| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00628/И |
| Дугаар | 315/ШШ2026/00050 |
| Огноо | 2026-01-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 315/ШШ2026/00050
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******, ******* нэхэмжлэлтэй,
“1994-1997 онуудад малчнаар ажиллаж байсан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлаа тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь “1994-1997 онуудад малчнаар ажиллаж байсан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлаа тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч *******ын 1994-1997 онуудад малчнаар ажиллаж байсан нь нотлогдон тогтоогдохгүй байна.
4. Үндэсний архивын сан хөмрөг архивын 2025.11.11-ний өдрийн 03-04/7823 дугаар лавлагаанд “ 1989 он, ******* сум, өрхийн тэргүүлэгч ******* эмэгтэй 52 настай, ******* эмэгтэй 12 настай” гэж бүртгэгдсэн хийгээд энд ******* гэх нэр байхгүй байгаа ба тэрээр 1976 онд төрснийг үндэслэвэл, дээр дурдагдсан “******* эмэгтэй 12 настай ” гэгч нэхэмжлэгч ******* байх боломжтой боловч түүний “ Долд”овог нь зөрж байна.
5. Гэрч , нар *******ыг тухайн цаг хугацаанд эхийн хамт мал маллаж байсан гэж гэрчлэх боловч энэ бусад баримтаар тогтоогдоогүй болно.
Тодруулбал, хэрэгт тухайн өрхийн 1994-1997 оны мэдээлэл буюу энэ өрх нь хэдэн хүнтэй, малчин эсхүл мал бүхий өрх эсэх, хэдэн хүн нь малчин, уг онуудад хэдэн толгой мал тоолуулж байсан буюу жилийн эцсийн мал тооллогын данс, малын хөлийн татвар төлж байсан зэрэг нотлох баримт авагдаагүй тул зөвхөн дээрх 2 гэрчийн мэдүүлэгт үндэслэн малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох боломжгүй юм.
6. Мөн нэхэмжлэгч ******* нь хэрэгт нотлох баримтаар нөхөр гэх 1999, 2000,2009 оны Жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А данс, 1914 онд олгосон Малчин мэргэжлийн үнэмлэх,Сүхбаатар аймгийн Засан даргаас 2017 оны 11 дүгээр сарын 23-нд олгосон Баярын бичиг, ******* сумын ИТХ-аас 2021 оны 02 дугаар сарын 09-нд олгосон Хүндэт өргөмжлөл, мөн сумын Засаг даргаас 2022 онд олгосон Батламж зэргийг нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд эдгээр нь түүний нэхэмжлэлийн шаардлагад хамаарах 1994-1997 оны цаг хугацаанд хамаарахгүй байх хийгээд мөн Гэрлэлтийн гэрчилгээг ирүүлээгүйгээс түүний нөхөр мөн эсэхийг шууд тодорхойлох боломжгүй буюу энэ талаарх нотлох баримтыг хэрэгт огт ирүүлээгүй байгааг дурдъя.
7. Сүхбаатар аймгийн архивын тасгийн 2025.11.12-ны өдрийн 77 дугаар албан бичгээр “ тус архивын сан хөмрөгт Баяндэлгэр сумын бүх бригадын 199 оноос өмнөх онуудын мал тооллогын баримт шилжиж ирээгүй тул Ухнайн Алтансувдад холбогдох баримт гараагүй болохыг” дурджээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх ” үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч ******* нь хуульд заасан дээрх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй буюу тухайн цаг хугацаа, нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай, ач холбогдол бүхий бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дүүрэн нотлоогүй тул шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор тогтоов.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар аймгийн БаяндэлгДолд овогт ******* эр суманд 1994 оноос 1997 оныг дуустал малчнаар ажиллаж байсан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч ******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаа бүрдүүлж шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
******* миний бие 1994-1997 он хүртэл нэгдэл тараад ээж болон эгчийн хамт Ганган хэмээх газар хувийн мал аж ахуй эрхэлж малчин байсан.Гэтэл тухайн үед мал маллаж байсан малын А дансны хуулга, малын тарилгын бүртгэл зэрэг шаардлагатай нотлох баримт бичгүүд нь Сүхбаатар аймгийн Төрийн архив болон аймаг сумын архив, бичиг хэргээс олдохгүй байгаа тул 1995-1997 онуудад малчин байснаа батлахад хүндрэл гарч тус асуудлыг сум дундын анхан шатны шүүхээр баталгаажуулах гэсэн юм. Тухайн үед ээж эгчийн хамт мал маллаж байсныг сумын иргэд болон засаг захиргааны албан ажилчид мэдэх тул Дөхөм багийн засаг дарга малчин байсныг нотлох тодорхойлолт гаргаж өгснийг хавсаргав. Иймд 1994-1997 онуудад ******* сумын 4-р багийн Ганган гэх газар малчин байсныг сэргээн тогтоож өгнө үү. Намайг малчин байх үед зэрэгцээ мал маллаж байсан , нарыг гэрчээр асууж өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс өөрийн Иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Үндэсний архивын сан хөмрөг архивын 2025.11.11-ний өдрийн 03-04/7823 дугаар лавлагаа, Сүхбаатар аймгийн архивын тасгийн 2025.11.12-ны өдрийн 77 дугаар албан бичиг, ******* сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2025.11.07-ны өдрийн 41 дугаар тодорхойлолт, *******ын сурагчийн хувийн хэрэг, Д.Батзоригийн сумын аварга малчны үнэмлэх, Д.Батзоригийн сумын аварга малчин хүндэт өргөмжлөл, Д.Батзоригийн малчин мэргэжлийн үнэмлэх, Д.Батзоригийн баярын бичиг, Д.Батзоригийн хүндэт үнэмлэх, Ч.Нэргүйн баярын бичиг, Д.Батзоригийн мянгат малчны батламж, 1999, 2000, 2009 онуудын мал тооллогын нэгтгэлийн А данс, Сүхбаатар аймгийн Архивын хэлтсийн 2025.10.30-ны өдрийн 71 дугаар лавлагаа, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх , нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь ******* суманд 1994 оноос 1997 он дуустал малчнаар ажиллаж байсан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
3. Хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч Ч.Адъяагийн 1987 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1992 оныг дуустал Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдлийн тариа бригадад үтрэмийн машинистаар ажиллаж байсан болох нь тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн 1987 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нээлгэсэн Чүлтэм овогтой Адъяагийн хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн 1987 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 42 дугаартай тушаалаар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдэлд слесариар ажилд томилсон гэх бичилт нь өөр гарын үсгээр шинээр нөхөж бичсэн бичиглэлтэй болох нь тодорхой харагдаж байх тул нотлох баримтын шаардлага хангасан нотлох баримт гэж үнэлэх боломжгүй байна. Мөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдлийн 65 дугаартай “Ч.Адъяа нь 1988-1994 оны 6-р сарын 30-ны өдрийг хүртэл тус компанид слесарь, ногоочноор ажиллаж байсан нь үнэн болно” гэх бичилт бүхий тодорхойлолт нь Зэмбэ гэдэг хувь хүний гаргасан тодорхойлолт байх тул эдгээр баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
4. Мөн Гэрч Г.Довдондорж, Г.Мөнгөнцэцэг нар нь Ч.Адъяаг тус цаг хугацаанд нэгдэлд ажилласан талаар мэдүүлсэн боловч хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтаар нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байх тул зөвхөн гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлгүй гэж үзлээ.
5. Иймд Халиун овогт Чүлтэмийн Адъяагийн 1987 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1992 оныг дуустал Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдлийн тариа бригадад үтрэмийн машинистаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дэх хэсэгт заасныг баримтлан Халиун овогт Чүлтэмийн Адъяагийн 1987 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1992 оныг дуустал Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдлийн тариа бригадад үтрэмийн машинистаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч Долд овогт Ухнайн Алтансувд нь ******* суманд 1994 оноос 1997 оныг дуустал мал маллаж байсан буюу малчин байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Үндэсний архивын сан хөмрөг архивын 2025.11.11-ний өдрийн 03-04/7823 дугаар лавлагаа, Сүхбаатар аймгийн архивын тасгийн 2025.11.12-ны өдрийн 77 дугаар албан бичиг, ******* сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2025.11.07-ны өдрийн 41 дугаар тодорхойлолт, *******ын сурагчийн хувийн хэрэг, Д.Батзоригийн сумын аварга малчны үнэмлэх, Д.Батзоригийн сумын аварга малчин хүндэт өргөмжлөл, Д.Батзоригийн малчин мэргэжлийн үнэмлэх, Д.Батзоригийн баярын бичиг, Д.Батзоригийн хүндэт үнэмлэх, Ч.Нэргүйн баярын бичиг, Д.Батзоригийн мянгат малчны батламж, 1999, 2000, 2009 онуудын мал тооллогын нэгтгэлийн А данс, Сүхбаатар аймгийн Архивын хэлтсийн 2025.10.30-ны өдрийн 71 дугаар лавлагаа,
гэрч ын шүүхэд өгсөн “Ухнайн Алтансувд нь 1992 онд ******* суманд 8 дугаараа анги төгссөн. Тэгээд мал дээр гарсан. 1995-1997 оныг дуустал ******* сумын Дөхөм бригадад бог мал маллаж байсан. Тухайн үед ээж, эгч хоёрынхоо хамт амьдардаг байсан.Бид нэг нутаг усанд мал маллаж амьдардаг учраас Ухнайн Алтансувдыг мал маллаж амьдарч байсныг нь сайн мэднэ. Манайх ******* сумын 4 дүгээр баг, Дөхөм гэх газар нутагладаг байсан. Ухнайн Алтансувд нь 8 дугаар ангиа төгсөөд мал дээр гарч одоог хүртэл мал маллаж амьдарч байна” гэх,
гэрчийн шүүхэд өгсөн “ ******* нь 1992 онд ******* суманд 8 дугаараа анги төгссөн. Тэгээд мал дээр гарсан. Ээжийн хамт ******* сумын Дөхөм бригад, Ганган гэх газарт мал маллаж байсан. 1994-1997 онуудад мал маллаж байсан талаарх нотлох баримтууд нь олдохгүй байгаа. Тэгээд намайг шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөөд өг гэж хэлсэн. Бид нэг нутаг усанд мал маллаж амьдардаг учраас *******ыг мал маллаж амьдарч байсныг нь сайн мэднэ. Манайх ******* сумын 4 дүгээр баг, “Могойт” гэх газар нутагладаг байсан. ******* нь одоог хүртэл мал маллаж амьдарч байна. ” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
5. Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1."малчин" гэж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасныг; 4.1.2."малчин өрх" гэж жилийн дөрвөн улиралд мал аж ахуй эрхэлж, түүний ашиг шимээр үндсэн орлогоо олдог өрхийг;
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9."малчин" гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг; ойлгоно гэж тус тус хуульчилжээ.
Үндэсний статистикийн хорооны даргын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/152 тоот тушаалын хавсралтаар “мал бүхий өрх” гэж малыг ахуй амьдралдаа туслах чанарын үүрэгтэй өсгөн үржүүлдэг өрхийг хэлнэ... гэж тодорхойлжээ.
Нэхэмжлэгч ******* нь нөхөр Б.Эрдэнэ-Очирын хамт 2013- 2017 онд ******* сумын Баянтэрэм багт 2013 онд 241, 2014 онд 268, 2015 онд 336, 2016 онд 346, 2017 онд 350 толгой мал тоолуулан жилийн дөрвөн улирлын туршид малаа маллаж, малын ашиг шим нь тэдний амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан нь Мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2013, 2014, 2015, 2016, 2017 оны тооллогын баримт, гэрч, З.Алтантуяа, Ч.Ууганбаяр, Ц.Оюунчулуун нарын мэдүүлэг зэргээр нотлогдоно.
6. Статистикийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-т “Албан ёсны статистикийн мэдээллийг Үндэсний статистикийн хороо, яам, төрийн бусад албан газар, бүх шатны Засаг дарга эрхлэн гаргана”, 6 дугаар зүйлийн 3/үйлдвэрлэл, шинжлэх ухаан, технологийн статистикийн үзүүлэлт: а/ мал, тэжээвэр амьтдын тоо; б/ малын хашаа худаг, уст цэгийн тоо;
7 дугаар зүйлийн 1.Үндэсний статистикийн хороо дараах тооллого, судалгааг явуулна: в/ мал, тэжээвэр амьтдын тооллогыг жил тутам, малын хагас жилийн тооллогыг түүвэр судалгааны аргаар хуульд заасан хугацаанд;...гэжээ.
Харин нэхэмжлэгч ******* гийн харьяалах багийн засаг дарга нараас Статистикийн тухай хуульд заасан дээрх үзүүлэлт, судалгааг гаргахдаа Мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2013, 2014, 2015, 2016, 2017 оны тооллогын баримтад ******* болон түүний нөхөр Б.Эрдэнэ-Очир нарыг “ мал бүхий өрх”-өөр бүртгэсэн буруу, алдаатай болохыг 2009-2017 оны 02 дугаар сар хүртэл тухайн багийн Засаг даргаар ажиллаж байсан гэрч З.Алтантуяа “Цэндсүрэнгийн Амгаланзаяаг мал маллаж амьдарч байсныг нь сайн мэднэ. 2013 онд малчин өрхөд Малчин мэргэжлийн үнэмлэх-ийг олгохдоо багийн Засаг дарга нар журналд бүртгэж, уг үнэмлэх нь дээр өрхийн бүртгэлийн дугаар, иргэний овог, нэр, хаягийг бичиж малчид гардуулан өгч байсан. Тухайн үед малын А дансыг программд шивэхэд Мал бүхий өрх, Малчин өрх гэсэн сонголтууд гарч ирдэг байсан. ******* гийн малын А дансыг цахим санд оруулахдаа Мал бүхий өрх гэж шивж алдаа гаргасан байсан. Б.Эрдэнэ-Очирынх малчин өрх байсан ” гэж,
гэрч П Ч.Ууганбаяр “ Би 2000-2003 онуудад, 2017 оноос 2025 оны 04 дүгээр сар хүртэл ******* сумын 1 дүгээр багийн Засаг даргаар ажиллаж байсан. Эрдэнэ-Очир, ******* нар 2000 онд айл болон, тэр үеэс эхлэн мал маллан амьдарч ирсэн. Мал тооллогоор явсны дараа цахим санд малын тооллогын материалыг шивэхдээ малчин өрхийг мал бүхий өрх гэж андуурч бичих тохиолдлууд үүсдэг ” гэж хүлээ зөвшөөрч мэдүүлсэн бөгөөд энэ нь тухайн үеийн баримт бичгийг хууль журмын хүрээнд бүртгэж хөтлөөгүй эрх бүхий албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагаатай холбоотой ба үүнд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй юм.
7. Хэрэгт авагдсан Монгол Улсын үйлдвэр, Хөдөө аж ахуйн сайд, хөдөлмөрийн сайдаас 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Цэндсүрэнгийн Амгаланзаяад олгосон 20135182 дугаартай Малчин мэргэжлийн үнэмлэхийг үндэслэвэл, уг үнэмлэхэд тэмдэглэгдсэн Цэндсүрэнгийн Амгаланзаяа гэх нэр, хаяг нь нэхэмжлэгч Хатгин овогт Цэндсүрэнгийн Амгаланзаяагийн нэр, оршин суух хаягтай тохирох ба мөн түүний нөхөр Баранов овогтой Эрдэнэ-Очирт тухайн өдөр 20135181 дугаартай Малчин мэргэжлийн үнэмлэхийг олгож байсан ба “ ******* сум, малчин Б.Эрдэнэ-Очир, 21135146, ЛД71092418” гэсэн Малчны тамга, “ Монгол Улсын малчин” гэх тэмдэг зэрэг албан ёсны баримтыг хууль бус баримт гэж үзэх үндэслэл хэрэгт тогтоогдоогүй болно.
8. Иймд дээр дурдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Хатгин овогт Цэндсүрэнгийн Амгаланзаяагийн ******* суманд 2013 оноос 2017 он дуустал мал маллан амьдарч буюу малчин байсан нь нотлогдох тул энэ хугацааны малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Долд овогт ******* ******* суманд 1994 оноос 1997 он дуустал малчнаар ажиллаж байсан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН