Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 600

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, шүүгч Х.Идэр нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга В.Бадмаагарав,

Иргэдийн төлөөлөгч Б.Сарантуяа,

Улсын яллагч Д.Мөнхтогоо /томилолтоор/,  

Шүүгдэгч А.Мянганжаргал түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Адуучин овогт Алтанхуягийн Мянганжаргалд холбогдох эрүүгийн 1809023230592 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 02 сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамтаар Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчидын Г гудамж 727 тоотод оршин суудаг, урьд 2 удаа ял шийтгэгдэж байсан, Үүнд:

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 11 сарын 06-ны өдрийн №303 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2008 оны 4 сарын 09-ний өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн №124 дугаар шүүгчийн захирамжаар хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан ялын доод хэмжээнд нийцүүлэн 5 жил 1 сарын хорих ял болгон өөрчилсөн,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 8 сарын 04-ний өдрийн №69А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.6, 91.2.17, 261 дүгээр зүйлийн 261.2-т тус тус зааснаар нийт 11 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 303 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт 13 жил 10 хоногийн хугацаагаар биечилэн эдлэх ялыг тогтоосныг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2009 оны 10 сарын 13-ны өдрийн №821 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан нийт 13 жилийн хорих ял болгон тогтоолд өөрлөлт оруулсан,

 2017 оны 7 сарын 04-ний өдрийн Сэлэнгэ аймаг Мандал сумын дахь сум дундын шүүхийн №162 дугаартай шүүгчийн захирамжаар  шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд нийцүүлэн ялыг дүйцүүлэн хасаж, биечилэн эдлэх ялыг 2 жил 6 сар 10 хоногийн хорих ялаар тогтоож, Сэлэнгэ аймаг Мандал сумын дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгчийн 2018 оны 01 сарын 11-ний өдрийн №07 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар, 23 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдсан, Адуучин овгийн Алтанхуягийн Мянганжаргал /РД: ЧР87020931/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч А.Мянганжаргал нь 2018 оны 5 сарын 19-ний өдрийн 13 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 60 дугаар байрны 279 тоотод оршин суух Австрали Улсын иргэн Туксэе Тулкугийн гэрт нь орж хар өнгийн бууг зэвсэг болгон хэрэглэж "...мопеу" /мөнгө/ хэмээн нэхэж бэлэн 200000 төгрөг, 400 ам доллар, Худалдаа хөгжлийн банкны долларын виза карт 1 ширхэг, төгрөгийн виза карт 1 ширхэгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад      

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Мянганжаргал нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би хэрэг гардаг 2018 оны 5 дугаар сарын 19-ны өдөр өөрийн танилцсан эмэгтэй  болох Батцэцэгтэй хохирогчийнд очсон. Батцэцэг намайг эмнэлэгт хэвтэж байхад бид хоёрыг танилцуулсан. Би Батцэцэгтэй тэднийд нилээн олон удаа очиж байсан. Тухайн өдөр би түүнээс мөнгө зээлэх гэж гэрт нь очсон. Тэр хүн надад мөнгө зээлэхгүй гээд тэжээдэг байсан шувуугаа хооллохоор тагт руугаа гарсан . Ширээн доор байсан мөнгийг авах гэсэн боловч авч чадаагүй. Би түүнийг тагтнаас үсрэх гэж байна гэж бодоод “намайг уучлаарай” гэж хэлсэн. Тэгээд би мөнгийг аваад цаашаа явахдаа багшийг тагтнаас үсэрчихлээ гэж бодсон. Надад байсан зүйл гар буу биш тамхи асаадаг асаагуур байсан. Би түүнийг айлгаж сүрдүүлсэн үйлдэл байхгүй…” гэв.

Эрүүгийн 1809023230592 дугаартай хэргээс:

   Шүүгдэгч А.Мянганжаргал нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2018 оны 5 дугаар сарын 19-ний өдөр би Батцэцэгтүвшинчойдонгийн гэрээс гараад мөнгө хэрэг болоод байхаар нь 12 цагийн орчим багш намайг Кам он /come on/ гээд гэртээ оруулсан. Тэгээд би гэрт нь ороод өөрийнхөө үүрч явсан үүргэвчтэй хувцсаа тайлж тавьтал багш “буйдан дээр суу” гэхээр нь би сууж байтал багш надад 2 удаа ус хийж өгсөн. Тэгээд би тэрийг нь уучихаад сууж байтал багш надад тавагтай чихэр өгөхөөр нь нэг чихэр авах үед ширээн дээр нь нугалаад сангийн бопероор даруулсан доллар харагдсан. Тэгэхээр нь би багшид хандаад “надад мөнгө хэрэгтэй байна” гээд Монголоор хэлтэл над руу удаан харж байснаа Нөү Моние /No money/ гэж англиар мөнгө байхгүй гэсэн. Тэгээд багш өөрөө Батцэцэг рүү залгаад англиар 2-3 үг хэлчихээд надад утсаа өгөхөөр нь би утсыг нь аваад Батцэцэгтэй яриад “би удахгүй гэрээс нь гарна багш ойлгохгүй байх шиг байна чи Номинд хэлээд орчуулга хийгээд өгчих гээд хэлээд өгөөч би багштай уулзчихаад явна” гэсэн чинь Батцэцэг “за би одоо хэлчихье” гэсэн. Батцэцэг удалгүй дахин залгаад надад багш “өнөөдөр хүн хүлээж авахгүй” гэж байна “яагаад ингээд амарч байхад найз залуугаа явуулж байгаа юм бэ” гээд дургүй байна гэхээр нь би заза гээд утсаа тасалсан. Утсаар ярьж байгаа явдал дандаа багшийн утсаар ярьж байсан юм. Тэгээд би сууж байтал багш над руу яагаад гээд англиар юм асуугаад байх шиг байсан тэгэхээр нь би надад мөнгө хэрэгтэй байнаа таниас би гуйж байна гээд хэлсэн чинь багш үгүй, үгүй л гээд байсан. Мөнгө нь ил харагдаад байсан учраас би багшийн өөдөөс хараад сууж байгаад халааснаасаа гар утсаа гаргаж иртэл багш тагт руу гүйгээд гарчихсан ба “уучлаарай би буцаад явлаа багшаа” гээд англиар Сорри гөү бак /sorry go back/ гээд хэлсэн чинь багш доошоо суух шиг болсоноо гэнэт алга болсон. Тэгэхээр нь би доошоо уначихлаа гэж бодоод чихрийн тавагны хажууд байсан мөнгийг нь аваад гараад явсан. Тэгээд би тэндээсээ гараад таксинд суугаад 5 шар руу очоод мөнгөө тоолж үзтэл бэлнээр 200.000 төгрөг болон 400 ам.доллар байсан. Би багшийг унаад үхчихлээ гэж бодоод зугтаасан юм. Би багшийнхаас авсан мөнгөө хэрэглэж байгаад долларыг нь хадгалж байгаад үрчихсэн юм…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

               Хохирогч Туксэе Тулку /Tulku Thuksay/ нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Батцэцэгтэй хамт ирдэг эрэгтэй хаалга тогшиж байхаар нь таниад гэртээ оруулсан, 15 минут орчим ямар нэгэн юм ярилгүйгээр суугаад байсан, хар цүнхнээсээ хар өнгийн буу гаргаж ирээд нуруу хэсэг рүүгээ хийгээд байсан, тэгсэн буугаа гаргаж ирчихээд янзлангаа англиар “money” гэж хэлэхээр нь надаас “мөнгө нэхэж байна” гэж ойлгоод би “үгүй” гэж хэлсэн чинь тэр залуугийн нүүр хувирч шууд уурлаж эхэлсэн. Тэгэхээр нь би ямар нэгэн юм болохвий гэж айгаад шууд тагт руу гараад шатаар доош буусан, буцаад өөрийнхөө тагт руу гараад цонхоор харахад орон дээр хадагнууд ундуй сундуй болчихсон өмсөж явсан малгай нь орон дээр харагдахаар нь би явчихсан байна гэж бодоод дотогш ороод ямар нэгэн зүйл алдагдсан үгүйг шалгахад уутан дотор байсан түрийвчтэй 400 доллар, 200.000 төгрөг бэлнээр болон Худалдаа хөгжлийн банкны долларын виза карт 1 ширхэг, төгрөгийн виза карт 1 ширхэг тус тус байсан алга болсон байсан. Тэр залуу үнэхээр буу гаргаж ирээд гартаа барьсан байсан, над руу буу тулгаагүй, чиглүүлээгүй, буудна гээгүй гэхдээ би маш их айсан, мөнгө өгөхгүй бол буугаараа ч юм уу ямар нэгэн зүйл хийж магадгүй буудаж магадгүй гэж бодоод зугтаасан, ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

               Гэрч Б.Номинчулуун нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Батцэцэг гэдэг эмэгтэй надаас гуйж “багштайгаа ярилцахад орчуулж өгөөч” гэж надаар утсаар яриулдаг байсан, Тулку над руу залгаад “энд нэг залуу юм яриад байна, чи орчуулаад өгөөч” гээд утсаа үл таних эрэгтэй хүнд өгсөн, тэгээд би ярихад тэр залуу “багшийн гэрт нэг ажиллагаа хиймээр байна, энд нэг гадаадын 17 давхарт байгаа, тэр иргэнийг баривчлах ажиллагаа явуулах гэж байна, тиймээс багшийг 10 минут гэрээсээ гараад өг гээд хэлээд өгөөч” гэж хэлсэн, би багшид орчуулж өгсөн чинь “үгүй ээ, боломжгүй, та нар өөр газар ажиллагаа явуулж болохгүй юу би гэрээсээ гарахгүй” гэхээр нь тэр залууд хэлсэн чинь “заза” гээд утсаа салгасан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр  хуудас/,

 

               Гэрч Д.Батцэцэгтүвдэнчойндон мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Манай багш өөрийнхөө дугаараас над руу залгаад танай найз чинь манай гэрт байна гэхээр нь Мянганжаргалд яагаад багшийнд зөвшөөрөлгүй байгаа юм бэ наанаасаа хурдан яв, маргааш очих ёстой ш дээ гэхэд би эндээс гараад орой танай гэрт очноо гэж хэлээд утсаа тасалсан. Багшийнд яагаад очсоныг мэдэхгүй байна. Сүүлийн үед багшийг байн байн асуугаад багш руу залга гээд загнах шахуу надаар залгуулаад байсан нь ийм хэрэг хийх гээд асуугаад байсан юм байна. Номинчулуун над руу яриад чиний дагуулж ирсэн залуу багшийн олон улсын виза карт, иргэний үнэмлэх, 400 ам.доллар, 200000 төгрөгийг буу тулгаж байгаад аваад явсан байна гэж хэлсэн. Би багшийн гэрт удалгүй очиход гэрийнх нь эд зүйлс хөглөрчихсөн орчуулагч нар нь ирчихсэн байса. Мянганжаргал буу тулгаж айлгахад нь багш доод давхарын айл руу тагтаар дамжиж буусан гэж байна лээ, багшийнд үлдээсэн малгай Мянганжаргалын малгай мөн байна лээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

                 Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд:

“...Хэрэг учрал болсон гэх газар нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Замын цагдаагийн албаны ертөнцийн зүгээр зүүн талд Union building барилгын хойд талд 60 дугаар байр саарал өнгийн 16 давхар байр байх ба баруун эргээд 279 тоот бор өнгийн бүргэд хаалга байх...Зураг 7 сэжигтний өмсөж явсан гэх малгайны зургийг 9 дугаар тавьж авсан гэрэл зураг, зураг 10, тагтнаас доошоо буух хэсэг зэрэг гэрэл зургууд...” гэжээ /хх-ийн 9-12 дугаар хуудас/,

                 Гэрэл зургийн аргаар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэлд:

                 “...А4 хэмжээний бичгийн цаасан дээр 1, 2, 3, 4, 5, 6 гэж тэмдэглэсэн адил төстэй 6 хүний цээж зургийг хөндлөнгийн гэрчүүдээр дурын байрлалд оруулан байрлаж тэмдэглэлийг бэлтгэв, ... хохирогч “...тухайн үед надаас эд зүйлс дээрэмдсэн хүнийг сайн санаж байна, би өмнө нь 2-3 удаа харсан болохоор сайн санаж байна, ...хохирогч “5” гэж тэмдэглэсэн цээж зургийг шууд зааж энэ мөн байна шууд хараад таньж байна” гэж хэлэн Алтанхуягийн Мянганжаргалын цээж зургийг таньж заав..” гэжээ /хх-ийн 13-14/,

                 А.Мянганжаргалын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43 дугаар хуудас/,  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дугаар хуудас/, гэрч Б.Абетханы мэдүүлэг /хх-ийн 30 дугаар тал/,  гэрч Д.Батцэцэгтүвдэнчойдонгийн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /хх-ийн 68 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

                 Прокуророос А.Мянганжаргалд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар буюу дээрэмдэх гэмт хэргийг хар өнгийн буу болох зэвсэг хэрэглэн дээрэмдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн боловч түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилэх зүйтэй гэж үзлээ.

                 Учир нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд хохирогч Туксэе Тулку /Tulku Thuksay/ нь хар өнгийн бууны талаар, шүүгдэгч А.Мянганжаргал нь бууны хэлбэртэй хар улаан хүрэн өнгийн асаагуур байсан талаар зөрүүтэй мэдүүлэх ба хэрэгт чухам ямар зүйл байсан болохыг тогтоогоогүй, эд мөрийн баримтаар авагдаагүй, бодит байдлаар буу эсвэл түүнийг орлуулсан зүйлийн аль нь болох нь нотлогдоогүй тул шүүх шүүгдэгчид ашигтай байдлаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн болно.

                 Ингэхдээ хохирогч Туксэе Тулку /Tulku Thuksay/-ийн мэдүүлэгт тусгагдсаны дагуу түүнийг шүүгдэгчийн зүгээс айлгах, хүч хэрэглэхээр заналхийлэх зорилгоор довтолсон үйлдлийг үгүйсгээгүй ба харин тухайн гэмт үйлдэлдээ хэрэглэсэн гэх эд зүйлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн нотлоогүй гэж шүүх үзсэнийг тэмдэглэх нь зүйтэй байна.      

Шүүгдэгч А.Мянганжаргал нь 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 13 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 60 дугаар байрны 279 тоотод оршин суух Австрали Улсын иргэн Туксэе Тулку /Tulku Thuksay/-ийн гэрт нь орж, буу мэт зүйлийг гарган айлган сүрдүүлж "...моnеу" /мөнгө/ хэмээн нэхэж хүч хэрэглэхээр заналхийлэн довтолсны улмаас хохирогч Туксэе Тулку /Tulku Thuksay/-ийн  бэлэн 200.000 төгрөг, 400 ам доллар, Худалдаа хөгжлийн банкны долларын виза карт 1 ширхэг, төгрөгийн виза карт 1 ширхэг зэргийг хууль бусаар авсан болох нь шүүгдэгч А.Мянганжаргалын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Австрали Улсын иргэн Туксэе Тулку /Tulku Thuksay/-ийн мөрдөн байцаалтад удаа дараа өгсөн мэдүүлгүүд, гэрч Д.Батцэцэгтүвдэнчойндон, Б.Номинчулуун нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн аргаар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.

Шүүгдэгчээс хохирогчид буу мэт зүйл үзүүлэн эд хөрөнгийг авсанаа мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчийн зүгээс өөрт нь буу мэт зүйл үзүүлж мөнгө нэхсэн үйлдлийн улмаас айн зугтаж тагтан дээрээ гарсан талаар удаа дараа тогтвортой мэдүүлж, гэрч нараас гэмт хэрэг болсон газар ямар байдалтай байсан, хохирогч эд хөрөнгөө дээрэмдүүлсэн талаар хэлсэн болохыг мэдүүлж, хохирогч өөрийг нь дээрэмдсэн гэх А.Мянганжаргалыг таньсан болох нь тэмдэглэлд тусгагдаж, хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болохыг тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж дээрэмдсэн” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

            Иймд шүүх шүүгдэгч А.Мянганжаргалыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлон дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

            Шүүх хуралдаанд улсын яллагчаас “...А.Мянганжаргал нь хар өнгийн бууг зэвсэг болгон хэрэглэн мөнгө нэхэж, мөнгө, гадаад валют, виза карт зэргийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт зааснаар гэмт буруутайд тооцно уу...” гэж гэм буруугийн талаар дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...А.Мянганжаргал нь хүч хэрэглэхгүйгээр, илээр, бусдын эд хөрөнгийг авсан нь тогтоогдсон. Харин хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн нь тогтоогдоогүй тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож өгнө үү гэж...” гэж, иргэдийн төлөөлөгчөөс “...А.Мянганжаргал гэм буруутай боловч хүндрүүлэх буюу зэвсэг хэрэглэн зүйлчилсэн нь үндэслэлгүй байна...” гэж тус тус дүгнэлт, санал гаргажээ.

            Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд хохирогч Туксэе Тулку /Tulku Thuksay/-ийн “...хар цүнхнээсээ хар өнгийн буу гаргаж ирээд нуруу хэсэг рүүгээ хийгээд байсан, тэгсэн буугаа гаргаж ирчихээд янзлангаа англиар “money” гэж хэлэхээр нь надаас “мөнгө нэхэж байна” гэж ойлгоод би “үгүй” гэж хэлсэн чинь тэр залуугийн нүүр хувирч шууд уурлаж эхэлсэн. Тэгэхээр нь би ямар нэгэн юм болохвий гэж айгаад шууд тагт руу гараад шатаар доош буусан... тэр залуу үнэхээр буу гаргаж ирээд гартаа барьсан байсан, би маш их айсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч А.Мянганжаргалын “...буу гэж бодсон зүйл бүсэнд зүүдэг тамхины асаагуур байсан...” гэж, гэрч Б.Номинчулуун, Д.Батцэцэгтүвдэнчойндон нарын мэдүүлэг зэргээр шүүгдэгч А.Мянганжаргал нь хохирогчтой танилын харилцаагаа ашиглан, түүнийг гэртээ ганцаараа байдгыг судалж мэдэн, улмаар гэрт нь орж буу мэт зүйл үзүүлэн мөнгө нэхэж байгаа үйлдэл нь хохирогчийн сэтгэл зүйд айлган сүрдүүлэх, эрүүл мэнд, амь насанд нь аюултай нөхцөл байдал үүсч болзошгүй гэсэн сэтгэл санааг төрүүлэн тавгүйтүүлж, тэрээр А.Мянганжаргалаас зайлж, зугтах арга хэмжээ авч тагт руу гарч байгаа нөхцөл байдал нь шүүгдэгч хохирогчид хүч хэрэглэхээр заналхийлэн довтолсон шинжийг агуулсан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Мөн улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч нараас шүүгдэгч нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхдээ  зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн болон үйлдээгүй талаарх дүгнэлт, саналд дээр тодорхой тусгасан болохыг тэмдэглэв.              

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, хохирогчийн анхаарал болгоомжгүй, бусдад итгэмтгий байдал зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хохирогч /гадаад улсын иргэн/-тэй танилын харилцаагаа далимдуулан гэрт нь нэвтрэх, түүний ахуй амьдралыг судлах, өмч хөрөнгөө хамгаалж чадахгүй нөхцлийг бүрдүүлсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал /шүүхээс хорих ял шийтгүүлж, хорих ялаас хугацааны өмнө суллагдсан хугацаанд гэмт хэрэг үйлдсэн/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд А.Мянганжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.

А.Мянганжаргалыг Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 8 сарын 04-ний өдрийн №69А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.6, 91.2.17, 261 дүгээр зүйлийн 261.2-т тус тус зааснаар нийт 11 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 303 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт 13 жил 10 хоногийн хугацаагаар биечилэн эдлэх ялыг тогтоосныг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2009 оны 10 сарын 13-ны өдрийн №821 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан нийт 13 жилийн хорих ял болгон тогтоолд өөрчилсөн.

2017 оны 7 сарын 04-ний өдрийн Сэлэнгэ аймаг Мандал сумын дахь сум дундын шүүхийн №162 дугаартай шүүгчийн захирамжаар шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд нийцүүлэн ялыг дүйцүүлэн хасаж, биечилэн эдлэх ялыг 2 жил 6 сар 10 хоногийн хорих ялаар тогтоож, Сэлэнгэ аймаг Мандал сумын дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгчийн 2018 оны 01 сарын 11-ний өдрийн №07 дугаартай шүүгчийн захирамжаар А.Мянганжаргалын эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар, 23 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдсан хугацаанд буюу 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдөр энэхүү гэмт хэргийг үйлджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.12 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч А.Мянганжаргалын Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 8 сарын 04-ний өдрийн №69А дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар, 23 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечилэн эдлэх ялыг 6 жил 9 сар 23 хоногийн хугацаагаар тогтоов.       

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан А.Мянганжаргалд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

Хохирогч Туксэе Тулку /Tulku Thuksay/-ээс “...миний бие хэрэгтэн Мянганжаргалын гэр бүлээс хохирлын мөнгөө нэхэмжилж авсан, одоо гомдол санал байхгүй...” гэсэн хүсэлт /хх-ийн 70/ гаргасан, хохирлын мөнгө төлсөн талаар тэмдэглэл /хх-ийн 17/ авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.   

Хавтаст хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Мянганжаргал нь 49 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1,  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон