Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 197/ШЗ2026/09202

 

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа би,

Нэхэмжлэгч: ,,,,, -н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******, тоотод оршин суух хаягтай  /РД:/-д холбогдох

Гэрээний үүрэгт 9,010,889.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.ээс 2024.10.26, 2024.10.27, 2024.06.16-ны өдрүүдэд байгуулсан *******,*******,******* тоот гэрээнүүдийн үүрэг зөрчсөн тул нийт 9,010,889.94 төгрөгийг хариуцагчаас гаргуулах гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар шилжүүлэн ирүүлсэн хэргийг хүлээн авч, хариуцагчийн улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас тодруулсан хаягийн дагуу шүүхийн мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувь, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчид эрх үүрэг тайлбарласан мэдэгдлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлд заасан журмын дагуу хүргүүлэх ажиллагааг хийж гүйцэтгэсэн.

Гэсэн хэдий ч хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.ийн оршин суугаа гэх *******,*******, тоот хаягаар шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд түрээслээд нүүсэн гэх шууданчийн магадлагааг бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн Хорооны тодорхойлолтын хамт буцаан ирүүлсэн байна.

Мөн хариуцагчийн, нэхэмжлэлд дурдсан *******,******* дугаарт холбогдоход холбогдохгүй, танихгүй гэх бөгөөд хариуцагчийн цахим шуудангийн хаяг болох ******* цахим хаягт цахим хэлбэрээр мэдэгдэхэд хариу ирүүлээгүй тул шүүхэд дуудан ирүүлэх боломжгүй байна

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт энэ хуулийн 65.1.9-д заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасанд хамаарч байх бөгөөд тус шүүхийн харьяаллын бус байх тул -ийн нэхэмжлэлтэй Г.т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоож, харьяалах шүүхэд нь дахин нэхэмжлэл гаргах, хариуцагч хаана оршин суугаа нь мэдэгдэхгүй тохиолдолд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зохигчийн хооронд үүссэн маргааныг эцэслэн шийдвэрлэж буй явдал биш бөгөөд нэхэмжлэгч хариуцагчийн хаягийг тодорхой болгон шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүйг дурдав.

Хэргийг хэрэгсэхгүй болгож байгаатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. -ийн нэхэмжлэлтэй, Г.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9,010,889.94 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159,124.24 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, -д олгосугай.

3. Нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримт /32 хуудас/-ыг нэхэмжлэгчид хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баярцэнгэлд даалгасугай.

4. Шүүгчийн захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ  Ц.УРАНГУА