Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 197/ШЗ2026/09216

 

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа би,

Нэхэмжлэгч: ,,, давхарт байрлах -н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,, тоот, /РД:/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 3,071,853.28 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б. нь тай нийт 4 удаа цахим зээлийн гэрээ байгуулсан. Гэвч зээлдэгч Б. зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн гэрээний үүргээ зөрчсөн тул нийт 3,071,853.28 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн, нэхэмжлэлд тодорхойлж заасан хариуцагчийн оршин суух хаягаар хариуцагчид шүүхийн мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувь, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчид эрх үүрэг тайлбарласан мэдэгдлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлд заасан журмын дагуу хүргүүлэх ажиллагааг хийж гүйцэтгэсэн.

Гэсэн хэдий ч хариуцагчаар оролцвол зохих этгээд М. нь нэхэмжлэлд заасан *******,*******,*******,, тоот хаягт мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэ шууданчийн магадлагааг Хорооны засаг даргын тодорхойлолтын хамт ирүүлсэн бөгөөд шүүх 2025 оны 11 сарын 10-ны өдрийн ******* дугаартай захирамжаар хариуцагчийн регистрийн бүртгэлийн дугаараар оршин суух хаягийг улсын бүртгэлийн байгууллагаас тодруулах ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754 дүгээр зүйлийн 754.1 дэх хэсэгт заасан журмын дагуу гүйцэтгэхэд:

регистрийн дугаартай, Оргодой Бодон овогтой нь Улаанбаатар *******,*******,*******,, тоотод оршин суудаг болохыг тодорхойлов. гэх иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

Түүнчлэн шүүхээс хариуцагч М.Бат-Эрдэнийн, нэхэмжлэлд дурдсан *******,*******,*******,******* дугаарын утсанд холбогдож нэхэмжлэлийн хувь гардаж авахыг мэдэгдэх ажиллагаа удаа дараа хийхэд холбогдохгүй, танихгүй, холбогдоогүй удаж байна гэсэн бөгөөд дурдсан ******* цахим шуудангийн хаягт зурвас илгээсэн бөгөөд хариу ирүүлээгүй тул хариуцагчийг шүүхэд дуудан ирүүлэх боломжгүй байна.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт энэ хуулийн 65.1.9-д заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасанд хамаарч байх тул ХК-ийн нэхэмжлэлтэй М.д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоож, харьяалах шүүхэд нь дахин нэхэмжлэл гаргах, хариуцагч хаана оршин суугаа нь мэдэгдэхгүй тохиолдолд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зохигчийн хооронд үүссэн маргааныг эцэслэн шийдвэрлэж буй явдал биш бөгөөд нэхэмжлэгч хариуцагчийн хаягийг тодорхой болгон шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүйг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ХК-ийн нэхэмжлэлтэй, М.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,071,853.28 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж ХК-д олгосугай.

3. Нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримт /37 хуудас/-ыг нэхэмжлэгчид хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баярцэнгэлд даалгасугай.

4. Шүүгчийн захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ  Ц.УРАНГУА