэл төлбөр хүлээн зөвшөөрч, төлбөр төлөх хугацааг дахин тохиролцох тухай талуудын тохиролцоогоор тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ХХК-иас 49/дөчин ес/ дугуйны үнэ 98,750,000/ерэн найман сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч ******* ******* ХХК-иас Гэрээний алдангид 40,175,000/дөчин сая нэг зуун далан таван мянга/ төгрөг гаргуулахаар шаардаж байна.

 

Гэрээний 2-ын 2.3, 7-ийн 7.1-т хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд 0.5/тэг аравны тав/ хувийн алданги тооцох тухай заажээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д ... гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж заасан.

 

Гэрээний 2-ын 2.3, 7-ийн 7.1 нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцжээ.

 

Гэрээний 2-ын 2.2, 2.2.1-т хариуцагч нь нэхэмжлэгчид 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн дотор дугуйны үнийг төлөхөөр заасан болох нь Гэрээгээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 50/тавь/ ширхэг дугуйг 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээлгэн өгсөн болох нь Гэрээний Хавсралт №2-р тогтоогдож байна.

 

Гэрээний 2-ын 2.2, 2.2.1, 2.3, 7-ийн 7.1-т зааснаар хариуцагч нь дугуйны үнийг төлөх үүрэг хүлээсэн 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс нэхэмжлэгч нь тус шүүхэд нэхэмжлэл гаргасан 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх 214/хоёр зуун арван дөрөв/ хоногийн алдангийг тооцоход Гэрээний үлдэгдэл төлбөр 80,350,000/наян сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөс хэтэрч байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлйин 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн ... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэж заасан.

 

Гэрээний 2-ын 2.2, 2.2.1-т зааснаар хариуцагч ******* ******* ХХК нь 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдөр дугуйны үнийг бүрэн төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ХХК-иас алдангид 40,175,000/80,350,000х0,5=401,750, 401,750x214=85,974,500, 80,350,000:2=40,175,000/ /дөчин сая нэг зуун далан таван мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас Гэрээ-2-ын алдангид 9,200,000/есөн сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулахаар шаардаж байна.

 

Гэрээ-2-ын 2-ын 2.3, 7-ийн 7.1-т алдангийг 2/хоёр/ хувиар тооцохоор заасан болох нь Гэрээ-2-р тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлйин 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ., 232.6-д ... хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь Гэрээ-2-ын алдангийг 2/хоёр/ хувиар тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алданги 0.5/тэг аравны тав/ хувиас хэтрэхгүй тухай зүйл хэсгийг зөрчсөн байх тул хариуцагч ******* Инфинити ХХК-иас Гэрээ-2-ын алдангид 9,200,000/есөн сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлйин 232.4, 232.6, мөн хуулийн 243 дугаар зүйлйин 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ХХК-иас нийт 138,925,000/нэг зуун гучин найман сая есөн зуун хорин таван мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, үлдсэн 9,200,000/есөн сая хоёр зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргажээ.

 

Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-т ... өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ. гэж заасан.

 

Нэхэмжлэгч болон хамтран хариуцагч Ц., Ц. нар нь 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт зааснаар 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ий үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар № Барьцааны гэрээ байгуулсан болох нь 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн № Барьцааны гэрээгээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1-т Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ. гэж заасан.

 

Нэхэмжлэгч болон хамтран хариуцагч Ц., Ц. нар нь 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан № Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт нийцэж байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ий үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах эрхтэй.

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т ... энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана. гэж заасан.

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ХХК нийт 120,525,000/нэг зуун хорин сая таван зуун хорин таван мянга/ төгрөгийг сайн дураар төлөөгүй тохиолдолд хариуцагч Ц., Ц. нарын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай,  тоотод байршилтай 48.95 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-иас нийт 138,925,000/нэг зуун гучин найман сая есөн зуун хорин таван мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ЛҮКЭ ******* ******* ХХК-д олгон, үлдсэн 9,200,000/есөн сая хоёр зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* инфити ХХК нийт 120,525,000/нэг зуун хорин сая таван зуун хорин таван мянга/ төгрөгийг сайн дураар төлөөгүй тохиолдолд хариуцагч Ц., Ц. нарын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай,  тоотод байршилтай 48.95 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлйин 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч ЛҮКЭ ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 968,775 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* инфити ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид нийт 852,575 төгрөг, хариуцагч Ц., Ц. нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ЛҮКЭ ******* ******* ХХК-д олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.           Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-иас нийт 138,925,000/нэг зуун гучин найман сая есөн зуун хорин таван мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ЛҮКЭ ******* ******* ХХК-д олгон, үлдсэн 9,200,000/есөн сая хоёр зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.           Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* инфити ХХК нийт 120,525,000/нэг зуун хорин сая таван зуун хорин таван мянга/ төгрөгийг сайн дураар төлөөгүй тохиолдолд хариуцагч Ц., Ц. нарын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай,  тоотод байршилтай 48.95 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлйин 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч ЛҮКЭ ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 968,775 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* инфити ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид нийт 852,575 төгрөг, хариуцагч Ц., Ц. нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ЛҮКЭ ******* ******* ХХК-д олгосугай.

 

4.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ